Wednesday, November 11, 2009

АТТИЛАГИЙН АЛДАР СУУ, АУГАА ЯЛАЛТЫН НУУЦ

Б.Номинчимэд

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав? Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг тунхаглаж чадав аа? Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв? Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурханаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурханы бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?

Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.
Өнөөдрөөс уншигчдад хүрч буй “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.

Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.

Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн дасгалжуулагч Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.

Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.
Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.

Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.

Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна.

Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай хэмээн бодож, энэхүү номыг яаравчлан хэвлүүлэхийг зорьсон билээ.

Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.

Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна. Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.

Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.

Аттила хааны тухай бичсэн үй олон том, туурвилууд дотроос 1988 онд Уэсс Робертсийн бичсэн энэхүү “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн ухааны нууц” хэмээх ном хамгийн дээд амжилтанд хүрч, Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дахин дурдахад илүүдэхгүй.

Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.

2009 оны 11 дүгээр сар 5

14 comments:

итгэл нь байнөө said...

heregtei bichleg baina.

Manai ene tomchuud iimerhuu yum unshdag boluu?
esvel unshsan ch huviin erh ashigt niitsuulj oilgodgiim boluu

Anonymous said...

Attila, Chingis nar syyt mongol humuus shuu. Tgeed unuudur yagaad tiim humuus turuhgui bn???

Anonymous said...

1.
105069. Ikh Khaanii udam
2009.11.12 • 19:52 (IP: 217.91.13.136)

Harin tegeed yaagaav. Övög deedsiinhee menedjmentiin zarchmuudiig bid öördöösöö bish baruunii nom zohiooloos olj medej baigaa n ichgevter hereg. Öörsöddöö baigaa udmiin uran uhaanaa öördöö neen ilruulj, tuunees surch chadahgui manguutaj baikh ch gej dee. Töriig udirdahad tanil tal, hahuuliaar bish mönkhüü chadvar ukhaanaar n dügnej ajilluldag baikhgui yuu. Odoo ene Mongol ornii uls töriin zaraig har! Dandaa neg mangar yumnuud garchihsan…. Ingej hol hezee ch yavahguiee medev uu! Ta nar naad zasag zayaa 2- too gomdoj yav!
2.
105077. zochin
2009.11.12 • 20:02 (IP: 193.135.156.253)

http://www.amazon.com/Leadership-Secrets-Attila-Wess-Roberts/dp/0446391069
iim nom yum bna. deerhi link-nees uzvel.
3.
105113. Haha
2009.11.12 • 21:35 (IP: 166.137.132.9)

Bayarlalaa
4.
105114. Лейкерсийн хаалгач бичив
2009.11.12 • 21:41 (IP: 219.241.57.249)

Лос-Анжелас Лейкерсийн хаалгач гэнэ үү.Сагсан бөмбөгийн баг шүү дээ.Амьдрахын төлөө,оршин суух газар нутагийн төлөө амь бие хайрлалгүй тэмцэх санааг нэгтгэж чадсан учраас амжилтанд хүрсэн юм.
5.
105143. behochir
2009.11.12 • 23:10 (IP: 71.187.71.214)

delhiin tuuhen deh hamgiin aguu 2 haan mongoloos torson geheer mongol gedeg ooroo aguugiin aguu umdaa,
6.
105157. tsagdaa
2009.11.12 • 23:53 (IP: 203.91.114.3)

dajgui l yum.
7.
105158. police
2009.11.12 • 23:54 (IP: 203.91.114.3)

lag yum aa
8.
105190. Fuck off
2009.11.13 • 02:15 (IP: 92.45.178.68)

Yu ch geh ve dee. Mongoliin tuuhend bolovsrold shinechilel hiih heregtei. Utgagui, het undserheg uzleer tuuhend handah yum bol unen tuuhiig hezee ch olj harj chadahgui. Baruunii hiigeed Orosiin ihenh sudlaachid Hunnuchuud hiigeed Mongolchuudiin hoorond shuud holboo oloogui, Shirotori metiin erdemted batlahiig oroldood ch chadaagui. Sudalgaanii onoodriig hursen tseg n ene baihad Mongolchuud end Chingiseer baharhah n bagadsan yum shug Atillagaar baharhaj suuh n haranhui buduuleg hereg.
9.
105203. ecoman
2009.11.13 • 03:00 (IP: 202.179.18.122)

ЖИЛИЙН ӨМНӨ АМЕРИКИЙН ЭРДЭМТНИЙ НЭГ ПРЕЗЕНТАЦИЙГ СОНСОЖ БИЛЭЭ. ДЭЛХИЙ ДЭЭРХ ОРШИН ТОГТНОСОН ЭЗЭНТ ГҮРНҮҮДЭЭС ХАМГИЙН УДААН ОРШИН ТОГТНОСОН НЬ ХҮННҮ ГҮРЭН ГЭЖ. ТЭГЭХЛЭЭХ МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙ ДЭЭР ХОЁР УДАА ИХ ЭЗЭНТ ГҮРЭН БАЙГУУЛЖ БАЙСАН БАЙНА. ХАРИН ОДОО ХИЙ ДЭМИЙ БАХАРХАЖ БАЙХААР ЯАЖ ГУРАВДАХАА ИХ ГҮРЭН БОЛОХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР БҮГД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА..

Э. Баярсайхан said...

Энэ ном тэгээд монгол хэл дээр байгаа юм уу?

Oogii said...

Мнай ангид нэг сэргэлэн Турк залуу сурдаг байсан юм. Тэр эх орныхоо тухай танилцуулахдаа Аттилла хааныг бахархалтайгаар манай өвөг эцэг, Ромыг буулгаж авсан баатар гэж ирээд танилуулж байсан шүү. Тэгээд ч Туркид Аттиллатай холбоотой маш олон түүхэн дурсгалын зүйлс байдаг юм билээ. Нэг үгээр Туркчууд Монгол угсааны хүн бус Турк хүн гэдэгт баттай итгэлтэй байдаг гэсэн.

Энэ номыг олж уншмаар байна. Номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа юуу?

Б.Номинчимэд said...

Hi all.
Sanalaa iruulsen bugded bayarlalaa.

Ene nom nomiig delguureer taraaj baigaa. /Uchigdur, unuuduruus/ Mongol heleer...
Oirhon ajiltai humuus nadaas avbal medeej 30%-iin hungululttei uneer avan shuu dee.

Anonymous said...

Атилла хаанааа гэж бахармаар хүн шүү буурал европод анх эвэр нумийн нууцыг эрээн асар майхантай аваачиж түгээсэн гэдэг
.... тэнгэрийн ташуурын торгон асарт улс.... гэдэг нэр зүүж байсан юм гэдэг яг л шүлэг шиг нэрдээ хэхэ

Anonymous said...

Урд оросын судлаачид, эрдэмтэд энэ талаар бичиж байсныг харж байсан, газар нутаг, гарал үүсэл нь дараа дараачын үүссэн монгол туургатнуудын өвөг дээдэс мөн гэх баталгаа их бий шүү. Хүн-үүдийн эзэрхийлэл ч евразийн түүхийг, хувь заяаг заримд нь сайнаар өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн байдаг, кавказын жижиг ястан, ард түмэн энэ талаар домог мэт ярьсан байдаг юм, тэднийг грээкжихээс аварсан гэдэг утгаар.

Anonymous said...

Түүхэндээ үргэлж Монголчуудад дээрэлхүүлдэг байсан Солонгосууд хүртэл түүхэн кино маш олоныг хийж байхад Монгол ?
2009.09.08 • 21:59 (IP: 203.34.37.96)

Үнэндээ Солонгосууд одоо л түүхэндээ хамгийн хүчитэй байна. Гэвч тэд өөдрөг, өөрсддөө итгэлтэй байж ,өөрсдөөрөөө бахархах, өөрсдийнхөө түүх өвөг дээдсээрээ бахархах үзэлийг ард түмэндээ суулгахын тулд үнэндээ бол баруун талдаа байх Төв Азийн нүүдэлчид болох Дунху аймаг(BC600-BC200)Хүннү, Сянби, Мохэ,Шивэй , Кидан,Зүрчид,Монгол,Манж улсуудын довтолгоонд байнга өртөж эзлэгдэж ,дээрэмдүүлж, алба татвар төлдөг байсан гэж эртний Хятадын олон сурвалжид дурдагддаг Шилла, Когурё мэтийн Солонгосын олон эртний улсуудын тухай, тэдгээр улсууд Монголчууд, тэдний өвөг дээдэс нүүдэлчидийг дандаа ялж, газар нутаг нь баруун зүгт бараг л Монголын Хэнтий аймаг хүрдэг байсан тухай одоогын Солонгосын зохиолчидын зохиомол тэнэг хэн ч итгэхгүй (Хятадын түүх сурвалж бичигүүдэд нүүдэлчидийг л хүчитэй байсан гэдэгийг хүлээн зөвшөөрдөг) түүхийн сэдэвт зохиолоор мөнгө хайрлахгүй маш олон кино хийж тэднүүсийн зарим нь Монголын TV-нүүдээр байнга гараж, Монголын түүх, дэлхийн түүхийн тухай мэдлэггүй Монголын залуу үеийг Солонгос улсыг, Солонгос эрчүүдийг , хэзээ ч хүчитэй байгаагүй Солонгосын зохиомол түүхийг хүртэл шүтдэг болгон тархийг нь угааж байна. Бас Монголчуудыг өөрсдийнхөө түүхээр кино хийхээс өмнө Хятадууд Монгол болон Монголын өвөг дээдэс нүүдэлчидийн тухай маш олон кино хийж тэр кинонууддаа Монгол Хятад үндэстнүүд бараг л саяхан өөр өөр үндэстнүүд болж салсан нэг гарал үүсэлтэй , Чингис хаан бол Хятадын баатар хаан байсан мэтээр үзүүлж дэлхий даяар Монгол бол Хятадтай их төстэй адилхан, нэг гаралтай үндэстэн юм гэсэн суртчилгааг хийж , тэрнийг нь Монголчууд өөрсдөө үзээд бараг үнэмшиж мунхарж эхэлж байна. Гэтэл Монгол ,Казахстан, Киргизстан улсууд Төв Азийн эртний нүүдэлчидийн цус гени, соёл уламжлал, нүүдэлийн мал аж ахуйн амьдралын хэвшилийг хамгийн сайн хадгалж үлдсэн 3-хан орон бөгөөд тэрэн дотороо Монгол бол эдгээр Төв Азийн Нүүдэлчидийн уламжлалыг хамгийн сайн хадгалсан ороны хувьд эртний Скиф , Хүннү,Сянби, Тоба Нирун(Жужан),Көк Түрэг,Уйгур,Киргиз,Кидан,Хөх Монголын эзэнт улсуудын түүхээр кино хийх эрх , цус генийн талаасаа ч, хадгалж үлдсэн нүүдэлчин соёл заншилаараа ч бид одоогийн Монголчууд хамгийн их ёс суртхууны эрхтэй, үүрэгтэй үндэстэн мөн.

Anonymous said...

Гэтэл одоо Хятадуудаар түүхээ заалгаж, тэдний хийсэн түүхэн кинонд тархиа угаалгасаар л. Уг нь хэрвээ дангаараа том хэмжээний түүхэн кино хийх мөнгө хүрдэггүй юм бол адилхан нүүдэлчин Казахстан ,Киргизстан Буриад,Тува, Турк,Якутуудтай нийлж хийж болно . Ялангуяа Монголын нутагт 500 орчим жил оршин тогтносон түрэг хэлтэн аймагуудын бусад Монгол хэлтэн аймагуудаа удирдан байгуулсан Көк Түрэг, Уйгур, Киргизийн хаант улсуудын тухай киног тэдэнтэй хамтарж хийхэд хамгийн тохироижтой. Чингисийн Монголын үеэд Монгол хэлт аймагуудын удирдлаганд Түрэг хэлт аймагууд болох Уйгур , Хипчаг, Найманууд хамт тулалдаж Хөх Монголын Чингисийн эзэнт улсыг байгуулалцсантай адилаар Монгол хэлт аймагууд Көк Түрэг, Уйгур , Киргизийн хаант улсууд байгуулахад түрэг хэлт аймагуудтай хамт байгуулалцсан түүхтэй. Ер нь тэр үеийн эртний Монгол хэл , эртний Түрэг хэлнүүд одоогийнхоосоо илүү төстэй адилхан бараг одоогын Халх, Буриад,Халимаг хэл шиг адил төстэй бие биенийхээ яриаг ойлголцдог байсан болов уу. Тэрнээс 6-р зууны Көк Түрэгээс бүүр сүүлд 700 жилийн дараах 13-р зууны Хөх Монголын Чингисийн эзэнт улсын үеийн үлдэж хоцорсон бичигийн дурсгалуудад эртний Түрэг үгтэй төстэй адил үгс ихэнхи нь байдаг юм . Ер нь одоогоос 2200 жилийн өмнөхи Хүннүгийн үед Монгол, Түрэг хэлнүүд бүүр нэг хэлний хоёр өөр аялгуу байсан ч байж болох талтай. Ямар ч байсан Монгол , Түрэг хэлнүүд(Казах, Киргиз, Тува, Якут-Саха) эртний Алтай хэлнээс үүссэн хоорондоо хамгийн ойролцоо хэлүүд гэдэг. Нэг хэл дотороо ч гэсэн яаж олон жилийн явцад, өөр өөр шашинд орсоноос болж , өөр өөр улсын эрхшээлд орсоноос болж яаж өөрчлөгдөж бие биенээсээ өөр хэлнүүд шиг ойлгоход хэцүү ондоо аялгуунууд болж болдогыг саяхан 300-хан жилийн өмнө биднээс салж Хятад, Оросуудад эзлэгдсэн Буриад , Халимаг, ӨвөрМонголчуудын ярианаас сонсож болно. Ийм түүх дэлхийн үндэстнүүдийн түүхэнд олон байгаа. Тийм учираас Монголын өвөг дээдэс нүүдэлчидийн(Скиф,Хүннү,Сянби,Нирун, Тоба,Түрэг,Уйгур,Кидан,Чингисийн Хөх Монголын эзэнт улсууд) тухай киног хийхдээ Түрэг хэлтнүүдтэй хамтарж хийж болмоор. Угаасаа нэг улс байгуулахад , жишээ нь Түрэг улс байгуулахад өмнөх Нирун улсын бүрэлдхүүнд байсан олон аймагууд дотороос Түрэг нэртэй 1 л аймаг бусад аймагуудыг , тэрний дотор Монгол аймагуудыг ч гэсэн удирдан дагуулж улс байгуулахад үүссэн улсыг удирдагч ноёрхох аймагийн нэрээр нэрлэдэг уламжлалтай байжээ. Одоогынхоор бүдүүвчилж хэлвэл бол Ховд аймагын хүн ерөнхийлөгч болвол улс нэрээ өөрчилж Ховд улс болох жишээтэй. Урьд өмнөх улсын ноёрхогч байсан аймагаас тодорхой тооны язгууртнууд шинэ эрх баригчдад захирагдахгүй гэж албатаа аваж нүүдэг байсан боловч уг аймагынхаа багахан хэсэгийг л аваж нүүдэг байсан. Угаасаа ихэнхи хэсэг нь шинэ эрх баригчидаас айсан, асар холын их аян нүүдэлээс бэрхшээсэн гэх мэт олон шалтгаанаар шинэ байгуулагдсан нүүдэлчиний улсын бүрэлдхүүнд ордог байжээ.( Үүний саяхны жишээ 17- р зуунд Ижил Мөрөн рүү нүүсэн Халимагуудын нүүдэл юм . Тэд бол Дөрвөн Ойрдын Торгуудуудын 1 л хэсэг юм . Мэдээж зөндөө олон торгуудууд Дөрвөн Ойрддоо үлдсэн.Бараг Халимаг рүү нүүснээс олон шахуу.) Тэгээд хэл ёс заншил , амьдрах арга барил (аль аль нь нүүднэлчин , малчид) маш төстэй эртний Монгол ,Түрэг, Хамниган( Манж, Зүрчид) аймагууд одоогын бидний Монгол , Казахууд шиг бие биенээ доош нь хийж муулж , бие биенээсээ шал ондоо үндэстэн болож харагдах гэж маягладаггүй байжээ.Одоо Монголчууд хөгжилтэй баян учираас Солонгос, Япон, заримдаа бол бараг л Хятадуудыг Монголтой хамгийн төстэй , гарал үүсэл нэгтэй үндэстнүүд гэх шахуу болжээ.Гэтэл Солонгос ,Японууд бол цус ,гени, ёс заншил , түүх соёл, хэлээрээ 70% -аас дээш хувийн эртний Хятадын эрлийз ,хуулбар үндэстнүүд юм . Солонгос , Японд анхны төрт улсуудыг хоёуланг нь эртний Хятадаас хэдэн бумаараа, саяраа нүүж очисон эртний Хятадын цагаачид байгуулсан тухай эртний Хятадын түүхийн сурвалж бичигүүдэд байгаа. Эцэст нь жинхэнэ Төв Азийн Нүүдэлчидийн тухай киног бид Монгол улс л хамгийн сайн хийх ёстой

Э. Баярсайхан said...

Өөрөө хаана ажилладаг вэ? Дэлгүүрээр хэдэн төгрөгний үнэтэй вэ?

Б.Номинчимэд said...

Bayarsaihand:

Manaih MONTSAME. utas 98989959 .

Anonymous said...

Ene nomiig angli deer n nomiin delguurt baihiig haraad daraa n avah geed ochtol duuschihsan baisan. Gehdee Attila geed yarihaar yamar ch hun MOngol ugsaatai gej meddegui yumoo, Ungar Turk havitsaa l yum boddogii. Uul n tsarai zus n argagui l asia turhtei zurag baidag bolovch kinon deer yag l europe dureer hiisen baidag. Nuudelchin ugsaatai l gehees yag ch MOngoloos garaltai geh batalgaa ch bas baihgui l baih Dogolon Tumurtei haritsuulahad bol.

Anonymous said...

Атилла хаанааа гэж бахармаар хүн шүү буурал европод анх эвэр нумийн нууцыг эрээн асар майхантай аваачиж түгээсэн гэдэг
.... тэнгэрийн ташуурын торгон асарт улс.... гэдэг нэр зүүж байсан юм гэдэг яг л шүлэг шиг нэрдээ хэхэ