Sunday, March 7, 2010

Чингис хааныг маань Биднээс ил цагаан дээрэмдчих юм байна л дөө

2007 онд бичиж байсан нэгэн бичлэгээ нэгэн сайтаас оллоо.

Гурван жилийн өмнө Мэриландад хамт ажиллаж байсан Узбек залуутай Суут өвөөгөө булаалдан арайтай л бие биендээ хутга дүрчихээгүй юм. Чингис хаан бол Узбекуудын дээд өвөг, харин Монголчууд Та нар бол Чингис хаанд ямар ч хамаагүй, зүгээр л малыг нь маллаж, аргалыг нь түүж байсан хүмүүсийн үлдэгдэл гэж тэгэхэд Узбек залуу улаан цайм хэлж, уурыг минь шавхаж, уушгийг маань ёстой нэг сагсайлгаж билээ. Уурлаад ч, учирлаад ч, уул овоо шиг баримт нотолгоо гаргаад ч тэр залуугийн үзэл бодлыг нь өөрчилж чадсангүй. Тэр залуугийн хувьд өөрийгөө Чингис хааны удам гэж итгэж, үнэмшиж явах нь энэ ертөнцөд оршин буйнх нь нэг тулгуур болохыг, хэрвээ тэр үзэл бодол нь өөрчлөгдөж орхивол тэрээр хэн ч биш болчих юм байна гэдгийг ойлготлоо би учиргүй улайран зүтгэсэн юм.

Тэгээд сүүлдээ нөгөөх залуугаа тэр итгэл үнэмшилтэй нь хамт орхихоос өөр аргагүй болж билээ. “За, за, тэгж л байг, энд нэг нөхөр ийм юм бодож явлаа гээд бид ямар Чингисийн удмын Монгол хүн биш болчихгүй л дээ” гэж өөрийгөө тайвшруулчихаад тэндээс холдсонсон. Энэ тухайгаа хожим найздаа сонирхуултал харин өмнөөс “Өө, наадах чинь юу ч биш” гэдэг байгаа. Ганц нэгхэн хүн ингэж бодож, итгэж явах бол юу ч биш, энэ асуудал бүүр бүхэл бүтэн үндэстний хэмжээнд, төрийн бодлогын хэмжээнд оччихсон байдаг тухай гадаад орнуудад өнө удаан амьдарч үзсэн найз маань ярьж намайг бүүр алмайруулж байна. Урьд нь гадныхан Чингис хааныг маань зөвхөн магтан шагшихыг нь сонсон хөөрцөглөхөөс биш, харин биднээс салгах гэсэн энэ мэт санаа бодол, санаархалуудын талаар төдий л анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байсан бололтой юм. Тэгээд тэр “Узбекийн явдал”-аас хойш ийм сэдэвт нэлээд сонор соргог ханддаг болсон билээ.

Үнэхээр ч зарим үндэстэнүүд, улс орнуудын зүгээс үе үе цухалздаг санаа, өрнөдөг үйл явдлууд энэ талаар биднийг маш сэрэмжтэй байж, ихийг бодож, ихийг хийх шаардлагатай болохыг барим тавим нотолж байна. Бүүр 1990-ээд оны эхэн үед Монголын казах үндэстэн түүхч, доктор Ислам Казакууд бол Чингис хааны удмынхан гэсэн санаа бүхий нэг хоёр өгүүлэл, ярилцлага Монголын төвийн сонинд хэвлүүлж байсныг санаж байна. Бас хоёр жилийн өмнө Казахстаны хэсэг түүхч эрдэмтэдийн мэдээлэлд дээрх санааг улам гүнзгийрүүлэн нотлох аястай зүйлс гарсан байсан. Гагц Казак, Узбекууд ч биш...,

Өнгөрсөн 2006 онд болсон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Өмнөд хөршийн маш олон сайтуудад энэ их ойн ач холбогдолыг гуйвуулсан Олон Үндэстний Их Хятад гүрний баяр гэсэн утга бүхий мэдээлэл байнга шахам цацагдаж байсныг олон хүн мэдэх байх. Бүүр зарим төрийн зүтгэлтнүүдийн амнаас ч ийм утга бүхий үг унаадахсан гэж байгаа.

Японууд бас Чингис хааны дээд өвөг Бөртэ Чоно бол Японоос дүрвэсэн самурай байсан гэсэн домог гаргаж ирсэн байсан.

Зарим оронд Чингис хааны угсаа гарвал, түүний удам хойчийн талаар цоо шинэ түүх зохиогдож байгаа, тэр ч бүү хэл зарим Их дээд сургуулийн түүхийн хичээл дээр ийм сэдвээр лекц хүртэл ордог болоод байгаа гэсэн зүйл ч чих дэлсээд авсан. Хятадууд бол заримдаа манай улсын газрын зургийг өөрийнхтэйгээ нэгтгэж сурах бичигтээ хэвлэчихээд болох ёстой юм болдгоороо болж буй мэт дээрээ ч, доороо ч гэмгүй царайлж байдгыг бид удаа дараа сайн мэднэ.

Мэрилaндэд надтай маргасан Узбек залуу шиг нэг хоёр хувь иргэн хүн юу гэж бодох нь тэр хувь хүний асуудал, бидэнд ч нэг их хүртээлтэй юм биш. Харин нэлээд хэсгийг хамарсан үзэл санаа болон хувирвал өөр хэрэг. Тухайн улсуудын Төрийн зарим институтууд ийм асуудалд оролцож, удирдаж зохион байгуулаад, хэвлэл мэдээллээр ил тод мэдээлж, сурталчлаад, түүх судрыг “зохиогоод“ эхэлбэл бүүр ч өөр хэрэг. Цаашлаад олон улсаар зөвшөөрүүлээд, “алдагдсан түүхийг эргүүлээд” гэх мэт.... Арай ч ийм юм болохгүй байгаа хэмээн залбирья. Гол нь бид энэ мэт үзэл бодлыг учиргүй эсэргүүцэж, маргаан үүсгэх нь чухал биш, тэглээ гээд ч нэг их гавьтай үр дүнд хүрэхгүй. Дээрх Узбек залуутай маргасан түүх бяцхан ч гэлээ бас сургамж. Гагцхүү бид илүү эрдэм чадалтай байж, улс орон маань илүү хөгжингүй байж л бид баталгаатай хариу нотолгоог нь өгөх болно.

Түүх, соёлгүй үндэстэн гэж огт байж болшгүй. Улс үндэстэн мандах бадрахын нэг гарцаагүй өгөгдөхүүн нь үндэстний түүх соёл. “Түүх бол өнгөрсөн рүү харсан Зөнч” гэсэн мэргэн үг байдаг даа. Та бид бол өөр хаана ч үгүй Агуу түүхтэй ард түмэн. Тэр агуу түүхийнхээ өмнө бид сул дорой зогсож байх учиргүй. Бид хүчгүй, сул дорой, хөгжилгүй байх юм бол нэг л мэдэхэд бидний түүх огт өөрөөр зохиогдож болзошгүй нь байна шүү. Түүхээ булаалгачихгүй байхын тулд бид эвтэй, хүчтэй, хөгжингүй байх учиртай. Их л зүйлийг хийж, бүтээх хэрэгтэй болох нь дээ, бид.

Б.Номинчимэд

11 comments:

Дeстини said...

ene sedvees bolood nadtai hamt ajilladag hujaa nar nadaas ih hundiirsen. Bid chini uur humuus geed helchihsen maani bur shataaj orhih shig bolson.

Б.Номинчимэд said...

Дистини, Харин тиймээ, цөөнгүй орны хүмүүстэй уулзаж ярилцахад, та нар хятад уу, гэж асуудаг, Үгүй бид чинь хятадаас шал ондоо хүмүүс, огт өөр хэл, соёл, гентэй гэхээр үл итгэсэн царай гаргаад, дургүй хүргээд байдаг юм.
За хятадуудтай, ялангуяа Тайвануудтай бол энэ талаар ярихад тун ч асуудалтай даа.
Та нар манай нэг гэр бүлийн гишүүн шүү дээ л гэх гээд байх нь тэр.
Яамаар ч юм бэ дээ.
Нэг нөхөр маань нэг хөөрхөн зөвлөгөө өгсөн юм. Хэрвээ гадныханд муухан харагдаад байвал өөрийгөө хужаа гэчихэж бай гэж. Нээрээ тааруухан, ядарсан явж байхад хүн асуувал хужаа гэчихэд буруудах ч юмгүй, орчлонгоор нэг байгаа хужаагийн нэг л гэж бодно биз. Гайгүй үедээ бол Би Монгол гээд толгой гэдгэр алхаад байна. даа.

Б.Номинчимэд said...

Хэдэн жилийн өмнө нэг хятад хүүхэн намайг монгол гэсэн чинь өмнөөс бөөхөн юм хятадаараа шулганаад, ... үгүй ээ, би ойлгохгүй байна гэсэн чинь, ... Чи яагаад хятадаар ярих дургүй байгаа юм, гээд уурлаад байсан шүү дээ. Монгол гэхээр хятадаар заавал ярих ёстой гэсэн ойлголттой байх шиг байсан.

khtuugii said...

sainuu bi blogiig chini sonirhloo tegeed neg zyiliig bodloo
hervee hen negen eh ornooroo urlug tuuheeree baharhaj baigaa bol terniig gadaad ertuntsud tygeen delgeruuleh heregtei bas uursduu bid hamgaalah heregtei gej bodogdloo
tuunii tuld bgaa uls orniihoo hel deer eh orniihoo tuuhiin tuhai sain saihnii tuhai blog hutlubul ih zyitei bidnii hubid eh orondoo hiij bgaa tom surtalchilgaa hurungu oruulalt boloh bolob uu gej bodloo
baigaa baigaa ulsiinhaa heleer hariihand zoriulj bolomjiihoo hereer yndes suuritai materialaar blog hutlubul bagagyi yr dyn garna gedegt naidaj bna

Finix said...

Сайн нийтлэл болжээ.
"...бид эвтэй, хүчтэй, хөгжингүй байх учиртай"
гэдгийг үнэхээр дэмжиж байна.
Харин ингэхийн тулд энэ зорилгоо л мөрөөдөл болгон, өнгөрснөөс илүү ирээдүй рүү анхаарлаа хандуулах нь дээр юм болов уу."When memories exceed dreams, the end is near" гэж үг байдаг даа.

Харамсалтай нь Монголчууд маань ирээдүй рүү өөдрөг харахаас илүү, өнгөрснийг илүү санагалзах хандлагатай болчихоод байгаа санагддаг юм. Мэдээж таны хэлдгээр "Түүх, соёлгүй үндэстэн гэж огт байж болшгүй". Түүх соёлоо бид мэддэг, тийм ч болохоор бусдын хийгээгүйг хийх чадвартай гэдэгтээ эргэлзэлгүй ирээдүй рүү тэмүүлэх нь зүйтэй юм болов уу.

Хэн нэгэн (Узбек, Хятад ер нь хэн ч бай) дэлхий нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн зүйлийн эсрэг зүйл ярьсны төлөө хамаг нервээ баран өөрийгөө тэдэнтэй зэрэгцүүлж тавиад хэрэг байна уу даа. Юм мэддэг хүн бол угаасаа тийм зүйл ярихгүй байх.

Нэг нөхрийн зоргоороо ярьсан зүйл, хаа нэгтээх алдаатай ном, домог ярианд бухимдах шалтгаан бидэнд байна гэж үү? BBC -ийн баримтат кинонууд, түүхийн ном судрууд, Бээжингийн тэнгэрт эгшиглэсэн төрийн дууллыг(Олимп) маань дэлхий мэдэж байгаа шүү дээ. (Сонирхуулахад, Японд анхны Шогун (Minamoto no Yoritomo)-ы дүү Монгол руу зугтан Чингис болсон гэдэг домог үнэхээр байдаг, гэхдээ энэ худал гэж бүх эрдэмтэн, ном сударт хэлдэг )

Иймд түүх, улстөрийн асуудлуудыг мэргэжилтнүүдэд нь даатгаад, харин бид өөрсдөө ирээдүй рүү л тэмүүлэн, өөр өөрсдийн зорилгоо биелүүлэхээр хичээцгээх нь зүйтэй юм болов уу.

Нэлээн урт болчихлоо, буруу логик шиг санагдаж магадгүй ч миний бодол ийм л байна.

Anonymous said...

нэгэн шүлэгчийн бичсэнээр: ..ган сэлэмийн ирээр монгол гэж бичсэн түүх байхад нэг хасаг, узбэк хужаа, жибэн юу гэх нь ер нь ямар хамаа байнаа!!

Anonymous said...

Өөрийгөө монгол гэхээр хятадтай хамааруулж ойлгоод байвал урдаас нь оросоор хусахгүй юу. Что ты гаваришь, я не понимать, монгол гүүд, чайна капут гээд л аваад хаячих.

Nymaa said...

Mongol uls bgaa zagt hench bidentei margaj chadahgui udam ugsaag hooj yavahaar margaj bgaa bol tedenshig teneg ulsuud haan bna, odoo delhii deer ooriinhoo 10 uyiig meddeg hun hed bna bi l gehed yordool 5 uyee l meddeg, bs deedsiig ni sain medehgui, Hamgiin gol Mongol uls bhad hench hezeech bidentei margaj chadahgui, mongol ulsiin busdiin haryand oruul bid hezeech henteich margaj chadahgui gedeg l unen dee

WRa!†H said...

Хөх тэнгэрийн доорх Монгол улсын эзэн хаан Чингис гэдгийг ойлгоосой. Бид нар тэд нар шиг шавьж идэж, чийглэг гэзэр амьдардаггүй. Бид нарт агуу ген бий үүнийгээ л хадгалах ёстой биз дээ гэж
Хөх тэнгэр байгаа цагт Монгол улс байна

Gunba R. said...

hi . nadtai ch gesen 2 turk zaluu ene talaar chin margasan yum daa. gehdee bi gantsaaraa baisan ch buuj ogoogui. uchir n Chinggis khaan bol yaltgui Mongol hun shuu dee .http://sodonmongol.blogspot.com/2010/04/blog-post_26.html

Anonymous said...

чиний бичлэгүүд таалагдлаа. tasam.mn гэдэг site дээр гадаадад суугаа бидэнд хэрэг болох мэдээлэл зөндөө байна лээ. Би л лав Монгол гэж хэлэхээсээ ичихээргүй мэдлэгтэй болсон.