Thursday, January 28, 2016

бид хэзээ 4 саяул болох вэ?

- Монголчууд 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 саяул болжээ. 
Тэгвэл бид хэзээ 4 саяул болох вэ?
- Хэрвээ 1962-1988 оны хоорондох хүн амын өсөлтийн хурдацаар явбал бид 4 сая болоход 9 хүрэхгүй жил шаардлагатай. 2025 онд 4 саяулаа болж чадна.
- Харин 1988-2015 оны хоорондох хүн амын өсөлтийн хурдацаар явбал 18 жил шаардагдана. Бид 2034 онд 4 саяул болно.
- Эхний нэг саяын өсөлт бол үнэхээр огцом гайхалтай өсөлт байлаа. 1962 онд 1 сая байсан ард түмэн 1988 онд 2 сая болж, 26 жилд хоёр дахин өсжээ.
- Харин сүүлийн 1 саяын өсөлт бол өмнөхтэйгээ харьцуулахад чамлалттай. 1988 оны 2 сая маань 2015 онд 3 сая болсон нь 27 жилд 50 хувиар буюу өмнөхөөсөө 2 дахин бага хувиар өссөн. Өмнөх өсөлтийнхөө энерциэр явсан бол бид түрүү жил 4 сая болчих байсан гэсэн үг. Мөн энэ энерцээрээ үргэлжилвэл 2022 онд бид 5 саяул байх боломжтой байсан гэсэн үг юм.

No comments: