Wednesday, April 22, 2009

Өнөөдөр Владимир Ильичийн төрсөн өдөр

Өнөөдөр нөгөө муу Владимир Ильичийн маань төрсөн өдөр ш тээ. “Хүн нийгмээс гадуурх нийгэмд амьдрах боломжгүй юм. Тиймээс тэр нийгмийг нь хүнлэг болгох хэрэгтэй”. Энэ бол түүний хэлсэн үг. Гэхдээ тэр энэ үзэл санаагаа хүчээр, гал цахилгаанаар тулган хүлээлгэх гэсэн. Өөрөөр хэлбэл ариун зорилгын төлөө арга замыг зөвтгөсөн. Үүнийг өнөөдөр буруутгадаг. Энэ ч аргагүй зөв л дөө. Арга зам зорилгоо зөвтгөхгүй. Харин би тухайн цаг үедээ үүнээс өөр гарц байгаагүй гэж боддог, тэгээд түүнийг (Ильичийг) ойлгодог. Тиймээс түүний төрсөн өдрийг дурсаж буй хэрэг дээ. Би түүнд хайртай. Өнөөдөр хүн төрөлхтний нийгмийн харилцааны сэтгэлгээ ийм өндөр түвшинд хүрээд байгаад миний муу Владимир Ильичийн гавьяа үнэнхүү бий. Үүнийг ойлгоход багагүй “мулгуу” ухаан хэрэгтэй.

Ер нь хүссэн хүсээгүй чин үнэнийг, гэрэл гэгээг хэзээ ямагт хүчээр тулган хүлээлгэж байсан бөгөөд, цаашид ч, мөнхөд ч тийм л байх болно. Хэрвээ миний үгэнд эргэлзэж байвал .... би хариуг нь хангалттай өгч болно. Жаахан цаг хугацаа л хэрэгтэй.

6 comments:

Anonymous said...

ñàíàë íýã áàéíà. Áè ÷ áàñ òýìäýãëýäýã þì áèë¿¿ õà õà

peakfinder said...

Neeree tag martsan baina shdee. Huuhed cagiin dursamj sergeh shig.
Unen hudliig medehgui huuhed nasniih n' dursamjaas ur huuheddee surgaj helmeer yum baidag shuu. Tegeed Lenin tegej baisan gevel manai huu l lav oishooj uzehgui baih l daa. Erteed ohintoigoo huuhdiin duu duulj baigaad gev genet manai bagshiin bagshaa manlai Lenin bagshaa gej duuldag baisnaa sanaad duulsan huu maan' shoolj baigaa gej jigteihen.

A.Амарсайхан said...

Ленин, Сталин, Чойбалсан, Цэдэнбал, Филатова гээд бүгдэд нь сайн тал бий. Хийсэн сайн юм их бий. Агуу хүмүүс. Манайхан л нэг туйлшрахаараа тэнэг туйлширна. Сталины хөшөөг авч хаяж байдаг. Том тэнэгтэл шүү. Байж байсан юм гэхэд дэлхийд гуравхан байдаг хөшөөг үзэх гэж хичнээн жуулчин ирж байгаа бол? Ядахдаа л Гүржээс жилд 100000 хүн элбэг ирнэ дээ. Дэлхийн дайныг нөгөө тийш нь эргүүлж чадсан агуу диктатор шүү дээ. Тэгтэл манай луйварчингуудыг харьцуулаад үз л дээ. Юм гүзээлэхээ л бодно. Өөрт нь сая төгрөг унахаар байвал улсынхаа зуун тэрбумыг гадаадын хэнд ч өгч чадна.

Anonymous said...

Ленингийн заасан зам одоо хаана байна. Дэлхий дээр хойд солонгос л хэрэгжүүлж байх шив.

ganga said...

Энд ирээд удаагүй байхад, Чехэд ардчилсан хувьсгал ялны 10 жилийн ойн хурал зурагтаар гараад баахан десидентүүдэд шагнал өгөөд, ерөнхийлөгч Вацлав Хавел үг хэлэхдээ бараг гучин минут социализмыг муулаад, фашизмыг ганц хоёрхон муулсанд ихэд гайхаж билээ. 77-н групп байгуулалцаж байсан гэх чех өвгөнд хожим уулзаад ийм хачин сэтгэгдэл төрж гайхсанаа хөөрвөл, фашизм муу гэдгийг дэлхий даяар мэднэ, социализмын муу муухайг, хүн төрлөхтний өмнө хийсэн нүгэлийг хүмүүс одоогоор сайн ойлгоогүй байгаа учраас ингэх нь зөв гэсэн. Социализм, фашизм хоёрыг жишиж яриад бараг нэг түвшинд хор хөнөөлөөр нь аваачаад байхыг одоо болтол ойлгохгүй гайхаад байдаг юм.

Anonymous said...

Үлмэдэх-д:
Хойд Солонгос Лениний заасан замаар яваагүйштээ хө. Их удирдагч Ким Ил Соныхоо (Ким Ир Сен) замаар, одоо бол Ким Жон Илийнхээ (Ким Чен Ир) заасан замаар явж байгааштээ :D