Saturday, April 5, 2008

Хэцүү шийдэл...

-Цавчих илдэс хагссандаа хуйндаа тогтож ядан байна. Их авгын ургыг тасальяа. Чавчилдвал чавчилдая. Чичилдвэл чичилдэе.
Асутайн энэ үг бүхнийг сэртхийлгэн чоцоов. Ам амандаа дүнгэнэлдэн байсан ноёдын үг нь ээдэн царай төрх нь хөшиж, их өргөөнд өмнө газрын олон чулуун баримал залсан мэт болоход гагцхүү түрүүнээс хойш идээ хошон дээгүүр эргэлдсэн нэгэн том батганы жигдхэн хэмээр дүнгэнэх нь тодхон сонсогдох болов. Талийгч их хааны хөвүүдээс Уранташ хэдий насаар бага ч эрт хэрсүү сууж, намбыг үзүүлэх болсон хүн билээ. Тэрээр ах Асутайн ийнхүү гэнэт цочмог үг өгүүлсэнд санаа баахан зовонгуйрч суудал дээрээ үл ялиг займчихад Алаандар ноёны нүд гэнэтхэн олзоо харсан отооны ирвэснийх шиг гялалзаж, их чимээ гарган хоолой засав. Алаандар ноён бараг нэгэн сарыг тэргэл болтол үргэлжилж буй хуралдааны туршид нэг ч үг дуугараагүй ч хүн бүрийн үгийг ихэд анхааран сонсож, тэдний нүүр царай, нүд харцийг хурц догшин харцаараа нэвт шувт сүлбэн суусансан.
Алаандар ноёны хоолой засах чимээнээр ноёдын хөшүүн төрх өөрчлөгдөж түүнийг анхааран харцгаалаа. Алаандар ноён бүсгүй хүнийх шиг уран цагаан гараа алгуур өргөж буурал орж яваа шингэн соёо сахлынхаа үзүүрийг эмрэв. Тэгээд ийн өгүүллээ.
- Цэгээн шөнөөр нүдээ анин зовлоо. Гэгээн өдрөөр нүдээ нээн амарлаа. Газар хэмжээтэйн адил хүний явдал хэмжээтэй. Газар дэлхийн хэмжээг хүлгийн шандас мэднэ. Хүний явдлын хэмжээг Яса хууль мэднэ. Хубилайнх тэр хэмжээнээс халив. Ясаг гажуудуулвал цаазыг үзнэ. Яса гажвал төр самуурна. Сэтгэлийн зовлонг тэгэж шилгээе. Асутайн үгэнд зөв утга буй гэв.
- Алтан ургийн аргамж суларчээ. Наймандай энэ үгийг хэлэв. Хэн нэгэн гүнээр шүүрс алдав. Талийгч Мөнх хааны их хатан ханцуйн үзүүрээр нүдээ арчиж, тонгойв. Эцэг Хөлөгийн нэрийн өмнөөс хос мөрний газраас Их хуралдайд ирсэн Жүмхүүр:
- Суларсан аргамжийг чангалдаг бусуу? Цувирсан улсыг хураадаг бус уу? Салхины эрхээр түмэн газар хөвөн одох үүлэн мэт юунд байхав. Дээдэс үүний тулд их төрийг тэтгээгүйсэн гэлээ.
Удтал сэтгэл зовнисноос харц нь хурцадсан Аригбөх:
- Ах Хубилай, юунд дээдсийн гэрээсийг орхиж Ясаг мартав. Юунд ахан дүүс биднээ ичээж, элгийг эмтлэнэ вэ? Нөмөрт нь суувал ээлтэй нь юмсан. Ээл нь хаачив. Үг хэлэлцвэл журамтай нь юмсан. Журам нь хаачив гэлээ.
- Хубилайн нүүрийг үзэж энэ үгийг хэлцэхсэн хэмээн Их хатанг өгүүлэхэд Алаандар ноён:
- Уул хэдий өндөрч бэлээс нь үл мэдэх.
Ураг хэдий ойр ч дэргэдээс нь үл таних.
Хубилайн самуурсан нь
Нэгэн өдрийн болчимгүйнх бус,
Түмэн өдрийн хүслийнх билээ.
Хаданд сум тусваас хальтирч ойдог бусуу.
Тэр аргадан хэлэвч үл тооюу,
Донгодон дуудавч үл сонсюу.
Учирлан яривч үл хэрэгсюу,
Уйлан гуйвч үл ажирьюу.
Цочин сандрах, гайхан эргэлзэх юун. Хубилайн ургийг эс тасалбаас тэр бидний ургийг тасална гэлээ. Тэгээд бүгдээр эелдэн шийдэв.


39 comments:

Arsun said...

Hetsuu yumaa.

ganga said...

Хүний явдлын хэмжээг Яса хууль мэднэ. Яса гажвал төр самуурна.gej tomoor bicheed 76 erhmiin omno tavimaar. Suu samrah shanagagui, baigaa ganc shanaga ni coorhoi. Ard ni dandaa hooson usaar zuursan boorcog hemleseer hodood muutai boloh...

Unknown said...

Маш гоё, дажгүй тэмдэглэл байна.
Амжилт хүсье.

Anonymous said...

unshaal baigaa gedeg shig,hehe, unshaal baigaa...

Anonymous said...

Түүхэнд хэрэв гэдэг үгийг оруулаад ях байсны нь хардаг ид шид гэж байсан сан бол...

бж said...

Setgegdlee uldeehgui ch bainga unshij baigaa shuu.

Б.Номинчимэд said...

Арсун
Хэцүү хэцүү, гэхдээ цаг үе бүхэн өөрийнхөө ачааг үүрэх хүмүүсийг төрүүлдэг юм гэнэ лээ.

Гангаа
Харин тий. Энэ үгийг одоо л Монголдоо очихоороо их томоор бичүүлээд 76 хувилаад ширээн дээр нь тавия.

Баярсайхан
Баярлалаа

Сүнжээ,
Уншаад л байгаа юу, хэ хэ

Артаньяан
харин тийм шүү. Хэрэв гэдэг үгийг түүхэн үйл явдлуудад тавьбал маш сонин юмнууд их болно доо, маш жижиг юман дээр ч хэрэв гэдэг үг оруулчихвал ертөнц бүхэлдээ өөрчлөгдөчихөөр...
Маш олон, асар олон хэрэв бий дээ.

Ганаа Баярлалаа хө.

ZAYA said...

Эрт урд энэ төрийн эхэнд ясу хууль байсан юм гэсэн. Одоогийн эрх баригчид түүнийг судалдаг болбол...

Anonymous said...

Ер нь бол би Хубилайн талыг баримталдаг юм. Тэгээд ч нэг хоёр мөр холбож энэ тухайгаа хэлхсэн буйг энд зүрх гарган үзүүлбэл:
Их хаантны зүүд
ирээдүйд зовнисон нь
http://huhtolbot.blog.banjig.net/post.php?post_id=19906
өнгөрсөнд шаналсан нь
http://huhtolbot.blog.banjig.net/post.php?post_id=19338


Аригбөх Тэнгэр уулын Монголчуудыг хэрхэн хядсан тухай нь нэг өгүүллэг бичээч гэж захиалж болох уу?

Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Б.Номинчимэд said...

Заяа
Энэ Яса хуулийн нэр нь их сонин, бид яс барих, яс сайтай хүн, яс мод гэж юмны гол үндэс, мөн чанарыг хэлдэг, утга нь тийм юм гэсэн. Бас яс хүн гэж хэлсэндээ хүрдэг хүнийг, яс таарч байна гэж яг зохицож таарахыг хэлдэг. Хүний үр удмыг Ясаа дагадаг гээд л бас ярьдаг. Утга нь айхтар юм.
Тэгэхээр Яс хууль гэдэг маань бас айхтар онож өгсөн нэр байгаа юм шүү. Одоогийнхоор бол Үндсэн хууль юм даа. хэрвээ би эрх мэдэлтэйсэн бол энэ хуулиудын нэрийг шууд өөрчлөөд Яс хууль гэмээр. Яс хуулиа тэгээд яс мөрдүүлдэг болгохсон.

Хөхтолбот
Хубилайн зөв буруугийн талаар манайханы дунд эцэс төгсгөлгүй маргаан бий. Эцэс сүүлдээ энэ нь түүхийн маргаан биш, бүүр өөр утгатай болчихдог.
Харин энэ бичлэг бол зүгээр л Хубилайг хууль зөрчиж, дээр өгүүлсэн ЯС хуулийг зөрчиж өөрийгөө хаан өргөмжилж, гэмт хэрэг хийснийг нь буруутгасан утгатай юм. Хубилайн энэ үйлдэл хууль бус байсан нь олон баримтаар нотлогддог, харин үүн дээр манай түүхчид огт маргалдахгүй байх. Харин Хубилайн Юан гүрэн байгуулсан, нийслэлийг шилжүүлсэн энэ тэрийг нь хөндөөгүй, хөндвөл бас аль аль талаас нь харах шаардлагатай баримтууд их байдаг. Манайхан түүнээ нэг их судлаагүй, тэгээд л баримтгүйгээр хоёр талцаад Аригбөхийн зөв, Хубилайн зөв гээд үзэж тарчихдаг нь жаахан тиймхэн. Ер нь баримтууд нь ихэвчлэн Аригбөхийн талд байдаг юм.
Тэгээд ч угаасаа хүний нутаг бол хүний л нутаг, тэнд мөнх суухгүй нь ойлгомжтой. Ялангуяа Хятадын нутаг бол хятадын л нутаг. Эзлэгдсэн Хятад нутгийн өөрийн болчихлоо гээд суурших гэсэн нь эндүүрэл байсныг хожмын түүх гэрчилсэн, бас яллаж шүүсэн, шийтгэсэн.
Бас өнөөдөр Юан гүрэнтэй, Хубилайтай холбоотой бараг бүх зүйлийг Хятадууд улам бүр өөриймшүүлж байна, Юан гүрний үлдээсэн оюуны болоод эд өлгийн асар их өв, баялаг өнөөдөр монголчуудад огтхон ч хүртээлгүй байна, тэр бүгдийг хятадууд эзэмшиж, эрхшээж байна, давраад түүгээрээ дамжуулан Чингис хааныг маань Их Хятадын олон үндэстний дундаас төрсөн баатар гээд ил цагаан бичиж, сурталчилж, нөгөөдүүл нь итгэчихсэн давхиж явах юм. Бүр байчихаад Ар монгол бол уг нь бид нэг дээвэр туургатай байсан улс үндэстэн юм ш тээ, худлаа гэвэл тэр Хубилай хаан чинь манай хаан, Юан гүрэн чинь хятадын улс, худлаа гэвэл гээд баахан түүх судар, баримт дурсгал дурдачихна. Дэлхий түүнд нь итгээд л, Марко Поло Бээжинд очиж Хятадын Юан улсын хаанд золгож, түүнд хүчин зүтгэсэн, ямар монгол, юун монгол ч гэх шиг. Юан гүрнийг дэлхий нийт Хятадын улс л гэж мэдэхээс биш Монголчуудын байгуулсан улс гэж ер мэдэхгүй. нэгхэн жишээ АНУ-ын ахлах сургуулийн сурах бичигт Хятадын тухай хэсэгт нь Юан династи гэж гардаг. Дэлхий нийт ч ихэнхдээ тэгэж ойлгодог. Өнөөдөр Дэлхийн аль ч том номын санд очоод Юан гүрний тухай материал үзье гэвэл монголын сектор дээрээс хайгаад хэрэггүй, бүгд хятадынх дээр бий.
Манж гэдэг улс үндэстэн мөхлөө, түүх тэднийг мартаж эхэлж байна, шалтгаан нь Манжийн Чин улсыг өнөөдөр Хятадын улс л гэж дэлхий нийт ямар ч эргэлзээгүй ойлгож байна. Тэгээд Монголчуудын 18-19 дүгээр зууны дарлагдалыг Хятадуудад дарлагдаж байсан гэж бүүр түүхчид нь хүртэл, Их сургуулийн профессор нь хүртэл ярьж байна. Гэтэл үнэндээ 1911 онд Манжийн төр унасны дараа л Хятад шаахайны мөр Цагаан хэрэмнээс хойш гарах болсон шүү дээ. Ялангуяа одоо Хятад улам бүр хүчирхэгжиж байгаа энэ үед бид түүхээ л сайн тодруулж, салгаж, ялгаж авч байх хэрэгтэй санагдана.
Энэ мэтчилэнгээр Гажуудах юм их гарч байна аа. Нөгөөх хятадын харанхуй масс болохоор үүнд итгэчихээд, энд тэнд уулзахаараа та бид нар чинь нэг хаантай байсан шүү дээ, одоо юун тусгаар улс, яагаад байгаам гээд үнэнээсээ гайхаад сууна шүү дээ. За энэ ч уг сэдэвтэй их холбоотой асуудал биш л дээ.

Аригбөхийн тэр Тэнгэр уулын Монголчуудыг хядсан нь бас шалтгаантай, Алгу урваж, түүний хүчийг шавхачихсан юм. Дэмжлэггүй болчихсон түүний гол найдвар нь ойрдууд, тэнгэр ууланд байсан ч тэд мөн нүүр буруулсан, Алгуг дагаж, наанаа Аригбөхийг хаан гэж хүлээн зөвшөөрч буй мэт атлаа цаагуураа ямагт хорлон сүйтгэх юм хийж байсан байгаа юм, гэхдээ олон түмэн нийтээрээ биш л дээ, ноёд нь, тэгээд тэр л ноёдын зодоонд доодсын цус урсдагийн үлгэрээр юм болсон юм шиг харагддаг. Тэднийг урвуулах ажлыг Хубилайн нууц албаныхан амжилттай хийсэн байдаг.
Урвасан, найдваргүй хүмүүсийг алдаг хууль тэр үед хамгийн хүчин төгөлдөр үйлчилж байсан. Гэхдээ Аригбөхийг урвасан, сэтгэл буруулсан Тэнгэр уулын Монголчуудыг хядаж, бас , Имиль гол, Ил Тарвагтайнханыг тоносныг буруутгаад, Чингис хааныг болохоор итгэл эвдсэн Ван хан тэргүүтнүүд, сэтгэл буруулсан тайчууд зэрэг олон овог аймгуудыг дарсаныг буруутгахгүй байдаг нь шударга биш л дээ. Энд ердөө л ялсан, ялагдсан гэсэн хүчин зүйл л нөлөөлж байгаа юм. Хэрвээ Аригбөх Хубилайг ялсан бол өнөөдрийг хүртэл Хубилай хамгийн муу, хууль зувчуулагч, төрийн эргэлт гаргахыг санаархагч, урвагч гэсэн гуншинтай байх нь тодорхой. Би тэр тухай нэг юм бичсэн юм уг нь, тэгэхдээ сайн болоогүй болохоор хойш нь тавьчихаад, бас бус юм ухаж төнхөж байгаа санаатай.
Чиний шүлгүүдийг уншлаа. Шүлгэнд амин сүнс гэж байдаг, түүгээр нь шүлгийг хэмжиж болмоор санагддаг юм, ихэнх шүлгүүд тийм амьгүй, сайхан мөр толгой холбосон, цэцэн цэлмэг үгээр илбэдсэн байдаг. Харин чиний шүлгэнд тийм амь байна аа хө, ингэхэд мэргэжлээ зөв сонгоснуу, хэ хэ, Би чиний блогийн тэр эмчийн тэмдэглэлүүдийг тухалж уншсан. Өмнө нь хаана ч билээ, номыг нь нэгэнтээ харчихаад авч чадаагүй юм, тэгээд чиний блогоос олоод их баярласан шүү, баярласнаа энэ завшаанийг ашиглав.
Эмч хүн, дээр нь бичгийн дадал чадвартай хүн байна, нэг тийм Монгол эмчийн тэмдэглэл бичвэл ямар вэ. Олон хүнд санаа, сэдэв, урам өгнө дөө, сайхан ч ном болно доо гэж бодогдох л юм.

Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Arsun said...

Бид түүхээ мэдэхгүй бол бидэнд зохиож өгнө гээд байдаг ч үнэн л дээ.

Дeстини said...

Бээжингийн Хаалттай хот ч мөн сүртэй шүү. Даан ч хамаг өрөөгөө хаагаад шороонд даруулж, их зохисгүй хадгалсан байх шиг санагддаг. Гэхдээ тэндхийн чулуу бүр түүх хэлэх шиг.

Anonymous said...

За баярлалаа сайхан хариулсанд. Би гэхдээ зөв буруугийн тухайд үг хэлээгүй юмаа. Бүтээгч хүн, Монгол хүн гэдэг утгыг би их боддог юм. Манайхан хэзээнээсээ тэгэж их бүтээгч эзэдтэй байгаагүй мэт. Харин Хубилай их өөр эзэн байсан мэт. Тэгээд л би түүний талыг баримталдаг гэсэн утгатай үг хэлсэн юм. Хожмын бага хаадын үеийн эзэд Өгөөдэйн өргөмжлөгдөхдөө хэлсэн үг мэт болоод бид Юан гүрнийг алдсан мэт ч гэж бодогддог. Ер түүхийг бид зөв буруу гэж шүүхээсээ тусгаж харж өөртөө л шингээж явбал зүйд нийцэх болов уу гээл...Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй гэж үг бий шүү дээ, урьдын дээдсээс сурах болохоос зөв буруугийн тухайд юу хэлж чадах, дэргэд нь ч шадар байсан биш, хэхэ.

Таны бичдэг энэ өгүүлэл, нийтлэлүүд тань надад их ч юм өгч, их ч юм бодуулах юмаа, таны ном, хэвлэл хэвлэгдсэн бол авах юмсан гээд л бодоод байгаа. Үр хүүхэддээ уншуулж суувал өнөөдрийн зөв буруу, манай Монгол хэмээн худлаа цээжээ дэлдэгчдийн тоог хэдээр цөөлөх болов уу. Сургамжтай, сайхан болоод зөв бахархаж, бүтээж амьдрах хүн төлөвшүүлэхэд их хэрэгтэй зүйл та бичдэг шүү.

Тэр эмчийн тэмдэглэлийн тухайд надад одоохондоо ахдаад байгаа юмаа. Юм бодоод л, оролдоод л байгаа. Гэхдээ дутуу юм хийснээс жаахан нухвал дээр гээд өөрийгөө голохгүй үзээд л сууна, хэхэ. Миний бичсэн зүйлүүдийг үнэлсэнд их баярлалаа.

Дараагийн нийтлэлийг тань хүлээн суугаа Хөхтолботоос

Anonymous said...

bichlegnees iluu komment oruuldag hums mer ser bna, blogiin durem juramd zahiragdaj amidraachee, ene idea, nominchimed 2 bolimorainnn gsn,kkke, yer ni kommentoos iluu bichleg oruuldaggui humuusiin too nemegdeh tolovtei bgaa, ter idea-*aas haldvar taraagdaj bgaa suragtai,kkke.

baingiin unshigch

ZAYA said...

өнөөдөр Юан гүрэнтэй, Хубилайтай холбоотой бараг бүх зүйлийг Хятадууд улам бүр өөриймшүүлж байна, Юан гүрний үлдээсэн оюуны болоод эд өлгийн асар их өв, баялаг өнөөдөр монголчуудад огтхон ч хүртээлгүй байна, тэр бүгдийг хятадууд эзэмшиж, эрхшээж байна, давраад түүгээрээ дамжуулан Чингис хааныг маань Их Хятадын олон үндэстний дундаас төрсөн баатар гээд ил цагаан бичиж, сурталчилж, нөгөөдүүл нь итгэчихсэн давхиж явах юм... Хөх толбо-т бичснийг уншаад... бас хошуу нэммээр санагдаад... Бид жаахан юм уншихгүй бол болохоо байх нь ээ. Яг л сармагчингууд, тэр гадны хүний үгийг дагаад тийм хууль, энэ улс ингэдэг гээд л ямар ч логик утгагүй хууль, дүрэм батлаад л жирийн иргэдээр төр засаг их тоглох юм. Түүх, логик сэтгэлгээг хөгжүүлэх зүйлийг уншиж байхгүй бол "Ард түмэн бол цагаан цаас" гэдгээр бидний тархийг их угаах юм даа.

Anonymous said...

блогийн эзэнд бараалхаж бичлэг юүгийн шимтэн уншилаа...хөхтолботой найз маань энэ хаягийг зааж өгсийм...

Оогий said...

Bi tanii Tusgaar Togtnoliin tuxai bichlegiig unshlaa. Ugluu messengeree neexed zunduu offline uldsen bailaa. Teren dundaas axiin uldeesen uuniig zaawal unshaarai gesen linktei zurwasiig yaaran baij unshlaa. Ax maani ene bichlegiig unshaad nulimsaa barij diilsengui gesen offline bas uldeesen baina lee.
Tusgaar Togtnoliin tuxai.
Setgel dogdluulsan, nulimsiig turgenii gol shig ursgasan saixan bichleg baina. Bur saixan bish yumaaa. ug bur ni setgeld xonogshix, uguulber bur ni une tsenetei geech.
"...Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм..."
Bayarlalaa

Оогий said...

Ax maani gadaad amidardag boloxoor ene bichleg nadaas ch iluu une tsenetei sanagdsan bizeee.

Ax maani Germany yawsanaasaa xoish ix uyaxan, bas ex nutgaa, ger oronoo, budniig sanaad baigaa ni ix medregdej baigaa yum l daa.
Xediigeer Germanyd ix surguulid bagshlaj baigaa ch, 2 saixan oxintoigoo, exnerteigee amidarch baigaa ch ex oronoos ni iluu saixan zuil xaa baix bileee.

Anonymous said...

hey chamaig zuudchin gej bodood bsan..bishyy monyy..:-)

Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Б.Номинчимэд said...

Арсун
Харин тийм, бүүр зохиогоод байгаа, өмнө нь ч зохиож байсан, одоо бүүр энд тэнд идэвхжиж байна,

Дистини,
Бээжингийн хаалттай хотын чулуу бүр нь түүх өгүүлнэ шүү, харин тэр түүхийг бидний түүхэнд хамаарахгүйгээр болгодог нь л харамсалтай юм, миний эмзэглээд буй маань энд.

Хөхтолбот
За би бас өөрийн чинь Эмчийн тэмдэглэлийг хүлээгээд л суугаа

Анон
Энэ халдварийг чи тараасан ш тээ, хэ хэ, тэгэж ярьвал

Заяа
Бидний тархийг нэг хэсэг их угаасан шүү. Бүүр эхнээс нь хөөвөл Юан гүрэн унасны дараа хятадууд Монголын нутагт гурвантаа цөмрөн орж ирж, монгол соёлын өвийг аймшигтайгаар сүйтгэсний дотор айл өрхийн ургийн бичгүүдийг маш олноор нь устгасан байгаа юм. Мэдээж тэр сүйтгэл дотор Өгөөдэй хааны босгосон алдарт Түмэн амгалант ордон бүхий Хар хорин хотыг газрын хөрснөөс арчиж, нэг ч бүтэн тоосго үлдээгээгүй байгаа юм. Цагтаа Дэлхий нийслэл болж явсан хот шүү дээ. Хархорины номын сан асар баялаг байсан гэдэг. Монгол хэлээрх түүхийн маш олон үнэт сурвалжууд устсан, МНТ маань хятад бичгээр бичигдсэндээ л хятад, манжуудын нүдэнд өртөлгүй, цор ганц ширхэг үлдсэн байгаа юм. Одоогийн хархорин маань Хожим Автай сайн хаан бурханы үнэнч шавь болж байхдаа байгуулсан нь шүү дээ, Чингис хааны үеийнхээс юу ч байхгүй,
Дараа нь манжийн дарлалын үед мөн тийм ураг, түүхийн сурвалжуудыг бодлоготойгоор компаничилж устгасан төдийгүй оронд нь өөр зохиомол түүх ч тарааж өгөх оролдлого гарч байсан гэдэг.
Удаад нь Соц гажуудлын үед юу болсоныг нуршилтгүй ойлгомжтой, гэтэл одоо энэ явдал дуусгавар болсонгүй, үргэлжилсээр л байна, харамсалтай нь бид юу болж буйг нь огтхон ч анзаараагүй юм шиг хараагүй, мэдээгүй, сонсоогүй суугаад байгаад нь бухимдаад л явна даа. Хэрвээ хэний ч үр сад биш бол яваандаа хятадын үр сад болно гэсэн логик үйлчилж байх шиг.
Ер нь аливаа үндэстэн оршин тогтнох, хөгжих цэцэглэхийн нэг язгуур үндэс нь Үндэсний түүх, соёл , уламжлал яах аргагүй мөн гэж л бодоод явдаг, тийм ч учраас Хятад Манжууд тийм бодлоготойгоор манай түүхэнд устгал хийж байсан байх, одоо зарим үндэстнүүд ч бидний өмнөх түүхийг өөриймсүүлж авахыг оролдох нь ил тод болох боллоо, гэтэл ийм эгзэгтэй нөхцөлд харин манай монголчуудаас глобалчлал нэрийн дор, эсвэл хоцрогдол, шевонизм нэрийн дор үндэснийхээ түүх, соёлыг үгүйсгэх, түүнээ гэсэн нэгнийг шоолох хандлага бас гарах болж дээ.

Галавсаа
Мартахааргүй содон нэртэй хүү байна, тавтай морилогтий, харин хааяа л нэг халуун хартай байж мэдэх айл даа, гэрийн эзэн нь их залхуу нөкөр байгаам.

Оогийноод
За баярлалаа. Ер харь газар явахаар нутаг орноо их мэдрэх юм даа. Би ч бас чиний блогт үе үе саатдаг, чам шиг, бас ах шиг чинь гэрэл гэгээтэй, өөдрөг зөв бодолтой залуус олон байгаа нь улс орныхоо ирээдүйг өөдрөгөөр харж, урам зориг орон, хэрэндээ л хөөрцөглөхөд хүргэдэг шүү.

Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

bi taraasan geh batalgaa?
aae asar ikh scientific nohor genee,kkke
baingiin unshigch

Оогий said...

Сайн байна уу.
Би www.oogiinoo.blogspot.com--ийн блогчин Оогийноо байна. Энэ сараас эхлэн Нью Эксперт компаний захиалгаар Миний тоонт нэртэй сэтгүүл гаргаж байгаа юм. Энэ сэтгүүлийн анхны дугаар 6-1нд гарах төлөвлөгөөтэй байгаа. Би энэ сэтгүүлийн ерөнхий редоктар хийж байгаа ухаантай хэхэ.
Сэтгүүлийн маань Миний эх орон буланд Монголчуудын хайрлах ёстой, хайрлавал зохих бидний үнэ цэнэ, ялгарах онцлог юунд оршин байдаг зэргийг ойлгуулах гэсэн нэг үгээр М онгол зан заншил, түүх соёлын талаарх мэдээллийг оруулж байхаар болсон юм. Бид өөрсдийгөө үнэлэх, хэн гэдгээ мэдэх, юугаараа бахархаж, бахдаж амьдрах, юуны төлөө хөдөлмөрлөх боловсрох талаар ойлголт төрүүлэхээс өмнө юун түрүүнд боловсрох, хөгжих, сэтгэх, өөрийн эрхээр амьдрах боломжийг олгосон Тусгаар Тогтнолын Үнэ цэнийг ойлгуулах ёстой гэж би бодлоо.
Ингээд таны Тусгаар Тогтнолын сайхан бичлэгийг сэтгүүлийнхээ энэ булангийн эхний нийтлэл болгож тавих хүсэлтэй байгааг минь хүлээн авах боломжтой юу гэж асуух гэсэн юм.
Тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай, бид ямар сайхан улсын жинхэнэ эзэн байхын тулд өөрт байгаа зүйлээ хэрхэн үнэлэх ёстойг ойлгуулсан энэ бичлэгийг олон хүн, маш олон хүн уншаасай гэж хүсэж байна.

Хүндэтгэсэн,
Оогийноо

Anonymous said...

oogiinood
Ok, bololgui yah ve, Avah yum baival avaad ashiglaj l baigaarai, Bi ch ochij yavna.
Nomin

Оогий said...

Mash ix bayarlalaa Nomio axaa

бж said...

Nomin sain yavaarai. Blogoo orhihgui yum baigaa biz dee?

Anonymous said...

Энэхүү эрхэмсэг блог тэгвэл хэсэгтээ завсарлаж байгаа юм байна. Гайхамшигт аяныхаа эцэс төгсгөлгүй дардан замд хурдхан шиг л эргэж ороорой доо.

ganga said...

"Юань нэрийн тайлал" гэж Ц.Хандсүрэн "Жужаны хаант улс" номын талаар бичлэг орууллаа. Болгооно уу. Сайн яваарай.

Anonymous said...

"Ner hugahaar yas hugar" gej unen ug yum aa.
Baigaa baidlaa uneneer n' sonsoh gedeg hetsuu l dee.

Arsun said...

Sain ireerei.

Arsun said...

Sain yawj ireerei.

Anonymous said...

sain yavj ireerei?
nominjingoo busgui haashaa yavsan yum?

Anonymous said...

"Mori unasan tolgoigui" cowboychuudiin neg butssan bololtoi yum aa daa?!

Anonymous said...

Oeriin nutagt hoel garaa oloogui hun oerooliin nutagt hoel garaa olno gej uu?!

hardware_csms said...

Сайхан бичлэг болжээ.
Боломж байвал миний блогыг өөрийн сандаа нэмвэл баярлана шүү