Дэмбэрэл овогтой Өлзийбаатар. Түүхийн ухааны доктор, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг. НАХЯ-ны Дээд сургуульд багш, НАХЯ-ны Тусгай архивт судлаач, Улсын түүхийн төв архивт судлаач, дарга, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. "Яагаад 37 он?" зэрэг хэд хэдэн ном бичсэн. Саяхан "Монголчууд" хэмээх сонсдог цахим түүхийн ном бүтээж, нийтийн хүртээл болгоод байгаа.
-“Монголчууд” сонсдог цахим түүхийн номны тухайд гадуур их ам сайтай байна. Тэгээд л найзыгаа зориод ирлээ. Би чамаас аваад л дөрөв хоног сонсч дууссан шүү.
-"Монголчууд" цахим түүхийг би анх залууст зориулж л ерөнхий ойлголт өгье, уншихгүй бол сонсог гэж бодож хийсэн юм. Харин тэр хүрээ, насны хязгаараас хальж гарсан нь ажиглагдаж байгаа нь надад их урам зориг өгч байна. Дэмий юманд цаг заваа зараагүй юм байна. Хүмүүс нийтээрээ түүхээ судлах сонирхол таашаалд нь бага ч атугай нийцсэн юм болсон юм болов уу л гэж бодож сууна.
-Сонсч дуусаад бодож суухад манай түүх их л базаахгүй, өс хонзон, урвалт шарвалтын түүх байх юм. Чи зориуд анхааруулж ингэж хийв үү, эсвэл...?
-Зориуд тэгээгүй л дээ. Аль ч том улсын түүх ерөнхийдөө адилхан. Ганц монголчуудынх ч биш. Хэт том улс байгуулсан шүү дээ, монголчууд. Манай уналт их удаан, ужиг болсон. Нүсэр том заан газарт унах, унага даага газарт унах хоёр их л ялгаатай харагдана аа даа. Тиймэрхүү л юм. Харин тэр базаахгүй харагдуулаад байгаа урвалт шарвалт, өс хонзон, эвлэхдээ удаан, эвдрэхдээ хурдан явдал бол биднийг сүүдэр мэт дагуул байсан нь үнэн. Одоо ч хэвээр. Түүх бол нэлэнхүй дээ сургамж. Хүний зан чанар их удаан өөрчлөгддөг болохоор их адилхан юм давтагдаад байдаг. Түүхийн сайн нь ч бидний багш, муу нь ч бидний багш. Сонсоод тэгж анзаарагдаж буй бол сайн л байна гэж би бодож байна. Бидний бага буурай, дорой байгаагийн шалтгаан энэ юм байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш “Өө бид чинь дээрээсээ ийм байсан юм чинь өс зангидацгаагаад, урваад шарваад явбал зүгээр юм байна” гэж лав бодохгүй байх! Түүхэн сургамж гэдэг ердөө л энэ. Ухаарах, алдаагаа олон давтахгүй байх. Бидний 700 шахам жилийн уналтын үр дүн нь өнөөгийн Монголын байдал байна шүү дээ. Хөрш орнууддаа эзэрхийлүүлэн олон хуваагдсан, буланд шахуулсан хөгшин боксчин шиг болсон явдал.
-Ха ха, гэхдээ л могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг дээ.
-Харин тийм, их ард түмний инерци гэдэг агуу байдаг юм байна аа, Монголоос өөр ард түмэн ийм агуу хоёр хөршийн хооронд хавчуулагдан олон зуун жил байж чадах уу?! Ээ дээ, үгүй л болов уу. Монгол омогшил гэдэг энд л оршино. Бид хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд Монгол хэвээрээ. Аль нэг газар, ямар ч улс оронд монголчууд амьдарч, оршин тогтнож чадах нэг өвөрмөц онцлогтой байна, хоорондоо эвлэдэггүй хэрнээ, бие биенээсээ зугтаагаад байдаг мөртөө үндэстний онцлогоо хадгалаад сайн сайхан байгаад байдаг. Би л лав Америкт аргаа барсан монгол байна гэж сонсоогүй, тийм нэгнээ харин зардал юмыг нь олоод нутаг руу нь явуулчихдаг юм гэсэн.
-Нүүдлийн иргэншлийн улбаа юу. Дотоод мөн чанарт нь гүнзгий шингэсэн бие даах чадвартай нь холбож ойлговол энэ асуултад хариу олчих юм биш үү?
-Би харин тэгж л хэлэх гээд байна л даа. Монголчуудыг их ойлгомжгүй улс гэж гадныхан хэлээд байдаг даа. Монголд олон жил амьдарч бараг монголжсон хүн ч тэгж хэлж байсан, одоо ч тэгж хэлдэг. Оросын Архивын дарга В.Козлов гэдэг ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, түүх архивын чиглэлээр онол, судалгааны олон ном бичсэн тэр бид хоёр ах дүүс шиг л байлаа. Манайд есөн удаа ирсэн. Европын иргэншил, Америк хэв заншлыг үл тоодог, шүлэг найраг бичдэг, ер нь их өөрийгөө элдэв юмнаас чөлөөлж чадсан их сонин хүн л дээ. Испани явах томилолтоо Монголоор сольдог тийм л хvн. Тэр надад нэг удаа "Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар балчир бацаанууд" гэсэн юм шүү дээ.
-Бараг оноод хэлчихсэн юм биш үү, харин. Тийм болоод ч нэг их олширдоггүй байх.
-Чиний дээр хэлсэн тэр нүүдэлч иргэншлийн онцлог л бидэнд ийм амьдрах чадвар суулгасан болов уу, төвөөс зугтах тэмүүлэлтэй. Манай түүх ч ийм л юм харуулаад байдаг. Их эзэнт гүрэн байгуулсны дараа хоорондоо л тэмцсэн, гаднаас ирэх аюул занал байхгүй болчихоор шүү дээ. Бидэнтэй эн тэнцэх улс орон гэж байхгүй байлаа. Дэлхийг нэг болгоод даргалан захирсан Монголоос өөр ард түмэн гарсангүй дээ түүхэнд. Тэгээд дарга, ноёд олширлоо, үг сонсохоо байлаа, эрх мэдэл, эд баялгаа нэмэхийг хүслээ. Тэгээд төвөөсөө зугтаж эхэллээ. Өнөөх унаган төвөөс зугтаах үзэл байна шүү дээ. Одоо ч нэг тийм шүү дээ. Гадагшаа тэнэцгээгээд л. Нэг дороо удаан байж чаддаггүй төрөлх зантай байгаа биз? Үнэндээ бол монголчууд өөрсдөө л өөрсдийгөө унагасан. Хамгийн сүүлд 1850-иад онд Энэтхэгт оршин тогтнож байсан Их Могол европуудын довтолгооны үр дунд унасныг эс тооцвол .Бүх түүхэндээ өөрөө өөрсийгөө л мөхөөсөн байдаг юм.
-Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдсөн биш билүү?
-Тэр чинь улс унасан юм биш шүү дээ. Нанхиад дахь Монголын ноёрхол л төгсгөл болсон хэрэг. Бид яахав тэдний нутгаас гараад л явсан. Хар хориндоо очоод л, хуучин хийдгээ хийгээд л, Мин улсыг унагах гээд л, бас хоорондоо үзэлцээд л байж байсан. Харин Манж нар манай тусгаар байдлыг унагачихсан юм шүү. Гэхдээ 122 жилийн тэмцлийн дараа.
-Баруун Монголыг оруулж тоолоод байна уу?
-Тийм, тэгж тоолох естой. 1636-1758. Яахав Манжийн засаг захиргаа тогтсоноор 1691 оноос тоолоод хэвшчихсэн юм л даа, урд нь.
-Хойд, урд хөршид монгол нэршил их байдаг. За орос овгууд байна, Гумилевын номонд байдаг. Би энэ сэдвийг сөхөх их дуртай. Чиний бодол ямар байдаг вэ?
-Нөгөө л их гүрний инерци явж байна даа гэж боддог. Гумилев бол хэдхэн алдартай овгуудыг л жишээ болгосон гэдгээ хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхлээр Монгол ямар их нөлөөтэй байж вэ гэдэг л харагдаж байгаа юм. Солонгос хаад бол охидоо монголд бэр болгохын төлөө хамаг арга чаргаа бардаг байж. Нөмөр нөөлөг дор нь орох гэж тэр шүү дээ. Яг тэрэнтэй л адилхан. Оросууд ионголчуудын нөмөр нөөлөгт багтаж байж л язгууртан дээдэс болох, боловсрол мэдлэгт хүрэх боломжтой болж байж. Тиймээс Оросын шилдгүүд дандаа Монгол гарвалтай байж. Хачирхалтай нь үүнийгээ үхтлээ нуух юм. Өнөөгийн Монголын байдлаар Монголын эх түүхийг хардаг, дээр нь жаахан нэрэлхүү зан гаргаж байгаа л юмдаг уу даа. Оросууд Монголын түүхийг маш сайн мэддэг. Оросын Дорно дахины болон Монголын түүх судлал дэлхийд №1. Тэгээд ганц, хоёр Монголын түүхийг үгүйсгэсэн юм бичсэн хүнийг мэдээгүй царайлж, өөгшүүлээд л. Төр нь сурах бичигтээ өөрчлөлт оруулаад л. Гэхдээ түүхээс хэн ч нуугдаж чаддаггүй л дээ. Цагийн юм цагтаа. Магадгүй хэдхэн жилийн дараа бүх юмаа Монголтой холбох гэж хичээхийг хэн эс мэдлээ. Түүхчид бол Оросын энэ үйлдэлд нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Оросын түүхчид ч адил, балайрал л гэж байдаг юм. Мэдэх хүн бичих, мэдэхгүй хүн цуурах хоёрын хооронд их ялгаа бий.
-Саяхан би Леонид Парфёновын нэг баримтат кино үзлээ. Тэгсэн Оросын хаант үеийн нийгмийн пирамидын дээд давхарга 100 мянган хүн гэж байж. Гэтэл одоо ч сонингийн борлуулалтын тоо мөн 100 мянга орчим л байдаг гэнэ. Гэтэл тэдний бараг ихэнх нь Монгол овогтой гэх. Тэгэхээр манайх тийм дээд давхарга, тэр үедээ бараг тал нь байсан байж ч болох. Гэтэл манай түүхийг маш их гуйвуулах юм. Кино, уран зохиолоор бүр зорилготой нэг их тэнэг маанаг, бүдүүлэг, ууртай, шартай, бараг араатан байсан гэж бүр ойлгуулж дөнгөчихлөө. Бид ч өөрсдөө тэгж төсөөлж байж мэднэ. Яалаа гэж дээ. Асар ухаалаг, дипломатч, улстөрчид, сэхээтнүүд байсан болоод л дэлхийн дарга болно оо доо. Сэхээтнүүд л байсан хэрэг шүү дээ, тэд чинь. Энийг бодохоор уур хүрээд байх юм. Яаж зүгээр л алах талахаас өөр юм мэддэггүй, тэнэг улс тийм том эзэнт гүрэн, нэгдсэн улс байгуулах юм бэ?
-Түүхээ мэдэж байгаа болохоор уур чинь хүрээд байгаа байх, мэдэхгүй нэгэн нь тийм юм болов уу гээд л явна шүү дээ. Эзлэгдсэн орнууд эзэлсэн орныхоо түүхийг хэзээ ч сайнаар бичдэггүй. Бид хогийн новшнуудад, ийм балмад юмнуудад л төрөө алдчихсан юм гэж хамаг бурууг бидэн рүү чихнэ биз дээ? Хэн ч тэгнэ. Яаж тэд биднээс ухаантай болоод бид ялагдчихлаа гэж хэлэх юм бэ? Тэртээ үеэс л эхэлсэн юм шүү дээ. Монголчууд бүдүүлэг, харгис, яргачин гэж л бичиж ирсэн. Харин ХХ зуунаас л өөрөөр харж эхэлсэн дээ. Гэтэл харин бид өөрсдөө түүхээ үгүйсгэж, Чингис хаанаа харааж байсан чинь саяхан шүү дээ. Түүхээр хүмүүжүүлнэ гэдгийн цаад учир энэ. Одоо дэлхий даяараа бид ч өөрсдөө өвөө, эмээ нараа балмадууд байсан гэх нь холгүй болгож дөнгөсөн л байгаа байхгүй юу. Чи сая яг үнэн асуулаа. Нээрээ яаж тийм балмад тэнэг улс энэ дэлхийг захирах юм бэ гэж? Тэгэхээр л юун Еврей, юун Орос вэ гэдэг чинь байхгүй юу. Эх оронгүй хүн түүхгүй. Түүхээ үл мэддэг хүн хэний ч эрх ашгийг харанхуйгаар илэрхийлэгч болчихож мэднэ. Гадны юм бүхнийг бишрэн шүтэгч, даган дуурайгч болж хувирна, өөрсдийгөө голно, толгой сэгсрэнэ, үндэсний үнэт зүйлсээ хоцрогдол гэж адлана. Түүхээ өөриймшүүлээгүй, баахан ялагдсан орны хорслоор бичсэн түүхээр ойлгодог, гадагшаа залуус их сургууль төгсөөд бас л тэдний зааж буй түүхээр буюу өөрсдийгөө дөвийлгөсөн түүхээр толгойгоо угаалгаад ирж байна шүү дээ. Ингээд түүхээсээ ичих нь холгүй улс маш олон болж байна. Цаашид ч нэмэгдэх учраас л би бас нэг зүгээр л товч түүх хийсэн ухаантай юм.
-Одоо тэгээд яах вэ?
-Яах юу байхав. Түүхээ л бүх шатанд хүчээр заамаар байна. Хамгийн сонин нь түүхийн хичээлийг сонгож үздэг хичээл болгочихсон байх юм. Хятадын хийсэн Чингис хаан олон ангит киногоор л бид “Нууц товчоо”-гоо мэдлээ шүү дээ бараг. Чи хоёр 2 тэрбум шахам хүнтэй өмнөд хөрш, хүн ам нь хэдэн зуун саяар тоологддог хойд хөрш хоёр түүхэндээ ямар их анхаарал тавьж байгааг харж байгаа биз дээ. Тэд хэзээ ч мөхөж алга болохгүй ард түмнүүд. Түүхээ тоохгүй, талх, мантууныхаа араас л яваад байж болох л шүү дээ. Гэтэл яагаад хамгийн гол анхааралдаа байлгаад байна. Гэтэл бид ний нуугуй, муугаар бодож хэлэхэд хэзээ мөдгүй алга болж мэдэх ард түмэн, гуравхан саяулаа юм чинь. Энэ тоглоом биш, би муу амлаж ч байгаа юм биш. Яаж босч ирэх вэ?! Ганцхан түүхээ л тулж босч ирнэ. Монгол мөртөө монголоор ярьдаггүй хэдэн арван мянган монгол нэртүүд цаана чинь бий болж байна, юун түүх манатай, хэлээ мэдэхгүй монгол хүмүүсийн арми бий болж байна. Тэд хэний эрх ашгийг илэрхийлэгч болох вэ?! Монгол математик, физик, хими, шугам зураг гэж байхгүй. Харин монгол хэл, монголын түүх , монгол уран зохиол л гэж бий. Энийг л дээдэс ойлгож, түүхээ нэгдүгээрт тавимаар байгаа юм. Маш сонирхолтой бага, дунд, дээд боловсролын түүхийн хичээлийн хөтөлбөр гаргах хэрэгтэй байна. Дээр нь ард түмнээ ядуурлаар биш, түүхээр бөмбөгдмөөр байна. Захын Өвөрмонголтой түүх ярихад ярина шүү. Манайхнаас түүх ярих гэхээр маш цөөхөн хань олддог орон болоод удаж байна. Гадаадад дээд сургуульд тэнцсэн бол заавал түүхийн хичээлээр 90-ээс дээш оноо авсан хүнийг явуудаг болсон ч буруутахгүй гэж би мунхагладаг юм. Гарын үсгээ заавал монгол бичгээрээ бичдэг хүн хилийн дээс алхдаг болгосон ч яадаг юм. Хүний эрх гэж орилцгоох л биз. Улс үндэстний эрх ашгийн дэргэд хүний өчүүхэн эрх юу юм, юу ч биш шүү дээ.
-Манай төр засгийнхан дунд түүхээ сонирхдог, үгүй ядаж та нарыг ойлгож, дэмждэг хүмүүс байна уу. Баахан нүүрс түлээ, төмөр зам, доллар ярьсан хүмүүс л харагдах юм. Чингис, Хубилайн тухай кино хийнэ гээд л хүмүүс давхиад байсан хүчирсэнгүй. Зохиол нь болохгүй байдаг юм уу. Мандухайг Ш.Нацагдорж гуай зохиолыг нь бичсэнээс сайн болсон гэдэг. Одоо ийм түүхэн зохиол бичих хүн үлдсэн үү, ер нь?
-Харагдахгүй болохоос байгаа л байлгүй дээ , эрх биш. 70, 80 ихэс дээдэс дунд 7, 8 байхад л уг нь болох юм шүү дээ. Сониноос харин Их хурлын дарга миний сонсдог түүхийг сонсоод талархал илэрхийлсэн шүү. Би ойр зууртаа түүртээд хариу талархлаа илэрхийлж амжаагүй л явна. Энэ ярилцлагаараа дамжуулаад, цаг зав гаргаж, сонсоод санал бодлоо илэрхийлж , зөвлөгөө өгсөн З.Энхболд даргад гүнээ талархсанаа илэрхийлье. Түүхийн хүрээлэн, МУИС, Боловсролын их сургууль, ШУТИС гэх мэт газруудад л яам нь үүрэг өгөхөд уг нь энэ асуудал цэгцрээд ирнэ дээ. УИХ шаардагдах хөрөнгийг нь унжилгуй шийдээд өгвөл уг нь санаачилгын асуудал л байгаа юм. Популизм хийдэг улстөрчид нь харин үүнд хийгээд өгөөсэй, туслахад бэлэн байна. Нэр хүнд нь суга өснө дөө. Нүүрснээс илүү нэр хүнд олох орон зай байна шүү, энд.
-Нэгэнт түүхч хүнтэй уулзаж байгаагийнх, ганц хоёр сонин содон хууч хөөрье дөө, хоёулаа. Хууч ч юу байхав, албан түүхэнд ороогүй албан бус түүхийн сонин юу байна. Барон Унгерныг бид хэрхэн үнэлэх ёстой юм бэ гэдгээр эхэлье.
-“Хүний нийгмийн оюун санааны хөгжил дэвшлийг ойлгое гэвэл түүхийг нь ойлго!” гэж Гегель хэлсэн байдаг даа. Гегелийн диалектик хөгжлийн тухай гүн ухааны бодролууд нь бүхэлдээ түүхэнд хийсэн анализ л юм гэж бид заалгаж байлаа. Гегель түүхийг судлах, мэдэх, ойлгох гэдэг нь өнгөрснөө санан дурсах, өнгөрсөн үеийн хэн нэгнийг магтах буюу жигших биш, харин одоогийн хүмүүс нь юу хийж, хаашаа чиглэн явж байгаагаа туулж өнгөрүүлсэн түүхээсээ олж харж ухаарч, сэхээрч, танин мэдэх явдал юм гэдгийг хэлж сургасан. Түүхийг ойлгохгүйгээр хөгжил дэвшил гэж юу болохыг ойлгох аргагүй гэдгийг Гегель бүтээлүүдээрээ хүн төрөлхтөнд анхааруулсан юм. Бид ч түүхэндээ ингэж л хандах ёстой. Энд л түүх судлал гээчийн ач холбогдол, нэр хүнд оршино. Харамсалтай нь бид түүхийг үлгэр, өнгөрсөн цагийн дурсамж гэж үздэг үзлээсээ салж чадаагүй л байна шүү. Яг энэ үзлийнхээ үүднээс түүхэн бие хүнд хандах хандлагаа гаргаад байдаг. Хүмүүс Барон сайн уу, муу юу, яг ялгаад хэлээд аль гэж нэхдэг. Тэгээд тэрийгээ тойроод талцаад хуваагдчихдаг. Түүхэн үйл явдлыг ч ялгаагүй, зөв, буруу аль нь вэ хө гээд суучихдаг. Гэтэл түүх өөрөө шүүлтүүртэй, бас цаг хугацааны орчилтой, бичих хүмүүстэй байдаг. Хүн бүр түүх мэддэг боловч хүн бүр түүхч байдаггүй. Төгс түүх гэж байдгүй. Харин хүмүүс үлгэр домог болгож, бараг уран сайхны кино мэт ойлгоод нэхээд байдаг. Хэцүү шүү дээ, түүх судална, түүхч байна гэдэг.
-Энэ хандлагаас харвал Бароныг хэрхэн үнэлэх вэ. Яг хоёр хуваагдчихаад байна ш дээ. Жишээ нь, би Бароныг магтдаг талын байлдагч...
-Өнөөдрийн цаг хугацааны орчлоос нь харвал Барон Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэсэн бие хүн. Өчигдрийн цаг хугацааны орчилд бол дайсан байлаа .Социализмын үед Бароныг өөр нүдээр харсан хүн байгаагүй дээ. Одоо ч тэр инерци нь байна. Гэтэл түүхэн үнэн бол хэрэв тэр Хүрээг 10 мянган Хятад цэргээс чөлөөлөөгүй бол яах байсан бэ гэсэн асуулт гарч ирдэг. За чи энэ талаар надаас бараг дутахгүй дээ.
-Хувь хүний хувьд бол орон гэргүй зайгуул, харгис дарангуйлагч, зальт этгээд гэдэгтэй санал нийлэх үү. Тэгж л энэ олон бодоод байх шиг. Би их уншсан болохоор түүхч хүний үг авах гээд байна.
-Нийлэхгүй. Тэр өөртөө агуу их итгэл үнэмшлийг бий болгоод, тэр итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсан хүн. Большевизм бол Орос орныг үгүйрүүлэх аймшигт гамшиг гэдгийг олж харж чадсан хүний нэг. Оросын Цагаан хөдөлгөөний түүх Колчак, Корнилов, Юденич, Деникин, Семенов, Унгерн нарыг түүхийн тавцан дээр тоос шорооноос нь салган хүндэтгэлтэйгээр залж байна шүү дээ, одоо. Унгерн ч манай түүхийн нэгэн хүндэт суудалд сууна.
-Тэр цаг холгүй гэдэгт найдъя. Сониноос Бароныг манайхан барьж Щетинкинд тушаагаагүй, Барон үхээгүй хүүтэйгээ хамт монголчуудын дэмжлэгээр Түвдээр дамжаад Бирм гараад явчихсан гэдэг яриа бий?
-Албан бус түүх гэдэг чинь энэ дээ. Гэхдээ Бишрэлт гүн Сундуй тэргүүтэй монгол цэргүүд Бароныг барьж хүлээд л майханд нь орхиод явчихсан нь үнэн, большевикуудад тушаагаагүй нь ч үнэн. Монголчууд "Дайны бурхан" гэж Богд хааны өргөмжилсөн Барон Унгернд маш их хүндэтгэлтэй ханддаг байж. Эхлээд Бароны цэргийн офицеруудын дотор хуйвалдаан гараад хурандаа Резухиныг алчихаад, Бароныг алах оролдлого хийсэн. Тэднээсээ зугтаад Барон монголчууддаа давхиж ирсэн. Тэр Улиастай хавьд өвөлжиж аваад Түвд руу явах төлөвлөгөөтэй байсан. Далай ламаас дэмжлэг авна гэж тооцож байсан юм билээ. Манжуур руу явъя гэсэн цэрэг офицеруудаа чөлөөтэй тавиад явуулсан шүү дээ. Тэднийх нь дотор хожим Бароны тухай дурсамж бичсэн М.Торновский ч байсан. Торновский бол Унгерний Азийн морин дивизийнх нь штабын дарга байсан хүн. Тэр дурсамжиндаа, монголчууд Бароныг барьж хүлээд майханд нь оруулж тавьчихаад хүндэтгэн ёсолчихоод л яваад өгсөн гэсэн байдаг. Харин 1921.08.20-ны өглөө унгернчуудын мөрийг мөшгиж явсан Щетинкиний эргүүлийн цэргүүд майхан байхаар нь очоод шагайсан чинь хүлээтэй хүн хэвтэж байж. “Хэн бэ чи” гээд асуусан чинь "Би бол Азийн морин дивизийн дарга дэслэгч генерал Барон Унгерн Штернберг байна" гэж Торновский бичихдээ "Улаан партизанууд тийм үг сонсоод эхлээд амаа ангайтал гайхсанаа монгол дээл дээр хадсан генерал мөрдөс, Георгийн загалмайгаар нь танин амаа цууртал баясан инээсэн гэдэг" гэсэн байдаг юм. Бароныг монголчуудын сэтгэл зүйг огт ойлгоогүй хүн гэж бас тэр шүүмжлэн бичсэн юм шүү. Өнөө ойлгомжгүй монгол зан гэдгийг нь ойлгосонгүй л дээ.
-Үхээгүй гэдэг нь мэдээж худлаа яриа?
-Аа тийм. Торновский 1937 онд Шанхайд байхдаа нэгэн фото зураг үзсэн байдаг юм. Тэр зураг дээр гурван хүний зураг байж. Нэг нь Бирмийн томоохон сүмийн өвгөжөөр лам, нөгөө нь 15-17 насны ламхай, голд нь 42-45 насны барон Унгернтэй нүгэлтэй адилхан хүн. Тэр зургийг хүмүүс Унгерн хятад эхнэрээсээ төрсөн хүүтэйгээ байгаа зураг гэж тайлбарлаж өгчээ. Хэдийгээр Торновский эргэлзсэн ч "Миний үзсэн зураг дээрх хүн бол яах аргагүй жинхэнэ Унгерн байсан юм шүү. Хэрвээ хэн нэгний захиалгаар дууриалган хийсэн бүтээл байсан бол маш сайн урлаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх естой... Гэхдээ л гэрэл зургийн хувьд миний хэлсэн зүйлд бүрэн итгэж болно" гэж бичсэн байдаг. Эндээс л Унгерн үхээгүй гэсэн домог амилсан болов уу даа. Монгол бөө нар цогцсыг амилуулаад, Түвдээр дамжуулан Бирмд хүргэж, сүмд Унгернийг нуугаад дараа нь Бээжингээс хүүг нь аваачиж өгсөн гэдэг домогтой. Домгоос үүдээд гоё адал явдал өрнүүлэн ургуулан бод доо. Чи зохиолч хүн. Осендовский дээр 1945.1 сард СС-ийн офицерийн дүрэмт хувцастай хүн ирж, өөрийгөө Унгерн фон Штернберг гэж танилцуулан шөнжингөө ярилцаж суугаад явахдаа түүний "Хүн, араатан, бурхад" номыг нь нандигнан бариад гарсан гэж. Энэ хэн байв. Нөгөө зураг дээрх хүү мөн үү?! Маргааш нь Осендовский нас барсан.
-Ярих ч юм алга. Бэлэн кино зохиол. Осендовский гэснээс түүний энэ номыг хоёр үнэний дунд нэг худал хавчуулсан уран зохиол гэж зарим судлаач ярих юм билээ. Түүх талаасаа ямар байдаг юм бол?
-Харин тийм ээ. Янз янзаар ярьдаг. Түүнийг "ХХ зууны Марко Поло" гэж алдаршуулсан ном шүү дээ. 40 хэлээр 180 гаруй удаа хэвлэгдсэн бүтээл. Манайд нэрт орчуулагч Ж.Нэргүй гуайн орчуулгаар дөрөв, таван удаа хэвлэгдсэн байх шүү. Шамбалыг түлхүү бичсэн болохоор нь хүмүүс тэгж ханддаг байж магад. Хуудас болгон нь нууцлаг үйлээр дүүрэн гэж хэлж болно доо.
Тэр бас Монголыг "Оньсого шиг Монгол " гэж үнэлсэн хүн. Таньж чадаагүй л гэсэн үг. Өнөөх л байхгүй байна… гэж ярьдаг хачин ухааныг. Түүхэн үйл явдлуудын талаар худал зөрүү бичээгүй. Бүгд л бодитой бичигдсэн байдаг. Уран зохиол бичдэг байсан хүн учраас түүхэн үйл явдлыг уран яруугаар бичсэн тал бий байх. Ямар мань мэт биш. Колчакийн санхүүгийн зөвлөх байж байгаад түүнийг алагдсаны дараа Унгерний дэргэд ирж, түүний дэмжлэгээр урагшаа гарсан байдаг. Унгерний эхнэртээ өгүүлсэн мөнгийг хүргэхээр Хайлаар руу гарч, Владивостокт очоод тэнд байхдаа энэхүү номоо бичсэн гэдэг. Шамбалын тухай бичсэн цөөхөн европ хүний нэг нь Осендовский. Энэ шамбалын ертөнцийг үлгэрийн ертөнц гэж одоо хэр ойлгодог ч эрсээр л байгаа шүү дээ.
-За, нэгт нь лав Рерих, нөгөөдүүл нь?
-Францын далд нууцын эрэлчин Александр Сент-Ив де Альвейдр, алдарт Блаватская, Рене Хенон гэх мэт бий . За одоо түүхээсээ дэндүү хадуурах нь. Болих уу?
-Ганц зүйл тодруулъя, уншигчдад сонин байж магад. Орос орон Октябрийн хувьсгалын хэтийн хувь заяаны талаар нэг монгол лам яг хэлсэн гэж байдаг байх аа?
-Энэ номд маш олон сонин хачин бий л дээ. Олон хүн уншаа байлгүй дээ. Богд хаан Оросын хаан 1-р Александрын хувь тавиланг яг зөгнөж хэлсэн, тэр нь Орос домогтой яг таардаг тухай 1921 оны эхээр Нарванчин хийдийн хутагт шамбалын орны хаан энэ хийдэд морилж, айлдвар хэлэхдээ "...Гурван том эзэнт улс үүсээд 71 жил оршин тогтнож, дараа нь 18 жил дайн эвдрэл сүйрэл үргэлжилнэ. Зөвхөн үүний дараа л Агартийн ард түмнүүд агуйгаасаа газрын хөрсөн дээр гарч ирнэ" гэж хэлсэн тухай байдаг. За тэгээд нэг мэргэч хүүхэн Унгернийг 130 хоногийн дараа үхнэ гэж хэлсэн .Тэр ёсоор ч болсон. Тэгж хэлэхэд нь Унгерн босон харайж "Тийм ээ, би үхнэ. Гэхдээ энэ гол биш. Чингис хааны удмынхан сэрцгээсэн. Монголчуудын зүрхэн дэх тэмцлийн галыг унтраах аргагүй. Агуу хүчирхэг гүрэн Ази тивийн нутаг дээр мандан бадрах болно" гэж хэлсэн тухай бичсэн байдаг. Энийг хоёр үнэний дундах нэг худал гэх нь хаашаа ч юм, тийм биз дээ.
-Чиний сонсдог түүхэнд Унгерний талаар товч байсан болохоор би тодруулаад байсан юм. Сонсдог түүх цааш үргэлжлэх үү?
-Үргэлжилнэ. Надад санал, хүсэлт, бас зөвлөгөө нэлээд ирж байгаа. Тэр бүгдийг тусгаад " Монголчууд-2" гэсэн багц CD яг одоо хийгээд л явж байна. Нийт таван CD байх юм. Өмнөхдөө хэд хэдэн сэдэв нэмж оруулсан. 10 цагийн нэмэлт нэг CD нь "ХХ зууны түүхт хүмүүсийн түүх" нэртэй байх юм. Энд Бароноос авахуулаад Бавуужав, Дамбийжаа, Жалханз хутагт Дамдинбазар, манзушир хутагт Цэрэндорж, шанзав Бадамдорж гэх мэт 35 түүхт хүмүүсийн товч түүх орж байгаа. Санхүүжүүлэгч л хэрэг болж байгаа даа. Эх түүхэндээ элэгтэй, оньсого шиг нэг монгол гарч ирэх байлгүй л гэж бодож байна. Бидэнд ямар тоолдог нь байх биш .Үйл явдлын, он цагийн плакат хавсралт болгож хийнэ. Ойрын төлөвлөгөө энэ л байна.
-За, баярлалаа. Би хааяа ярилцлага хийдэг, овоо хүн уншаад байх шиг болохоор л найзыгаа урилаа. Найз нараасаа л эхэлж байгаа юм. Амжилт хүсье. Төвлөрөөд суугаарай даа. Бас битгий төвөөс зугтаад явчихаарай.
ЯРилцсан Д.ТӨРМӨНХ

No comments:
Post a Comment