Thursday, November 8, 2007

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД

11 сарын 26-нд болох Тусгаар тогтнолын өдөрт

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас

“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.

Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
Өнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.

Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.
Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ.

Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.

Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!

Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...

ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НӨХДҮҮД БАЙДАГ
Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, “Ох, май бээст фрииндс - Монголиа” гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ.

Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй.
Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.

ИШЛЭЛ АВАХАД….
Өнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын “Хайлж буй дээд Монгол” хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430
Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан “Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог” гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна.

Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.
Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?

ТУСГААР ТОГТНОЛ БА ТөВДҮҮД
Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ “I’m love you” гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л…

Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.

2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад “Free Tibet” гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. “Independence for Tibet’, “Honk for Tibet & US”, “China out of Tibet”, “Release the Panchen Lama”, “Free Tenzen Delek Renboche”, “Boycott China’s goods” гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.

Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л “будаа” болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.

Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Өвөр Монголчуудад ч адилхан даа.


ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.

Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.

Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.

Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.

Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.

Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.

Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Б.Номинчимэд
2006 оны 11 сарын 18

38 comments:

Арсун said...

Сайхан бичжээ. Ядуу зvдvv нь ч яахав. Эх оронтой, тvvндээ эзэн нь шvv дээ гэж бодохоор пээдгэрээ. Зөв хөдлөхийм бол хамгийн баян орон болоход ойрхон байнаа. 2,5 саяхан хvн шvv дээ. Гэтэл ямар их баялаг байнаа. Улаан цагаан луйварчдаас салж чадвал хөгжнөө, миний Монгол.

ZAYA said...

...Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлаж байна... Жамила бүсгүй өрөвдөөд уйлах шахлаа.

Арсун said...

Энэ бичлэгийг сонирхоод vзээрэй хө
http://otgonpurew.blogspot.com/

sunjee said...

go go bichleg bn

Javkhlan said...

Дээр энийг хаанаас ч билээ олж унщхихаад хэн бичсэн юм бол гэж бодож байсан зохиогч маань энд ингээд блог нээцэн байж байдаг байна шүү. Тун сайхан бичсэн байна.

Oyunbodol said...

goyo blog bn shu. oird blog-uud unshaagui, odoo l iim blog neegdseniig medej bna. daraagiin sonirholtoi bichlegiig chin huleej baiya. amjilt.!

ganga said...

Буриад, өвөр монгол, халимаг, уйгар, хазар бүгд монгол. Харин бид үргэлж "цэвэр цусны монгол" гэж нэг солиотой онол гаргаад наашаа гэсэн болгоныг цааш түлхэж байдаг. Зөвхөн дундад зуунд хүчирхэг айсан түүхээ л судлаад омогшоод сүржигнээд байхаас дээрх монголчуудын түүх соёлыг төдий л сонирхож ойшоодоггүй нь харамсалтай.

Barimalch said...

Za daa Mongol hun bol azi dotroo hamgiin bardam ihemseg humuus l dee. Hichineen yaduu huchgui hun ch hurtel hariin bayan shig avir gargah uye baina. Ene bol bidnii huvid oodoo yavah chuhal shinj tolov uuniig uhaalag hicheegeed hogjuulvel heden zuunii omno omno sehsen shig sehhed odoo bol tsag saihan dulaahan baina l daa.

Mika said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Nana said...

shine jildee shijger ikh amjilt, uran buteel, az jargalaar duuren bh boltugai geed shivshij shivshij commentoo send hiilee.

http://javkhlan.bblog.mn said...

http://javkhlan.bblog.mn

oyunaa said...

Tanii ene bichlegiig haanaas ch bilee bi olj unshaad zondoo uilj bsan uym bna. Tegeed ergeed naizuuddaa helj unshuulah geed oldohgui bsiin onoodor ingej oldog bjee. Uneheer minii eh oron ene geed helchih eh orontoi bi aztai, jargaltai hun shuu...

ZAYA said...

Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан дүүдээ болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Anonymous said...

"Gal tsogtoo atlaa yu ch medehgui humuusiin tsaana l humuunii erh chuluund uchrah ayul zanal orshdog." gesen ug yutai unen! M. Fridman "Huvi zayagaa songoh n'" nomnoos.

Anonymous said...

Би ОХУ-д ажиллаж, амьдардаг. Энд бас Оросын иргэн монгол хунтэй (Алтайнх гэлуу дээ) санаандгуй таарч хуучилж билээ. Тэнд бас л уламжлал болон хэлээ залгамжлаад улдээчихсэн юм гэнэ лээ.

Anonymous said...

Surjin garuud uu?

Eberx said...
This comment has been removed by the author.
Eberx said...

Сайхан нийтлэл байна. Энийг уншаад овог дээдсээрээ омогшиж бахархмаар, одоо байгаагаараа эмзэглэмээр санагдаж байна.

Бахархаж, цээж дүүрэн амьсгалж явахын тулд миний хийж зүйл өөрөө өөрийгөө хөгжүүлэх.

Хvн ямар ирээдvйг мєрєєдєж байна, тvvнд тийм л ирээдvй байдаг -- Франсуа Миттеран

Anonymous said...

Èõ ñàéõàí íèéòëýë áîëæýý.Íóëèìñ äóñëóóëæ ë ñóóíà.Ìîíãîë ãýäýã íýãýí íýð ÿìàð õ¿÷òýé âý?¯íäýñíèé ¿çýë ñóðòàëûã òºðèéí áîäëîãî áîëãîæ õàðüä çîâæ øàíàëàí áóé ýëýã íýãòí¿¿äýý ýõ Ìîíãîëäîî òðæ àìüäðàõ áîëîìæ áîëîëöîîã ºã÷ áîëäîãã¿é þì áàéõ äàà.Áè ñàÿûí ñîíãóóëèàð ãàíöõàí Óëàìæèëàëûí íàìûí ìºðèéí õºòºëáºðò áàéñàí Ìîíãîëûí õ¿í àìûã ºñãºõ õºòºëáºðèéí õ¿ðýýíä áàéñàí õàðüä õàÿãäñàí Ìîíãîë÷óóääàà Ìîíãîëä èðæ àìüäðàõ õ¿ñýëò ãàðãàâàë Ìîíãîë÷óóäòàé íýã ýðõ ìýäýëòýé áàéëãàíà ãýñýí óòãàòàé çààëò áàéñàí íü íàäàä èõ òààëàãäñàí òýð ñàíààíä îðëîî.Õàñàãóóä òèéì áîäëîãî ÿâóóëæ õ¿í àìûíõàà òîîã ºñãºñºí òóðøëàãà áèé

Anonymous said...

Chingiss arhinii tuhai bol uneheer heleh uggui haramsaj bn.mongol ulsiin nuur gants baharhal bolson huneeree arhia nerlecheed etsest n ter hooson shilee haydag l biz dee???nuguu aldartai huniih n zurag ner ustaigaa gadaadiin neg hognii tseg deer l hevtej baih……teged yahav??gadaadaas maniad irehed yun turuun Chingiss haan buudal ugtana turiin ordond n Chingiss haan zalarna tegsen hernee hogiin tseg deer mun l …….???ezen Chingissiin aldarig darhalmaar baina.hen durtai n ene hunii nerig yund ch hamaagui ugch etses suuld n hog deer hevtej bn shuu dee.Darhalsan ner bolgohod yu ni tiim hetsuu bgaa yum be??

Anonymous said...

MONGOL HUN BUR TUSGAAR TOGTNOLOO YAMAR UNETEIG MASH SAIN OILGOJ, MEDDEG SHU!!! UNUUDRIIN BERHSHEEL BOL ZUVHUN TUR ZUURIIN JIJIG ASUUUDAL, UDAHGUI ULS ORON MAAN HUCHIRHEGJIN HUGJIH BOLNO. TA BID UUNIIG HIINE BAS HARNA. HUGJILIIG HURDALUULJ OIRTUULAHIIN TULD MONGOL HUN BUR BOLOVSROLTOI, MEDLEGTEI, CHADVARTAI BAIJ SAIN AJILLAH HEREGTEI!!!
MONGOL

Anonymous said...

Үнэхээр сайхан бичлэг болжээ. Санаж хурцалж л явахгүй бол аяндаа санаа амраад зөвхөн өөрийнөө төлөө амьдарч байгаа юм шиг залхуураад байх юм хэхэ. Хурдхан буцаж очихын тулд сайн ажилланаа. Õîíãîð

Anonymous said...

Хүн төрөлхтөний хөгжлийн түүхийн нэг том эргэлтийн үе нь манай Чингис хааны байлдан дагуулалт байлаал даа. Манай Чингис хаан чинь зүгээр нэг байлдан дагуулагч байгаагүй , мөн агуу их эрдэмтэн хүн байсан юм байна лээ. Тиймээс Хүний нийгэмийн түүхийг үндсэндээ Чингисийн байлдан дагуулалтын өмнөх үе ба түүний байлдан дагуулалтаас хойш хи үе гэж хоер хуваадаг юм байна лээ. Чингис хаанаас өмнө дэлхийн улсуудын хооронд захидал харилцаа гээд байх юм байгаагүй. Зөвхөн тагнуул туршуулуудаа илгээж л тухайн улсынхаа тухай мэдээлэл олж авдаг байсан ба харин хоорондоо хаад ноёд нь харилцахаасаа айдаг , Тиймээс нэг нэгийгээ ойлгодоггүй байсан гэж байгаа. Зөвхөн найрсаг улсын хаадууд л хоорондоо харилцахаас биш огт таньж мэдэхгүй үлсүүд , дайсагнасан улсууд бол хоорондоо бүр ч харилцдаггүй байсан гэж байгаа юм. Тиймээс дэлхийн Чингисээс өмнөх түүх нь зөвхөн хоорондоо ямарч холбоогүй тасархай бутархай бие даасан улсуудын түүхийн нийлбэр л байсан байгаа юм. Харин Чингис хаанаас хойш дэлхийн түүхэнд дипломат харилцааны дэг журам гэж цоо шинэ зүйл бий болсон гэсэн. Улс орнууд хоорондоо дайтаж байсан ч., найрсаг байсан ч , нэг нэгнийгээ огт мэддэггүй байсан ч хаадууд нь хоорондоо заавал харилцаатай байдаг , харилцан илч илгээн захидлаар харилцдаг шинэ дэг журам бий болсон юм байна лээ. Энэ нь дэлхийн түүхэнд маш том эргэлтийг авчирсанаар барахгүй Дэлхийн улсуудын хөгжилийг цоо шинэ шатанд гаргасан байгаа юм. Үүнийг одоо л дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрч эхэлж байгаа боловч бид монголчууд чухам юу болоод байгаагийнх нь нарийн учрыг нь сайн мэдэхгүй л сууцгааж байх юм даа. Энэ хаадуудын захидлаар харилцах шинэ дэг журам нь жирийн ардуудын дунд ч маш өргөн дэлгэрч хаана сайн хэрэгтэй юм зохион бий болгоно , тэр нь технолого ч юм уу юу ч байж болно шдээ. Тэр бий болсон юм нь бусад улсууддаа дорхоноо тардаг болсон байгаа юм. Харин Энэ Дипломат харилцааны дэг журмыг анх Чингис хаан яагаад тогтоосон бэ гэхээр ганц хан юмыг л дэлхийн бүх хаадуудад тулган хүлээлгэсэн байгаа юм. Тэр нь юу бэ гэхээр элчийг алж болохгүй гэсэн ганц л өгүүлбэр ийг тулган хүлээлгэсэн байгаа юм. Элчийг алсан улсын бүх ард иргэдийг нь хүйс тэмтрэн устгадаг байсан учир үүнээс нь дэлхийн бүх хаадууд үхтэлээ айгаад энэ л цаг үеээс эхлэн яаж ч үзэн яддаг байлаа ч уг элчийг алж хороохоо больсон юм байна лээ. Ингэж элчид хэн ч гар хүрч болохгүй гэдгийг дэлхийн захын муу тариачин ядуус хүртэл мэддэг болсон учираас л одоогийн дипломат харилцааны дэг журам бий болсон гэнэ лээ . Харин нэг муу элчийг алсны төлөө бүхэл бүтэн ард түмнийг хүйс тэмтэрдэг байсан нь зарим хүмүүст одоо ч гэсэн ойлгогддоггүй юм шиг байгаа юм. Энэ нь Чингис хааны өөрийнх нь нээсэн нээлттэй холбоотой юм. Чингис хаан энэ нээлтээ хоёрхон өгүүлбэрээр хэлсэн байдаг. Толгой бурууд вал нурууг нь зод. Хаан буруудвал ард түмнийг нь шийтгэ. Анх сонсоход их л харгис мэт сонсогдож байгаа юм. Учир нь яахаараа тэр дээр байгаа хаан буруу шийдвэр гаргахад хэнд ч падгүй мөрөөрөө явж байгаа намайг алах ёстой гэж. Харин Чингис хаан тухайн улсынх нь хаан нь буруу шийдвэр гаргасных нь төлөө хааныг нь бус харин ард түмнийг нь шийтгээд хүйс тэмтэрдэг байсан ба сайндаа л боол болгодог байж ээ. Үүнийгээ мөнх тэнгэрийн зарлиг ёсоор гэж хэлдэг байсан байгаа юм. Харин одоогийн хэлээр хэлвэл хүний нийгмийн хөгжлийн зүй тогтол ёсоор гэж хэлж болмоор юм л даа. Аливаа улсын уруудах , өөдлөх нь тухайн улсыг удирдаж байгаа төрийнх нь тэргүүний гаргаж байгаа шийдвэрээс зуун хувь хамаардаг гэсэн үг л дээ. Тэнэг хаантай байвал Чингис хаантай хаангүй тэр үндэстэн доройтно гэсэн үг л дээ. Төрийнхөө тэргүүнээр хэнийг тавьсанаас бидний сайн муу амьдрах зуун хувь хамаардаг хүний нийгмийн ийм хачин хуулийг л анх манай Чингис хаан нээсэн байгаа юм л даа. Сталины үед оросуудын шоронжсон амьдрал Хрушевийн үеийн цатгалан амьдрал, Манай Цэдэнбалын үеийн эрчимтэй хөгжсөн үе, харин очирбат, ардчиллынхны үйлдвэрүүдээ хувьчлах нэрээр устгасан хүмүүс үй олноороо ажилгүй болж гудамжинд гарсан , ,ядуурсан , голдуу гуч хүрээгүй залуусын булшаар Нарангийн энгэр дүүрсэн үе, гээд , Маогийн үеийн хятадуудын тамын амьдрал, Дэн даргаас хойшхи хятадын эрчимтэй үйлдвэржсэн, хүчирхэгжсэн, үе, гээд энэ хүүлийн үнэн болох нь одоогийн жишээнээс ч харж болж байгаа. Харин дайн хийхүү үгүй юу гэдгийг дээр үед хоер хааны хооронд захиа хүргэж байгаа нэг муу элчийн үхэл л шийддэг байсан байгаам даа. Бүхэл бүтэн ард түмний хувь заяа хэрхэхийг нэг муу элчийг алсан үгүй л шийддэг байсан учираас л Чингис хаан элчийг алсан үлсыг хүйс тэмтэрдэг �
�айсан байгаа юм даа. Манай монголчууд Чингис хаанаа төрийнхөө хойморт нь залчихсан мөртлөө , түүний энэ тэнэг хүнээр удирдуулж хэрхэвч болохгүй , энэ нь үхэлтэй адил гэсэн энэ үзэл санааг нь төрийн бодлогийнхоо хойморт нь залахгүй үл ойшоосоор л байна шүү дээ.. Өнөөдөр хүний нийгмийн ийм том гол хуулийг нь аль найман зуун жилийн өмнө их хаан маань хоёрхон өгүүлбэрээр маш тодоор . ойлгомжтойгоор томьёлчихсон байхад бид түүнийх нь эсрэг явж л байх юм даа. Багш хүн эрүүл мэндийн сайд болцон ч байх шиг, үйлдвэрчний эвлэлийн мэргэжилтэн хүн батлан хамгаалах яамны сайд ч болж байх шиг, Зам тээврийн сайдаар нэг сайн жу-догийн тамирчин болцон ч байх шиг , Хүний нийгмийн хуулийг уландаа гишгэснийхээ шанг монголчууд л монголын жирийн ард түмэн л хүртэх нь мэдээж юм даа. Тэр хуулийг нь нээсэн хүнийг хоймортоо залчихаад тэгээд тэр хүүлийг нь үл тоож суугаа нь ёстой хамгийн ойлгомжгүй байх юм даа. Чингис хааны нээсэн хууль ёсоор бол биднийг удахгүй эсвэл хүйс тэмтэрнэ, эсвэл боол болгоно доо. Харж л байгаарай. Дэлхийн хамгийн өндөр хөгжсөн улсууд хэзээ ч энэ хуулийг зөрчидөггүй нь бас нэг үнэн юм шүү.

Anonymous said...

Jiriin mongol zaluu
mash saixan niitlel bichsend bayarlalaa. yagaad cn yum setgeld baxarxal xaruusal ali ali n torloo. xvn bolj torno gedeg tom xubi zaya ter tusmaa mongol xvn bolj torno gedeg deediin zaya gej bodoj mongolooroo baxarxaj omgorxoj yabdag daa.mongol xvn bvrt vndesnii vzel tsusand n baidagch tvvniigee il gargadaggvi shvv dee.baga nasnaas n exelj vndesnii vzel suulgaj tvvxee arban xuruu shigee meddeg, omog bardam bolgoj osgoj xvmvvjvvleesei gej xvsej bdag. gadaadiin xvniig shvtdeg vzel bodliig mongol xvnii tolgoinoos abch xayaj mongol xvn l nomer 1 gedeg bolgox xeregtei.mongol tsus boxirdoj baigaad baigaad emzeglej yabdag daa.mongolchuudaa mongolooroo baxarxaj, mongol tsusaa xairlaj ,mongol geneeree baxarxaj amidartsgaaya.

Anonymous said...

mash ih baharhaj bas mash ih haramsaj bna.MONGOLDOO,EH ORONDOO HAIRTAI.gevch …..erh barigchid mine,tednii vr huuhduud hairtai boluu ?Neereel yun havchigdaj hyahagdaj bgaa sadan turluudiinhee tuluu sanaa tavih?hairan GALDAN BOSHIGOTIIN UDAM UR SAD MINE?

Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Áàòõ¿¿
би энэ Номинчимэдийн хэд хэдэн нийтлэлийг уншсан тэр Шинжээн хүүхэн г.м болж байна залуу минь монгол гэсэн сэтгэлтэй ийм нийтлэлээ олон бичээрэй.
одоо бол би монголдоо байгаа монгол хүн өмнө нь 10 жил гадаадад амьдарч үзсэн. Монгол эх оронтойгоо мэдрэх шиг сайхан юм байдаггүй юм.
Төр засгийн хувьд бол сонгуулийн булхай энэ тэр гэдэг бол би байхгүй гэж бүрэн хэлэхгүй гэхдээ 90% нь монгол хүний сонголт л ерөнхийдөө байгаа юм шүү дээ. Хүн болж төрсөн д юм чинь эх оронтой тэгээд бас түүнийхээ төлөө санаа зовдог өөд нь татахын төлөө хүн бүр л өөрийнхөө хүч оюуныг зориулья Монголчуудаа

Anonymous said...

Зөв сэдэв хөндсөн, сайхан нийтлэл болжээ. Тийм ээ. Бид Уйгур, Түвд, Манж, Чечень, Ингууш, Осетин, Абхаз, Ажаар, Косова, Герцоговина, Курд, Цигануудийг бодвол өөрөө өөрийгөө мэдэх төртэй, тусгаар тогтносон эх оронтой хүмүүс. Даан ч ийм сайхан нийтлэлийг сэтгүүлч хүн гэхэд дэндүү их найруулгын алдаатай бичиж. Манай сэтгүүлчид Монгол хэлний, тэр дундаа бичгийн хэлний боловсролоо дээшлүүлэх цаг болжээ.
#

3326. Chalhaa Bengala

Uneheer yum bodogdohoor l zuil bichsen baina. Mongol ugsaatai bolovch mongol helee meddeggui murtluu, Mongol gedgeeree mash ikhed baharhadag humuus ikh baidag yum bilee. Odoo yeees ekhlen bidnii zaluus Ekh ornoo sergeen tovhinuulj Turiig zeverlen ard olnoo gar gazar hul husur amdrakh nuhzuliig burduulekh talaar erchimtei tolgoigoo ajilluulahgui bol balarch medeh bolood baina shuu! Mongold unuudur deg juram alga, huul yos alga… heden alban tushaaliin heniitei, shunaltai urvagchdiin togloom bolj duuslaa…. Uuniig bid odoo zogsoohgui yum bol hezee gej huleej baikh yum be???????

̺íõæàðãàë
Орон биш, улс гэсэн байна. Шүүмжлэгч өөрөө буруу уншжээ. Харин Монгол гэх гээд Монгон гэчихсэн байна. Монгол бичгээрээ алдаатай бичдэг нь, мөн буруу уншдаг нь Чингисийн Монгол гэж омогших дуртай бидний эмгэнэл юм даа. Би ч мөн их алдаатай бичдэг. Заримдаа бас буруу уншина. Гаргаж уншиж чадахгүй үе ч байдаг. Монголоороо байна гэдэг уул нь эндээс л эхлэх учиртай юм шүү дээ. Дээрхи ард түмнүүдээс гадна автономи маягтай орнууд ч буй. Кипр, Палестин, Андорра, Люксембург , Лесота, Зүүн Самао, Гвиана, Гайана, Фарер гээд л 200 гаруй орноос чамгүй олон нь үнэн чанартаа тусгаар тогтносон улс биш. Гэтэл манайхийг тусгаар тогтносон улс биш гэдгийг ямар ч улс хүлээн зөвшөөрнө Энэ бол бидний бахархал. Ирак, Афганистанийг ч өнөө улс гэхэд хэцүү болсон. Манайх цаашдаа өнөөгийнх шигээ бодлогогүй явбал, мөд эдний хэмжээнд очих юм шиг санагдаад, сэтгэл өвтгөөд байх юм. Өнөөдөр бид улстай байгаа нь хийморлиг өвөг дээдсийн минь буян юм сан. Тусгаар тогтнолоо хадгалж явах нь олж авахаасаа дутуугүй ухаан шаардсан эд байдаг бололтой. Үе үеийн эх орончдийн хичээл зүтгэл, хөлс, цус, ухаан, зовлон шаналалийн үр дүнд энэ эх орон бидэнд өвлөгдөн ирсэн шүү дээ. Цогт тайж, Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжав гээд эрт үеийн тоймгүй олон эх орнчид энэ л эх орны төлөө амиа өргөсөн. 1911, 1921- н оны эх орончид хоёр их гүрний эрх баригчдийн маш их хавчлага, дарамт шахалтийг даван туулж, асар их ухаан зарж, энэ тусгаар тогтносон их орнийг бидэнд өгсөн юм билээ. Тийм дээ ч бид дээрхи ард түмнүүд болон орнуудийг бодвол эх орнтойгоо байгаа юм шүү. Бүдүүлэг байсан гэдэг. Хэрвээ бүдүүлэг байсан бол дээрхи ард түмэн, орнууд шиг л байна шүү дээ. Өвөг
дээдсийн маань хугарч, нугарашгүй хатан зоригоор асар их үнэ цэнээр олдсон энэ тусгаар тогтнолоо алдчихгүй л юм сан даа. Монголчууд тусгаар тогтнолоо алдах эсэх нь зөвхөн бидэнд хамаатай эд биш. Нийт Монгол угсаатанд хамаатай. Тэдний гол бахархал, омогшил, үнэ цэнэт зүйл, сэтгэл зүрхний эх орон нь Монгол улс юм билээ. Монгол үндэстний төр улс байгаад тэд асар их баяр баясалтай явдаг юм билээ. Надтай хамт магистрантурт сурдаг Өвөр Монгол залуус Монгол улсад ирэх хувь завшаан тохиолдсонд туйлын ихээр баярлан, нааш зорьсон гэж байна лээ. Монгол улс хөгжил дорой онцгүй санагдаж байна уу гэж асуухад, тэр хамаагүй Монголын гэсэн төр улс байгаа нь л бидний бахархал гэж ярьж байна лээ. Зарим нь бүр боломж олдвол суурьших санаатай гэнэ лээ. Харин адилхан Монгол хүмүүсээ харь хүмүүс шиг маш их мөнгө зарлагадуулж, бөөн бичиг баримтаар дарж, явдал чирэгдэл болгож байж нэвтрүүлдэг, Монгол улсад дурын хүн дуртай цагтаа нэвтрэх боломжгүй, зарим хүн, зарим ч гэж дээ ихэнхи хүн Хятад, Хужаа гэж ханддагт ихэд эмзэглэдэг юм билээ. Тиймээс Монгол улс мөхнө гэдэг зөвхөн бидний бус, бүх Монголчуудын эх орон мөхнө гэсэн үг. Бидний хамгийн үнэт зүйл болх тусгаар тогтнол, эх орноо л нандигнаж яюъяа.

Алтай, Хангай, говь, талаа уул, ус бүхэнтэй нь
Алтан нар, мөнгөн сарийг тоолохийн аргагүй од, мичидтэй нь
Өвс, ногоо, чулуу, шорооных нь ширхэг бүхэнтэй нь
Хөвсгөл , Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөсран наадах долгисийг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан
Үр, ачдаа хүлээлгэж өгнө …………

О. Дашбалбар.

Anonymous said...

Өвөр Монгол анд нөхөд маань Монголд ирээд эрх чөлөө гэдгийг мэдрээд, хаа ч явсан, дэлгүүр хоршоонд ч гүйлгээ хийхдээ дан Монголоор яриад сайхан байна. Даан ч Та нарын ярианд үе үе Орос үг орж ирээд, ойлгогдохгүй юм гэж учирлаж байна лээ. Энэ инээдэм биш ханиадам. Бид Монгол төрхөө алхам алхмаар гээж байна гэсэн үг. Дундад улсын Ар Монголын өөртөө засах орон, эсхүл Буриад,Тува, Халимаг, Татар ахан дүүс шигээ ОХУ - ын нэгэн бүгд найрамдах улс болчихгүй юм сан. Оросоос гадна бас Украйнд Крымын Татарын автономи гэж байх бөгөөд тэд Бн Улсын статустай болох гэж тэмцэж буй юм билээ. Бидэнд ийм хувь тавилан оноогоогүй өвөг дээдсийн хээ ариун сүнсэнд өдөр бүр мөргөмөөр. Тува чинь Монголоос нүүдэллэж очсон Урианхайчууд, нутгийн Хиргис(Киргыз) - үүдийн үлдэгдэлтэй цус холилдон үүссэн залуу ястан. 16, 17 - р зууны үед. Тэгээд ч Тагнын Урианхай гэдэг. Тэгэхлээр бидэнтэй яах аргагүй үндэс, угсаа нэгтэй хүмүүс. Хиргисийн Түрэг хэлэнд ууссан боловч Монгол үг цөөнгүй байдаг гэсэн. Гэхдээ тэдгээр нь гол төлөв баруун Монгол аялгатай Монгол үг гэсэн. Туваг Уйгур гэнэ гэдэг бол Урианхайг Уйгур гэснээс ялгаагүй төөрөгдөл. Энэ ньЧингис хааны цэргийн их жанжин Урианхай гаралт Зэлмэ, Сүбээдэй нарыг Уйгур гэсэнтэй адил сонсдоно. Бид Афганы хэлээ мартсан элэг нэгтнүүдээ Монгол биш гэдэггүй биз дээ. Монгол Улсын Тувагын өөртөө засах хязгаарыг хамаарсан сайд Тога гэгч 1924 - н онд бид Монголоос салж, тусгаар улс боллоо гэж дүвчигнээд, улмаар 1944 - н онд улсаа Сталинд худалдсан. Үүний балгаар өнөө Монгол ахан дүүсийн маань нэг хэсэг болох Тагнын Урианхайчууд маань эх оронгүй зовж байна.
Бас нэг санаа зовоож буй асуудал бол Монгол орон аажимдаа Япон, Солонгос, Хятад, Турк, Казакстан, Герман, Их Британи, АНУ, Орос гээд маш олон улсын хараат орон болж болзошгүй байдал. Эдгээр орнууд Монголд нөлөөний хүрээгээ тогтоох гэж өрсөлдөж байна шүү дээ. Ялангуяа Хятаджих, Солонгосжих, Японжих, Америкжих үйл явц ихээхэн эрчимжмж байх шиг. Нэн ялангуяа Солонгожилт, Америкжилт илүү давамгайлаад байх шиг. Шүтдэг юм нь , хүмүүс нь, үнэлэмж Солонгос, АНУ болоод байна. Солонгосын түүхэн сэдэвт олон ангит кинонуудыг өдөр өнжилгүй гаргах болсноор Солонгосын түүхийг өөрийн үндэстний түүхээс илүү гадарлах нэгэн үеийнхэн буй болох нь. Мөн Христийн сүмд явдаг залуу үе улам олширсооор. Монгол үндэстний өвөрмөц соёл, бидний дархлаа алдрах нь. Хятаджаагүй юм аа гэхэд Монгол орон Хятадаар дүүрээд, яваандаа Монгол цус маань Хятад цусаар бузарлагдаж дуусахад их л ойр байх шиг. Хөрсөнд нь тариа, хүйсэнд нь үр цацах Хужаагийн уламжлалт бодлого өнөө жинхэнэ ёсоороо хэрэгжиж эхлээд байх шиг.
…. Өө. Дээр нэг юм дутуу орхиж. Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг Британийн нөхөрлөлийн орнууд биднийг бодвол хагас тусгаар тогтносон орон гэж хэлж болмоор. Учир нь тэдгээр орны төрийн тэргүүн нь Английн хатан хаан. Гэтэл манай төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч. Олон орны колони болоод, тэдний төрийн тэргүүд манай эзэн болох вии гэж айх юм.
̺íõæàðãàë

Anonymous said...

Àíõàà
Тиймээ, би дэлхийд эх оронгүй үй түмэн хүний нэг болж төрөөгүйдээ эрэлхэг дээдсийхээ өлмийд сөгдөн мөргөе…

Эх оронтой ч гэсэн өчүүхэн жижиг талбайд шахалдан амьдрах газарт өсөөгүйдээ бас дахин мөргөе…

Эртнээс нааш эзэмшиж ирсэн нутагаа эрээвэр хураавар улсуудад таслуулсан ч энэ зэргийн том нутагтайгаа үлдсэн их хувь заяандаа бас мөргөе….

Энэ нийтлэл үнэхээр сэтгэлийн уг дахь бодлыг минь хөндсөн зүйл байнаа.
Бусад улсын харъяанд газар нутагтайгаа булаагдаж монгол гэдгээ ч бусдад хэлж чадахгүй зовж зүдэрч байгаа ах дүү элгэн саднаа өрөвдөж байна.хэдий тэд зовж байгаа ч ард нь АР ХАЛХЫН ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС гэж байгаад зовлонгоо тэвчиж хэзээ нэгэн өдөр эргэн нэгдэх болно гэж итгэн хүлээж байгаа билээ.
Тиймээс тэд бүгдийн найдлага болсон бидний 2,7 сая монголчууд минь эв нэгдлээ эрхэмлэж хөгжлөө хурдасгахын төлөө хичээцгээе.
Бас өнөөдрөөс эхлэн харьд зовж байгаа монголчуудаа эх нутагтаа татан авчрах ажлыг эхлүүлэе.ӨВӨР МОНГОЛ , ДЭЭД МОНГОЛ , ХАЗАР МОНГОЛ ,ХАЛИМАГ ,БУРИАД,ТУВА зэрэг хаана монгол цус урсаж байгаа газраас ах дүү нарыхаа төлөөллийг цуглуулж нэгтгэн эх орондоо авчирцгаая.Ингэвэл бидний цус шинэ эрч хүч оюун ухаанаар сэлбэгдэж хүн ам маань ч хурдан өсөх болно.
ЭВ НЭГДЛИЙН ЯАМ байгуулцгаая.Солонгосууд саяхандаа 50 онд салаад удаагүй хэрнээ ийм яам байгуулаад ажлаа хийгээд явж байна.Бид харин ч тэднээс илүү далайцтай хөдлөх хэрэгтэй. Бас одоо байгаа хэдэн авилгач унхиагүй хэдэн нөхдийг бүгдий нь УИХ-с татаж оронд нь гаднаас ирсэн монголчуудын төлөөллийг УИХ-даа оруулан цусаа сэлбэж илүү шинэ санаа шинэ эрч хүчээр зөв бодлого гаргаж илүү хурдтай хөгжих боломж нээгдэнэ гэж үзэж байна.Та бүхэн гэгээн оюундаа болгоож саналаа нэмнэ үү.

Anonymous said...

Àõ ä¿¿ íàðàà
муусайн хужаануудыг энд барилга дээр ажиллуулж байхын оронд гаднаас монгол угсаатнуудаа авчраад ажиллуулбал хол дээр ш дээ.тэд эртний өвөг дээдсийхээ нутагт ирсэндээ хязгааргүй их баярлаж үнэнч шударгаар эрх чөлөө дүүрэн амьсгалж, хичээн ажиллаж чадна шүү.ерөөсөө л ах дүү нараа татая.хэнд ч хамаагүй казакуудад нутаг олгоод нэг аймаг байгуулсан юм чинь жинхэнэ монгол угсаат ах дүү нартаа шууд иргэншил олгоод хөдөөгүүр хоосорч буй нутагтаа суурьшуулж мал маллахыг нь малаар хангаж, тариа тарихыг нь багаж үрээр хангаж хазар монголчуудыг нь гар урлал хийх ч юмуу эсвэл мэргэжлийн цэрэгт алба хаалгаад жинхэнэ урд хилээ мануулсан ч болж байна ш дээ.тэд ядаж байнгийн дайн тулаантай газар байж дарийн утаа одоо ч үнэрлэж байгаа тул биднээс илүү хатуужилтай болсон байгаа.тэнд 4,5 сая монгол байдаг гэж сонссон.эх нутаг нь дуудвал тэд бүгд нүүдэл хийгээд 3 сарын дотор л нүүгээд ороод ирэх байх.ингээд 2020 он гэхэд хүн амаа 10 сая болгоод авчвал айдаггүйгээ авдрандаа хийлээ гэсэн үг.өвөрмонгол бол харин хүндрэлтэй байх.хятадууд айгаад хил гаргах зөвшөөрөл өгөхгүй байх л даа.гэхдээ хулгайгаар ч болов хил давуулаад ирвэл шалгаж үзээд шууд иргэншил олгох ёстой.тэгэхгүй бол говиор хятадууд орж ирээд ганц бие малчин хүүхнүүдтэй суугаад шууд л өмдөө чирсэн хоосон гуйлгачингаас хэдэн зуун малтай малчин болж зүсээ хувиргаад сууж байна ш дээ.энэ бол аюул шүү.20 30 40 н жилийн дараа тэр хятадаас гарсан хүүхэд нь энэ миний төрсөн нутаг, би хятад эх орондоо нэгдэе гээд самуун үүсгээд явж байх болно шүү…тэрний оронд одооноос хазар монголоо авчраад урд хилээрээ нягт суулгаад хужаануудыг орж ирсэн даруй илрүүлдэг анти вирус маягаар ах дүү нараараа туслуулъяа АР ХАЛХЫН АХ ДҮҮ НАРАА….

Anonymous said...

Çàÿà
Ene udriin mend! Yostoi l unen yum bichsen bna shuu,
Deerhi neg hund handaj helehed : ene hemjeend setgej, oilgoj chadahgui bgaa uchraas uurt chn taalagdahgui bgaa bh l daa, teglee geed terniigee ingej buduuleg helbereer ilerhiileh hereg bna uu gj asuumaar bna. Uuruu iim zuiliig bichij chadahgui bj huniig ingej doromjilj bolohgui.
Nominchimed ee chamd amjilt husie.

jigselmaa said...

сайхан бичжээ. эх орон минь..., зүрхний угаас урсан гарах бахархалаа одоо, цаашид хамгаалах нь юу юунаас чухал болоод байна.

Anonymous said...

таны блогийг өдөржин уншиж суулаа. Танаас мэдмээр, сурмаар, сонсмоор зүйл их олон санж. Энэ их мэдлэг, оюунаасаа хойчийн бидэнтэй хуваалцан байгаад тань баярлаж байгаагаа юуны түрүүнд хэлье. Энэ бичлэгтэй тань холбогдуулж сэтгэгдэлээ үлдээхэд,бид, туурга тусгаар Монгол Улсын иргэд, дэлхий даяар тархан суугаа монгол үндэст ахан дүүсийнхээ тэр их мөрөөдөл, итгэл найдварынх оч нь болж гялалзаж ёстой, мөн үүрэгтэй мэт санагдлаа.

Doctor collins said...

Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлж байхыг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмчийн бичсэн захианы хаяг нь түүнд баярлан талархаж, бөөр худалдаж авснаар хэрхэн санхүүгийн тусламж авснаа дэлхий даяар ярихад би имэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирсэн зүүд шиг санагдаж байна. Doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө та бүхэнтэй адил төстэй санхүүжилт авах боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. Doctorcollins3gmail.com Chanchai Chakrii. Монголоос