Friday, May 27, 2011

Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг: Бурханлаг хүн болж төлөвшихөд сонгодог зохиолууд хувь нэмэр оруулна

Б.Поттерын “Питер нэрт туулай”, Оскар Уальдын “Аз жаргалтай ханхүү”, Карло Колодийн “Пиноккио” зэрэг дэлхийн 108 сонгодог бүтээлтэй багачууд танилцах боломжтой боллоо.

“Хөх дэвтэр” компанийн захирал, зохиолч орчуулагч Д.Оюунчимэг анх энэ санааг гаргаж, эх үрсийн баяраар бүх номоо хүүхдүүдийн мэлмийд хүргэхээр ажиллаж байна. “Эрдэнэсийн сан” нэртэй цуврал бүтээлийн талаар ахмад уран бүтээлч н.Билэгсайхан “Одоо Монголын нийгэмд чөтгөр санаа руу ойртсон чөтгөрлөг хүн олон байна.

Энэ нь багадаа ном уншаагүй, уран зохиолоор хүмүүжээгүйтэй холбоотой. Хүнийг бурханлаг шинж чанарт ойртуулдаг гол зүйл бол сонгодог бүтээл юм. Тиймээс энэ номууд монгол хүний хөгжилд том хөрөнгө оруулалт болно” гэлээ. Мөн “Гоц авъяастан”-ы 93 дугаар сургуулийн V ангийн сурагч н.Түвшингэрэл эдгээр номын дээжсээс уншсан сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Хөөрхөн хар”, “Бяцхан гүнж”, “Дуурийн театрын хий үзэгдэл” зэрэг бүтээл уншжээ.

Түүнээс “Дуурийн театрын хий үзэгдэл” номноос юу ойлгосон бэ гэхэд “Гаднаас нь хүнийг битгий дүгнэ. Гаднаа муухай байгаа ч ямар ч хүн агуу сайхан сэтгэлийг агуулж байдаг гэдгийг ойлгосон. Харин “Бяцхан гүнж” зохиолд тэсвэр тэвчээртэй зорилгодоо хүрсэн мундаг охины тухай гардаг” хэмээв. Одоо н.Түвшингэрэл охин “Интоорт цэцэрлэгийн Мэри Поппинс” гэдэг ид шидтэй дагинын тухай ном уншиж байгаа аж. Энэ үеэр 108 боть номыг санаачлагч зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Уран зохиол хүний төлөвшилд их нөлөөлдөг гэдэг. Та хүүхдийн 108 сонгодог номын ач холбогдлыг юу гэх вэ?
-”Жени муур” зохиолыг орчуулсан Ч.Баяртогтох гуай “Чи надад их сайхан бүтээл өгчээ. Би энэ зохиолыг орчуулж байхдаа их зүйлийг ойлголоо” гэж байсан. Тэгэхээр 60 гарсан хүнд тэр бүтээл ухаарал өгч байхад хүүхдүүдэд үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой юм. Мөн манайд нэг буруу ойлголт байдаг. Хичээлээс гадуур хүүхдийн унших номын жагсаалт гэж байна. Уг нь бол энэ зохиолыг хүүхдүүд хичээл дээрээ уншдаг баймаар юм. Кембриджийн их сургуулийн гаргасан жагсаалтыг харахад долдугаар ангиас доош ангийнхны 80 хувь нь уран зохиолоор дамжиж газарзүй, түүх, эрүүл мэндийн тухай ойлголт авч байдаг юм билээ.

-Энэ номууд хүний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж ахмад уран бүтээлчид ярьж байна. Ном орчуулах санааг та гаргасан байх аа?
-Анх хүүхдийн 108 боть ном гаргана гэсэн том санаа агуулж эдгээр бүтээлийг барьж суусангүй. Хүүхдүүддээ үлгэр уншиж өгч байхдаа энэ санааг олсон. Монгол хэлээр гарсан сайхан найруулга, утга санаатай бүтээл үнэндээ олдохгүй байлаа. Тэгээд анх гурван боть үлгэр орчуулсан. Цаашлаад ганц хоёр ном хэвлэсэн. Хүүхдүүддээ л зориулсан бүтээл маань 108 болон үржинэ гэж бодоогүй. Билгээ ахын хэлдгээр энэ бүтээлүүд чөтгөрлөг хүн олон болж байгаа энэ нийгмийг бурханлаг болоход нь жаахан ч гэсэн хувь нэмэр болох болов уу гэдэгт найдаж байна.

-108 ном орчуулж хэвлүүлэх амаргүй байсан байх. Гол асуудал нь юу байв?
-Санхүүгийн асуудал хүндрэлтэй байлаа. 100 гаруй номыг хэн нэгэн хүн халааснаасаа мөнгө гаргаад хэвлүүлнэ гэдэг хэцүү ажил. Би ямар БСШУЯ биш, больё гэж бодсон үе надад бий. Гэхдээ энэ нийгэмд би зориглож хийхгүй бол хэзээ, хэн хийхийг хүлээх юм бэ. Мөн нийгэм маань мэдэхг үй учраас үүнийг хүлээж авахгүй байх гэсэн айдас байсан. Манай сургалтын хөтөлбөрт хүүхдүүдийн толгойг эргэтэл тоо бодуулж, гарыг нь сарвайтал хуулан бичлэг хийлгэдэг. Харин хөгжингүй оронд тэднийг үлгэрээр хүмүүжүүлж байна. Тэгэхээр хүүхэд хүссэн хүсээгүй сайн муугийн тухай, яавал үнэнч шударга болохын тухай ойлгодог. Энэ л шугамаар явбал зүгээр байна.

-”Эрдэнэсийн сан” ботьд багтсан зохиолуудыг ямар шалгуураар сонгосон бэ. Сонгодог зохиол болохоор хүүхдэд ойрхон байж чадах болов уу?
-Аль болох энгийн ойлгомжтойгоор хүргэхийг зорьсон. Эдгээр номын олонхийг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт багтдаг бүтээлүүд бий. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүнд явж байгаа Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери, мөн дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын өв сан бүхий улс орнуудаас орууллаа.

-Орчуулга дээр та өөрөө ажилласан. Хүүхдийн сонгодог зохиолыг орчуулах онцлог нь юу вэ?
-Уран сайхны хувьд өндөр ур чадвар шаардсан ажил байлаа. Би 30 гаруй хувийг нь орчуулж, бараг бүх бүтээлийнхээ редактороор ажилласан. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд өөрийнхөө гараар сайн зүйл хийхийг хичээлээ. Зарим хүмүүс намайг номоор бизнес хийх гэсэн зальтай хүн гэж бодож байж магадгүй л юм.

-Ерөнхий боловсролын сургуульд уран зохиол цаг маш бага байдаг. Тэгэхээр эдгээр номнууд тэр орон зайг нөхөх болов уу. Танай номнууд хэр эрэлт хэрэгцээтэй байна вэ?
-”Дэлхийн том баячуудыг нэг л зүйл холбодог. Тэр юу гэвэл тэд маш их үгийн баялагтай байсан” гэж надад нэг хүн хэлж байсан. Америкийн наймдугаар ангийн хүүхэд Эмили Дикинсоны шүлгийг уншиж байна гээд бод. Манайд наймдугаар ангийн хүүхэд битгий хэл Эмилиг мэддэг яруу найрагч хэд билээ.

Мөн Кэмбриджийн гуравдугаар ангийн хүүхэд Торгоны замын тухай ном уншиж байна. Гэтэл манайд их сургуульд нь ч Торгоны замын тухай ном, сурах бичиг байдаггүй. Өнөөдөр сайхан нийгэм байгуулах нь бидний зорилго. Тэр сайхан нийгэм байгуулах хүчин зүйл нь хүн юм. Хүүхэд болгон “Үлгэр яриад өгөөч” гэсэн хүсэлтэй байдаг. Энэ гэгээлэг сайхан хүсэл дээр нь тэднийг сайн хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

Т.Батсайхан /Зууны мэдээ/

Wednesday, May 25, 2011

Нэг мэдэхнээ нь ПАНМОНГОЛИСТ болцон байдаг гэнэ

Нэтээр тэнэж явтал ийм нэгэн мэдээ байдаг гэнэ. Санаандгүй байж байгаад ПАНМОНГОЛИСТ болчихож байгаам биш бииз

"ПАН МОНГОЛИЯ" В 31 ШТАТЕ АМЕРИКИ
"Пан Монголия", выпускаемая для проживающих в США монгольских граждан, имеет подписчиков из более чем 90 городов 31 штата. Еженедельная "Пан Монголия" основана по инициативе собкора МОНЦАМЭ в Вашингтоне Б.Номинчимэда. Издание подает необходимую информацию и советы по правовому, медицинскому, экономическому направлениям, а также освещает события, происходящие в Монголии. На пороге своей годовщины "Пан Монголия" выпустила уже 44-ый номер. Её корреспонденты работают в гг. Вашингтоне, Арлингтоне, Александрии, Сан Франциско, Чикаго, Денвере, Блумингтоне.

Хөх Монголын үрсийг “манкурт” болгох санаархал - 2

Оюун ухаан нойрмог бол бузар булайг төрүүлнэ. Ф.Гойя

Ертөнцийн дээр буруу ёсон удаж үл болмуй. В.Инжинаши

Хүн төрөлхтний бүтээсэн аугаа их мэдлэгийн нэг нь философи сэтгэлгээ билээ. Философи хөгжсөн мянга мянган жилийн түүх нь хүмүүн заяаны ухаарал, сэхээрэл бүлгээ, философийг төрийн бодлогын төвд тавьж хөгжүүлсэн, хөгжүүлэх боломж олгосон улс гүрэн хөгжлийн дээд түвшинд хүрч байсан туршлага дэлхийн олон оронд буй 21-р зууныг оюун ухааны /ноосфер/ зуун хэмээн нэрлэж хүний оюунлаг чанар хүн төрөлхтнийг аварна хэмээн нэрлэж, хүний оюунлаг чанар хүн төрөлхтнийг аварна хэмээн ярьж бичих болов.
Монголчууд 1921-1990 оныг хүртэл марксист философиор, 1990 оноос хойш жил бүр “измээр” уураг тархиа угаалгасаар одоог хүрэв. Ийнхүү монголчууд сүүлийн 90 гаруй жилийн турш ертөнцийг үзэх үзлийн гуйланчлалд автан, сэтгэлгээний манкуртизид татагдан орж нийгэм маань бүхэлдээ зэрлэгшлийн аюулд орж байгаа нь бидний нүдний өмнө ил боллоо. Сэтгэлгээний манкуртизм гэж юу юм бэ?
Нэгэн зүйл: Хүүгээ манкурт болгосон Найманы эх: “Хүний газар нутгийг булаан авч болно. Эд баялгийг булаан авч болно. Амь насыг сүйтгэж болно. Гэхдээ хүний ухаан санаанд халдах гэж ямар хүний санаанд ордог байна аа” гэж уулга алдсаныг 20-р зууны их зохиолч Ч.Айтматов бичжээ.
Нэгэн зүйл: Судлаач эрдэмтэн Ч.Эрдэнэ: Манкуртизм нь Чингиз Айтматовын дэлхийн утга зохиолд оруулсан маш том нээлт. Бид Ю.Цэдэнбалын үед манкуртизмаар замнасан нь олон улсын байдлын хүндэтгэх шалтгаан гэхэд одоо сайн дураараа манкуртизмд тэмүүлэх нь сэтгэлд буухгүй юм байна.
Манкурт нь өрөвдөлтэй бус аймшигт дүр юм. Учир нь тэр ой ухаангүйн хажуугаар бусдын дуулгавартай боол өнгөрснөө мартсан, өнөөдрийн мөчид хорчгор хуйхаа хүнээс нуух ганц бодолтой ирээдүйн тухай төсөөлөлгүй болдог. Манкуртизм газар авсаар оршиж ахуй эх үндсийг хатаж хорчийсон тархины золиос болгоход бэлэн буйг хэлж өгснөөрөө Ч.Айтматов дэлхийн элитийн энд хүрсэн юм.
Нэгэн зүйл: Эрдэмтэн зохиолч Л.Түдэв манкуртизмыг оюуны дархлал олдмол хомсдол /ОДОХ/ гэж нэрлээд илрэх шинжийг нь:
-Ном унших дургүй болох
-Театрт очиж сонгодог бүтээл үзэх хүсэл сонирхол унтрах
-Сонгодог хөгжим сонсож, сонгодог зураг үзэх чадвараа бүрэн алдах
-Хэлэх дуртай үг нь хараал болох
-Учир утгагүй наргиан наадамд дурлаж архи дарс, мансууралд автах
-Бэлэнчлэх сэтгэлгээг аврагчид итгэх
-Эцэг эх, ахмад хүмүүсээ үл хүндэтгэх оюун ухааны мансуурал, сэтгэлийн бузарт эзлэгдэнэ хэмээжээ.
Ийнхүү өнөөдөр Монголын нийгмийг оюун санааны амьдралыг манкуртизм эзлэн авсаар байна. Бид нийгмээ оюун санааны манкуртизмаас аварч хамгаалахын тулд юу хийх учиртай юм бэ? Аугаа Платон: Нийгэм хичнээн философчирхоно төдийчинээ гэгээн саруул болно. Их сэтгэгч Ф.Гегель: Оюун санааны доройтолд орсон ард түмний хувь заяаг суу билэгт философичид аварна гэжээ. Бид 1990 оноос Марксист философиос зугтахдаа хүн төрөлхтний олон үеийн философи сэтгэлгээнээс хамт зугтжээ. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид тодорхой цагаар философийн хичээл зааж, өрнө дорнын сэтгэгчдийн бүтээлийг танилцуулдаг байв. Дунд сургууль төгссөн охид хөвгүүд их, дээд сургуульд элсээд философийн хичээл заалгах суурь мэдлэгийг сурагч байхдаа олж авдаг байсан нь философийг гүнзгий танин мэдэх боломж олгодог байсан юм. Харамсалтай нь ардчилсан хувьсгалын партизан онолчид: “Эхлээд амьдар. Дараа нь философид” уриа дэвшүүлж Монголын багачуудыг марксизмаар хордуулахгүй гэж “Нийгмийн тухай мэдлэг” хичээл заах болжээ. “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн сурах бичиг нь нийгмийн тухай ойлголт, улс төр, шийдвэр гаргах үйл явц, ардчилал, түүнд суралцах, эдийн засаг, нийгмийн тэгш биш байдал, давхраажилт, соёл, Монгол ба олон улсын хмтын нийгэмлэг гэсэн агуулгатай ажээ. Дээрх сэдвүүд цаад утгаараа философитой холбогдоно. Тэр нь огт тусгагдаагүй байна. Өнөөдөр бүх шинжлэх ухаанд философи сэтгэлгээ нэвчин орж байна. Тийм учраас хөгжилтэй орнуудын мэргэжлийн хослол өөрчлөгдөж байна. Эрх зүйч-философич, философи-хэл шинжээч, сэтгэл зүйч-философич гэх мэт 2000 оны эхээр Хэнтий аймгийн БСТ-д ӨАБНУ-ын иргэн Оинди бидэнтэй хамт ажиллаж байв. Тэр Йохансбургийн их сургуулийг философич-сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн гэж ярилаа. Бидний дуурайх дуртай АНУ-ын Нью-Йорк хотын зарим сургуулиуд хоёрдугаар ангиас нь философи заадаг тухай Хан-Уул дээд сургуулийн гаргасан нэгэн номонд бичсэнийг санаж байна. Хэнтий аймгийн БСТ 1997 оноос 2004 он хүртэл ахлах ангийн сурагчдын дунд “Философийн олимпиад” явуулж байлаа. Тэд бүгдээрээ философич, эрх зүйч, социологич мэргэжил эзэмшээд эх орондоо тэргүүлэх зэргийн сэхээтнүүд болсон нь философи хүүхдийн сэтгэлгээг амархан өөрчилдөг юм билээ.
Чингис хааны нэрэмжит Их засаг их сургууль 2006 оноос эхлэн нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд “Философийн олимпиад” зохион байгуулж байна. Японы Ямагучи мужийн Хага хотын ойролцоох Асахи тосгонд 2000 оны нэгдүгээр сарын 22-нд Ямагучигийн их сургуулийн профессор Хиронаха Хейсүхэ нэгэн лекц уншжээ. Тэрхүү лекцид Асахи тосгоны ойролцоох гурван дунд сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон ба лекцийн дараа сурагчид:
-Хүн гэж юу вэ? Хүн болж төрсний учир юу вэ? Дэлхий хаанаас эхлээд хаана дуусах вэ? Амьдрал, хувь тавилан гэж юу вэ? гэх мэт олон асуулт тавьж энэ байдлыг ойлгосон профессор Сато-Ёжи хоёр нөхрийн хамт дунд сургуулийн сурагчдыг философи сурахад нь зориулж “Суутнуудын санаа бодол хязгааргүй” нэртэй ном туурвиж өрнө дорнын 180 сэтгэгчдийн бүтэлийг:
-Мэргэдийн бүтээл туурвил
-Түлхүүр үг
-Сэдэвтэй холбогдох нь
-Амьдрал уран бүтээл
-Гол үзэл санаа
-Эх сурвалж гэсэн агуулгаар бичсэн нь хүүхэд залуучууд “философи суралцах” ном болж энэ номыг уншаад эх орныхоо хойч үеийн бодлыг соргог мэдрэмжтэй сэхээтэнтэй орон гэж сайхан юм даа гэсэн бодол төрснөө нуух юун.
Юуны учир философийг судалдаг юм бэ? Хүүхэд залуучууд философийг үзэх шаардлага тавина гэдэг асуултад мэргэд ийнхүү хариулж байсан. Сократ философийн нөлөөлөл үр дүнд хүний сэтгэл цэвэршин ариусдаг. Хүн жинхэнэ төгс төгөлдөр болдог. Гоббс: Философи дутагдах явдал нь олон зовлонгийн шалтгаан болдог. М.Ломоносов: Философийн эцсийн зорилго нь дээд ёс суртахуунд суралцах. В.С.Солбьев: Философийн үүрэг зорилго нь хүний оршихуйн оюун санааны бүтээлч байдал руу тэмүүлэх. Н.А.Бердьсев: Философи бол амьдралын хэсэг туршлага, үйлдэл бөгөөд түүний ач холбогдол нь ахуйн утга учир руу орох бүтээлч нэвтрэлт юм.
Хайдегер: Философи бол хүнийг бүхэлд нь байнга эзэмдэж байгаа сүүлийн зэмлэл бөгөөд сүүлчийн маргаан юм гэжээ. Философид суралцахын ач холбогдлын тухай мэргэдийн сана бодол ийм байна. Монголын хойч үе ЕБС-д философи гэж үг сонсохгүй, коллеж, их, дээд сургуульд философи гэдэг үгийг хальт мульт сонсоод хэн болох юм бэ?
Манкурт болохоос өөр очих зам байхгүй мэт санагдана. Сүүлийн үед их, дээд сургуулиуд ч философи заах цагийг сонгох хичээл болгожээ. Их, дээд сургууль коллежид философи заадаг арга нь дундад зууны үеийн сургалтын арга хэвээрээ байна. Их, дээд сургуульд оюутнуудын дунд философид суралцах клуб бараг байхгүй байна. АНУ-ын Харвардын их сургуулийн Философийн тэнхимийн дэргэд 1872 онд “Метафизик” клуб байгуулагдан ажиллаж Ч.Пирс, У.Жеймс, Ж.Дью нарын прагматик философичид төрөн гарсныг бид мэднэ. Бид философиос зугтаад хаа хүрэх вэ? Ардчилал ялан мандсан анхны өдрөөс ахлах ангид өрнө дорнын их сэтгэгчид философи сэтгэлгээг заахаа больсноор хорин жил өнгөрөв. Энэ хорин жил залуу үеийнхэн сэтгэлгээний манкуртизмын аюулд өртсөн он жилүүд байлаа. Манкуртуудын хийдэг ажил нь архидах, мансуурах, галдан шатаах, дээрэм тонуул, алан хядах болов. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд батлагдсан үнэн билээ. Үүнийг үл өгүүлэн бичив.
Нэгэн зүйл: 12 жилийн сургалттай сургуулийн ахлах ангид философич эрдэмтэд санал болгоод байгаа:
1. Философи удиртгал
2. Логик
3. Ёс зүй
4. Гоо зүй
5. Улс төр судлалын үндэс агуулгаар хичээл оруулан ангиас ангид улам гүнзгийрэх чиглэлээр стандарт, сурах бичиг, унших бичиг боловсруулах, хичээл заах багш нарыг одооноос эхэлж бэлтгэх, “философийг сургахгүй, харин суралцдаг” гэсэн логикт итгэдэг залуу үеийнхний философи сэтгэлгээг хөгжүүлэх унших бичиг гаргах. Их, дээд сургуульд үзэх философийн хичээлийн цагийг олшруулж философийг сонгох хичээлд оруулсан дутмаг шийдвэрээс нэн даруй татгалзаж, их, дээд сургууль, коллежид заавал үзэх хичээлийн тоонд оруулах.
Нэгэн зүйл: Жил бүр ахлах ангид суралцагчдын дунд “Философийн олимпиад” –ыг дэлхийн философичдын өдрөөр зохион байгуулж занших
Нэгэн зүйл: Японы туршлагаар өрнө дорнын сэтгэгчдийн бүтээлийг ахлах ангийн сурагчдад зориулсан философийн унших бичиг гаргаж, ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлэх. Г.Аюурзаны философийн цуврал номуудыг дахин хэвлэж бүх сургуулийн номын сангуудад хүргүүлэх.
Нэгэн зүйл: Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид англи хэл-уран зохиол, нийгмийн ухааны хичээлээр сурагчдын вербаль сэтгэлгээг хөгжүүлэх, тусгай хөтөлбөр боловсруулж эсээ бичих арга барилд сургахын тулд Кембрижийн их сургуулийн эсээ үйлчилгээний албанаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж эсээ бичих арга барилд сургах, өнгөрсөн жил Улаанбаатарын нэг сургуулийн 11 дүгээр анги төгссөн Билгүүн Харвардын их сургуульд англи хэлээр эсээ бичин шалгарч үнэ төлбөргүй сурч байгааг бахархан хэлье. Монголын үрсийг эсээ гэж зохион бичлэг бичдэг хоцрогдлоос авран хамгаалж хөгжүүлмээр байна.
Нэгэн зүйл: 21-р зууны боловсролтой мэргэжилтний зайлшгүй мдэж байх философи логик, хүн судлал, сэтгэл судлалын хичээлийн заах цагийг БСШУЯ тогтоон стандартын биелэлтэд байнгын хяналт тавих, их, дээд сургууль бакалаврын дипломын шалгалтад “философи”-ийн хичээлийг оруулах, магистр, докторын сургалтад философийг үзэх цагийг нэмэгдүүлэх замаар Монголын нийгмийг философиор амьсгалуулж, гэгээн саруул нийгэм болгохын тулд энэ бяцхан зүйлүүдийг бичив ээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Нямаа



Friday, May 20, 2011

Бидний үр хүүхэд дэлхийн түвшинд уншдаг байгаасай

Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал ном уншигчдынхаа гар дээр очоод байна. Энэхүү цуврал номын талаар сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

Та бүхний эрхлэн гаргаж буй дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралд ямар ямар номууд орж байгаа вэ? Ямар шалгуураар шилж сонгосон бэ?
Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд, зарим Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг бас хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас оруулсан.


Шалгуурын хувьд хүний сайн сайхан, ирээдүйд итгэх итгэлийг хөгжөөсөн, хүний хүчин чадлыг бахдан дуулсан, өнөө өргөн дэлгэр хэрэглэж буй ухагдхуунаар бол эерэг энергитэй тийм л зохиол бүтээлүүдийг аль болох түлхүү оруулахыг хичээсэн дээ. Тэгээд ч ер нь хөгжингүй орнуудын хүүхдийн сурах бичигт орсон зохиол бүтээлүүдийн үнэмлэхүй олонхи нь ийм утга агуулга бүхий зохиолууд байдаг юм билээ.

Сонирхолтой юм. Дээр нэр дурдсан орнуудад хүүхдийн унших ёстой уран зохиолын номууд хэр олон байдаг вэ?

- Улс орон хөгжихийн гол асуудал нь хүний хөгжил юм. Хүний хөгжил гэдэг нь сэтгэл оюуны хөгжил юм. Тэр сэтгэл оюуныг хөгжүүлж байдаг нэг зүйл бол урлаг, уран зохиол. Хүнийг амьтнаас ялгаж байдаг гол зүйл нь урлаг, гоо сайхны мэдрэмж, түүнээ илэрхийлэх юм. Та бидний амьдарч буй энэ нийгэм чинь адгуусны, эсвэл робот машины нийгэм биш шүү дээ, хүний нийгэм юм. Дэлхийн хөгжингүй орнууд үүнийг маш сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл хүүхэд багачуудынхаа уншдаг уран зохиолын номон дээр маш анхаарч, ихээхэн цаг, хүч хаядаг юм билээ. Тухайлбал, АНУ-ын ЕБС-ийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номын жагсаалтад 250 ном байна. ОХУ-ынх 133, Хятад бол 50 боть ном байна. Кембрижийн стандарт гэж бид яриад байгаа. Тэрхүү стандартын ЕБС-ын уран зохиолынх нь жагсаалтад 2500 гаруй ном бий. Энэ бүхэнтэй харьцуулахад монголын маань залуу хойч үеийн унших номын тоо, чанар альхан зэрэгт байгааг ярилтгүй, ойлгомжтой.
Ерөөсөө улс үндэстний хүчирхэг хөгжлийн нэг толь нь уран зохиол юм. Дэлхий дээр Англи хэлтнүүдийн уран зохиол өнөөдрийг хүртэл бараг 300 гаруй жил ноёрхлоо. Энэ цаг хугацаа бол Английн эзэнт гүрний болоод Америкийн ноёрхлын үе шүү дээ. Мөн Герман, Францын утга зохиолыг хүчирхэг гэж хэлж болно. Япон ч мөн адил. Энэ орнуудын хөгжил ямар байгаа билээ. Сүүлийн үед Хятадын утга зохиол, ялангуяа кино урлаг санаанд оромгүй хүчтэй гарч ирж байна. Цаана нь хөгжил байгаа гэсэн үг.

Тэгэхээр та улс орноо хөгжүүлэхийн тулд утга зохиолоо ч бас хөгжүүлэх нь зүй гэж хэлэх гээд байна аа даа?
Одоо юу гэмээр юм, спортыг хөгжүүлэхээр төрөөс бодлого, хөрөнгө мөнгө гаргадаг шиг утга зохиолыг хөгжүүлэхээр бодлого гаргана гэсэн үг л лав биш. Харин хүүхэд багачуудынхаа уншдаг, сэтгэдэг тэр орон зайг нь өргөн дэлгэр, баялаг болгох талаар ганц төр ч гэлтгүй эх, эцэг бид, мэргэжлийн байгууллагууд ч анхаарах ёстой байх. Өөрөөр хэлбэл монголын хүүхэд багачууд дэлхийн үе тэнгийнхнийхээ уншиж буй тэр уншлагын түвшинд л уншиж, бодож, сэтгэж байх учиртай. Тэгэж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ шүү дээ. Түүнээс биш хүүхэд багачуул маань PC тоглоом тоглосноор, интернетээр эрх дураараа хэссэнээрээ дэлхийн хөгжилтэй зэрэгцээд оччихож буй хэрэг биш.

- Урьд өмнө дэлхийн хүүхдийн сайн зохиолоос хэр орчуулагдсан байдаг вэ?
- Монголын маань ахмад орчуулагчид 1950-80 онуудад дэлхийн утга зохиолоос нэлээд сайн орчуулсан байдаг. Гэхдээ нэг сул тал нь үзэл суртлын хашлагаас нэг их хальж чадаагүй. Гэсэн ч тэр цаг үе бол монголын оюун санааны сэргэлтийн, улс орны эрчимтэй хөгжлийн үе байсан юм. Харамсалтай нь 90 он гарснаар тэдгээр олон сайхан орчуулгын зохиолууд үзэгдэж харагдахаа ч больжээ. Нөгөө талаар шинээр хүүхдийн зохиолууд орчуулагдан гарч буй ч харьцангуй цөөн, тодорхой систем эмх цэгцгүй байна.

-Та дэлхийн хүүхдийн уран зохиолын уншлагын түвшинд монголын хүүхдүүд унших ёстой гэж ярилаа. Үүнээ тодруулахгүй юу?
Английн ч юм уу, Америкийн хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө дунджаар 250 орчим дэлхийн сонгодог түвшний ном уншиж танилцаад төгсөж байна. Тухайлбал хөгжингүй орны хүүхэд залуус дунд сургуульдаа л Ф.Достоевский, Л.Толстой, Ж.Жойс гээд аваргуудтай, Библи, Коран судар, Төвдийн Үхлийн тухай ном зэрэг шашны суурь номуудтай ч танилцаад төгсөж байхад манайд бараг мэргэжлийнхэн нь ч чүү ай танилцсан байдаг. Уншлагын түвшин нь оюуны түвшинг илтгэнэ ээ дээ. Зарим хүмүүс, энэ худлаа, 15-тай хүүхэд Достоевскийн “Гэм зэм”-ийг, эсвэл Үхлийн тухай номыг уншаад юуг нь ойлгодог юм хэмээн эргэлзэж магадгүй л юм. Заавал бүрэн дүүрэн ойлгуулах нь чухал биш, юутай ч ЕБ-ыг олж буй хүн, өөрийгөө соёлт хүн төрөлтний нэг эд эс гэж тооцож буй хэн боловч эдгээр сонгодог сэтгэлгээтэй их бага ямар нэгэн хэмжээгээр танилцсан байх шаардлагатай. Хүүхэд залуусынхаа сэтгэлгээг нь задлах, хөгжүүлэх, араасаа чирэх үүднээс заавал ч үгүй сонгодог лут зохиолуудтай ямар нэгэн хэмжээгээр танилцуулдаг юм билээ. Цаашдаа харин 30, 40 нас хүрэхээрээ бүрэн эхээр нь дахин уншаад бүрэн дүүрэн ойлгох эсэх нь тэр хүний хувийнх нь сонирхол сонголтын асуудал юм. Хүүхдийн ном л гэхээр дандаа үлгэр-зохиол байх ёсгүй шүү дээ.

Энэхүү 108 номонд таны дурдсан томоохон зохиолуудаас орсон уу?

Орсон. Бага насныхан унших үлгэрийн сэдэвтэй зохиолуудаас эхлээд нэлээд хүндхэн зохиолууд ч орсон. Вашингтон Ирвинг, Ричард Киплинг, Акутагава, Диккинс гээд аваргууд орсон. Ихэвчлэн дунд, ахлах ангийнхан болон залуу үеийнхэн унших номууд бий. Ерөөс бага залуу гэлтгүй аль ч үеийнхэн уншихаар сонгодог зохиолууд олонхи нь.

108 шилдэг ном монгол хэлээр орчуулагдаж буй нь сайхан хэрэг. Үр дүнгийн талаар...?
Өмнө цухас дурдсан даа, хүнээ хөгжүүлэхэд хөгжингүй орнууд бүр багаас нь эхэлж анхаардаг гэдгийг. Юутай ч энэ номууд манай хүүхдийн уран зохиолын санд багагүй ундрага болно гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүс дэлхийн энэ олон юмыг орчуулж хүүхэд багачуудынхаа тархийг гаднын сэтгэлгээгээр угаах гэлээ гэж дургүйцэж ч байсан. Тийм биш юм. Хүн төрөлхтний олсон тэр оюун сэтгэлгээ, гоо зүйн нарийн нандин ололттой бид танилцахгүйгээр жалгандаа мянгантаа цовхчоод нэмэргүй. Эцэстээ хоцрогдоод л дуусна. Харин ч энэ оюуны ололттой аль болох өргөн дэлгэр танилцсанаар бид дэлхийн түвшинд танин мэдэж, сэрж мэдэрч, сэтгэх болно. Түүнээ үндэстнийхээ уламжлал, түүх, онцлогоор баяжуулж чадвал бид сая дэлхийн түвшинд гарч чадна шүү дээ. Бидний хөгжлийн нэг гарц бол яах аргагүй энэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хэт технократ сэтгэлгээ ноёлсноор энэ талаа бүхий л түвшинд гээж, хаяж, заримдаа ч бүр ад шоо үзэх талдаа байх шиг. Тэгэж болохгүй байх аа. Улс оронд сэтгэдэг сармагчин, эсвэл сэтгэдэг робот хэрэггүй, хүнлэг, ёс зүйтэй, эрүүл саруул сэтгэлгээтэй эрч хүчтэй хүн хэрэгтэй шүү дээ.

-Энэ бүтээлүүд Монголд өмнө нь орчуулагдаж байв уу?
108 номын 92 нь анх удаа орчуулагдаж буй зохиол бүтээлүүд. Бараг 50 хувийг нь энэ цувралыг анх санаачлагч зохиолч орчуулагч Д.Оюунчимэг орчуулсан. Мөн энэ дашрамд хэлэхэд эдгээр номыг хөрвүүлэхэд гар бие оролцсон ахмад орчуулагч Ц.Даваажав, Д.Баяртогтох, Ц.Сүхбаатар, Ч.Лхагва, У.Нямсүрэн болон мөн Б.Баясгалан, Н.Сүнжээ, Ч.Цэрэндулам, Ц.Цэвэлсүрэн нарт их баярлалаа.
Мэдээж хэрэг энэ 108 номыг гаргана гэдэг уг нь бүхэл бүтэн мэргэжлийн редакци ажиллаж байж гаргах хэмжээний ажил л даа. Бид цөөн бүл хүчээр богино хугацаанд гаргасан учир дутагдалтай талууд бий. Түүнээ дараа дараагийн хэвлэлүүдээр засаж сайжруулаад явчих боломжтой.
Баярлалаа.
Г.Батсайхан /Зууны мэдээ/

Tuesday, May 3, 2011

Монголын үрсийг “Манкурт” болгох санаархал 1


Л. Нямаа


Олон жилийн өмнө юмсан. Ардын уран эохиолч С.Эрдэнэ Москва явж ирээд ярихдаа “Ч.Айтматовтай уулзлаа”Фүжи ууланд авирсан нь” жүжгээ надад үзүүлэх гэж “Собирмэник театр дээр очоод олж чадсангүй тасалбар нь сарын өмнө дууссан гэж байна гэснээр миний горьдлого дуусаад “Зуунаас урт өдөр” романы тухай ярилцав. Би Айтматовоос “Манкурт” боолын домгийг яаж олсон вэ гэж асуухад Айтматов: “Танай домог шүү дээ гэж өгүүлж билээ Домогт өгүүлэх ину: “Тэд олзны хүнд аймшигтай эрүү шүүлт тулган толгойг нь ширлэж оюун санааг нь хөнөөдөг байна… Манкурт боол ямар омог төрлийн хэн болохыг мэдэхгүй нэрээч мэдэхгүй, хүүхэд ахуйгаа, эцэг эхээ дурсан санаж мэдэхгүй, нэг үгээр хэлбэл өөрийгөө хүн гэж ухаж мэдэхгүй болдог байна… Манкурт боол бол эзэндээ морь нохой мэт үнэнч зүтгэдэг. Бусадтай хавьтаж нийлэх гэж огт үгүй… Найманы эх Манкурт боол хүүдээ өлгийн дуу дуулж өгөв өлгийн дуу хүүд тун сайхан санагджээ. Хүүгийн нар салхинд идүүлж тас харласан царайд нэг амьд ямар нэгэн бүлээн цус илэрснээ болив… Найманы эх бас өнөө оюун баларсан хүүгийнхээ ухаан санааны дүлий хаалгыг балбаж: -Чи хэний хүүхэд вэ? Нэр чинь хэн билээ? Чиний эцэг Донинбай шүү дээ гэж ухааруулахыг оролдсоор байжээ…
-Жолимоон “Миний хүү” гэж дуудан тэмээн дээрээс эргэн харж хүүе битгий” харва! гэж амжиж өгүүлж Акмэгаа эргүүлэх гэж давиртал сум шуугих огцом чимээ гарч буруу талын сүвээ рүү нэвт шаах нь тэр… энэ бол үхлийн харвалт байлаа. Найманы эх тонгойн тэмээний хүзүүнээс зуурсаар алгуурхан унав”. Манкуртын домог ийнхүү төгсөв. Манкуртын домгийг зохиолч юуны учир романдаа оруулсан юм. Энэ романы агуулга ямар нөлөөтэй юм бол? Ч.Айтматов энэ асуултанд: “Ухаан санааг чинь дээрэмдэж өрөлбө бахиар хушга хавчиж байгаа юм шиг толгойг чинь хавчиж тэмээний тас татсан шийрээр уураг тархийг чинь алгуур сорж, үл үзэгдэх төмөр цагираг углажээ… Оюун ухаан сэтгэлд байгаа үнэт зүйлийг булааж сүйтгэдэг тухай өгүүлжээ.
Ч.Айтматов романдаа Манкуртын домгоор уншигчдад хэлсэн далд санаа нь юу вэ? Аливаа улс төрийн дэглэм, үзэл суртал, хэвшмэл номнол хүнд суртал хүнийг “Манкуртын боол” болгодог юм шүү!” гэж өнөөгийн хүн төрөлхтөнд сануулжээ. Бид коммунист үзэл сурталд толгойгоо ширлүүлсэн Манкуртууд байжээ. Бидний үр хүүхэд, ач, гуч, нар хүнд сурталтан эрхтэн дархатны гараар толгойгоо ширлүүлж Манкурт боол болох нь ээ! Дэлхийд нээлттэй, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийг Үндсэн хуулиндаа тунхагласан Монгол Улс “Манкурт боол”-ын өсч бойжин, амьдарч урлагийн суут бүтээлийг галдаа шатаагчид мөн үү? Биш ээ гэж хариулахын учир үүнийг өгүүлэх нь: Хүн төрөлхтөн ирээдүйд амьдрах нийгмээ оюунлаг ёс зүйтэй ертөнц хэмээн төсөөлж дэлхийн улс орнууд их зүйлийгбодож, санаа хийж эхэллээ. Үүний хамгийн сүүлийн жишээ нь саяхан Казакстан улсын шинэ нийслэл Астана хотод оюуны соёлын бүх дэлхийн чуулга уулзалт юм. Энэ чуулган хүний хөгжилд анхаарлаа хандуулж орчин үөд болон ирээдүйд хүний төлөвшлийг юуны урьд оюуны чадамж, оюуны соёлтой нь түлхүү холбон оюунлаг боловсролд суралцах чадвар гэж тодорхойлсон тухай энэ чуулганд оролцоод ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Цэнбэл “Өдрийн сонин”-д бичсэн байна, Ертөнцийг юу аврах вэ? гэдэг аугаа том асуулгыг өөртөө тавиад мэргэдээс хариултыг сонирхвол П.Достоевский “Ертөнцийг гоо сайхны ухамсар аварна”, Дээрхийн гэгээнтэн Далай лам, Д.Урианхай нар “Ертөнцийг ёс суртахуун аварна”, А.Солженицьен “Ертөнцийг үнэн үг аварна”, А.Мэтью “Ертөнцийг яруу найраг аварна”, Сэнгийн Эрдэнэ “Ертөнцийг пантэеизм буюу байгальд шүтэх үзэл аварна” хэмээсэн бол саяхан Астанад болсон дэлхийн чуулган: “Ертөнцийг оюунлаг хүн аварна” хэмээжээ. “Оюунлаг хүн” хэмээх ойлголт саяхны ойлголт бишээ. Аугаа их удирдагч Чингис хаан “Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй, Мунхаг хилэнгээс илүү муу дайсан байдаггүй” хэмээн айлджээ. Оюунтай төрсөн Өүлэн ээж гэж нууц товчоо маань хүүрнэдгийг бид юу эс андах билээ. Оюун ухаан, оюунлаг чанарын тухай, оюунлаг хүмүүний тухай хүн төрөлхтөн санаашран бодсоор 21 дүгээр зуунтай золгосон юм. Оюунлаг хүмүүн тэнгэрээс бууж ирж биднийг гийгүүлэхгүйн нь мэдээж боловч сүүлийн үед “Индиго”, “Кристал”, хүүхдүүд төрж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугиж байна. 21 дүгээр зуун түүнээс цааших он жилүүдэд амьдрах хүмүүнийг яаж төлөвшүүлэх вэ? гэдэг хэцүү асуудал ирээдүй судлаачдын толгойг өвтгөж байна. Энэ цаг үед К.Марксын “Хүн төрөлхтөн ирээдүйд өсөх нь хүмүүжлээс шалттаална” гэсэн ухаалаг үг улам хүчтэй сонсогдох боллоо. Өнөөдөр дэлхий дахинд өс зүйтэй, оюунлаг, эрүүл саруул, урлаг уран зохиолын үнэт чанар хүнд, хүүхэд багачуудад үзүүлэх сайн нөлөөллийн тухай бичих болов. Эрүүл саруул оюунлаг өс зүйтэй урлаг уран зохиол гэж юу вэ? гэдэг асуултанд сэтгэл судлаач Лаура Сөкивөльч хариулахдаа: “Хүмүүн эрүүл саруул байх, өртөнцийг гэрэл гэгээтэй харахад хөтөлдөгэрүүл саруул мэдрэмж, сэтгэл хөдөлгөөн бэлэглэдэг урлаг уран зохиолыг хэлнэ хэмээжээ. Эндээс бид хүүхдүүддээ ямар уран зохиол уншуулах вэ? гэдэг асуултанд хариулахын тулд бид сүүлийн 20 жилд ямар зохиол уншуулсан билээ? Хүүхдүүд маань хэн болсон билээ? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй болно. Энэ асуултын хариулт нүдэн дээр маань харагдаж, үзэгдэж гайхашруулж байгаа учраас хариулах нь илүүц гэж үзэж бид хүүхдүүддээ юу уншуулах вэ? гэдэг асуултанд хариулахыг хичээсү. Энэ асуултанд хариулахын тулд яруу найрагч номын дүү Дашийн Оюунчимэгийн тусламжаар Орос, АНУ, Англи, Кембрижийн сургалтын хөтөлбөрт 1-8 дугаар ангийн хүүхдүүдэд хичээлээс гадуур уншуулдаг номын нэрсийг авч үзлээ.
Манай дунд боловсролын хичээлээс гадуур унших зохиолд… Р.Чойном “Шоронгийн дуу” шүлэг, Б.Явуухулангийн “Социлизмын үөд болсон Орос, Хятадын хилийн мөргөлдөөний тухай “Үсүри мөрөн дээр бодсон бодол» шүлэгоржээ. Энэ хөтөлбөрт зохиол сонгохдоо даанч хариуцлагатай ханджээ гэж харамсах, гайхах сэтгэл төрөв. Шинэ хөтөлбөр, стандарт боловсруулж байх үед хөдөөгийн муу багш би “Оюун сэтгэлийн мөслөг” хэмээх өгүүлэл бичиж “Өдрийн сонин”-д “Нээлттэй сургууль” нийтлэл нийтлүүлж уран зохиолын хичээл агуулга, заах аргыг өөрчлөх санал тавьж хөтөлбөрт оруулах зохиолыг сонгохдоо зөвхөн уран чадвараар сонгохыг санал болгосон юм. Хөтөлбөр стандарт боловсруулах ажилд оролцсон миний найз: Хөтөлбөрөөс зохиолыг нь хасна гэхээр зохиолчид маань “Боож үхэхээс” наахнуур юм ярих юм гэж хэлснээр үлгэр дууссан юм. 2009 оны зургаадугаар сарын долоонд болсон Монголын зохиолчдын их чуулган дээр дунд сургуульд уран зохиол заахаа больж байгаа тухай олонтоо яригдсансан. Миний олж дуулснаар ерөнхий боловсролын сургуульд уран зохиол заадаггүй, уншуулдаг АНУ, Англи зэргийн орнууд бий. Энэ орнууд хүүхдүүдийг уншиж чадахгүй бага цагт багш нь уншиж өгдөг номын нэртэй, уншиж чаддаг болсон хойноо өөрөө унших номыг хүүхдүүдийн тоогоор хэвлээд гэрт нь, ангид нь номын санд тавиад өгдөг л орнууд шүү дээ. Ерөнхий сайдаа! БСШУ-ны сайдаа! Галуу дуурайж Хэрээ хөлөө хөлдөөнө гэсэн нэг үлгэр, цэцэн үг байдаг даа. Энэ цэцэн үг, үлгэрийг албан тасалтаандаа томоор бичиж хадаад өдөр бүр уншиж байхад илүүдэх юун. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх ину: Көмбрижийн хөтөлбөрт 1,2 дугаар ангийн унших, уншуулахзохиолыгхарж үзэхэд хөтөлбөрт ирсэн зохиолууд нь зул сарын баяр, эрүүл мэнд, шувуу, ус, цөл, уулс, эдэлбэр газар зэрэг өргөн агуулгатай, унших хэлбэрийг зааж өгсөн тухайлбал: Дуулдахаар, группээр унш гэж заасан байх юм. Хэрвээ Монгол Улсын дунд боловсролын тогтолцоонд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаа шулуудаад зүтгэвэл бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд биө дааж унших, багшдаа уншуулах дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлийг орчуулах, хэвл үүлж хүүхдэд хүргэх төрийн бодлого баймаар байна. Монголын үрсийг 21дүгээр зууны Манкурт болгохгүй юмсан гэж нэгэн үзүүрт сэтгэлийг барьж яруу найрагч Д.Оюунчимэг нар “Хөх дэвтэр” хэвлэлийн газар байгуулж дэлхийн улс үндэстнүүдийн хүүхдийн шилдэг зохиол бүтээлүүдийг сонгон орчуулж “Эрдэнэсийн сан”, “Дэлхийн хүүхдийн шилдэг зохиол” “Хөх дэвтэр” гурван цувралаар хэвлэн сурталчлах ажлыг эхлээд 2009-2010 онд 20 дугаар зууны хүүхдийн уран сэтгэлгээний оргил болсон “Бөгжний эзэн” тэргүүний 18 ном хэвлүүлээд “Нарлинтийн он дарааллын түүх” тэргүүтэй 48 номын эхийг бэлтгээд заримыг нь хэвлүүлж эхлээд байна.
Хөх дэвтэр хэвлэлийн газрын зорилго нь юуны түрүүнд хүүхдийн шилмэл зохиолын 108 боть гаргах, Монгол орны сургалтын тогтолцоонд Кембрижийн хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл тэрхүү хөтөлбөрийг 1-8 дугаар ангид хичээлээс гадуур бие дааж унших номыг анги ангиар нь орчуулж хэвлүүлээд, сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлэх явдал юм. Бас Монголын ард түмний 2220 жилийн түүхэндээ бүтээсэн аугаа их аман болон бичгийн уран зохиолын дээжсийг хэвлэж гаргах болно. Жишээлбэл:Бидэнд үлдсэн ганцхан Хүннү дуу:
Тансаг сайхан Килан уулаа алдаад бид
Таван хошуу мал маань өсөхөө болив Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх Тэртээ ууландаа яаж хүрэх билээ Өнөр баян Яньчжи уулаа алдаад бид Үзэсгэлэнт хатад минь өнгө зүсээ алдав
Ямархан нутгийн зосоор одоо Яажшуухан хатад маань хацраа гоодох билээ.
Доктор Я.Ганбаатарын судалгаалаас авав. Сократ мэргэн “Тоо бодож тоочин болноо, яруу найраг уншиж хүн болно” 20 дугаар зууны нэрт сурган хүмүүжүүлэгч, гоо сайхны боловсрол олгодог дэлхийн ганцхан сургууль болох Паблишийн сургуулийн захирал В.А.Сухомлиский “Хийл, хутга хоёр нэг халаасанд багтахгүй” хэлсэн үгийг санахул бид Монголын залуу үөийнхнийг “Хүмүүнлэг боловсрол-хүмүүжлийн тухай” үндэсний хэмжээнд ярилцмаар болсон байна шүү! гэж бодном.Монголын түүхийн хар өдөр “Долдугаар сарын нэг”-ний хэрэг явдлын дараа Монгол Улсын ерөнхий сайд асан С.Баяр “Залуу үеийн хүмүүжлийн тухай ярилцах цаг болжээ” гэж дуугарахад дотроо баярлаж хэлэх үгээ бэлтгэх ухааны юм болж байв. Гэвч энэ үш усанд хаясан чулуу шиг алга болсондоо. Би тэр хэрэг явдлыг зурагтаар харж суухдаа “Бид хойч үөийнхээ нэг хэсгийг алджээ” гэж бодсон. Саяын Манкуртууд, Бандалууд олширвол өнөөдөр байшин барилга, урлагийн дахин давтагдашгүй бүтээл, морин хуураа шатаалгаад маргааш эх орноо шатаалгах юм байна гэж харамссан. Энэ харамсал минь энэ нийтлэлийг бичихэд хүргэв. Тэнгэр мэт шүтдэг төр засгийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нартаа хүсэх нь:
НЭГЭН ЗҮЙЛ:
Хөх дэвтэр хэвлэлийн газраас гаргаж байгаа дэлхийн хүүхдийн шилдэг бүтээлийн цувралыг хэвлүүлэх, сургууль, хүүхдэд хүргэх асуудлыг төрийн бодлогын төвд тавьж ном хэвлэх тоог 1 -8 дугаар ангид хүүхдийн тоотой харьцуулан тогтоох, энэ насны хүүхэдтэй айл өрхийн тоог ч бодолцох, 700 гаруй сургуульд номын санд 5-15 ширхэг ноогдохоор тооцоолж хэвлүүлж номын тоо олширвол номын үнэ багасч хүүхэд бүхэнд хүрэх сайхан боломж нээгдэхийг ухаарч ойлгохыг дэмжих жил бүрд улсын төсвөөс энэ асуудалд буюу Монгол хүүхдийн хөгжлийн төлөө жил бүр нэг тэрбумаас доошгүй төгрөг суулгаж үр дүнг тооцож. хянах. Одоогоор бид хичнээн гүйсэн боловч яам тамгийн газрынхан элдэв шалтаг тоочиж харж үзэхийг хүсэхгүй бидний өмнө хүнд суртлын мөсөн уул босгож байна.
12 жилийн сургалттай сургуульд хүмүүнлэг ухааны хичээлийн хөтөлбөрийгн стандартыг ард нийтээр хэлэлцүүлж төгс боловсолтой болгох. Саяхан доктор Д.Ганбаатар “Их засаг сонинд өгсөн ярилцлагандаа: “Дэлхийн уран зохиолоос реалист ба рөалист бус сэтгэлгээний зохиолуудад 6-7 дугаар ангийн хөтөлбөрийг оруулж өгсөн тухайлбал: Ж.Н.Сартрын “Хан туурь” гэх мэт…” гэж хариулсан нь тархинд минь гэрэл татуулав. ЕБС-ийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан Т.Аюурзана онож нэрлэснээр “Хүнд зохиол” сэтгэл судлаач, утга зохиол судлаач Лаура Эскивельчийн “Ухаалаг” уран зохиол уншуулахгүй хоосон магтаал юм уу С.Долгор, Дулмаа хоёр хэрэлдэж нүүрээ маажилцав гэх мэт зохиол уншсаар байгаад сэтгэлгээ нь мөсдөж 11 дүгээр анги төгсөөд их дээд сургуульд оюутан болсон залууст Гуржавын Нямдорж: Хоёр түнэлийэ хооронд Хүдэр манан татахад Модон хөл минь даарав гэсэн гурван мөрийг уншихад “Модон хөл даарна” солиотой мөр байна” гэх буюу зохиолч яруу найранчид нь Ж.Жосөийн Алдарт “Улиссей”-ийг уншаад орчуулга нь муу ч юм уу “тэнэг зохиолч” гэж нэрлээд сууж байна. Юутай харамсал… Би Хэнтийд ажиллаж байхдаа Г.Баатарсүх эахиралтай өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд Харвардын их сургууль төгссөн залуу эмэгтэй багштай хамт ажиллаж байсан юм.Тэр дэлхийн уран зохиолыг дэндүү мэднэ. Тэр сургуульд мэргэжил харгалзахгүй дэлхийн уран зохиолыг судлуулах цаг. зохиолын тухай чөлөөт ярилцлага болон маргаан мэтгэлцээний цаг байдаг тухай ярьдагсан. Оросын аугаа физикч Ландау Ломоносовын Их сургуульд оюутнуудаас физикийн бус уран зохиолын ялангуяа Ф.Достоевскийн алдарт романуудыг асууж шалгалт авдагтухай ярьсансан. Чингис хааны шарилыг эрэх “Гурван гол” шинжилгээний ангийн нэг удирдагч “Имамури” сонины ажилтан ноён Эмото Өндөрхаан хотод болсон уулзалт дээр: Японы хүүхдүүд 3000 хакү цээжилж утгыг тайлж уран сайхны сэттэлгээгээ хөгжүүлдэг гэж ярьсансан. Би энэ бүхнийг дурьдахдаа төр засгийн удирдлагууд болон бүх шатны сургуулийн удирдлагуудыг нэгийг ухаараасай гэж бодном.
НЭГЭН ЗҮЙЛ:
Отрын хоёр жилд бэптгэлийг сайтар хангаж “21 дүгээр зууны Монгол хүний төлөвшлийн боловсрол” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулж Монгол хүний хөгжил, хүмүүжил боловсролын асуудлыг хүүхэд судлал, боловсрол судлал, сэтгэл судлал зэрэг олон ШУ-ны уулзварыг авч үзэх тодорхой дүгнэлт өгч ШУ-ны шийдвэр гаргаж хэрэгжүүлэх арга замыг зөв тодорхойлох нь Монгол орших уу эс орших уу? гэдэг асуултанд зөв хариулах гарц хэмээн мунхагланам. Энэ бодлого шийдвэр Монголын үрсийг “Манкурт” болгох санаархлаас хамгаалж авч үлдэх болно. Үүний тулд энэ бяцхан нийтлэлийг бичив. Болгоон Соёрхогтун.