- Аав, та ямар ном уншиж байна вэ?
Энэ зуны турш “Харри Поттер”-ийн цувралууд болон Стивин Кинг хоёроос салаагүй охин маань гэнэтхэн ийм нэгэн ажил хэрэгч асуулт тавьж байна.
- Аав нь Акутагава гэдэг японы зохиолчийн сонгомол өгүүллэгийн түүврийг уншиж байна. Япон хэл, соёл сурч байгаагийн хувьд миний охин энэ хүний тухай ямар нэгэн хэмжээгээр мэдэж байх хэрэгтэй л юм даа. Чи бас уншихийг бодоорой...
- Аанхн... Танаас нэг асуулт асуумаар байх юм?
- Яасан бэ?
- Зохиолч болох амархан уу?
- Ямар зохиолч болох вэ гэдгээс л шалтгаална. Хаа сайгүй хөглөрч явдаг байдаг л нэг захын зохиолч болоход тийм ч хэцүү юм үгүй.
- Жишээлбэл, Роулинг шиг /Харри Поттерийн зохиолч/
- Хэрвээ чамд маш их хүсэл, бас бага зэрэг авьяас байгаад, дээр нь маш их, бүр нөр шаргуу хөдөлмөр нэмэгдвэл Роулинг шиг, Стивин Кинг шиг дэлхий даяар мэддэг, монголын дунд сургуулийн 9 дүгээр ангийн хүүхдүүд ч хүртэл салдаггүй уншдаг, ном нь хэдэн саяараа борлогддог зохиолч болох боломж бараг тавин хувиас илүү бий. Гэхдээ...
- Гэхдээ юу гэж...
- Гэхдээ, жишээлбэл аав нь Роулинг юм уу, Стивин Кингийн номыг хэрэг болгож уншдаггүй гэдгийг чи мэднэ дээ.
- Тэгвэл таны уншиж байгаа энэ Японы Аку... шиг зохиолч болно гэвэл...
- Акутагава шиг зохиолч болохын тулд мянган хичээл зүтгэл, авьяас чадвар байгаад нэмэргүй, болж чадахгүй... яагаад ч чадахгүй,
- Тэгээд юу хэрэгтэй гэж...
- Акутагава шиг зохиолч болоход хувь заяа л хэрэгтэй байдаг юм даа, охин минь. via-Nominchimed.

1 comment:
Гагарин, Пушкин хоёрын ялгаа гэдэг шиг яриа болж дээ. Гагаринг цаг үе нь бий болгосон юм. Сансарт нисэх пуужингийн технологи бий болоод, нэг хүн нисэх хэрэгтэй болоод, Гагарин шалгарч ниссэн. Харин Пушкинг хэн ч шүлэг бич гэж албадаагүй, бичихгүй байсан ч болох л байсан. Пушкин бол заяамал юм гэдэг шиг.
Post a Comment