Saturday, March 1, 2008

Угталт

... Угтагсад зүтгэсээр нэгэн хадархаг намхан гүвээн дээр гарахад тоос манан боссон уудам хөндий нүдний нь өмнө цэлийв. Хүмүүс шуугилдаж, элсний нүүдэл мэт нэгэн хэмээр хөдөлж байсан бяцхан нүүдлийн цуваа гүвээний орой дээр бөөгнөрөн зог тусав. Гүвээний налуу бэлээр намар цагийн хатаж гандсан сул цагаан өвсний толгой хүрэнтэн шуранхайлна. Сорхагтани Бехийн сэтгэл хөөрч хүүгээ харвал өдөржингийн уйтгартай аялалд ядарч залхсан хөвүүн нь үхэгт тэрэгний дээд хөндөл модыг сугаараа тэгнээд нэгэн хэмээр чихран дуугарах тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдсээр тухтай нь аргагүй унтжээ. Зүс үзээгүй аавдаа хэмээн эртнээс л бэлдэн шөрмөсөн шидмэсээр хэлхэж холбосон азарган чонын хос шагай божгор бор гараас нь мултран тэрэгний тавцан дээр унасан байв. Сорхагтани Бехи шагайг авч хүүгийнхээ баривчны энгэрт хийгээд өнөөх хөндийн зүг хараачиллаа. Энд тэндгүй хэсэг бүлгээрээ морьтон эрс давхилдан, тэрэг, ачаа, адуу мал багшрана. Гэтэл хэдэн өдрийн туршид цувааны хойно өмнө орон шувуу, туулай үргээж явсан арваад насны хэдэн зүггүй хөвүүд тэсэлгүй морины жолоог сул шидэн, ташуур гозолзуулан орилолдсоор хөндийн зүг чавхдуулчихав. Цувааг ахалж яваа шингэн сөрвөгөр сахалтай Хорчийн хашгичхыг ч сонссонгүй. Хорчийг ташуур гозолзуулан зангахад цувааг хамгаалж явсан сумч цэргүүдээс хэд нь тэдний хойноос морио давиран дэргүүллээ. Өөр цагтсан бол Хорчи тийн үг сүггүй зүггүйтсэн хөвүүдийг ойлсон даага сарвууг хураахын адилаар тас шавхуурдан хөөж ирээд гөрмөл ташуурын ормыг шөрмөслөг хонгон дээр нь гайгүй сайн үлдээж өгөхсөн билээ. Гэвч энэ удаад Хорчийн нар салхинд онгосон хатингар хөх царай нь ууч сэтгэлээр гийжээ.

Бараг жарны өмнө Найманы цуут жанжин Хөгсүү Сабрагийн туг, сүлдийг энэхүү уудам хөндийд хийсгэж сартуул, хашин, хиргис хийгээд хар хятадын цөсийг цалгиаж, сүрийг бадруулж явсан өвгөн найман Хачирийн сөхөгдөхийг аль хэдийнээс больсон шалхагар зовхийг нэгэн сумч цэрэг эвэр ялтсаар тэвхдэн сойж өгөхөд өтөл хониных шиг өргөн цэхэр хүрээ татсан улаан нүдний гөлгөр харц нь амь орон чичирхийлэв. Төдөлгүй өвгөний хацар нүүрний арьс татвалзан, дарвагар улаан ам нь өмөлзөөд эхлэв. Хэмчигийн газраас их цэрэг эргэсэн сураг сонссон анхны өдөр л өвгөн найман өдрийн газраас тэмээнд ачуулан Хорчийн хотыг зорин очиж, ялсан цэргийн тоосыг үнэрлэхсэн гэсэн билээ. Хорчи ч түүнийг сараар үргэлжлэх аянд авч явахаас төвөгшөөгөөгүй юм.
Сорхагтани Бэхи унтаж буй хүүгийнхээ ил гарсан хүзүүг даахиных нь үзүүрийг боосон сурны үзүүрээр гижгэдэн сэрээлээ....

..... Цэргийн аяны хуарангийн төвд их гал ноцоожээ. Хуурай бургас цочмог омогтойгоор их дөл гарган шатаж, тас нясхийн очис хаялах нь намрын шөнийн өндөр хийгээд тунгалаг тэнгэрт гялалзах од мичдийн зүгт үсчинэ. Угтагсад ирсэн тул хань ижил, ахан дүүс, эцэг үрс золголдон хуаран хөлтэй, шуугиантай байлаа. Тэгээд ч маргааш өглөө ургах нарнаар угтагсдад зориулсан наадам эхлэх учиртай. Гагцхүү дүгэрэглүүлэн буудалласан хуарангийн төвд байх Их хааны цачир орчимд хөл татруу, хэвтүүлүүдээс өөр хүн үгүй. Цачирын үүднээ залсан дөрвөн хөлт догшин Их хар сүлдний ялгуун илд, онги хийгээд мөнгөн царны хүрээ их галын гэрэлд улбалзана. Гэтэл нэгэн хөвүүн тэвэрч, богтого малгай бүхий залуухан хатан дагуулсан идэрхэн эр түүдэг асаасан талбайг хөндлөн огтлон хааны цачирын зүг ирэхэд хэвтүүлүүд түүнд өчүүхэн ч хориг эс тавих нь Тулуй ажээ. Цачирын төвд тэргүүлэгч цэцэгсийн дүрст дэнгийн дор догшин барсын улаан өнгөт хатгамал бүхий зэс зэвэн унжлагат олбогон дээр нөмгөн сууж байсан их хаан тэднийг хараад алжаан унжсан зовхи нь баяслаар тэнийж, хар хурмаш сиймхийн луут дээлийн асгарсан сул хормойг сэгсрэн тэгшлэв. Их хаан отгон бэр, ач хоёртойгоо наран шингэхийн өмнө уулзан золгосон ч тийн үдшээр ганцаар бүхийд эрийн хамт дахин ирсэнд ихэд баярлажээ.

.... Тэрээр хөвүүний өтгөн хар даахинаас адис аваад удаан ажиглав. Тэгээд
- Бэлгүтэйн багыг хар нүдний өмнө харагдуулав. Хөвүүн лав Бэлгүтэйн адил барилдахад бядтай, ачилдахад адтай болох буй. Ариг усан мэт цэгээн тунгалаг харцтай юм. Харцанд сэтгэлийн чанар буй. Ийм хүн номын буяныг лавтай танина. Иймд хөвүүнийг Аригбөх хэмээсүгэй гэлээ.
Тулуй сэтгэл хангалуун мишилзэхэд Сорхагтани Бехи уруул хөдөлгөн “Аригбөх, Аригбөх” хэмээн хэдэнтээ давтав.

15 comments:

Anonymous said...

Asuuh zuil baina! End bichsen tuuhiin eh survalj n' yu bilee?
Tuuh bol tuuh, medej baihad yu n' iluudeh bilee.
Ene talaar bichsen nom baigaa biz dee. Dahin dahin bicheed baigaagiin uchir yund baina ve?
Odoogiin mongol hunii darj baih zan bol "hii hooson
ongiroh, setgeliin huuruld avtah" uuneesee l salmaar baigaa yum daa.

Ganzo said...

Ene anon bolil doo. Kun sohsoh geed baihad.

Б.Номинчимэд said...

Анон-д
Эх сурвалж гэхээр юм байхгүй ээ, энэ зүгээр л уран зохиол шүү дээ. Яахав 1219 онд Монголын арми Дундад азиас эргэж ирэх замд нь Монголын нутгаас олон хүн очиж тоссон тухай мэдээллийн сурвалж бол бий. Тэгэж тосоход Хубилай, Хөлөг нар 10-аад насны хүүхдүүд байж, тэд замдаа хулан агнаж,/энэ нь тэдний анхны томооохон ан байж/ алдарт өвөгөө угтахад Чингис хаан уг хулангийн өөхөөр тэдгээр ач нарынхаа эрхийг нь мялааж өгч байсан тухай бол хэд хэдэн сурвалжид гардаг юм. Тэр тоссон үйл явдлын тухай л өгүүлсэн хэрэг. Тэр дайнд Тулуй эцгийг дагаж, нэг арми удирдаж явсан билээ. Харин тосоход нь Сорхугтани хатан оролцсон байдаг юм. Дээрх бичвэрт гарсан үйл явдал бол тэр тосч байсан түүхээс сэдэвлэсэн уран сайхны хийсвэрлэл, Аригбөхөд Чингис хаан нэр өгсөн эсэх нь тодорхой биш.
Шаардлагатай бол би эх сурвалжуудыг нь тухтайхан хараад тодруулаад өгөе. Яг одоо гарын дор материал алга байна. Харин таны тэр монгол хүний дарж байх зангийн талаар таньтай санал нэг байна аа. Харин дахин дахин бичихийн учир гэвэл би бичих дуртайдаа л тэр юм даа, хэ хэ. Мөн энэ сэдвээр нэг бүү хэл нэлээд хэдэн ном бичих ч санаа байгаа болохоор дахин дахин бичиж, таны эгдүүг баахан хүргэх болох нь дээ, хэ хэ, яая гэхэв.

Ганзо.
сайн уу, Ганзо. чи юу сонсох гээв.

Anonymous said...

Uu tiim uu?! Zugeer l uran zohiol hereg uu?
He he, haa, ha gesen sonin gar uu?

Anonymous said...

"Mergen tsetsen boloh geed hicheeh bur muhardana"
(Ariun Nom)

Арсун said...

Mongolchuudiin omgiig darj chadahgui ee, diilehgui sh dee.

Anonymous said...

хнн

Anonymous said...

Ene anon yu heleh geed baigaa yum boldoo, alba shig hunii blogt orj irchikheed hog novsh tarchkhaad yavchikh yum, Iimerhuu hog novshnuudiig tseverlej baigaach,

Anonymous said...

"Helj baigaa tani ogt taalagdahgui baina, gehdee heleh erhiin tani tuluu amia zolihod ch belen"

"Yu ch meddeggui murtuu saihan sanaa aguulsan gal tsogtoi humuusiin tsaana l erh chuluund uchrah hamgiin tom ayul zanal nuugdaj baidag"

Anonymous said...

Jaahan daruuhan bai!

Unen ug sonsoh ch hetsuu l dee?!

Anonymous said...

Ingehed Sorhagtani Behi yamar itgel unemshltei hun baisan yum bol oo?!

Bichsen yum tani zuvhun uil yadliig l toochson mayagtai baih yum.

Uiliin undes ni itgel unemshil, uzel bodol... baimaar?!

Anonymous said...

Deerkh anond-
Sain unshaa gej zuvluyu, Sain unshval ene hatnii uzel barimtlal mash tod baih shig baina.
Tanii uguisgeh uzel bodol chini bas uiliin chini undes bolj, hagas dutuu unshij uhaardag yum aa daa

болор said...

таний үнэхээр том шүтэн бишрэгч шүүү.......хурдан монголдоо ирж номоо гаргал дааа.....бас дурлаж ч байх шиг хэхэ

Anonymous said...

Дажгүй сонирхолтой гое бичиж байнаа. Одоо цагт их гарч байгаа тэр Шүүдэрцэцэг хэн хэн ч билээ тэд нарых шиг Бат боорцог идэв, Дулмаа хөх жинсээ өмсөв гэсэн зохиолуудыг бодвол ийм түүхэн сэдэвт зохиол гоё л доо. Зүрхний хилэнгийн дайтай түүхэн роман дахиад нэг гарчихгүй юм болуу

zochin said...

sain baina uu?
Mongoliin tuuh yees yed tsagaas tsagt geegdej guiwsaar odoo bid hen gedegtee ch itgehed berh sanagdah boljee. tegeed enehen hawidaa chi halh, bi darhad, ter buriad, ene hujaa gej hereldeh bolj. tuuhiinhee talaar dorwitoi tom sudalgaa hiij chaddaggyi yumaa gehed yadaj hed heden tom roman bicheesei. ene bichsen sedew hoorhon l yum. bas asuusan asuult ch shudarga yum. iimerhuu zaluus ta nar l bie bienee hurtsalj bj sudalgaa dorwitoi, bichsen byteel ch ayataihan boloh sanj. amjilt.