Энэ өдөр буюу 1916 оны 9 сарын 17- нь Монголын ард түмний нэгэн үеийн түүхийг тодорхойлж асан, ард түмнийхээ чин үнэнч, бат итгэлтэй хүү Ю.ЦЭДЭНБАЛ Увс аймгийн Давст сумын Цагаан бураа хэмээх газар мэндэлсэн өдөр юм.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Тээр жил Баянголын зуслангаас өглөө ирж явтал олон цоо шинэ комбайн баруун тийшээ цуваагаар явж таарлаа.Комбайнууд ч зогсов. Тэгтэл нэг комбайн зогсолгүй ойртоод ирлээ. Би ч зогсов. Бие хамгаалагч Лодонгаваа ч зогс гээд хаалгаа онгойлгоод хашгирч байлаа. Комбайн зогсолгүй явсаар даргын сууж явсан манай машины зүүн талын хаалга, хажууг зураад өнгөрөв. Бид цааш замдаа орж, автынхан нөгөө комбайны араас хөдөлцгөөв. Дарга ордны үүдэнд буухдаа намайг нэг комиссартай очоод тэр комбайны жолоочийг

"Зүгээр явуул гэж автынханд хэл.. тэгээд харж байгаад явуулчихаад ир. Алс холоос шинэ техник аваад яарч явсан хүн биз. Бас техникээ бүрэн эзэмшиж амжаагүй яваа залуу хүн байгаа биз.Ажлаа сайн хий, комбайнаа сайн барьж сур гэж захь
"
гээд явуулсан. Нээрээ л тэр жолооч Хархорины САА-гаас ирээд курст суралцаж төгссөн шинэ хүн, комбайнаа сайн жолоодож сураагүйгээс машин хараад сандарсандаа зогсоож чадахгүй явсаар даргын машиныг шүргэсэн байсан. Комиссар даргын хэлснийг хэлээд явуулахад тэр жолооч залуу учиргүй их баярлаж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Засгийн Газрын ордны хоол зөөгч байсан Н.Удриана: Манай нөхөр Түгжсэнгэ даргын тогооч байлаа. 1968-1969 онд Баянхонгор аймагт зуд болох үеэр манай нөхөр Түгжсэнгэ Цэдэнбал даргатай хамт явсан юм. Тэгэхэд нөхөр маань залуу ч байж, гоголь малгай, каракуль захтай польтотой явж байж л дээ. Цэдэнбал дарга

"Зуданд явж байж бүжгэнд явж байгаа юм шиг ингэж яаж явж болохов"
хэмээн сайн зэмлээд өөрийнхөө нэг ээлжийн дулаан өмд курткыг өмсүүлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирэхдээ даргын хувцастай ирж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Тусгай хорооны түрүүч Д.Дашцэрэн: 1981 оны цагаан сарын битүүний шөнө Бал даргын өвлийн ордонд харуулд гарч байлаа. Гэтэл даргын комиссар нь яагаад ч мэдээгүй юм, Бал дарга тавагтай хоол, боов чихэр барьчихсан дэргэд хүрээд ирдэг юм. Би сандрахдаа рапорт өгөөд номхон зогслоо. Дарга "Сайн байна уу? Даарч байна уу. Үүнийг ид. Би наад бууг чинь барьж байя" гэж хэлэхээр нь "Болохгүй шүү дээ, дарга минь" гэж хэлтэл "Би мэдэж байна аа. Зүгээр" гээд бууг минь авч, би өөрийн эрхгүй хоолыг нь авч идсэн юм. Сандарсандаа ямар хоол байсныг нь ч мэдэлгүй маш хурдан идсэн. Харин хамаг бие дулаацаж их сайхан болж билээ. Дарга "Цагаан сар гарлаа, чи хө хөдөөнийх үү? Аль аймаг вэ?" гэж асуулаа. "Өвөрхангайнх" гэвэл "Гэрээ санаж байна уу? Халагдах болж байгаа юу?" гэх мэтээр асууж ярилцаж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Өмнөговь аймгийн Хоршооллыг дэмжих төвийн тэргүүн Ч.Батням: 1960 оны өвөл юмсан. Дүн хүйтэн эхэлсэн тэр үед гэр бүлгүй хэсэг залуус уурын халаалтгүй галладаг дан шавар байшинд түлээ түлшээ олоод түлчихэж чадахгүй ядруухан зутруухан байлаа. Тэр үед Цэдэнбал дарга ирж, бидний байраар явж үзээд, дараа нь Аж үйлдвэрийн комбинатын дарга, Намын хорооны дарга нарт хандаж:
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Хөнгөн Хүнсний үйлдвэрийн сайдаар 20 гаруй жил ажилласан П.Дамдин: Хүүгийн маань бие муу, астамтай учир гадаадад эмчлүүлэх шаардлагатай байлаа. Энэ учир шалтгааны үүднээс би дарга дээр орж Герман, Чех улс руу явуулж /томилж/ өгөхийг хүссэн юм. Дарга хариу өгсөнгүй, би ч лавласангүй хэд хонов. Дарга ч Хар тэнгис рүү амралтад яваад өгсөн. Гэтэл нэг өдөр Бал даргын туслах над руу залгаж "Цэдэнбал дарга Хар тэнгисээс утасдаж байна. Таныг 1 цагт миний /туслахын/ өрөөнд ирээд байж бай гэж хэлүүллээ" гэв: Би ч их гайхан яваад очтол дарга яг цагтаа залгав. Тэгээд

- Та нар энэ сайхан залуу ажилчидаа тийм хүйтэн байранд суулгаад өөрсдөө халуу дүүгсэн конторт сууж байж таарахгүй
. Энэ контороо суллаж, тэр залуучуудыг суулга. Өөрсдөө үйлдвэр дээрээ конторло" гэж хэлсэн ёсоор болж, бидний залуус халуу дүүгэсэн дулаан байшинд өвөлжиж билээ..
НЭГЭН ДУРСАМЖ:
Хөнгөн Хүнсний үйлдвэрийн сайдаар 20 гаруй жил ажилласан П.Дамдин: Хүүгийн маань бие муу, астамтай учир гадаадад эмчлүүлэх шаардлагатай байлаа. Энэ учир шалтгааны үүднээс би дарга дээр орж Герман, Чех улс руу явуулж /томилж/ өгөхийг хүссэн юм. Дарга хариу өгсөнгүй, би ч лавласангүй хэд хонов. Дарга ч Хар тэнгис рүү амралтад яваад өгсөн. Гэтэл нэг өдөр Бал даргын туслах над руу залгаж "Цэдэнбал дарга Хар тэнгисээс утасдаж байна. Таныг 1 цагт миний /туслахын/ өрөөнд ирээд байж бай гэж хэлүүллээ" гэв: Би ч их гайхан яваад очтол дарга яг цагтаа залгав. Тэгээд
"Гадаадад суулгаж өгөөчээ гэж хүсэлт тавьсныг чинь мартчихсан байна. Чиний ажлын талаар бол ярих юм байхгүй ээ, сайн. Чи ажлаа хийдгээрээ хий. Харин эхнэр хүүхэдтэй чинь чамайг эмчилгээнд гадагшаа явуулж өгөе. Тэр Армян билүү, Гүржид астмыг их сайн эмчилдэг газар байна гэнэ. Чи тийшээ яв"
гэхэд нь их баярлаж билээ. Ер ганц миний ч төдийгүй хэний ч тэр хувийн гуйлтийг биелүүлэхийг боддог их тусч хүн байсан даа...
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Комиссар нь байсан Н.Дамбасүрэн: Нэгдэх өдрийн өглөө ажил цуглаж байхад Д.Төмөр-Очир, хамраас нь цус гоожсон харуулын хамт (ахмад Жанчив гэдэг
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Комиссар нь байсан Н.Дамбасүрэн: Нэгдэх өдрийн өглөө ажил цуглаж байхад Д.Төмөр-Очир, хамраас нь цус гоожсон харуулын хамт (ахмад Жанчив гэдэг
хүн байсан) бөөн дуу шуу болчихсон орж ирлээ. Учрыг нь лавлавал Д.Төмөр-Очирыг орж ирэхэд нь пропускаа шалгуулахыг харуул шаарджээ. Д.Төмөр-Очир "-Муу шинелийн гол минь чи намайг танихгүй байна уу?" гэхэд цаадах нь "Таньж байгаа боловч хэн ч байсан пропускаа шалгуулж байхаар тохирч, журам гаргасан шүү дээ" гэхэд уур нь бадарсан Д.Төмөр-Очир Жанчивын мөрөн дээрээс мөрдөсийг нь хуу татаж, улмаар хамрыг нь дамнуулан алгадсан учир тийнхүү цус гарчээ. "
Журам бол журам л байх ёстой. Нэгэнт ярилцан тохиролцсон бол сүүлд түүнээ зөрчинө гэдэг байж болшгүй.
Тийм учраас цаашид заавал шалгуулж, шалгаж байх хэрэгтэй" гэх зэргээр Цэдэнбал дарга энэ маргаанд оролцон ятгасны дагуу сая энэ маргаан дарагдсан билээ. Төмөр-Очир ийм л шазруун, догшин түргэн ууртай хүн байсан. Гэвч юу ч болж байсан Бал дарга Төмөр-Очирт сайн хэвээрээ, түүнийг бүх юман дээр ямагт дэмжинэ. Сүүлд нь бас дэмжиж байгаад Москва хотноо гүн ухааны цол хамгаалуулахаар аспирантурт явууллаа. Түүнийг сургуульд байх хооронд ар гэрт нь байнга тусална. Бас өөрөө Москвад ажил төрлөөр очихдоо хоол унд, мөнгө хувцас байнга залгуулдагсан. Зуны амралт болоход нь Сэлэнгийн хилийн гааль руу Төмөр-Очирыг тосуулахаар өөрийн хоёрхон тэрэгний нэг "М" машинаа хамгийн итгэлтэй сайн жолооч "Бух" Ёндонгоороо бариулан явуулна. Д.Төмөр-Очир зуны амралтаа эдлээд буцах хүртэл бүх хугцаанд уг унаа, жолооч хоёр дагнан үйлчилдэгсэн. Буцахын цагт нь бүх зардал, замд нь хэрэглэх хүнс, бусад зардлыг дарга даадаг байв. Дарга цалингаа аваад маш олон номынхоо завсраар шургуулж орхино. Номынхоо төрөл, шинэ хуучнаар нь ялгах ажлыг надаар хийлгэдэг. Хааяа тэр ажлыг хийхэд тийнхүү хавчуулаад орхисон мөнгө нь нэлээд их болчихсон байна. Байсхийгээд л Төмөр-Очирыг ирэхэд дарга "Төмөр-Очир оо. Чи мөнгө төгрөгөөр ямаршуу байна. Чи одоо номуудыг нэг шалгах болсон байх аа" гэхэд цаадах нь дуртай нь аргагүй номуудын завсраар байсан мөнгөнүүдийг түүж аваад явдаг байж билээ. ... Энэ бүгдийн ач тусыг Д.Төмөр-Очир мэддэг, боддог л байсан байх даа. Чухамхүү яагаад хожим тэгэж хонь, чоно болтлоо муудалцсаныг би ойлгодоггүй юм.
НЭГЭН ДУРСАМЖ:
1952 оны IX сарын 1-нд Л.Цэнд Москвагаас Ю.Цэдэнбалд бичихдээ "Аспирантурт үргэлжлэн суралцах бололцоо олгосонд Танд хязгааргүй их баярлаж байна. Таны үнэлж баршгүй тусламжинд зоригжсон би намайг социализмын аугаа их оронд илгээсэн миний нам, ард түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн тулд өөрийн бүх хүч, авьяасаа дайчлах болно" хэмээн бичиж байжээ.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Бие хамгаалагч нь байсан Б.Төрийнжаргал: Бид даргын удаан цагаар ажилладаг аяыг нь даахгүй унтчихдаг байв. Гэтэл дарга ирээд унтсан биднийг аяархан зөөлөн татаад сэрээдэг байсан юм.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Ахмад дайчин Х.Гэндэнбаатар: Бид хоёр чинь Увс аймагт I ангид нэг ангид хамт орж байлаа. ..Хожим бодож байхад Цэдэнбал зан аашийн хувьд маш өглөгч, өгөөмөр, дөлгөөн хүү байсан. Их гар султай. Ер нь хүнд юм өгөх дуртай хүн байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Нэрт орчуулагч Д.Алмаас: 1958 онд Хятадаас Пэн дэ Хуай Монголд ирж Ю.Цэдэнбал даргатай ярилцав. Би эхний өгүүлбэрийг нь орчуулах гээд гацчихав. Аргаа барж суутал Цэдэнбал дарга тайвнаар "Алмаасаа, битгий сандар. Би богинохон өгүүлбэрээр ярина" гэхэд нь тайвширч, сайн орчуулсан. Сүүлд нь Цэ дарга нөхөддөө "Алмаас их сандардаг хүн шүү. Орчуулга хийхэд нь тайван байлгаарай" гэж захидаг байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Далаад оны сүүлчээр юмдаг. Оргил амралт руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Замдаа юу ч хэлээгүй, ирээд хашааны үүдэнд "Зогс, би бууна" гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл

"Та чанга татаад сэрээхгүй яасан юм бэ?" гэхээр "Болохгүй, чи цоччихно шүү дээ"
гэдэг байсансан..
НЭГЭН ДУРСАМЖ:
Ахмад дайчин Х.Гэндэнбаатар: Бид хоёр чинь Увс аймагт I ангид нэг ангид хамт орж байлаа. ..Хожим бодож байхад Цэдэнбал зан аашийн хувьд маш өглөгч, өгөөмөр, дөлгөөн хүү байсан. Их гар султай. Ер нь хүнд юм өгөх дуртай хүн байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Нэрт орчуулагч Д.Алмаас: 1958 онд Хятадаас Пэн дэ Хуай Монголд ирж Ю.Цэдэнбал даргатай ярилцав. Би эхний өгүүлбэрийг нь орчуулах гээд гацчихав. Аргаа барж суутал Цэдэнбал дарга тайвнаар "Алмаасаа, битгий сандар. Би богинохон өгүүлбэрээр ярина" гэхэд нь тайвширч, сайн орчуулсан. Сүүлд нь Цэ дарга нөхөддөө "Алмаас их сандардаг хүн шүү. Орчуулга хийхэд нь тайван байлгаарай" гэж захидаг байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Далаад оны сүүлчээр юмдаг. Оргил амралт руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Замдаа юу ч хэлээгүй, ирээд хашааны үүдэнд "Зогс, би бууна" гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл
Буцаад яв. Гүүрний цаадах автобусны зогсоол дээр хүүхдээ тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй байсан. Түүнийг яваагүй байвал хаа хүрэх газарт нь хүргэж өгөөд ир. Чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан, сая эргээд ирэхэд зогсож л байна билээ. Хүүхэд нь хэцүүднэ""
гэв. 120 мянгатын буудал дээр очиход нээрээ нэлээд ачаатай, хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. "Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн, автобус хүлээгээд" гэж байна. Бид ч нисэх рүү давхилаа.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Улс төрийн газрын орлогч дарга асан Ж.Жамсран: Би өвдөөд Германд хэвтэж байлаа. Сувилагч "Танай садан төрлийн л хүн бололтой утсаар ярьж байна. Утсаа ав" гэлээ. Авсан чинь
.
Буудалд ороход онгоц зарлаж байв. Хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Улс төрийн газрын орлогч дарга асан Ж.Жамсран: Би өвдөөд Германд хэвтэж байлаа. Сувилагч "Танай садан төрлийн л хүн бололтой утсаар ярьж байна. Утсаа ав" гэлээ. Авсан чинь
Цэдэнбал дарга байна. "Жамсран уу? Чиний бие яаж байна" гэхэд нь хариугаа ч гүйцэд хэлж чадахгүй уйлж билээ
. Би 17 насандаа Дотоод Яамны үүдний цагдаа байхдаа Бал даргад сайдынхаа бичгийг оруулж өгч байсан, дараа нь тэр хүний гараас бас нэг удаа шагнал авсан. Сургуульд байхад надад хичээл заадаг байсан, хожим ажлын томилолт авсан. Мөн Улс төрийн товчоогоор алдаа хийлээ гэж хатуу донгодуулж байсан, жирийн л нэг хүн. Гэтэл хаа хол Германд эмнэлэгт муу байхад намайг олоод бие асууж байв. Ийм л хүн байлаа..
Бал дарга маань ийм л хүн байж дээ...
Ард түмнийхээ ЧИН ҮНЭНЧ, БАТ ИТГЭЛТ ХҮҮ гэдэг алдар бол тэр бүр аавын хүү, алдартан, гавьяатанд, хэн бүхэнд олдомгүй хамгийн эрхэм сайхан алдар юм шүү.
Би тахин шүтэгч биш, гэхдээ хайрлан хүндлэгч. Энэ их хүний гэгээн сайн үйлс их юм шүү. 1990-ээд он гарсаар энэ хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж, чин үнэнээр зүтгэж ирсэн зүтгэлийг нь гутаан нулимж, нэрийг нь хэлэхээс ч цээрлэх нь холгүй зэнзийрхэж, хэрвээ энэ хүнийг дурсах хүн байваас хоцрогдсон тэнэг мунхаг, ардчиллын эсрэг хүн болгож, ад шоод үзэх хэмжээнд хүртлээ туйлширсан инээдэмтэй эмгэнэлтэй харанхуй үе байлаа. Харин одоо өөр болжээ. Ороо бусгаа үеийн олиггүй муусайн буртаг тоос цагийн салхинд хийсэн одоход түүхийн үнэн улам тодрон гарч ирнэ.
Энэ хүний улс орноо удирдсан 40 гаруй жилийн хугацаанд огтхон ч алдаагүй сайхан байсан гэж би хэлэхгүй.
. Алдаа завхрал байсан ч тэр нь хорон муу сэтгэл, хомхой сувдаг зангийнх байгаагүй юм. Мөн энэ хүний хийж бүтээсэн бүхнийх нь хажууд, хоёргүй сэтгэлээр ухамсарт бүхий л амь, амьдралаа ард түмэн, улс орныхоо төлөө золиослон зүтгэсэн зүтгэлийнх нь хажууд тэрхүү алдаа нь ёстой их уулын бэлд үл анзаарагдах дов байсан билээ. Харин тэр довын чинээ алдааг нь уулын чинээ болгож, уулын чинээ гавьяаг нь довын чинээ болгон гуагачих хэрээ турлиахны дуун одоо эрх биш үнэний хананд цохин сарнин замхарч байна. Ард түмэн их хүүгээ үнэн зөвөөр нь, алдаатай, оноотой нь харж, үнэлж, хайрлан хүндлэх тийм цаг үе иржээ.
Ю.Цэдэнбалын улс орноо удирдаж асан 40 гаруй жилийн хугацаанд Монгол улс эрчимтэй хөгжин цэцэглэж, монгол үндэстэн сэргэн сэхсэн цаг үе байлаа...
Ю.Цэдэнбал даргын улс орноо удирдаж асан тэр цаг үеийн гэрэл сүүдрийн талаар түүхийн хуудаснаа хангалттай баримт материал бий. Амьд гэрчүүд ч өнөө олон байна. Тиймд энэ талаар олныг үл өгүүлэн хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан талаар зарим нэгэн дурсамж, дурдатгалыг сөхөж үзвээс ийм байна.

Ю.Цэдэнбал бол жинхэнэ утгаараа ХҮНЛЭГ БУРХАНЛАГ ХҮН байжээ... Тэрбээр хүнлэг ёсыг зүгээр нэг удирдлага, мөрдлөгө болгоогүй, харин
(Дээрх дурсамжуудыг доктор, профессор Ц.Жамбалсүрэн гуайн "Ю.ЦЭДЭНБАЛ: Эрин зууны түүхэн элч" номоос авав)
хүнлэг ёс, энэрэнгүй сэтгэл түүний мөн чанар нь байж дээ гэсэн бодол төрөх билээ
.(Дээрх дурсамжуудыг доктор, профессор Ц.Жамбалсүрэн гуайн "Ю.ЦЭДЭНБАЛ: Эрин зууны түүхэн элч" номоос авав)
1 comment:
Сайхан дурсамж байна аа.
Post a Comment