Байгуулагдаад удаагүй байгаа Ойрад-халимаг түмний чуулганы Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа Басан Захаровын үзэж бугаар Бүгд Найрамдах Халимаг Улс (БНХУ) яваандаа татан буугдаж магадгүй ажээ. Тэрээр Дэлхийн монголчуудын нэг хэсэг болох халимагуудын өмнө өнөөдөр ямар бэрхшээлүүд тулгарч байгаа, тэднийг шийдвэрлэхэд Чуулган ямар үүрэг гүйцэтгэхээр болсон талаар АРД-тай ярилцлаа.
2015 оны 12 дугаар сарын 12-нд Элст хотноо Ойрад-халимаг түмний чуулган хуралдсан билээ. Халимаг Улсын бүх район, түүнчлэн Астрахань, Москва хотуудаас 222 төлөөлөгч чуулжээ.
Төлөөлөгчид тогтоол гарган Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгож, Чуулганы шийдвэрүүдийг амьдралд хэрэгжүүлж байхаар тогтжээ. Түүнчлэн төлөөлөгчид Гүйцэтгэх хорооны даргаар "Теңгрин Уйдл" (Сүүн Зам) Орчин цагийн ойрад соёлын хөгжлийн төвийн тэргүүн Басан Захаровыг санал нэгтэй сонгосон байна.
— Ойрад-халимаг түмний чуулганы зорилго юү вэ? Чуулганыг яагаад чухам энэ үед зохион байгуулав?
— Бидний зорилго маш тодорхой: үндэстнээ хийгээд республикээ хадгалж үлдэх явдал юм.
Өнөө үед халимагууд оюун санааны, соёлын гүн хямралд орчхоод байна. Эх хэл, соёлоо гээж байна. Гудамжинд халимагаар ярьдаг хүн нүдний гэм болов. ЮНЕСКО-гоос гаргасан устаж буй хэлний тоонд халимаг хэл маань цохиж явна. Манай зан заншил, үндэсний баярууд утга чанараа алдаж, ёс төдий тэмдэглэгддэг болж байна. Республикийн нийгэм-эдийн засгийн салбар базаахаа болилоо. Боловсруулах үйлдвэрлэл үгүй болж, хөдөө аж ахуй уналтад оров. Газрын хэвлийн баялгийн олборлолт Холбооны чанартай компаниудын гарт шилжив.
Орос Улсын бүс нутгуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүхий л үзүүлэлтээр Халимаг Улс сүүл хавьд байр эзэлсээр 20 жил өнгөрч.
Эдийн засаг нуран унаснаар хөдөлмөрийн цагаачид олшров. Хүн амын дөрөвний нэг нь республикээ орхин гараад байгаа энэ үед бид үндэснийхээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ гэж хэлж болохоор байна.
Эдгээр чиг хандлагууд халимагуудын өмнө өнөөх Хамлетын асуултыг тавиад байна: орших уу, эс орших уу?

— Яагаад ийм байдалд хүрчхэв?
— Сүүлийн зуун жилд Ижилийн ойрадууд буюу халимагууд дэндүү их зовлон амслаа.
1918–1957 онд халимагуудыг хоёр ч удаа аймаглан устгасан. Эхнийх нь Оросын иргэний дайны үеэр, тэр үед хүн ардын 50 хувь нь хядуулсан. Залгуулаад 20–30-аад оны үед Халимаг болон Ижил голын сав нутагт болсон хэд хэдэн удаагийн өлсгөлөнд нэрвэгдэв.
Дараа нь Дэлхийн II дайны үед халимагуудыг Сибирь лүү цөлсөн. Ингэхдээ Сибирийн бүхий л нутгаар ганц-хоёр өрх бүлээр тарааж суурьшуулсан юм. 30 жилийн турш хэчнээн хүн зүй бусаар одсныг тоолоход ч бэрх. Дөрвөн хүн тутмаас нэг нь л амьд үлдсэн гэдэг.
"Халимаг" гэдэг үгийг хориглож, толь бичгээс хүртэл авч хаясан. Эрдэмтдийн үздгээр бол ийм хохирол амссан үндэстэн мөхөж алга болдог юм. Яагаад гэвэл гэр бүл, нийгэм, соёлын дэг жаяг, холбоо сүлбээ бүр мөсөн алдагддаг аж. Гэлээ ч халимагууд амь зуусаар, нутагтаа эргэн очоод улс орноо сэргээн төвхнүүлж чадсан.
Гэвч соёлын хядлага үргэлжилсэн юм. 60–аад оноос авхуулаад сургуулиудад сургалт зөвхөн орос хэлээр явагдаж, үндэсний түүх, соёлын хичээл заахыг хорив. Өнөөдөр ч халимаг хэлээр сургалт явуулдаг, халимагийн түүх, соёлын гүнзгийрүүлсэн сургалттай ганц ч сургууль, анги алга. Сурах бичиг ч алга. Өнөө үед ОХУ-ын боловсролын стандарт ийм л байна.
Иймээс манай зон олны хамгийн идэвхтэй хэсэг нь ард түмнээ төлөөлж, түүний хөгжлийг хариуцах албан бус нэгжийг бий болгохоор Чуулган чуулуулсан юм.

— Халимагийн төр засгаас Чуулганд яаж хандсан бэ?
— Товчхон хэлэхэд таагүй хүлээн авсан. Тэргүүний засаг захиргааныхан* бидэнд Чуулган хуралдуулахад байр сав гаргаж өгөхгүй гэдгээ шулуухан хэлсэн. Тэгээд бид Чуулганаа хотын захад, хуучин хүнсний захын халаалтгүй байранд хуралдуулсан.
Өдгөө цагийн Орос дахь цагийн байдлыг мэддэг хүнд манай төр засгийнхны байр суурьд гайхах зүйл байхгүй. Төрд суугаа улсын дунд манай үндэсний, эсвэл бүс нутгийн эрх ашгийг боддог хүн тун ховор.
Аль Илюмжиновын** үед тогтсон татаасаар дээшээ гардаг тогтолцоо одоо хүртэл байна. Өөрийн чадлаараа өсөж дэвжих боломж алга. Үүнээс болж хамаг залуучууд Москва, Санкт-Петербург, цаашлаад гадаад руу, авьяас чадварыг нь үнэлэх тэр газар луу одож байна. Манай Чуулган энэ гаж тогтолцоог нь ганхуулж мэднэ гэсэн болгоомжлол байгаа юм.
Гэлээ ч бид Чуулган болохоос хоёр хоногийн өмнө Улсын тэргүүн М.А.Орловтой уулзаж, сайшаалын үг сонссон.
Халимагийн нөхцөл байдал, ялангуяа эдийн засаг, соёлын салбар маш хүнд байдалд байгааг төр засгаас хүлээн зөвшөөрч байгаа. Ингэхдээ тэд Иргэний хэлэлцүүлэг зохион байгуулж, биднийг шахан зайлуулаад, эхлүүлсэн ажлыг маань өөрийн болгож авах гээд байгаа юм (инээв).
Гэвч тэд нэг юмыг ойлгохгүй байгаа юм. Бид ойрад-халимаг түмнийг төлөөлж, зөвхөн ойрад-халимагуудын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр ухаан санаагаа чилээж байна. Республикийн нийт хүн ардын төлөө биш (халимагаас өөр үндэстнүүдэд хамаагүй гэсэн үг – орчуулагчийн тодруулга).
Нөгөөтээгүүр, бид Иргэний хэлэлцүүлэг зохион байгуулахыг дэмжиж байгаа. Төр засагтай ярилцаж, манай үндэстнийг хадгалж үлдэхэд чиглэсэн ажлуудад анхаарал хандуулахад дахиад нэг талбар бий болоход илүүдэхгүй.

— Чуулганаас гаргасан тогтоолд юу тусгагдсан бэ?
— Тогтоолыг хэд хэдэн хэсэгт ангилж болно:

1. Ойрад-халимаг түмний улс төр-эрх зүйн байдал
ОХУ-ын Үндсэн Хуульд республикүүд нь ОХУ-ын бүрэлдэхүүн дэх төрт улс юм гэж заасан байдаг. Халимаг Улсын Үндсэн Хуульд ч тэгж заасан байсан. Гэвч Кирсан Илюмжинов Халимагийн ерөнхийлөгч байхдаа 1994 онд хууль бусаар Халимаг Улсын Үндсэн Хуулийг хүчингүй болгож, оронд нь "Тал Нутгийн Цааз Бичиг" гэдэг баримт бичгийг баталж гаргасан. Түүнд Халимагийг Оросын зүгээр л субъект гээд заачихсан юм.
Бид хууль тогтоомжийн дагуу республиктээ ОХУ-ын бүрэлдэхүүн дэх ардчилсан, эрх зүйт төр улс гэсэн статусыг нь буцаан олгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Бид салан тусгаарлагчид биш, зүгээр л улс орныхоо Үндсэн Хуулийн хэрэгжилтийг шаардаж байгаа. Халимагуудын хувьд энэ заалтыг сэргээх нь улс төр-эрх зүйн маш чухал ач холбогдолтой үйл явдал болох юм.

2. Халимагийн төрийн албан ёсны хэл — халимаг хэл байна гэсэн заалт бэлгэдлийн шинж чанартай байгааг амьдралд бодитой хэрэгжүүлэхийг шаардаж байна. Халимаг хүн төрийн албанд орж ажиллах бол эх хэлээ мэддэг байхыг шаардаж байгаа. Мөн ойрад-халимаг түмний түүх, соёлын материалууд боловсруулж, сургуулийн сургалтын хөтөлбөрт заавал оруулах хэрэгтэй.
3. ОХУ-ын Хэлмэгдсэн ардуудыг цагаатгах тухай хууль халимагууд дээр бүрэн хэрэгжихгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Орост хачин гажуудал тогтчихоод байгаа нь улс төрийн хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг тухайн бүс нутгуудад нь даатгачихсан явдал юм. Тэгээд энэ хөрөнгийг Халимаг Улс өөрөө гаргаж байгаа нь халимагууд өөрсдийгөө цөллөгөнд явуулчихсан юм шиг болчхоод байгаа юм.
Бид улс төрийн хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох асуудлыг Холбооны хэмжээнд гаргаж, нөхөн олговрын хэмжээг Чернобылийн гамшгийн хохирогсдын нөхөн олговрын хэмжээтэй тэнцүүлэх, эсвэл ОХУ-ын тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж өсгөх хэрэгтэй гэж үзэж байна.

4. Өнөөдөр бидний үндэсний баялгууд бодит байдал дээр Халимагийн мэдлээс гарч, Холбооны чанартай компаниудын эзэмшилд орчхоод байна. Үндэсний баялгийг Халимагийн ард түмэнд хүртээлгүй гадагш гаргаад байна шүү дээ.
Энэ бол шударга бус. Иймд бид республикийнхээ төр засагт хандаж, зохих саналуудыг боловсруулан Холбооны түвшинд асуудал тавьж шийдвэрлүүлэхийг санал болгож байгаа.

5. Халимагууд бид монголчууд юм. Манай хоёр ард түмнийг ойртуулахад бодитой алхмуудыг хийх шаардлагатай. Төр засгийн хэмжээнд мэдээллийн, соёлын харилцаануудыг тогтоож, төслүүд боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Түүнчлэн бид Дэлхийн ойрад-халимаг түмний конгресс байгуулах санал гаргаад байгаа. Үүгээрээ бид дэлхийн ойрадуудыг нэгтгэх юм.

6. Бид Дээрхийн Гэгээн Далай ламд виз олгохгүй байгааг ОХУ дахь буддистуудын сүсэглэх эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэж үзэж, ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас буддистуудын шашны тэргүүн Далай ламд БНХУ-д ирэх нөхцөл бололцоо бий болгохыг шаардаж байна.
— Ярианы эхэнд та үндэстнээ, мөн республикээ хадгалж үлдэх нь чухал гэж хэлсэн. Үндэстний хувьд бол ойлгомжтой байна. Республикийн тухайд юү гэх вэ?
— ОХУ-д "засаг захиргааны нэгжийг тэлэх" гээч юм яваад байгаа. Энэ яадаг юм гэхээр, үндэсний бус нутгийг оросын том бүстэй нэгтгэчихдэг асуудал юм. Жишээ нь манай монгол ахан дүүс болох буриадуудаас засаг захиргааны хоёр буриад нэгжийг нь салгаад авчихсан. Агийн болон Үст-Ордын Автономит тойргууд байхгүй болсон.
Иймэрхүү санаа, санаачилгыг байсхийгээд Оросын улс төрчид хэвлэлд нийтэлж гаргана. Саявтар В.В.Путин ч өөрөө засаг захиргааны нэгжийг тэлэх боломжууд дуусаагүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, "нэгдэн нэгдэцгээхэд бэлдээрэй" гэсэн дохио юм.
Халимагийн нэлээд хэдэн төрийн байгууллагыг хөрш районуудын төв болох Ростов, Астрахань, Волгоград гэсэн хотуудын холбогдох байгууллагад захирагддаг болгочхоод байгаа. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хүчний байгууллагуудын даргын суудалд дандаа гаднаас хүн томилох болсон.
Холбооны удирдлагын төвийн байр суурь ойлгомжгүй байна. Нэг бол халимагуудад итгэхгүй байгаа юм уу, эсвэл халимагуудын дунд чадвартай улс байхгүй гэж байгаа юм уу? Үгүй бол республикийг татан буулгах ажлууд хийх гээд байгаа юм уу?
Магадгүй бидний мэдэхгүй өөр дөрөв дэх хувилбар ч байгаа юм бил үү? Ямар ч байсан энэ бүхэн нэг л сэжигтэй.
Уг нь халимагууд хэзээ ч Оросоос салан тусгаарлах бодол тээж байгаагүй. Харин ч эсрэгээр, халимагууд Орост дагаар орсон цагаасаа эхлээд нийтлэг төр улсынхаа үнэнч хамгаалагч нь байсаар ирсэн. Чингис хааны үр сад болсон халимагууд өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байсан юм.
Орост хамгийн хүнд бэрх цагт, Османы эзэнт гүрэн, Польш-Литвийн холбоо, Швед зэрэгтэй дайтах үед шийдвэрлэх мөчид чухамхүү халимагууд ялалтыг оросын талд авчирч байсан юм.
Гэтэл одоо халимагуудад дэмжлэг хэрэгтэй болоход төр засгаас ойлгомжгүй дохио зангаа гаргах боллоо. Энэ бүхэн бидэнд таалагдахгүй байна. Бид ОХУ-ын Үндсэн Хуульд заасны дагуу эрх зүйн бүхий л боломжийг ашиглаж, өөрийн хэл, соёл, түүх, мөн үндэснийхээ төр улсын эрх ашгаа хамгаалахад бэлэн байна.
Хэрвээ манай төр улсыг үнэхээр татан буулгахдаа хүрвэл Монгол Улс, монголчууд халимагуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

— Төрөөс засаг захиргааны нэгжийг нэгтгэн томсгох бодлогын цаад зорилго нь юу юм бол оо?
— Кремльд үндэсний бүс нутаг байх нь улс орныг задрахад хүргэх аюултай гэсэн бодол байдаг бололтой. Үнэн хэрэгтээ бол тийм биш юм. Хэрвээ улс орон маань иргэдийнхээ эрх ашиг, хэрэгцээг хангаж чадахгүй бол тэртэй тэргүй задран унана.
Тухайлбал, 90-ээд онд салан тусгаарлах хандлагууд гардаг байсан, ингэхдээ ийм санаачилгыг гол төлөв оросууд өөрсдөө гаргадаг байлаа. Туурга тусгаарлах саналууд оросын бүс нутгуудад гарч, Уралын Бүгд Найрамдах Улсыг байгуулах, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсыг байгуулах ярианууд гардаг байв. Ийм асуудлыг энгийн иргэд биш, бүр бүс нутгийн удирдагчид нь тавьж байсан удаатай.
Саяхан Москвад төр засгийн зөвшөөрөлтэйгөөр "Кавказыг тэжээхээ больё!" гэсэн уриатай олныг хамарсан жагсаалууд болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, улсыг задлах үйлдлийг оросууд өөрсдөө гаргаж байна. Халимагууд харин ч ийм үйлдэл гаргаж байгаагүй юм.
Холбооны төр засгаас республикүүдийг татан буулгалаа гэж бодъё. Зөрчилдөөн л нэмэгдэнэ үү гэхээс, ямар ч үр ашиг гарахгүй. Улмаар төв нь суларч, республикүүд нь сэргэнэ. Сэргэх сэргэхдээ бүр бие даасан улс болж сэргэх вий. Ингэвэл Орос Улсад ямар ч ашиггүй.
Миний бодлоор Халимагийг татан буулгавал Кавказын республикүүд дээр сөрөг үр дагаврууд гарна. Хуучин цагт Оросын өмнөд хэсэгт гол хүч нь Халимагийн хаант улс байсныг, мөн халимагууд оросуудын цорын ганц найдвартай холбоотон нь байсныг Кавказ даяар сайн мэдэж байгаа. Хэрвээ Халимагийн төр улсыг дахин татан буулгавал Умард Кавказ ОХУ-ын бүрэлдэхүүнд нэг их удахгүй дээ.
Халимагийг өөр бүс нутагтай нэгтгэх тухай мэдээллүүд алсын хараа муутай улс төрчдийн хов жив болж үлдэнэ байх гэж найдъя.

— Та республик дахь нөхцөл байдал, төр засагтай харилцах харилцааны тухай ярьсан. Нөхцөл байдлыг сайжруулахад Чуулганы тогтоолд зааснаас гадна ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
— Маш гоё асуулт байна. Тогтоолоор хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх ажлууд хэдэн жилээр сунжирч болно, гэтэл байдал өдөр ирэх тусам улам муудсаар байна.
Бид Монголын түүх, тэр дундаа ойрад-монголын түүхээр үндэсний чанартай боловсрол олгох хэрэгтэй гэж үзэж байна.
Бараг зуун жилийн өмнө төрд большевикууд гарснаар Халимагийн боловсролын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн. Ойрадын бүх түүхийг гэрэл гэгээгүй, судлах шаардлагагүй "дан зовлон зүдгүүрийн хэлхээ" хэмээн зөнд нь орхисон байдаг. Оюун санаа, соёлын сор болсон сэхээтнүүдийг хэлмэгдүүлж, сүм хийдүүдийг нурааж, лам нарыг нь алж хядсан. Бараг зуун жилийн энэ хугацаанд халимагууд олон эрдэмд шамдан суралцсан боловч өөрийн түүх, соёлоо судласангүй.
Боловсролын тогтолцоог хэлмэгдүүлэлтээр нухжин дарж, ард түмнийг Сибирьт цөлөхөд өнөөгийн дүр зураг гараад ирж байгаа юм.
Мөнх Хөх Тэнгрэрийн буянаар Монгол Улстай, Шинжааны ойрадуудтай харилцаа холбоо сэргэж эхлэв. Одоохондоо нэг их өргөн биш ч гэлээ энэ харилцаа бидний соёл сэргэж, ухамсар сэрэхэд сайнаар нөлөөлж байна. Бод доо, нэг хэсэг халимагууд бол монгол биш гэдэг ойлголт тархаад байлаа шүү дээ. Одоо бол мэдээж тэгж хэлэх хүн үгүй болсон.
Бид өөрийн "ойрад" хэмээх нэрийг сэргээх гэж хэчнээн их хүч хөдөлмөр зарсан гэж бодно оо. Одоо хүртэл зарим эрдэмтэд ойрадууд бол халимагуудын өвөг дээдэс гэсэн Зөвлөлтийн үеийн улиг болсон уншлагыг давтаад байдаг юм шүү дээ.
Ямар ч байсан нэгдүгээрт үндэсний боловсролыг бий болгох нь зүйтэй.
Ташрамд дуулгахад, би "Хосгүй сайхан Халимаг орон" гэдэг төслийг эхлүүлчхээд байгаа. Манай түүх, соёл, үндэсний гүн ухааны холбогдолтой сонин содон баримтуудыг нэг номд багтаах ажил байгаа юм. Бидний энэ өв соёл буддизм, күнзийн сургаалийн алинаас ч дутахааргүй гүн гүнзгий юм шүү дээ.
Тэрчлэн тусгайлсан цахим хуудас нээж, орчин цагийн урлагийн үзэсгэлэн гаргах санаатай. Магадгүй үзэсгэлэнгээ Монгол Улсад ч аваачих юм бил үү.
Түүх, соёлоо мэдэх нь өсвөр үеийнхэнд бахархах сэтгэлийг суулгаж өгдөг. Тэд өвөг дээдсийнхээ адил түүхэнд ул мөрөө үлдээж, ирээдүй хойчистоо үлгэр дуурайл болох хүслээр бадрах учиртай. Халимагууд сэтгэлийн хат, дайчин чанараа хадгалж үлдсэн ард түмэн. Хамт олноороо эерэг бүтээн байгуулалтыг бий болгоход мэдлэг л хэрэгтэй. Бидний үндэстэн сэргэн мандах цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Бид мэдээллийн орон зайгаа бий болгох хэрэгтэй. Манай республик өөрийн гэсэн мэдээллийн орчингүй болчхоод байна. Бүхий л республикийн нутаг дэвсгэрийг хамарсан республикийн чанартай ганц ч мэдээллийн хэрэгсэл алга. Төрийн хэвлэлийг унших хүн цөөн учраас бага тиражаар гардаг. Өөрийн радио байхгүй, телевиз нь хоногт хэдхэн минутын эфиртэй, тэр нь Халимагийн нутаг дэвсгэрийн дөнгөж тэн хагас дээр л цацагддаг.
Бид мэдээллийн орон зайгаа бий болгохоор зориод байгаа. Республикийн бүхий л нутгийг хамарсан FM-радио байж болох юм.
Санасан, зорьсон юм их бий. Бид бууж өгөхгүй.

— Та Монгол Улсын монголчуудад юү хэлэх сэн бол?
— Монгол бол бидний өвөг дээдсийн өлгий нутаг, монгол төр улс тэнд л байна. Монгол Улс дэлхийн бүх монголчуудын соёлын, оюун санааны гал голомт болно гэж найдаж байна. Бид үүнийг хүсэж байна. Бид монголоороо баймаар байна. Үүнийг бид та нарын хамт л хийж чадна.
Бид үргэлж та нарынхаа амжилт ололтод баярлаж, гай зовлонд шаналж байдаг. Бид та нартай нэгэн бүхэл, ахнр-дүүнр (ахан дүүс). Танай ерөнхийлөгч бол бидний ч ерөнхийлөгч юм.
Монголын төр мандан бадарч, монголчууд эрүүл энх, аз жаргалтай байгаасай! Мөнх Хөх Тэнгэр минь монголчуудын үйл хэргийг ивээж байх болтугай!

Танилцуулга:
Басан Захаров, 1972 оны 6 дугаар сарын 29-нд Элстэд төрсөн. 1994 онд Халимаг Улсын Их Сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. 1996–1999 онд Халимагийн залуучуудын холбоог тэргүүлсэн. 2004–2005 онд БНХУ-ын Залуучууд, спорт, аялал жуулчлалын сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан. 2010 онд "Теңгрин Уйдл" (Сүүн Зам) Орчин цагийн ойрад соёлын хөгжлийн төвийн тэргүүнээр, 2015 оны 12 дугаар сард Ойрад-халимаг түмний чуулганы даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

Ярилцсан: Валерий Бадмаев
Эх сурвалж: http://asiarussia.ru/persons/11788/

* Тэргүүний засаг захиргаа гэдэг нь хуучнаар Ерөнхийлөгчийн засаг захиргаа юм. 2005 оны 10 дугаар сарын 24-нөөс эхэлж БНХУ-ын хууль тогтоомжийн дагуу БНХУ-ын тэргүүнийг "ерөнхийлөгч" гэж нэрлэхийг больж, "тэргүүн" гэдэг болсон.
** Кирсан Илюмжинов (Үлүмҗин Кирсан – халимагаар) — БНХУ-ын анхны ерөнхийлөгч, Дэлхийн Шатрын Холбооны ерөнхийлөгч.

Орчуулсан: Armbar Kimura 2016.03.30
No comments:
Post a Comment