Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ийн ярьж байна:
- Дорнын ухаанд хүчирхэг төр аливаа асуудлын эрсэдлийг нам дарж байдаг,
харин сулбагар төр аливаа боломжийн эрсдэлтэй зууралдсаар байгаад
боломжийг нь ашиглаж чаддаггүй гэж...
Энэ ч яах аргагүй үнэн. Тэгтэл бид сүүлийн 20 жил бүхий л боломжоороо хүчирхэг төрийн эсрэг явж ирсэн. МӨН
- Удирдах урлаг гэдэг бол найдваргүй элемэнтүүдээс найдвартай систем бүрдүүлэх явдал юм гэлээ.
Харин бид найдвартай элемэнтүүдээс найдваргүй систем бүрдүүлж ирлээ.
Монголын ард түмэн бол найдвартай элемент биш юм аа гэхэд найдваргүйд
орохгүй, Монгол бол африк биш, хятад ч биш, 100 % бичиг үсэгт
тайлагдчихсан, эрүүлжчихсэн, харьцангуй залуу, оросоор дамжаад тодорхой
түвшинд соёлжсон ард түмэн байсан, бас өөрийн төр барих арвин их
уламжлалтай. Гэтэл ийм элементүүдээс хамгийн найдваргүй, хувиа бодсон,
мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй тийм системийг бүрдүүлж иржээ. Бидний
өнөөгийн эмгэнэл үүнд л байв.
No comments:
Post a Comment