/ухаантан мунхаг хоёрын аль нь болон буй талаар/
- Багш, багш.. Энэ хорвоод ухаантан олон уу, мунхаг нь олон уу?
- Өөрийн, өрөөлийн, өнийн гурван учигт хариулт нь буй.
- Өөрийн учиг нь юу билээ, багш минь?
- Хэрвээ чи ухаантанд тооцогдох аваас хорвоод мунхагууд олон буй. Хэрвээ чи мунхагт тооцогдох аваас хорвоод ухаант нь олон буй...
- Өрөөлийн учиг нь юу билээ?
- Хэрвээ үнэхээр ухаантан сэнтийд заларваас үзтэл ухаантнууд олон харагдана. Хэрвээ үнэхээр мунхаг сэнтийд заларваас мунхагууд үзтэл олон буй..
- Тэгвэл өнийн учиг нь юу билээ, багш...?
- Өнийн учиг нь юу гэвээс мунхагууд хэзээ ч ганцаарддаггүй атал хэзээ ч олонхи байж үл чадмуй. Ухаантнууд хэзээд ганцаардан гиюүрэх авч, хэзээ ч цөөнх үл болмуй.
- Тийм аваас, багш минь, би ухаантанд тооцогдоод сэнтийд заларваас өнийн учигт нийцэх үү?
- Өчүүхэн шавь минь чи мэт нь өнөд суух тавилангүйн учир өнийн учигт үнэхээр нийцэх буй
No comments:
Post a Comment