Tuesday, March 25, 2008

Түүхэн сургамжуудаас - 1/Модун Шаньюгийн алдаа/


Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой

Шадар зөвлөх Лю Цзин хаандаа зөвлөсөн нь “Хаантан та авааль гэргийнхээ их охиныг Модун шаньюйд гэргий болгон өгч, мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модун Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд шунан, тэр охиныг авааль гэргийгээ болгоно. Түүнээс хүү төрөхөөр түүнийг заавал ширээ залгамжлагч болгон зарлахад тэр нь Модуны оронд шаньюй болно. …. Модун амьд байхдаа таны хүргэн байна. Үхэхээр нь таны охины хүү шаньюй болно. Чингээд зээ хүү нь нагац эцэгтэйгээ эн зэрэгцэх болдог гэж дуулаагүй биз. Ингэж дайнгүйгээр Хүннүг аажмаар зарцаа болгож болно” гэж зөвлөжээ. Гоади хаан жирийн айлын охиныг авч, өөрийн их охин болгон Модунд гэргий болгон өгөөд, жил бүр тогтоосон хэмжээний бэлэг, алба өгч байжээ. Ингээд МЭӨ 198 онд түүхэнд “ураг найрамдлын гэрээ” гэгдсэн хятадын хувьд ихээхэн доромж болсон гэрээг нүүдэлчин хөрштэйгээ хийжээ. Чухам энэхүү гэрээнд орсон нэгэн заалтыг үеийн үед бидний өвөг дээдэс дурдаж ирсэн нь “Урт хотоос/цагаан хэрэм/ умарших нум сумтангууд миний мэдэл, урт хотоос урдах дээл малгайтнууд чиний мэдэлд байх болой”..

Үнэхээр мэргэн зөвлөх Цзиний хэлснээр болж Хүннү гүрэн дэх Гаоди хааны удмынхан бүр хэдэн зуун жилийн дараа овгоо Лю хэмээн хятадаар өөрчлөн сольж, өөрсдийгөө хятад угсаатан хэмээн үзэх болсон төдийгүй хаан ширээний төлөөх хоёр талын тэмцэл өрнөж их гүрэн дотоодын хямралд автсаар улмаар Хүннү улс нь Умард, Өмнөд Хүннү хэмээн хоёр хуваагдав. Өмнөд Хүннүгийн хаан /шаньюй/ нь хоёр зууны өмнө мөнөөхөн Модунд өргөсөн гүнж гэгдэх хятадын жирийн нэгэн айлын охины удам байсан байна. Мэдээж хэрэг Өмнөд Хүннүчүүд ургаа даган хятадын Хан улсын холбоотон болж, Умард Хүннүгийн эсрэг тэмцсээр тэднийг бут цохин умард зүг хөөжээ.

Хөөгдсөн Умард Хүннүчүүд Евроазийн уудмыг туулан, Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг чичрүүлж асан билээ. Ром гүрнийг оршин тогтнож байх хугацаанд хэзээ ч Ромын элчинг аль ч улсын эзэн хаад хүндэтгэн мэхийн сөхрөн угтддаг байсан бол цор ганц удаа л Атилла хаан Ромын элчийг үл тоомсорлон мориноосоо ч буулгүйгээр хүлээн авч байсан төдийгүй Өмнөд Ромын эзэнт гүрнээс татвар авч, умард Ромчуудтай нь харин тухайн эриндээ болж байгаагүй аварга тулалдааныг өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталуаны талд хийж явжээ. Зарим сурвалжид бичсэнээр хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг энэхүү тулалдааныг түүхэнд “Ардтүмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн байдаг. Үнэхээр ч ард түмнүүдийн тулалдаан болж, Европ дахины бүхий л ард түмнүүд энэхүү тулалдаанд нэг бол хуучин Ертөнцийн сүр хүчний үлдэгдэл Ромыг дэмжиж, нэг бол Тэнгэрийн ташуур болон гэсгээл буулгах Хүннүгийн Атиллаг даган тулалдаж, хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж явсан байна. “Хүн төрөлхтөний түүхийг өөрчилсөн 50 агуу их жанжидийн нэрсэд бидний өвөг дээдсээс Атилла, Чингис хаан хоёр оржээ.

Харин Умард Хүннүгээ Хятадтай хавсран умардад хөөж явуулсан Өмнөд Хүннүчүүдийн хувь заяа хэрхэв... гэвэл ердөө л аажмаар хятад болж хувирчээ.
Хятадын Гоади хааны мэргэн зөвлөх Люгийн бодлого ийнхүү 300 жилийн дараа хэрэгжиж, хүчирхэг Хүннү гүрэн дотоодын хямралд гүнзгий автсаар МТ II зуунд бүрмөсөн мөхсөн байна.

Хүннүгийн хүчирхэг эзэн Модун шаньюйгийн баялаг бэлэг сэлтэд хууртан, өнгө үзэмжинд автан хятад гүнжийг хатан болгон авсан тун санамсаргүй, гэнэ сэрэггүй, ялимгүй алдаа нь Төв Азийн цээжнээ гялалзтал цойлон гарч ирсэн эл хүчирхэг гүрнийг хэдэн зууны дараа мөхөн устахад хүргэжээ. Нөгөө талаас мэргэн зөвлөх Цзиний бодлого нь Хүннүчүүдийн байнгын халдлагаас улс орноо хэдэн зууны туршид хамгаалсан бат найдвартайн хувьд Цагаан хэрэмнээс хол илүү хамгаалалт болж чадсан байна.

“Хаан хүний алдааг ард түмэн үүрдэг” хэмээсэн Эзэн богд Чингисийн сургаал бий.
Улс үндэстнийг тэргүүлэгч, тухайн нийгмээ удирдан буй лидер жолоодогчийн алдаа хийгээд оноо нь зарим тохиолдолд бүхэл бүтэн үндэстний хувь заяаг шийдвэрлэх хэт алсын үр дагавартай байдгийн нэг жишээ энэ болов уу.

Түүхч Г.Сүхбаатар “Нийгэм өөрөө зохион байгуулагдсан хүмүүсийн систем мөн учир уг системийн эрэмбэ дараалсан бүрдүүлэгчдийн жолоодох бүрдүүлэгч /хааны засаг/ нь нийгмийн хөгжлийн олон боломжийн аль нэгий нь, Югославын философч Светазор Стояновичийн бичсэнээр, нийгмийн хөгжилд байж болох дэвшил, ухрал хоёрын аль нэгий нь үйл ажиллагаагаараа, ихэвчлэн систем үйл ажиллагаагаараа яваандаа аажимдаа хэрэгжих болгож, түүний нөлөө, нөөлөг нь зарим тохиолдолд олон зуун жилээр үргэлжилнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ. Иргэншлийн хувь заяанд, нийгмийн хөгжилд түүхт хүмүүсийн шунал, хорон санаа маш сөрөг нөлөө үзүүлдгийг Арнольд Тойнби зэрэг дэлхийн иргэншлийг судалсан том эрдэмтэд ч цохон тэмдэглэсээр байжээ.

18 comments:

Arsun said...

Ayultai alsyn haraatai zo'wloson baina shuu. Hen l hadam etseg ruugee zewseg agsaad dairaad baiw gej.

david santos said...

Превосходная регистрация. Спасибо

бж said...

Hnnn. Tuuh zaaval surgamj ugch baidag. Tuuhiin aldaag davtahgui bailgah gej.

бж said...
This comment has been removed by the author.
бж said...

holboosondoo bagtaasand bayarlalaa.

ganga said...

Evgui davhar bodoltoi zovlohuud baidag baijee.Lev Gumilev 'Hunni v Kitae'-d hyatad, hunni bie bieye oilgoh argagui oor philosofitoi shal angi uls baisan. Hunni janjin, tsergiin erhtnuud survaljit garaltai ertni yos jayagaa hundeldeg baihad hyatadiin armi niigmiin shaar gemt heregtnuudees burddeg baisan tuhai oguulsen baidag.

Anonymous said...

Яаая мундаг бичиж шүү,
уншихад урамтай, бурамтай, ухааралтай, шингээцтэй бичиж байгаад тань талархаад баршгүй.
"Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөндлөн товчнуудыг нүдэх хэрэг юун." Ванчинбалын Инжинаашаас иш татсан Банжигблогийн Хөхтолбот

ZAYA said...

Бас хүмүүсийн дунд Хүннүгийн хаан эхлээд морио өгчихье гээд өгөөд, дараа нь хөөрхөн гүнжээ гуйхаар нь өгчихсөн. 3 дахь гуйлт нь газраасаа өгөөч гэхэд нь дайлаар мордсон гээд нэг домог байдаг.
Сайхан бичлэг оруулсан байна.
Таны номыг хүлээж байгаа шүү.
Амжилт хүсье.
Бас манайхаар зочилсонд их баярлалаа.

Б.Номинчимэд said...

Арсун
Харин тийн, хэдэн зуун жилийн цаадхыг харсан бйагаам шүү, энэ дотор хүний санаа гэж, хууччуул, дотор санаа, дотор хүн гээд л ярьдаг байсан, аргагүй л юм даа.

Давид
Спасибо

Ганаа
Харин тийн, Уг нь давтахгүй байлгах гэж сургамж өгсөөр байтал бид ч давтаж ханахгүй юм даа. Түүх бол сургамж, бас гүн ухаан, бас ирээдүйн гаргалгаа, тэгэхээр түүхийг судлах нь их чухал баймаар байтал манай зарим маань улирсан баларсан юм сөхлөө гэх гээд байх юм. Бас л алдааг давтаж буйн нэг илрэл байх даа.

Ганга
Таны уншсан дуулсан арвин юм аа, Гумилевийн тэр номыг олж уншаагүй л явна. Ер нь хятадууд угаасаа нийтлэг түвшиндээ бүлэглэлийн гэмт хэрэгтэн шиг сэтгэлгээтэй хүмүүс гэвэл буруудчихдаг болов уу, түүний хажууд бидний өвөг дээдэс их өөр сэтгэлгээтэй байсан нь мэдрэгдээд байдаг юм. Түүхчидээс, ялангуяа өрнөдийнхөн бидний өвөг дээдсийг хагас малчин, хагас дээрэмчин гэж бичсэн нь олон тааралддаг, гэтэл энэ дээрэмчин гэдгийг яаж ойлгож байгаа нь сонин байдаг.
Их талын дээрэмчин гэдэг нэг өөр хэрэг, манайханы орчин үеийн ойлголтоор бол эрийн сайн эрс шигэрхүү, эр зоригийг эрхэмлэдэг, бас хүнлэг, харсанаа авах гэж улайрдаггүй, хаяагаа хадардаггүй байсан санагддаг, бас ч гэж тодорхой ёс суртахуун, хэм хэмжээтэй байсан шиг..
Харин хятадуудын гэмт хэргийн сэтгэлгээ бол их өөр, гуринхалсан чоно, гуйлгачин хоёрын сэтгэлгээний эрлийз хэлбэртэй.
Энэ ялгааг Гумилев анзаарч харсан байх, монголчуудын сэтгэлгээний онцлогыг, ахуй маьдралын өвөрмөц байдлыг мэдрээгүй бол, монголчууд яах аргагүй хагас дээрэмчид гэж хэлж болохоор. За за, жинхэнэ шивонизм ханхалуулчих шиг боллоо. Бумаагийн хэлдэгээр далжигнаад хадуураад явчихав, хэ хэ.

Хөхтолбот
Баярлалаа. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөсөн бол хөнгөн бийрийг, үгүй ээ, хүнд бийрийг хөшсөний хэрэг тэр ээ.

Заяа
Тийм, Тэр Хүннүгийн Модун хааны тухай домог юм. Дараа нь нэг тэр тухай бичлэг оруулая. Хятад хүн тийм алсын хараатай зөвлөсөн байхад монгол хүн бас тийм алсын тэвчээртэй хүлээсэн байгаам даа, тиймдээ л бид хэдэн мянган жилийн турш өмнөд хөрштэйгөө тэрсэлдсээр, хэзээ ямагт хүн хүчний хувьд харьцуулашгүй олон тэдэнд ялагдалгүй, уусалгүй оршин тогтносоор ирсэн байх аа.

Anonymous said...

баярлалаа... хятад хүний дотор ухаан гэж......... бодох тусам үзэн ядмаар

gegeen said...

aanhaan, tiim yum bolsiin bii vii vii. ter uyed tsusnii shinjilgee baigaaguishdee. haan hun bas hatdaa songoh, udam zalgamjlagchaa songohdoo ih bodoltoi baih heregteim bn tee

www.gegeen.com

Anonymous said...

Барууны маягийн хэт либерал нийгэм, хэтэрхий их иргэний эрх чөлөөг шүтсэн нийгэм монголд огт зохихгүй гэж заримдаа бодогддог юм. Ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 20-иод жилийг ажихад тийм бодол эрхгүй төрнө. Улс орон нийгмийн ямар системтэй байхад дотоод төдийгүй гадаад хүчин зүйлүүд, газарзүйн байдал, геополитикийн факторууд гэх мэт нь онцгой нөлөөтэй мэт. Ер нь азийн орнууд дийлэхдээ, ази маягийн нийгэм нь хүчтэй төрийг илүү үзэх хандлагатай байдаг. Өнөөдөр монголд болж буй, зарим хүмүүсийн ярьдгаар ардчилал, ил тод байдлын илрэл нтр гэх мэтээр сайшаах хандлагатай байдаг энэ их хэрүүл уруул, талцаж хуваагдсан байдал энэ бүхэн олон зууны өмнө тал нутаг дээр өрнөж байсан Феодалын Бутрал гээч юмтай их адилхан юм шиг санагдана. Хүчтэй хаан, хүчтэй төртэй байсан Эзэнт Гүрний оронд илүү эрх чөлөөтэй феодал ноёдын нийгэм бий болсон. Харин ижил төвшний олон ноёд эв найртай байж чадахгүй. Угаасаа гадны дарамтгүйгээр, илүү хүчтэй хүн нэгний зааваргүйгээр монголчууд хэзээ ч өөр хоорондоо эв найртай байж чаддаггүй.

Anonymous said...

Их олон үг бичээд сүүлдээ өөрөө залхуураад дундаас нь орхилоо. :)

Anonymous said...

Модун шаньюгийн талаар миний уншиж байсантай бага зэрэг зөрчилдөж байнаа. Мэдээж өөрийнхөө уншсаныг зөв гэхгүй л дээ. Надад таалагдлаа. дажгүй блог байна

Anonymous said...

Энд гуйвуулжээ.Ийм явдал Модуны хүү Хуйханью шаньюгийн үед болсон .Модуны үед ЦинШиХуанди гэдэг нь нас барж хатан нь төр барьж байхад Модун хятад гүнж авсан мэдээ байхгүй. Харин бэлбэсэн хатныг эхнэрээ болохыг шаардаж байсан, Хятадууд их өр болон буулт хийж үүнийг зогсоож чадсан. Харин Хуйханью шанью Хятад гүнж авсан. Тэр Хятад хүүхнийг Ван ЖойЖин гэдэг.Домог. Хүннүчүүд Бээжинг бүслэхэд Хятадийн хаан найрамдлыг зөвшөөрч охиноо өгөх болсон . . Хуанди нь гаремаасаа унтах эмээ сонгохдоо хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд ордны зураачаар зургийг нь зуруулж, түүнээс нь сонгодог байжээ. Гэтэл залуухан Ван Жойжин хүүхэн нь бусдын адил зураачид өөрийгөө сайхан зуруулахаар хахууль өгдөггүй байжээ. Тиймээс түүний зураг муухай зурагдсан байв. Хуанди зурагнуудаас тааруухныг сонгон гүнж цол өгч Хуйханью шаньюд их хурим хийн өгөхөөр болжээ. Хуримын өдөр Ван Жойжинг авчрахад их үзэсгэлэнтэй байсан тул Хуанди ч тэр, Хуйханью шанью ч тэр сэтгэл алдарсан гэдэг. Их цэрэгт нээнтэглүүлж, Хүннүчүүдэд бүслэгдчихээд байсан Хуанди охиныг өгөхгүйг хүсэвч,ацан шалаанд орж шмйдвэр гаргаж чадалгүй 3 хоног найрласан гэдэг. Аргагүй байдалд орсон Хуанди эцэст гүнжээ өгч, дараа нь зураачийг цаазалсан түүхтэй.. Тэр гүнж ар газар ирж нилээн хэдэн хүү охин төрүүлсэн. Хуйханью шаньюг нас барсан хойно тэдгээр хүүхдүүдийг эхийнх нь хамт дотогш Хятадуудад их хөрөнгөтэй нь буцаасан юм. Учир нь Хуйханью шаньюгийн бусад Хүннү хатнаас гарсан хүүхдүүд нь их ор залгасан бөгөөд ерөөс урд зүгийн эрдийзээр төрөө бариулсан түүх байхгүй. Цин улсынхан уг гүнжийг одоогийн Өвөр Монголын нутагт буюу цагаан хэрмээс дотогш хил дагуу эрх мэдэл өгч үр хүүхэдтэй нь суулгасан нь Цин улс, Хүннү улсын хооронд гүүр болоод зогсоогүй удаан хугацаанд хоёр улсын хооронд энхийг сахиулж чадсан. Чухам ийм учраас уг гүнжийг нас барсан хойно нь түүнд зориулсан сүм босгож, энэ сүмийг саяхны улаан хувьсгалаас бусад цагт хятадууд өнөөг хүртэл тахисаар байна. Энэ сүм одоо ч тахилгатай жуулчдын ихээхэн очдог газар болсон өнөөдөр ч байсаар, энэ домог зүүн хойд хятадуудын дунд яригдсаар байна. Энэ гүнж Хүннүчүүдэд үнэн сэтгэлээс талтай байсан бөгөөд түүний хүчээр хилийн боомтууд маш их идэвхитэй ажиллаж ар газар хятад бараа, торгоор хангагдаж байсан ба бидэнд ч ашигтай байсан байна. Түүний эх нутгаа, Шанхайгаа санагалзсан шүлэг нь эртний хятадын уран зохиолын дээжсийн нэг болдог бөгөөд саяхан манайд бас түүнийг нь орчуулж гаргасан билээ. Одоо бид Замын Үүд боомтыг хаавал сүйд болно доо. Ер нь нүүдэлчдийн олон удаагийн өмнө зүг хийсэн дайн хилийн худалдаа хийх, боомтыг нээх зорилготой байсныг мартаж болохгүй. Бид чинь ер нь бараг хангалттай бараа түүний дотор торгыг бол бүүр ч хийж чаддагүй улс шүү дээ.
Ер нь 2000 жилийн түүхэнд хаан байтугай хошуу захирсан ноёдын удам доторхи хятад, манж гүнжээс гарсан эфү-тавнангийн эрлийз үр удмууд угсаа залгамжилсан түүх байхгүй . Тэд хангамж сайтай боловч төрийн хэрэгт эрх мэдэл байгаагүй юм . Харин Зүүнгарын хаант улсын эсрэг дайнд цэрэг толгойлсон нэг хоёр жишээ бий. 2000 жилийн турш, манжийн үед ч бид төрөө цэвэр авч явсан. Одоо л угсаа залгамж нь мэдэгдэхгүй эрдийзүүд төрд шургасан байж магадгүй. МАХН-ын төв хороо, улс төрийн товчоонд ч эрдийз байгаагүй. Цагаач ч байгаагүй.Үүнийг л төрийн хар хайрцгийн бодлого, үндэс, хүйс, төрөө хамгаалах ухаан гэдэг байх. Мөн өнөөдөр Өвөр Монголд ч бас эрлийзүүд засгийн эрхэнд Монгол талыг төлөөлж орсон нь байхгүй гэж би сонссон. Түүхийг зөв талаас нь сургамжтай бичээрэй.
Ийм урд зүгийн гүнж хэд хэд түүхэнд бий. Хүүхдүүд нь засгийн эрх мэдэл байхгүй байсан ч Монгол орныг хайрлаж, бидэнд талархалтай байдаг гүнж байсан. Үхсэн хойноо ч урагш явахгүй энд намайг оршуулаарай гэж захиж байсан манж гүнж байж, түүний сүм нь Тэрэлжийн замын ойролцоо Гүнжийн сүм нэртэй бий. Зарим нутгуудад ч бий.
Ер нь монголын төрд зүтгэсэн урд зүгийн хүн хэд хэд бий . Жишээлэхэд: Чингис Өгэдэй, Мөнх хааны дэргэдэх ерөнхий сайд Елюй Чуцай буюу есөн өрлөгийн нэг болох Чуу мэргэн бол зүрчид -манж угсааны хүн байсан. Түүнээс угсаа залгамжлаагүй.
Бичсэн Жаагий.

baad said...

Хөөх, эг маг хийгээд байдаг өнөө л Anon-уу гэтэл Жаагий харин энд үнэн тайлбар хийж дээ. Одоогийн хятад оюутнууд ч тэр хүндтэй гүнжээ сайн мэднэ. Түүхэн алдартай сайхан хүүхэн гээд, интернэтээс хайгаад зургийг нь ч гаргаж ирээд өчнөөн домог ярих байх.

Anonymous said...

бичиж байгаа зүйлүүдийнхээ эх үүсвэрийг тодорхой тавьж сурах нь соёл мөн

Unknown said...

Галдан Бошигт Хаан хадам эцэг Очирт Хантай дайтсан байдаг.