Saturday, February 14, 2015

ТҮҮХ БИДНЭЭР ТОХУУРХАЖ БАЙНА, БҮР ГАШУУН ДААЖИНТАЙГААР ШҮҮ.


- 1990 онд бид ЭРДЭНЭТ, МАРДАЙГ-г улсад ашигтай болгое, ил тод болгое, эх орныхоо баялгийг ард түмэн нь мэддэг байя гэсэн. Гэтэл өнөөдөр Эрдэнэтээс 30 дахин том Оюутолгойг юу болгочихов, Мардайгаас хэдэн хувь илүү Тавантолгойгоо яачихав, бусад олон ордууд юу болж буйг ухаалаг утас барьсан ч ухаангүй мансуурсан ард олон огтоос анзаарахгүй болчихжээ.

- 1990 онд бид НАМЫН ХАРААТ байдлаас ангижрая гэсэн. Гэтэл өнөөдөр юу болчихов... Монголын төр бүхэлдээ НАМ нэртэй МАФИЙН бүлэглэлийн барьцаанд орж, Монгол төр мөхөж байна.

- 1990 онд бид ТУСГАЙ ХАНГАМЖИЙГ устгая гэсэн. Гэтэл өнөөдөр тусгай хангамж маань бүр хуульчлагдаад зогсохгүй зан заншил болж хувирлаа... - 1990 онд бид ХҮНД СУРТЛЫГ арилгая гэсэн. Гэтэл өнөөдөр хүнд суртал бидний өдөр тутмын амьдралыг тодорхойлж байна.

 - 1990 онд бид АВИЛГАЛЫГ УСТГАЯ гэсэн. Гэтэл өнөөдөр авилгал энгийн зүйл мэт сэтгэгдэх болж, авилгал авсан нь хождог, аваагүй нь хохирдог, авилгал авсныгаа бахархан дуурайдаг болчихжээ.

- 1990 онд бид ҮГ ХЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ эрх чөлөөтэй болое гэсэн. Гэтэл өнөөдөр алт шиг үг ч, нохой шиг хуцалт ч яг адилхан болчихлоо. Ямар ч үг хэлсэн үл тоох хэмжээнд хүртлээ ард түмний сонор, чих, оюун ухаан дөжирчихлөө...

 - 1990 онд бид ШУДАРГА ЁС нийгэмд ховор байна, алдагдаж буй шударга ёсыг эргүүлж авчирьяа гэсэн. Гэтэл өнөөдөр ШУДАРГА ЁСНЫ тухай ярих нь харь гаригт амьдрах тухай мөрөөдөхтэй адилхан болж хувирлаа.

 - 1990 онд бид ХУУЛЬ хэрэгжихгүй байна гэсэн. Гэтэл өнөөдөр хууль, дүрэм журмыг дагадаг нь тэнэг мунхаг, балай, амьдралгүй болж хувираад, Дэлхийгээс зайлах хэмжээнд хүрлээ.

 - 1990 онд бид ХУВИЙН ҮЗЭЛ БОДЛООСОО БОЛЖ Хэлмэгдэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бүр эд хөрөнгө, эрх мэдэл, эрх дураараа байх гэдгээс өөрөөр ХУВИЙН ҮЗЭЛ БОДОЛ ч үгүй болчихлоо.

 - 1990 онд бид ИЛ ТОД БАЙЦГААЯ гэсэн. Гэтэл өнөөдөр ард бидний аж амьдралын асуудал хэдхээн том олигархиудын далд наймааны золиос болчихлоо...

 - 1990 онд бид ЗХУ-ТАЙ БАЙГУУЛСАН ЭЗ-ЫН ГЭРЭЭ-ний ашигтай эсэхэд эргэлзэж байна гэсэн. Гэтэл өнөөдөр 4000 ТЭРБУМЫН үнэтэй баялгаа 4 ТЭРБУМ-ын өрд өгөх тухай хууль батлах гэж байна.

- 1990 онд бид ТУСГААР ТОГТНОЛ МААНЬ баталгаагүй байна гэсэн. Гэтэл өнөөдөр Газар нутгаа, Бүр Сүлд ШҮТЭЭН БОЛСОН НОЁН УУЛАА Ч ЗАРЖ идэх дээрээ тулжээ.

- 1990 онд би л лав ийм АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ХАВРЫН ХҮЙТЭН ХАВСАРГАНД ГАРЧ ЖАГСААГҮЙ билээ...


1990 онд Ардчиллын төлөө тэмцэж байсан хүн хэрвээ буй бол энэ асуултуудыг дор бүрдээ өөрөөсөө асуугаад үзээрэй.

 Б.Номинчимэд

Дэлгэрүүлж үзвэл доор дараарай.


1 comment:

Cаарал said...

90 онд "та нар 500 төгрөгний ажил хийгээд 100 төгрөгний цалин авч байна, та нарт ядаж 400 төгрөгний цалин өгнө" гэж Элбэгээ Үүл 2 хэлэхийг нь миний энэ 2 хулгар нүгэл хурааж сонссон билээ. Гэтэл өнөөдөр би 500 төгрөгний ажил хийгээд 50 төгрөгний цалин авч байна. Үлдсэн мөнгө маань захирлын түрүүвч, гүзээ, жийп 3-ыг бүдүүрүүлэхэд зориулагдаж байна. Захирлын компанийг шантаажилсан төрийн албаны байцаагч, хурган дарга нарт авилга болж очиж байна. Сонгуульд бүдүүн дарга нарын пиарт зориулагдаж байна. Төсвийн мөнгөөр шал арчиж, хүүхдээ 5 одтой зочид буудалд тарвалзуулж байгаа эрх мэдэлтэнгүүдэд очиж байна. Хаа байна, тэр ардчилал шударга ёс энэ тэр гээд байсан чинь. Социализм алд дэлэм илүү сайхан байсан юм...