Thursday, March 13, 2008

Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....


Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.

Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.

Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.

Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.

Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.

Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.

Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.

Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.

Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.

Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.

Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.

Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.


***
Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.

“Хөх илдний очис” романы хэсгээс

63 comments:

Anonymous said...

tanii bichseniig unshaad bidnii uvug deedes mongolchuud yamar ih huvi zayaatai, augaa daichin humuus bsan yum be. Uneheer setgel hudulj bna.Baharhaj bna.europ, baruun europd Subeedei baatariig uruusun nudtei zalit uneg gedeg bsan yum gesen.uneheer ch Subeedei baatar europiig ter chigt n nomhotgoj, zurhend n shar us huruulj bsan shu de.Bi ene horvood mongol hun bolj tursunduu unehuur bayarlaj baharhaj yavdag shu. Setgel mash ih hudluj bna.Daichin uvug deedesiin tuhai tuuhiin barimt medeelliig bainga gargaj baigaarai.Tanii ajil uilsed undur amjiltiig husen eruuye.

Anonymous said...

Ynendee IKH KHAANIIHAA bolon GAIHAMSHIGT URLUGUUDIINH N mun tednii zalgamjlagchdiinh n tuhai tanii bichseniig unshih bolgondoo baharhah setgel uuriin erhgui turuh uym aa.Bidnii Mongolchuud ch gesen hezee negen zagt dahin dayan delhiid sainaar neree duursgah boltugai. Buren hemjeenii nom gargaarai.
Byambaa

Anonymous said...

Subegtei baatar gevel halhaar zuv bolno baih, diplomatch Jargalsaikhan guai uuruu urianhan ovogiin hun shuu dee. Ter huniig bagad Subegtei baatariin tuhai domog nastaichuud yaridag baisan gesen.

Bas neg yum helehed Subegtei baatar Zelmiin duu bish shde. Subegtei baatariin etseg Habal gej hun bsan, uvug etseg ni Nirchi ene tuhai Yuan ulsiin sudart bgaa daa ug ni.
Natsgaa

Anonymous said...

AGUU IH DAICHIN UNDUR UVUG DEEDES MINE MONGOL ORNOO IVEEJ HAIRLA. TOLGOITNII OMNO BOHIIJ OVDOG NUGARCH UZEEGUI CHIN ZORIGT OVOG DEEDSIINHEE ALDRIIG BI UURD DUURSGAJ NOHOI HUJAA SOLONGOSIIG DAILAAR MORDOH ODOR IREHL BOLNO
Bold

Anonymous said...

Uvug deedes maani ingej l yavj gedgiig medeh, tuund ni avah geehiin uhaanaar handaj yavbal zohiltoi!


Baisaar bur dain dajin hiih yum yariad yavchihvaa?!
Undesnii uzel ba undesherheg uzel tani tenger gazar shig yalgaatai ed l dee!

artagnan- артаньян said...

yooy, hamag us boschloo. Tsus butslaad baina. Hen bicheed baigaan be?

Anonymous said...

Tany us bosood, tsus tani butslahlaar yaadag hun be?
"Chuluug chuluu diildeggui yum. Chuluug us diildeg yum!" Molom

cvнжээ said...

хэхэь цус нь буцалсан хүмүүсийн блог руу яваад ороод ирлээшт:
монголчуудаа ийшээ орж ДОХ-ын тухай уншиж цусаа буцалгаарай: ДОХ-ын тухай Стрекерийн сануулга

Болорхон said...

Санамсаргүй маш сайхан блог оллоо. Таны блог их таалагдлаа байнга урилга заллагагүй зочлон ирж их түүхийн гайхамшгуудтай танилцаж байя аа. Монголчууд бид их түүх рүүгээ үнэнийг олдог гүн ухааныхаа нүдээр эргэн харж ирээдүйгээ итгэлтэй зөв талд нь бүтээх ёстой.

хөхтолбот said...

Гүүэ энэ нээрээ, худалчийн дараа түүхч хүүхдүүд гээл зохиовол шууд нэгдүгээр байрыг аваад явчихаар эд байнаа.
Браавоооо ҮҮҮ аааа уууухай

A.Амарсайхан said...

Монгол их түүхтэй. Одоо ч бид түүхээ бүтээсээр л явна. Тэр их хүчитнүүдийн дунд бяц гишгүүлчихгүй, нэг ч их дорд үзэгдэхгүйгээр яваад л байна. Бид хятадуудыг муу санаатай гэдэг. Тэгтэл тэднээс илүү санаатайдаа л бид оршин тогтнож буй бус уу.

ZAYA said...

"Хөх илдний очис" энэ романыг хаанаас авах вэ?

Anonymous said...

Mongol undesten zuvhun uuriinhuu huchind dulduidaj
Oros , Hyatadyin dund orshij baigaa yum uu? gechihvel, baahan tseejee deldsen ulsuud garch ireh nee dee?!
Ungursnuur bish odoo, ireedui tsag deer l yarij huurch baival zugeer baimaar?!

Anonymous said...

End neg anon bichdeg soliotoi nuhur baina aa. bain bain hachin yum surgaali aildah geed ch baigam uu, yah geed baigaam.
HEN YUGAA BICHIH ni chamd yamar hamaataim, yamar chinii nuuren deer bicheegui bol, chinii erkh chuluund haldaagui l bol. bas hen yugaa talarhan unshikh ni chamd yamar hamaatai ve.
Bid uuh tuuhee surch, sonirhoh, unshikh, medeh ni chamd yamar hamaatai yum, Chamaar zaavarluulah yum uu, esvel chamaig zaavarlaj bai gej ter ertuntsiin ezen chini uureg lunden uguu yu,
Ungursungui odoo, ireedui baidag yum aa gej BIBLE-d bichsen biadag yum uu. Iim gonshignoson eruul bish commet-uudiig ustgachikhaj baigaach Nomin ahaa.
Ezen Burhanii ner barij hamgiin bulai yum setgej, usurhuj, yas hayaj, har horoo hun hund gargaj yvdag uchuuhen amitad bas haa saigui baih yum aa.
Zulaa.

Anonymous said...

Yun Bibli bolood yavchihvaa! End yamar ch Bibliin tuhai yariagui bainaa!
Hun ali alinaa sonsoj baih heregtei gedeg universal
handlagiin tuhai yarij baina!
"Zuvhun magtuulj baih" sindrom, baigaa baidlaa sonsoj ul chaddag baidliin esreg yaij baina! Tuunees bish ene nuhur yugaa bichih ni hend hamaatai baih bilee?!

Anonymous said...

Ene "Zulaa" -g zus tanidag ch yum shig?!

Harin ch neg, Guy Ritchie-n "Revolver" deer gardag shig uzej baih shiv?!

Anonymous said...

Odoo sanalaa...
"Zulaa" bol ug ni zaluu hun l dee...bas boloogui ee,
nileen ambiztai, bas yu yu geed...haana haana yamar ajil hiideg geed bodit baidlaas zursun yum yarisan baisan?! Odoo haana baigaa gel ee dee, tiim yum baina, neeree "Delhii buurunhii bish, havtgai" l daa,
tegehleer havtgai delhiin ali negen gazar tsohij yavaa biz ee! UB -d ch yum uu? Argagui l delhii havtgai yum daa?!

Destiny said...

yag, goyo blog olloo, uurtuu tatav.

Anonymous said...

Sain bna yy?

Minii nz zaluu uuriin chin blog-iin tuhai bas Subeedei baatar herhen tursun, tuunii ild herhen hiigdsen talaar yarij uguud bi teselgui horiotoi bolovch computer shirten suulaa.

Ih saihan blog baina. Amjilt husey.


Pearle Deppsu

Anonymous said...

Olon niittei holbootoi, olon niitiin medeeleliin heregsleliin "ard" suudag nuhduudiig sain ajiglaj baih yostoi yum gene lee!

Anonymous said...

Uursudduu er hir haldaahgui murtluu zuv zuitei sanaa onoo helsen humuusiig zusen bureer helj, gujirden gutgedeg humuus yostoi haa saigui baih yum daa!

Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Б.Номинчимэд said...

Эрхэм нөхдүүд улам улам бичих юмсан гэсэн урам зориг хайрлаж, бас улам чамбай байхыг сануулан алдаа дутагдалыг маань шударгаар засаж залруулж, сануулан өгүүлж буйд их баярлаж буй. /Зарим нэгийг нь бас яг юун тухай сануулаад буйг нь сайн ойлгохгүй ч гэсэн/
Ер нь эдгээр бичлэгүүдээс аль нэг нь хэн нэгний сэтгэлд хүрч, бахдалыг төрүүлж буй бол тэр нь миний сайных бус, харин та бидний өвөг дээдсийн үлдээсэн бахдам сайхан түүхийн гайхамшиг биз ээ. Эх түүхээ үзжээ харжээ суухад өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд, тэгээд л түүнээ хүнтэй, хэн нэгэнтэй хуваалцахсан гэхдээ ийн хааяа цаас үзэг нийлүүлэх юм. Мэргэжлийн судлаач түүхч биш тул түүхийн эш материалуудыг буруу зөрүү ашигласан, андуурч эндүүрч ойлгосон юм гарах аваас дээрхийн адилаар нөхдүүд засаж залруулж өгвөөс баярласаар байх болно. Дээрх аноны зөвлөсний дагуу Сүбээдэй баатрын удам угсааг Юан улсын судраас дахин нягтлан үзэх болно оо.
Гэхдээ Сүбээдэй баатрын төрсөн тухайд ер нь энэ уран зохиол болох тул тэр талаас нь харахыг хүсье. Яг ийм үйл явдал болоогүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр ер бусын цаг үеийг, ер бусын үйлийг гагцхүү ер бусын хүмүүс л гүйцэтгэнэ гэсэн нэг санааг л гаргах гэсэн юм, үүндээ домог хийгээд бодит байдал хоёрыг сүлэлдүүлбэл магадгүй илүү ч үнэмшилтэй, сонирхолтой болж мэдэх юм гэсэн нэгэн мухар итгэлийн үүднээс тийм ид шид, илбэ жатгын юм оруулж ирсэн билээ.
Энэ роман 3 боть бичигдэж байгаа ба - эхний боть нь Сүбээдэй баатрын төрсөнөөс /та бүхний уншсан/ бие барах хүртэл,
- удаах боть нь түүний хүү Урианхайдай жанжинаас тэрхүү ХӨХ ИЛД хэрхэн баруун зүгт салан одож, улмаар Загалмайтнууд болон Мамлюкуудын олз болохоо алдаж, эцэст нь эргээд монгол ноён Арсун мэргэн /энэ манай блогчин анд Арсуний нэр байх шүү/ эх нутагтаа олон адал явдал, аюул ослыг туулан авчирч буй үйл явдал
- Гутгаар боть нь энэхүү илд явсаар Монголчуудын сүр хүчний гундалтын үетэй давхцан дахин аргагүй нөхцөл байдалд гэхдээ эргэж ирэхгүйгээр харь Франк хүний гарт алдагдаж, улмаар тэр нь Франц, Английн 100 жилийн дайны үеэр Англид шилжин одсон тухай өгүүлэх юм.
Номоо Монголдоо очсон дариудаа хэвлүүлэх санаа байгаа ч одоо зарим хэсгийг нь хараахан дуусгаж амжаагүй байна. Нөхдүүд номын маань анхны уншигчид болох аваас дахин гүнээ талархах болно оо.

Ж.Өлзийжаргал said...

Tand talarhaj baina.Mongoliin tuuh augaa,gaihamshigtai ard tumen bilee bid.

Anonymous said...

Bid "gaihamshigtai tuuhtei, aguu ard tumen" baijee...
tegvel bid odoo yamar baina ve? Bidnii ireedui yamraar tusuulugduj baina ve....?

Anonymous said...

enehuu bichsen zuiliig tani unshaad bieiin shar us bosh mun nulims tselegnej bna. Ih saihan zohiol boljee. Ehnii tsoohiin hesgiig unshaad ingej bgaa yum chin butneer ni unshval buur ch goy bh bolovuu. ene zohioliig haanas olj boloh ve?????????

Toroo said...

Ooo. Laitai. unshij baih saihan blognii toog negeer nemlee. Amjilt husie. Saihan bichdeg yum baina. Hey ter us mus ni bosood baigaa humuus naad Subeedeinhee odoogiin ur udamiig gaduurhalgui sain handaj baigaarai. huurhiis hadand havchuulagdsan haliunii zulzaga shig humuus baidiishdee. Bi uraanhai hun geed buteneeree helchij chaddaggui. Humuus gadaad geed gaduurhaad baidag yum.Daanch tuuh suudar, ev negdel geechiig medehgui humuus ih bolj dee. Tanguud manguud ulsaas garaltai humuus ch ih olon baih shig baina. Bolj ugvul guivuulaad, hutgachih geed l. hehehe. Za good luck. buh bichlegiig chin unshaad duuschihlaa. Nemeed baigaarai.

Toroo said...

anonymous bol tanguud manguud ulsiin taraichin ardiin udamtai hun tul bidnii uvug deedsiin tuuhiig ih l duramchihan huleej avdag hun baigaa ni ilt bainaa. Erun urd zugees garaltai, tuuniigee nen sain meddeg humuusiin amnii unshlaga bolson neg zuil ni "Muhuj baigaa undesten ungursun tuuheeree bahrahdag" gesen ug baidag uym bilee. Bi turiin tolgoid garsan munch olon hujaagiin amnaas ene ugiig radio, tv geer sonsoloo doo. Tedniiheer bol bid Chinggis haan gej tseejee deldehguigeer odoogiihooroo amidaraad yavaa yavaandaa buged YAN ovogtoi bolood,gazaraa zaraad, ediin zasgiin erhsheeld orood, daraa ni Mao Zedong.iig shuteh yum baina ldaa. Bichlegiin tuhaid bol saihaan. Unheer saihan. Ingej huch oruulj bichne gedeg bol burhanaas zayasan avayas shuu. Jarchudain tuhai ulger domgiig 4 r horoolold baidag neg uraanhai zairangaar yariulj avah yum bol ushuu goyo bichih yum shig baina. Ter uvguniig amid baigaa deer ni ta Subeedei,Zelemees gadna, 4 oiradiin tuhai yanz buriin ulger domogiig irj duulval zugeer baina. Ner ni Baljinnyam gedeg baihaa daa. Urt tsagaan sahaltai uvgun baigaa.

Subeedei said...

"Subegtei baatar gevel halhaar zuv bolno baih" genuu? Hehe, Hoshin shog sanaand orchihloo. Chilguun, chilguun bol baatar sain er bailaa geed MASK production nii hoshin shog deer gardiishdee teren shig hahahaha

Anonymous said...

Àãóó Ìîíãîë ìºíõºä îðøèíî
Ганаа

Anonymous said...

aguu owog deedesiin mine tvvh vnheer yanztai eum aa
Mendsaihan

Anonymous said...

ìàø ñàéõàí ò¿¿õ áàéíà. Ñ¿áýýäýé áààòàð áîë ¿íýõýýð äýëõèéí äàéäûã ýçýëñýí áààòàð õ¿í èéì ë àãóó ºâºã äýýäñýý áîäîæ õîé÷ ¿å íü áîëîõ çàëóóñ áèä ìºí äóóðñàãäàí ¿ëäýõ ç¿éëèéã õèéæ ¿ëäýýãýýðýé ãýæ õýëèéäýý òà á¿õýíä àæëûí àìæèëò õ¿ñüå. ñàéõàí ò¿¿õ óíøóóëñàíä áàÿðàëëà
Төрөө

Anonymous said...

Mongoliin Batlan Hamgaalah Yamnaas Subeedei baatryn dursgaliig menhjuulj, ...tuunii neremjit dursgaliin tug, dalbaa bii bolgoh,....angi negtgeliig tuunii nereer nerleh,.....geh met arga hemjee avah yostoi sanagdana.

Chingis haan maan' Mongoliin erenhiilegch baisan bol Subeedei baatar Batlan Hamgaalahyn said....esvel Janjin stabyn darga baih baisan bolov uu.
Chuluun

Anonymous said...

Сүбээдэй баатар нь Зэлмэтэй нэг Урианхай овогтой болохоос төрсөн ах дүү биш л дээ.
Мөн Зэлмэг аав нь Чингис хааныг төрж байхад жаахан хүүхэд түүнд өгөхөөр амлаж, хожим нь том болсон хойно нь авчирч өгсөн байдаг, тэгэхээр Зэлмэ Чингисээс ялимгүй ахмад хүн, харин Сүбээдэй бол тэднээс залуу байсан. МНТ дээр энэ талаар тодорхой бий. Гэхдээ Уран зохиол учир нэг овгийг нь нэг гэр бүлийн гишүүд болгож өөрчилсөнд болохгүй юмгүй байх.
Орос, Японы хийсэн кинонууд манай түүхийг харин ч ер санаанд багтамгүйгээр гуйвуулж банйа шүү, цаана чинь

Харин тэр гарынх нь шөрмөс ажиллагаагүй болсон гэдгийг анх дуулж байна. энэ ямар сурвалж дээр байсан вэ.

Зул сарын тухайд бол нэг их ач холбогдолгүй байх өө, сарны тооллын л хэллэгүүд байх, шашны юм энд байхгүй ээ.
9000

Anonymous said...

site deeree ene tuuhuudees tavilaa shuu. Blogiin chini neriig durdanaa. Goyo tuuhuud bn.

grazy said...

Түүхээ мэдэхгүй хүн
ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг дээ сайхан блог хөтлөж байгаа юм байна амжилт хүсье.Одоо хүртэл Зэлмэ, Сүбээдэй баатрын үр сад болох Урианхайчууд бид Сурын харваанд байнга түрүүлж цусан дах огшилоо алдаагүй явж байгаа шүү. Энэ жил бас Урианхай залуу улсын мэргэн болж бид бүхнээ баясган бахархал болж байна.
Монгол сурын анхдагч Урианхай сурыг хүндэлж, Эвэр нумыг хоймортоо залж явбал сайн байдаг гэсэн.
Хүндэтгэсэн
Цагаантуг Ууганцэцэг

sss said...

Ene nomoo hevluulsen uu?

Anonymous said...

ккк. Дажгүй болжээ.

Anonymous said...

Bi Hovd aimagiin Altain Uriankhai hyn. Manai Uriankhaichuud Ikh Mongol ulsiinkhaa telee ynench itgelteigeer zytgej 6 tymen Mongoliin neg bolon eldev alba guvchuur osoloos cheleelegden hychirhegjij Ikh horigiig sahij baisan. Altan uragtai olon hud urag bolj baisanaas tsagaan ystai gej yridag. Gevch tyyhiin eldev eedree nugachaand salj sarning jishin taraagdaj manj hytaduudad hyn ardaa hyduulan evermongol halkhad suurishsan ni ner ovgoo geen zevhen Altain uulsad suuh bidnii Urianhaichuud neree avch yldjee. Ender eveg deedes min tednii meheej ezelj daralj yvsan Tsagaach Kazakhuudad Bayan-Elgii aimagiin Uriankhaichuud nutag deeree tseenkh bolon enee doroitsoniig medvel herhen halaglah boloo. TER ZASAGAA Yndesnii har hairtsagnii bodlogo gej baina uu? Bid chin Mongoliin hamgiin ertnii ovog aimag shyy dee. Byh Mongolchuudaa Seremjleh tsag ali hediin engerchiheed baina shyy dee. Seregtyn!!! Tuslaach!!!
Altain uriankhai.

Б.Номинчимэд said...

Сайн уу, Урианхайн зоригт, тэмцэгч, мэргэн бүсгүй минь ээ.

Anonymous said...

Hello people, I just registered on this brilliant forum and desired to say hey there! Have a incredible day!

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

hello


just signed up and wanted to say hello while I read through the posts


hopefully this is just what im looking for looks like i have a lot to read.

Anonymous said...

Good day!

I just wanted to say hi to everyone

Cheerio

[URL=http://www.patpat.net][IMG]http://openvpn.net/archive/openvpn-users/2005-05/pngd55nFojmJX.png[/IMG][/URL]

Anonymous said...

if you guys desideratum to feel [url=http://www.generic4you.com]viagra[/url] online you can do it at www.generic4you.com, the most trusted viagra pharmaceutics seeking generic drugs.
you can ascertain drugs like [url=http://www.generic4you.com/Sildenafil_Citrate_Viagra-p2.html]viagra[/url], [url=http://www.generic4you.com/Tadalafil-p1.html]cialis[/url], [url=http://www.generic4you.com/VardenafilLevitra-p3.html]levitra[/url] and more at www.rxpillsmd.net, the pre-eminent [url=http://www.rxpillsmd.net]viagra[/url] fountain-head on the web. well another great [url=http://www.i-buy-viagra.com]viagra[/url] pharmacy you can find at www.i-buy-viagra.com

Anonymous said...

You have to check [url=http://www.eroticwebcams.net]www.EroticWebCams.net[/url] if you want to enjoy the best erotic cams.

Anonymous said...

Instantly translate entire web pages, blogs or documents in a single click using our miraculous online translation software. Our incredible translator tool supports 75 languages including English, Spanish, French, Korean, Japanese, Hebrew (Yiddish), Swedish, Dutch, German, Italian, Croation, Chinese (Simplified), Chinese (Traditional), Portugese, Russian, Serbian, Turkish and more! It also comes loaded with a leading dictionary, spelling and definition package. Use our simple and intuitive translation software to translate words, webpages or document formats such as Word, PDF and text. Download our amazing translation software for free and start translating now!

You can download it here:
[URL=http://fishbabel.notlong.com]Babel Fish[/URL]

Anonymous said...

[url=http://grou.ps/reductil] Buy reductil online
http://grou.ps/reductil
Buy reductil online

Anonymous said...

Greets dude!

It is my first time here. I just wanted to say hi!

Anonymous said...

Director : Anurag Basu
Cast : Hrithik Roshan, Kangna Ranaut & Barbara Mori
Music Director: Rajesh Roshan
Lyricist: Nasir Faraaz & Asif Ali Beg

Tracklist:
1 – Zindagi Do Pal Ki
2 – Dil Kyun Yeh Mera
3 – Tum Bhi Ho Wahi
4 – Kites In The Sky
5 – Fire
6 – Zindagi Do Pal Ki (Remix)
7 – Dil Kyun Yeh Mera (Remix)
8 – Tum Bhi Ho Wahi (Remix)
9 – Fire (English Version)

[url=http://www.bollywood-latest.com/2010/05/kites-mp3-songs/]Kites Mp3 Songs[/url]


[url=http://www.bollywood-latest.com/]Bollywood Blog[/url]

[url=http://www.bollywood-latest.com/]Bollywood News[/url]

Anonymous said...

[url=http://ndev.unl.edu/cms/index.php?option=com_fireboard&Itemid=54&func=view&id=609&catid=12] Buy reductil online
http://ndev.unl.edu/cms/index.php?option=com_fireboard&Itemid=54&func=view&id=609&catid=12
Buy reductil online

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Hey Guys! Just wanted to say hello to the new community :). Thanks for letting me in! :D

Anonymous said...

Allow to pass the animal with two backs casinos? digging this inexperienced [url=http://www.realcazinoz.com]free casino[/url] games. advisor and production online casino games like slots, blackjack, roulette, baccarat and more at www.realcazinoz.com .
you can also discontinuation our novel [url=http://freecasinogames2010.webs.com]casino[/url] shun at http://freecasinogames2010.webs.com and replace in genuine well distant !
another late-model [url=http://www.ttittancasino.com]casino[/url] spiele machination is www.ttittancasino.com , during german gamblers, retrieve loose online casino bonus.

Anonymous said...

Playing bingo needs more than luck or skills and techniques, contrary to what most believe. Bingo, just like any game of chance, comes with rules and regulations that players should observe. Being a player comes with responsibilities and etiquette.

Winning the Game

The moment you figured out you won, you must immediately yell BINGO, and it should be loud enough for the floor walker to hear. The pot money shall be given to the winner once their winning card is confirmed. Well, in winning or once you know you just won, the most important thing is that you shout the winning word BEFORE the time elapses. If the game proceeds and the next number is mentioned and you failed to shout "Bingo", your winning card is disqualified. Therefore, this is the rule you must know.

There may be cases when there are two winners, and in this case the pot money shall be divided equally among the winners. Supposing there are two winning cards, the two winners will share half the prize money.

Bingo Game Rules

Bingo rules are basically the same no matter in which Online Bingo hall you play. But still it's good if you know these rules by heart. If it is your first try, then ask for handouts and inquire from pros regarding the game rules. Nonetheless, the ideal thing to do if you have questions is to ask the floor walker and not the person seated beside you. You should clarify things and doubts before the game starts because asking too many questions as the game proceeds could well distract you. This guideline also applies to those who are newcomers at casinos, those who play roulette for the first time.

Bingo halls demand an age limit of 18 years old. If you are below this age, you are prohibited to play. Some bingo houses ban alcohol inside, so players aren't supposed to take liquor nor drink it inside the venue. Smoking may also be restricted inside the venue, as there are designated smoking sections.

Take note that some Bingo houses don't allow food but some do, so it basically depends on the venue. Policies vary among different venues. For instance, some bingo halls allow reservation of cards, while others don't allow it. Some allow people to leave the venue in the middle of the game, others forbid it. But there are general policies observed in all bingo houses, such as disqualification of tampered bingo cards. There is no way you can get away with a tampered card because the walkers are adept at identifying authentic cards from tampered ones. You could be banned from a bingo establishment if proven liable of tampering a card. Hence, you should play honestly.

Interestingly, some venues offer special bingo games for kids although some halls don't allow players to have companions while playing. Suppose you bring kids with you, don't let them run around the venue and bother other gamers. They should behave well whilst you play and the game proceeds. Play quietly and don't recite the numbers you desperately want to come off because you'll be much of a disturbance if you do. Decorous playing is expectant of all players, even those who play roulette at casinos. Also, having a valid identification is important because you don't know you might win and need to present credentials.

More Online Bingo Info at Bingo Snooper Visit Now http://www.bingosnooper.com

Anonymous said...

BUY VIAGRA

BUY CIALIS

BUY LEVITRA

CANADIAN PHARMACY

BUY DRUGS ONLINE

GENERIC VIAGRA

OVERSEAS PHARMACY

CHEAP VIAGRA

Anonymous said...

last minute hotel deals reservations hotels, taj hotels, hotel system hotel chains hotel deals australia, breakers hotel, deals on hotels flight and hotel hotel coupons, tune hotel, hotel chains buy cheap viagra online buy viagra cheap, buy cheap viagra, buy viagra in mexico cheap house alarm cheap hotel book, cheapest hotel prices, economy class seats

Anonymous said...

cheap hostel
[url=http://vimeo.com/user4498961]half price hotel
[/url]how to get a trashy line
mybooking
booking in favour of hotel
[url=http://www.earthday.org/users/48490]cheap spa hotels
[/url]accommodations
hostel deals
cheap hotels
[url=http://www.fairview.org/cty/members/klemot/default.aspx]hotel gare du nord
[/url]cheap hotels la
luxuriousness
unc covering
[url=http://www.youthcabinet.org/profile/Josh]bid on hotel prices
[/url]airticket booking
rules a tourist house
budget inn booking
[url=http://www.beautyresearch.com/blogs/alexa/archive/2010/08/15/hotels-and-accomodations.aspx]stay hotel
[/url]hotel discounts
domicile omit
lodges loan
[url=http://www.mazdacommunity.com/profiles/blogs/special-hotel-offers-or]hotel 81
[/url]houseing
cut-price airline
ancestry periodical

Anonymous said...

Сайн байна уу? Би дээх нь энэ блогт зочилж байсан дахин орж ирж байна. Энэ ном хэзээ хаана хэвлэгдсэн бэ? Би Японд сурдаг олж унших гэсэн юм. Ер нь түүхэн роман унших дуртай.

Баярлалаа.

Anonymous said...

buy xanax buy xanax online yahoo answers - xanax generic green

Anonymous said...

Chadaltaihan uran buteelchid, bag, bolomj bololtsoo, uram zorig, zurkh setgel baidag bol tasarhai KINO ugui yadaj l Animation belen baina daa yadaj l sain animats zurah zaluuchuud baigaa biz dee aa ya ya delgetsiin buteel bolgohson..!

Aquila As.aquila said...

тэр сэлмийг олж үзэх хувь заяа байдаг бол уу бидэнд?

Altankhuyag Vandan said...

Жарчиудай дархан Зэлмэ Сvбээдэй нэртэй 2 хvvгээ дагуулан Чингис хаан дээр ирж эмээлээ тохуул vvдээ сохуул гэж авчирч oгдoг гэж Монголийн нууц товчоонд бас Алтан Товч Романд хvртэл гардаг.Тэр Сvбэгдэй гэж нэрийг дуулаачгvй юм байна. Хэн нэгэн судлаач эрдэмтэд алдартай хvний нэрийг дураараа солиж холиж болохгvй байх шvv. Дэлхийн тvvхэнд нэг нvдэт Tомор тэрэгт доголон Cvбээдэй гэж алдаршсан агуу хvн