Thursday, September 2, 2010

Айн-Жалудын домог


Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд


Б.Номинчимэд

Дурсахын учир

Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Изриалын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ.
Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагын удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн.
Харин Айн-Жалудад монголын баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн Монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евпрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм.
Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15 – 20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан.
Юутай ч Хит Бухийн арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ.
Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу.
Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм.
Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх.
Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугын дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Лалын тэнгэрт аянгын үүл хуралдав.

1258 оны 2 дугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Лалын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ.
Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэг хаан монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх лалын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ. Тэгэхдээ Тугынхаа жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна.
Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаст тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаск бууж өглөө. Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ.
Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Лалын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв.
Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увиагүй Баронуудын урвалга

Хит Буха ноёнтон өнөөгийн Изриалын зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхэжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.
Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха... Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм. Энэ үе бол Монголын эзэнт гүрэн аль хэдийнэ дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ.
Аливаа түүхэн эргэлтэнд санамсаргүй мэт, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ. Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж.

Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягын дагуу Сири, Палестинд монголчууд орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ.
Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухын цэргийн нөөц агтны цэргийг алаад, туугаад явчихаж.., дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Гэтэл тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь нэн ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ. Харин Жульен бол хулгайлах гэж хулгайлсан, дээрэмдэх гэж дээрэмдсэн тул “Өө, уучлаарай, энэ агт монголчуудынх байсан юм уу” хэмээн юу ч гэж хэлэх билээ. Хулгайч хүн хулгай хийхгүй бол санаа амарч тайвшран нойрсож чаддаггүй шиг л рефлексдээ хөтлөгдөөд хусчихсан юм чинь.
Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухын ач хүүг /зарим түүхчид хүү гэсэн бий/ дагалдагсадын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч... Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ.
Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ихэд хилэгнэн ноёнтон цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. Хэдийгээр “Урт хөлт” Жульен балмад, журамгүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотныхноо авах усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгиж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ.
Ойрхи Дорнод дахь Христын шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.

Мамлюк-түрэгүүдийн эцсийн эрс шийдвэр

Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэг хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар Монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгэж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзыг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан нүглээ наминчлахыг тушаасан байна.
Күтүзын цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Ливант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бибарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хотууд бууж өгсний дараа ч монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад алуулсан нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ.
Монголчуудтай тулалдая гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Монголчуудын дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр баронуудын элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж.
Мамлюкуудын олонхи нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн монгол-түрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж.
Ингээд Күтүз Сири, Палестинаас монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад монголчуудыг эх нутаг дээрээ биш өмнөөс нь тосч тулахаар Киараас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухын толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь бага ч атугай сэргэжээ.
Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосчээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв.
Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба цөлийн захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ.
Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосч, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухын цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлцээ ч хийсэн гэдэг.
Ийнхүү монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгыг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалгыг увиагүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь бий.
Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.

Амь өрссөн тулаан

Тулалдаан 1260 оны 9 дүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ.
Зарим түүхчид эхэлж Күтүз монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бибарс цэргээ аван отоонд байсан газар луу монголчуудыг дагуулж очсон, ингээд монголчуудыг хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг. Ази, Европод Монголчуудын олонтаа хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмийн шахын эсрэг, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын эсрэг, 1223 онд Кальк голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн эсрэг, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Батхаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна.
Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр монголын армид алба хааж байсан авьяаслаг Бибарс жанжин уг аргыг монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий.
Харин Изриалын түүхч Рювен Амитай анхлан Бибарс Монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин их зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй монголчууд өөрсөддөө даан чиг их итгэлтэй байж. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон монгол дайчдын хувьд мамлюк-түрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай.
Ингээд Монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бибарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийн цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийн хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бибарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж эргэн сөрөг дайралт хийсэн боловч монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон монгол цэргийн агт морьд сульдаж, харин монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ.
Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид монголчуудын зүүн жигүүр болж байсан монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидийн султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ.

Хит Буха ноёны омог бардам төгсгөл

Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаадан цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ.
Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчидтэй илд зөрүүлж явсан Кутуз болон Бибарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна.
Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ.
Дунд сургуулийн сурагч саваагүй сониуч хүүхэд байхдаа Хит Буха ноёны энэхүү эрэлхэг бөгөөд эмгэнэлт төгсгөлийн тухай номоос уншаад ихэд сэтгэл хөдлөн, түүнээс хойш олон жилийн туршид алдарт Хуралажын гянт илдээ чийрэг чанга гартаа атгаад сөхрөн суусан ч чивчиртэл татсан хуурын чавхдас мэт нуруугаа цэхлэн, тойрон шавсан үй олон мамлюк дайчдыг бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр төрх үе үе сэтгэлд сэрхийн орж ирдэг бөлгөө. Сайн зураачсан бол зурахсан. Яг л Репин Тарас Бульбаг зурсан шиг.
Н.Гоголийн “Тарас Бульба” хэмээх яруу сайхан тууж шиг сайхан тууж бичиж, Хит Буха ноёны алдрыг дуурсгахсан гэсэн мөрөөдөл олон жил цээжинд уяатай явдаг юм. Дайсны бүслэлтээс гарахаар амь өрсөн давхиж явах зууртаа тамхины нь түнхэг гээгдэж унасанд “Байз, энэ муу сайн Ляхуудад тамхиныхаа түнхэгийг ч үлдээхгүй шүү” хэмээн мориноос бууж, сахлаг ургасан өвс ногоон дотор эрж тэмтчих зуур тал талаас нь гэнэт 30 орчим лях цэрэг гарч ирээд Тарасын чийрэг чанга мөрнөөс нь зууран ноцолдов. Өвгөн Тарас хэдэнтээ мөр цээжээ сэгсэрч үзээд, дийлсэнгүй, “Ай яа, уулыг цас, эрийг нас даржээ” хэмээгээд гаслан уйлав. Тарас залуудаа тийн мөрөө сэгсэрхэд нь түүний хүчирхэг мөрнөөс нь зууралдсан ямар ч чийрэг эрчүүд хадуурын эрэнд өртсөн тариан түрүү мэт ханаран шилбүүрдүүлэх бөлгөө хэмээн Гоголь эрэлхэг Тарас өвгөний дүрийг уран яруугаар дүрсэлсэнсэн.
Монголын Эзэнт их гүрний жирийн нэгэн түмтийн ноёны энэхүү дүр бол яагаад ч Запорожийн тэрхүү хасаг атаман эрийн дүрээс дутах учиргүй.
Хит Буха ноён тэр үед лавтай 60 орчим настай, магадгүй 60 насыг нэлээд давсан ч байж магадгүй байх учиртай. Яагаад гэвэл Сидон руу ач хүүгээ алдсан агтныхаа араас явуулж гэхээр...

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

44 comments:

baad said...

Үнэхээр сэтгэл хөдлөм түүх байна. Сайхан ч найруулж бичжээ. Суу алдраа дуурсгасан эцэг дээдсээ дурсан мэхийе.

Anonymous said...

ene bol mongolchuudiin baiguulsan gaviyanii erdoo gants n manaih ene sedvyydeeree kino hiij chaddag bolch tegehed ene muu hangyg sarmagchinguud tyyhend n baigaagyi hymyysiig zohiomloor bii bolgoj kino gargaad estoi ineedtei

Anonymous said...

Гэрийн хэлхээ үл эвдэх Мөнх тэнгэрийн цааз ёс ба түүхэн сургамж, бодит байдал

Нэг. Хүн гүрэн ба “ургийн найрамдал”

Хүннү бол он тооллыг сундлан мянган жил оршин тогтож байсан Монголчуудын байгуулсан анхны хүчирхэг гүрэн юм.
Хятадын эртний хаад Хүннүгийн зарим Шаньюйд эмс хүүхэн бэлэглэх аргаар уусган эзлэх бодлого хэрэгжүүлж байв. МЭӨ 200 онд болсон нэг үйл явдлыг Хятадын тулгуур түүх “Түүхэн тэмдэглэл”/ Хятадын баруун Хан улсын түүхч Sima Qian-гийн бүтээл. МЭӨ145 буюу 135 -86 онд амьдарч байв /-д:

Хятадын нэрт жанжин Хан Ванг Шин дотоодын зөрчил мөргөлдөөнөөс болж Хүннүгийн ивээлд орсон үе байлаа. Хан Гаоди хаан элч илгээн Монголчуудын байдлыг тандуулна. Хятадын туршуул ирэхэд нь Модун сайн хаан шилдэг цэрэг, шилмэл агтаа нууж, өнгөн дээрээ ядуу буурай мэт харагдуулжээ. Гаоди хаан энэ байдалд хууртан 200/ зарим сурвалжид 320 мянга гэсэн байдаг/ орчим мянган цэрэг дайчлан Хүннүг довтлов.

Монголын цэрэг Хятадын цэргийг тосон байлдаж Бай Дэнг уул/Bai Deng Shan/-нд хумж аваад долон шөнө долон өдөр бүслэн цохижээ. Тухайн үед Модун сайн хаан 300-400 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Чухам ямар арга хэрэглэн Гаоди хаан Хүннүгийн бүслэлтээс мултарч гарсан тухай хятадын түүхчид нууцалж байсан боловч хожмын нэг сурвалж болох “Хан улсын бичиг”/зохиогч нь Ban Gu, МЭ32-92 он/-т харин энэ тухай гардаг. Модун хаан өөрийн хатан /Монгол хатан, Тухай үед хааны хатныг монголоор инж гэдэг байсан, Хятадаар Yan zhi хэмээн тэмдэглэжээ/-ны үгэнд орж, Гаоди хааныг өршөөн дутаалагсан гэжээ. Гаоди хаан бүслэлтэнд байж байхдаа Модун хааны хатанд нууц элч илгэн, их бэлэг хүргүүлж, тэр хатан нь Модун хааныг нөлөөлж цэргийг нь татуулсан гэжээ. “Хоёр хаан бие биеэ бүү зовоо, Хүннүгийн цэрэг Хятад газрыг эзлэвч, Шаньюй тэнд идээшин дасахгүй, Хятадын хааныг тэнгэр бурхан нь ивээж байг, Шаньюй та тунгааж болгоно уу” /Бан Гү “Хан улсын бичиг” 94 дээд, Хүннүгийн цадиг 64/гэж Хүннүгийн хаан болох Шаньюйгийн хатан эр нөхөртөө зөвлөсөн гэдэг. Гэхдээ бүслэлтэнд байгаа хаан нь тэмцэлдэгч талын хааны хатанд нууц элч илгээн бэлэг хүргүүлэх гэдэг нь үнэмшил муутай зүйл юм. Харин ядсан муу хааны амийг өршөөх гэсэн Монгол эмэгтэйн нинжин сэтгэл байсан гэвэл үнэнд илүү ойр байх болов уу. Энд ямар ч байсан Хятадын түүхчдийн гутамшиг хэмээн үзэж, дарж өнгөрүүлсэн нууц буй юм. Миний ойлгож байгаагаар бол Хятадын зүгээс Хүннүгийн талд жил болгон алба татвар барих, дахин цэрэглэхгүй байх зэрэг амлалт болзол байсан болов уу. Энэ тухай дараагийн хэсэгт нь тодорхой болдог юм.

Гаоди хаан түшмэл Лю Жин/Liu Jing/-тай зөвлөлдсөн явдал магадгүй Бай Дэнг ууланд долоон өдөр долоон шөнө бүслэгдэж байхад болсон явдал байж болох юм. Лю Жин:

“Хан гүрэн дөнгөж сая байгуулагдсан, цэрэг агт ядарч туйлдсан. Цэрэг зэвсгээр Хүннүг дийлэхгүй. Модун хаан төрсөн эцгээ хороож өөрөө хаан суусан хүн. Бас эцгийнхээ эмс татваруудыг өөртөө авсан ба хүч чадлаараа бахархаж явдаг нэгэн билээ. Түүнийг өршөөл журам мэтийн Күнзын номлолоор аргацааж үл чадмой. Зөвхөн алсын төлөвлөгөө боловсруулж үр удмыг уусгах арга л үлдэж байна. Гэхдээ эрхэм дээдэс түүнийг гүйцэтгэж үл чадна хэмээн сэтгэл түгшиж байна” гэжээ. Гаоди хаан:

Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

“Хэлж байгаа чинь үнэн юм бол яагаад чадахгүй гэж. Юу ч байсан хийе. Тэгээд тэр арга чинь юу бэ” хэмээн яаравчлан асуужээ. Лю Жин:

“Эрхэм дээдэс өөрийн хатнаас төрсөн гүнжийг Модунд эхнэр болгон өгч, дээр нь бас хүнд их бэлэг сэлт өргөн барья. Хааны гүнж, хахууль хоёрт хөл алтан сэтгэл унаж л даарна. Зэрлэг Модун гүнжийн өнгөнд шунан гол хатнаа болгож, түүнээс хаан хүү төрнө. Хаан хүү Хүннүгийн эзэн Шаньюй болно. Яагаад заавал үүнийг хийх ёстой бэ гэвэл Модун хаан хятадын эд баялагт шунах болно. Эрхэм дээдэс жилийн дөрвөн улиралд Хан улсад элбэг, Хүннүд ховор эд зүйлсийг сайтар өргөн барьж, хэлэмгий сайн элч томилон хүндэтгэл үзүүлье. Модун хаан Хан гүрний хүргэн болно. Модун үхвэл чиний охины хүү Хүннүгийн хаан болно. Зээ хүү нь нагац өвөгтэйгөө эн зэрэгцдэг гэж сонсоогүй биз. Энэ мэт цэрэг үл хэрэглэн Хүннүг алгуур эзлэх болно. Эрхэм дээдэс өөрийн хатны гүнжийг хайрлан эс илгээж, хааны удмын аль нэг охин буюу татвар хатны гүнжээс явуулж болох боловч хэрвээ илэрвэл, үл хүндэлж доромжлогдох нь гарцаагүй билээ. Тэгвэл тун тусгүй хэрэг” гэжээ.

Гаоди хаан “Сайн арга байна” хэмээн зөвшөөрөөд гүнжээ харьд мордуулахаар болжээ. Тэгэхлээр хааны хатан Лю Хү/Lü Hou/ “Ганц хүү, охинтой байтал, Хүннүд алдах болоо” гээд өдөржин шөнөжин уйлаад байхаар нь хаан арга барьж ордны нэг охинд гүнж нэр зүүлгэн Модун хаанд өгөхөөр болжээ. Элчээр Лю Жинг явуулж сүй тавихаар болсон гэжээ. /Sima Qian “Shi Ji” 919-р бодь/

Энэ бол Хятадын түүхэн дээр анх удаа тэмдэглэгдсэн Хэ Чин буюу “ургийн найрамдал” /Heqin/ гэгч мөн билээ. Тухайн үеэс эхлэн Хятадын хаад үе улиран “ургийн найрамдал”-ыг дархан мэхээ болгон Монголчуудад хэрэглэж иржээ.

Түүний хойно Гаоди хаан ертөнцийн мөнх бусыг үзүүлээд Лю Хү хатан /Хятадын түүхэнд төр барьсан 3 эмэгтэйн нэг/ Хан улсын төрийг барих болов. Мөн тухайн үед Хятадаас Хүннүгийн хаанд ирүүлсэн бэлгийн хүүхэн ч өөд болжээ. Модун хаан Лю Хү хатанд: “Чиний нөхөр миний хатан хоёр үхэв. Хоёул ингэж шаналж байхаар чи миний хатан бол, би чиний төрийг авъя” гэсэн утгатай бичиг илгээн доромжилжээ. Лю Хү балмагдан “би нэгэнт өтлөөд үс цайж, шүд унаж, хөл майга болсон тул таны хатан болж чадахаас өнгөрчээ” хэмээн учирлан их хэмжээний бэлэг сэлт, охид хүүхэн өргөн барьж Модун хааныг аргацаж өнгөрсөн тухай түүхэн тэмдэглэл/Sima Qian “Shi Ji”/ байдаг. Энэ мэт уяан зөөлөн арга заль хэрэглэн Хүннүгийн довтолгооныг тогтоон барьж Монголчууд эд мөнгө, эмс хүүхэнд хуурагдаж байх хороонд Хятадууд хөл дээрээ босож хүчирхэгжиж амжжээ.

Монголын түүхэнд хятадаас хамгийн анх дэмжлэг хүссэн хаан бол Хуханье юм. Тэрээр Хятадын хаантай золгохоор Чан Аньд очиход нь Сюань-ди/Хятадын хан гүрний хаан МЭӨ91 – 49 он/ хөл алдан угтаж хүнд их бэлэг сэлт өргөн барьж, дасган амтшуулах бодлого хэрэгжүүлэв. Харин дараа удаа ирэхэд нь Хятадын түүхэнд дөрвөн сайхан хүүхний нэгд тооцогддог Ван Жао Жүнг/энэ хүүхний талаар үлгэр домог, ном зохиол, кино жүжэг их байдаг, онгон нь одоо Өвөр Монголд буй. Wang Zhao jun/ бэлгэлжээ.

Хуханье Хятад хатан аваад хоёр жил ч болоогүй өөд болжээ. Тэгээд Хүннүнийн ёсоор хүү нь хаан сууж бас тэр Хятад хүүхнийг хатнаа болгож авчээ. Энэ хоёроос 2 охин төрж хожим нь тэдний үр ач нар Хүннүгийн хаан ширээний төлөө тэмцэлдэн, Монгол улс дотроо хуваагдан хямралдаж улам доройтсон юм. Энэ бол Монгол Хятадын эрлийзүүд Монголын төрийн хямруулсан анхны жишээ болно.

Өнгөнд шунаж хятад эхнэр авсан үлгэр үүгээр дусаагүй, Монголын дотор аажмаар Хятадыг дотночлох бүлэг үүсэж МЭ48 он болоход Хүннү гүрэн Өмнөд Умард Хүннү болж хоёр хэсэг хуваагдсан байдаг.

Өмнөд Хүннү хятадуудтай нийлэн Умард Хүннүг удаа дараа довтолж, 87 онд Умард Хүннүгийн шаньюй Юлюг барьж амьдаар нь арьсыг нь өвчин алж 93 онд Модун шаньюйн овгоос гарсан Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй Юйчжүгяныг бас мэхлэн барьж хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Умард Хүннү нь өнөөгийн Монгол улсаар төв болгож байсан билээ.

Гэхдээ Хүннүгийн түүх үүгээр дуусаагүй, Өмнөд хүннү 5-р зуун хүртэл олон улс байгуулж Хятадтай зэрэгцэн оршиж байсан юм.

Б.Номинчимэд said...

Умард Хүннү дахин хүчирхэгжсэн ба нэг хэсэг нь өрнө зүгт нүүдлэн аян дайн хийж явсаар 5-р зуун болоход дундад европт ноёрхлоо тогтоосон байдаг юм.

Энэ үеэс Тэнгэрийн ташуур хэмээх Атилла (445-453) хааны түүх эхэлнэ. Хүннүчүүд Византийн эзэнт гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай зэрэгцэн оршиж байсан билээ.

Хүннүгийн үеийн шүтлэг бишрэлд бөө мөргөл голлож байсан юм. Хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнд эрээ цээрээ алдан Хятадуудтай худ ураг бололцон Хүннү гүрний мөхлийг түргэсгэж байсан боловч, бөө удган ба жирийн иргэдийн төвшинд үндэс угсаагаа цэвэр байлгах тухай үзэл ухамсар өндөр байсан бололтой юм.

Монгол бөөгийн удам угсаа таван үедээ ариун байх ёс журамтай байжээ. “Буриад зоны бөө мөргөлийн зан үйлийн товчоон” зэрэг ном зохиол бичиж туурвисан удган Б.Батмөнх:

“Бөө хүн заавал их хэрэгсэл бэлдэх шаардлагагүй. Эдийн засгийн их хохиролтой тул оюун ухаанаар төгс зангидан гарч чаддаг байх нь тун чухал. …… Алт мөнгөн тольтой байх ёстой. Толь тань харин эзэнтэй байх ёстой. Эзэн нь уг удмын чинь тэнгэрлэг онгод (уг гарвал) байх ёстой. Таны удам угсаа 5 үедээ ариухан байх ёстой. Толио зүүгээд уг гарвалаа бодоод бясалгалд (босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд байж болно) ор. Та уг гарвалаа сайн бод” хэмээн шавь бөөдөө сурган хэлж байсан удаа буй.

Мах цус ясан барилдлагаар нь авч үзвэл энэ таван үе нь цусан төрөл мөн. Удмын арван хоёр үе төрлийн аргаар бодож үзвэл өөрөөс дээш таван үе бол “тэргүүн төрөл” болж байна. Тэргүүн төрөл бол “аги үеийн төрөл”-д багтана. “Аги үеийн төрөл нь амин ураг төрлөөс тэргүүн төрөл хүртэлх төрөл орох бөгөөд энэ нь бодьгал хүний амьдран байж болох үед багтах баримжаа үе юм”. /Ё.Саяням “Ураг удмын журам”/
Эндээс бид монголчуудын Хүннүгийн үеэс шүтэж ирсэн бөө мөргөлд удам угсаа цэвэр байхыг эрхэмлэн үздэг болохыг мэдэж болно.

Anonymous said...

Хоёр. Юань гүрэн ба Монголын эзэнт гүрний хууль

Гэрийн хэлхээг үл эвдэх цааз ёс бол Хублай хааны үед боловсруулагдсан зарчим юм. Голдуу монгол хууль цаазын сурвалжид тусгагдсан байдаг.

Их монгол улсын үед Монголчууд нь олон улсын тавцан дээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан билээ. Тийм ч учраас бусад улс үндэстнүүд нь Монгол соёлыг хүлээж авах, эвлэрэн зохицох асуудал байсан болохоос биш, харин Монголчуудын хувьд үндэстний орших ба эс оршихын асуудал яригдаж байгаагүй юм. Гүюг, Мөнх хааны үед бүр Ромын папд хүртэл Мөнх тэнгэрийг шүтэхийг сануулсан тулган шаартсан албан бичиг явуулж байсан баримт байдаг. /1920 онд Полшийн эрдэмтэн лам Крилл Каралевски Ватиканы архиваас Гүюг хаанаас 1246 онд Ромын пап Инносент IY -т илгээсэн Монгол улсын төрийн албан бичгийг илрүүлсэн байна./

Харин монгол үндэс угсаа, соёл уламжлалаа хамгаалах асуудал харийг ноёрхсон Монголын эзэнт гүрнүүдийн үеэс хүчтэй яригдах болсон юм. Тэр тусмаа Хятадыг түрэмгийлж, эзлэн ноёрхсон төв Монголын хувьд асуудал бүр ноцтой байжээ. Бараг л бүх Монголчууд Хятадад очиж дарга суухаар морджээ. Аравт зуут, бүр хэдэн зуун айлын дээр нэг монгол хүн дарагчаар томилогдож байв. Монголчууд Хятадыг захиран 108 жил аж төрсөн түүхтэй.

Гэвч Монголчууд Хятадад уусаагүй эсэн мэнд, эх тунх цагаан хэрмийг давж Монгол нутагтаа буцаж ирсэн билээ.

Энэ бол Монгол хаадын хууль хатуу байсантай холбоотой, тэр үеийн хаад Монголчуудыг Хятад хүнтэй суух, Хятад хэлээр ярих, ёс заншилд нь орохыг хориглож байсан түүхэн баримт/ “Юань улсын судар”/ буй.

Юань гүрний үед хүмүүсийг яс үндсээр 4 давхарга хувааж байсан ба хамгийн дээд давхарт нь төр барьж буй Монгол, хамгийн доод талд нь Хятад иргэд байсан юм. Мэдээж энэ хоёр давхаргааны хүмүүс гэр бүл болох явдал байж болохгүй байв.

Монголчууд эртнээс яс үндэс, анги давхаргааны ялгааг хатуу мөрдөж ирсэн уламжлалтай билээ.

Түүнээс хойш хэдэн зуун жил өнгөрч, Монголчууд эргээд Манж Хятадын эрхшээлд орсон байв. Энэ үеэс дахиад үндэсний оршин тогтнолын асуудал сөхөгдөх болжээ.

Гурав. Улс төрийн бутрал ба Мандухай сэцэн хатны хатуу бодлого

Мандуул хааныг 1467 онд тэнгэрт хальсны дараа түүний хатан Мандухай Монголын төрийг тодорхой хугацаанд барьж байсан юм.

Anonymous said...

Тухайн үед Хорчины Үнэболд ван: “Галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье” гэсэн санал тавьжээ.

Мандухай хатан үүнийг Монголын хувь заяаг шийдэх түүхэн том сонголт хэмээн ухаарсан байв.

Мэдээж хувь хүний хувьд Мандухай хатан нь ид хүч, өнгө төгөлдөр Үнэболд вантай сууж хаан ширээг Хасарын үрд шилжүүлбэл аз жаргалтай амьдрах нь тодорхой. Аль эсвэл өөрөөс нь үе мултарч/олон нас дүү/, өвчин хуучинд баригдсан боловч алтан ургийн хууль ёсны хаан ширээ залгамжлагч Батмөнхын хатан болж Чингис хааны гал голомтыг бадрааж явах гэсэн асуудалтай тулгарсан байв.

Олон өдөр шаналан бодсон Мандухай хатан Үнэболд ванг дуудан:

“Хааны минь өвийг Хасарын үр чи идэх билүү
Чиний өвийг бид идэх билүү
Өргөж үл болох үүдтэй
Алхалж үл гарах босготой билээ.
Хааны минь үр байтал чамд үл эчнэм”

гэсэн боловч Мандухай хатан өөрөө шууд шийдвэр гаргахад хэцүү байсан тул Алагчугудын Сатай доголон ба Гурладын мэнд өрлөгийн Жаган зэрэг нөлөөтэй том түшмэдийн саналыг асууж зөвлөлджээ.

Сатай доголон буруу үг хэлж толгой уруугаа халуун цай асгуулж шийтгүүлсэн бол Гурладын мэнд өрлөгийн Жаган ах:

“Хасарын үрд эчихүл
Хар мөр удирдаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу.
Хааны урд эчихүл
Хан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэр алдаршъюу.
Цагаат хүнд эчихүл
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзэльюү
Цаглашгүй нэр алдаршьюу”

хэмээн алтан ургийн хэлхээ алдарч үл болохыг сануулжээ.

Тийнхүү Мандухай хатан:

“Хааны минь үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг эзэнгүй гэж
Хатан биеийг минь бэлэвсэн гэж
Хасарын үр даварч түрэмгийлж буй”-г

гүн ойлгож Алтай ордны дэргэд байрлаж бүхий найман цагаан гэрт ирж Бөртэ Үжин хатны цомцог ордонд цацал цацан, заргаа заан, өчиг өгсөн ба түүний хойно Батмөнх Даян хааныг долоон насанд нь Мандухай сайн хатан биеэ залгуулж, мөн он гахай жилд хан ор суулгасан” /АТ/түүхтэй юм.

Мандухай цэцэн нь төр барьж байсан хатан байтал өөрийн хайр сэтгэл, аз жаргалаа орхин алтан ургийн гал голомтыг сахин хамгаалж гэрийн хэлхээг үл эвдэн хааны үндсийг залгуулж чадсан Монголын төрд гавьяатай хүн юм.

Өнөөдөр Монголчуудад Мандухай цэцэн хатны зориг санаа үгүйлэгдэж байна гэлтэй. Харь хүнтэй сууж үндэс угсаагаа эвдэж байхаар муу ч болтугай Монголчууд хоорондоо гэрлэж Мөнх тэнгэрээс заяаж төрсөн Бөрт чоно, Гуа марлынхаа гал голомтыг бадрааж явах нь чухал билээ.

http://www.youtube.com/watch?v=jNMCxzQpBNg

Anonymous said...

өрөв. Манж хатад ба Монгол эхнэр охидыг харьцуулсан нь

Лувсанчойдон/1875-1928/ бол Зостын чуулганы Харчин зүүн гарын хошуунд төрсөн, Ойрд угсаатай, Монгол, Манж, Хятад, Төвд хэл сурч 1902 онд “дөрвөн хэлний гүш”/хожим нь япон хэл нэмж сурсан/ хэмээх цол шалгуулж авсан, тухайн үеийн сэхээтэн хүн байв. Бээжингийн Манж Монгол сургуульд багшилж байсан ба 1907 оноос Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд уригдан 4 жил багшилж өнгөрсөн юм. Тэрээр хэлний өргөн мэдлэгээ ашиглан дорно дахны ёс заншил, соёл уламжлалыг сайтар судлан 1918 онд “Монгол зан аалийн ойлбор” хэмээх номоо хэвлүүлсэн нь судалгааны үнэ цанатай, чухал бүтээлийн нэг болжээ.

Лувсанчойдон “Монгол зан аалийн ойлбор”-т:

“Манж удмын Дайчин улс байгуулагдаж Манжийн хаан гүнжээ Монгол ноёдод хатан болгон өгөх явдал буй болжээ. Тийнхүү Монгол хошууны эзэд Манжийн хааны төрөл угсаатай ураг бололцсоноос одоо монголчууд хоорондоо ураг барилдах явдал баахан цөөрч цөм Бээжингээс хатан авах явдал дэлгэрэв. Чухам үнэндээ Манжийн хаан нарийн ухаанаар Монгол удмыг эзэлж авах арга хэрэглэж буй юм. Энэ мэт Манжийн гэгээ гүнж нарыг Монгол ноёдод холбон өгөх болсон нь хоёр шалтаг шалтгаан буй.

Нэг нь: Монгол ноёд Чингис хааны удам тул язгуур сайн, Манжийн хааны удамтай ураг барилдаж явахад гарал язгуур тэнцэнэ. Хоёр нь: Монгол ноёд тэр цагт хүчирхэг чийрэг бөгөөд цэргийн хүчин байх тул Манжийн хаан гүнж гэгээгээ Монгол ноёдод өгч ургийн ураг хурим, найр найрамдлаар Монгол аймгийг эрхэндээ оруулан авах арга хэрэглэж буй”/Лувсанчойдон “Монгол зан аалийн ойлбор”/ хэмээн тэмдэглэхийн зэрэгцээ бас Монгол ноёд Манжаас хатан авах нь зардал сүйтгэл их ордог ба үүнээс болж ард иргэдийн татвар говчуур нэмэгдэж маш их зовлон чирэгдэл болдог тухай ч өгүүлжээ. Бас нэг сонин зүйл нь Манжийн гүнж, гэгээ нараас хүүхэд төрөх нь маш ховор байсан тухайг ч Лувсанчойдон гуай онцлон тэмдэглэжээ. Харин энэ нь аз болж Монголын алтан ураг уусаагүй бололтой юм.

Лувсанчойдон гуай цааш нь залгаж бичихдээ:

Anonymous said...

“Монголын эхнэр охид төрөлх чанар сайтай. Алжуу залхуу нь цөөхөн. Эртнээс эдүгээ хүртэл холын ухаантай, ихэмсэг эхнэр олон гарав. Монголын эртний ёсыг алдахгүй барьж явсан нь цөм эхнэрүүдийн чадал тэнхээнд буй билээ. Эдүгээ болтол хошууг засаж чадах Монгол охид, хатад, эхнэрүүд олон гарчээ. Харин Манж хатан авснаас эхлэн Монголын гэрийн хэлхээ алдарчээ. Манж хатан аваагүй одоо байгаа Монгол ноёдын гэрийн ёс чанга бөгөөд товчоотой, эртний Монгол ёсоо өв тэгш хадгалан, гэр зуураа эе эвтэй, янаг амраг, амар амгалан, цаг бүр аз жаргалтай аж төрж байгаа билээ” гээд:

“Зүс сайтай охид
Зориг сайтай хөвгүүд
Зор сайтай эрс
Журам сайтай эмс
Нутаг усны чимэг
Суртал сайтай үрс
Сонсгол сайтай өвгөд
Мандах нарны өнгө” хэмээн магтаад:
“Сургаал сайтай хүн тэнхээрч
Сонсгол сайтай хүн мэргэн болдог”

гээд бас “Гэрийн сургаал улсын үндэс мөн” /Лувсанчойдон “Монгол зан аалийн ойлбор” 1918 он/ хэмээжээ.

Б.Номинчимэд said...

Манжийн үед Манжаас эхнэр авах явдал дэлгэрч байсан ч тухайн үеийн хууль тогтоомжид Монгол Хятад иргэдийн гэрлэхийг хориглосон байдаг.

Тухайлбал: “Гадаад монголын төрийг засах хууль зүйлийн бичиг”-т:

“Дотоод газрын иргэд/хятад хүн/ Өвөр, Ар Монголоос эмс охидыг эхнэр болгон авч болохгүй. Дур мэдэн авсан ба өгсөн байвал монгол эхнэрийг нь хятад нөхрөөс нь хагачуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцон, монгол хуулиас зөрсөн иргэнийг гурван сар дөнгө зүүлгэж, зуун ташуур занчиж уг нутагт нь хүргүүл. Харьяатаа захирах эрх тушаалтай тайжийг нь гурван есөн малаар торго. Харьяат засаг нь байцан шалгах хариуцлага алдсан бол хууль ёсоор зургаан сарын цалинг хас. Хэрэв харьяат тайж, засаг нар өөрөө байцаан илрүүлсэн байвал ялаас хэлтрүүлэхтүн” /“Гадаад монголын төрийг засах хууль зүйлийн бичиг” зүйл-846 / гэж тогтоосон байдаг.

Тухайн үед Орос, Хятад хүнтэй гэрлэх байтугай ойр дотно явалцахыг ч хориглож байжээ. Жишээ Халхын ноёд ихсийн зохиосон “Халх журам”-д: “Бас ер нийт хэн хүн хятад, орост тэмээ бүү хөлслүүл. Хөлслүүлбээс мөн хөлсийг авч бай” /“Халх журам” зүйл-193/ г

Anonymous said...

Тав. Зах зэлийн үеийн шинэ аюул заналхийлэл

Монголын өнөөгийн байдлыг зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг гашуун боловч үнэн үгийг нүдэнд үзэгдэж гарт баригдтал хэлсэн юм:

“Ер нь Монгол айл гадаадад хоёр жил болоход л хүүхдүүд нь эх хэлээ таг мартчихсан, тэр ичгэвтэр байдлаа гайхуулаад байхыг нь яана. Америкт байгаа зарим Монгол айлын эцэг эх нь англиар бараг ярьж чаддаггүй шахам мөртөө хүүхэд нь Монголоор юу ч ойлгохгүй юм, хоорондоо яаж хэл нэвтрэлцдэг юм болоо гэж нэг найз маань саяхан тэндээс гайхчихсан ирсэн. Хүүхдүүд маань их солонгосжиж байна, Солонгос хоолонд дуртай, хоорондоо солонгосоор ярьдаг, Монгол хоол хийгээд өгөхөөр хурцдаад байна гээд идэхгүй юм гэж Сөүлд суурьшаад удаж байгаа, нэг Монгол дэлгүүрийн эзэн эмэгтэй ярьсныг сониноос уншиж билээ.

Олон жилийн өмнө Эрхүүд сурч байхад тэнд Соня гэдэг Афган, Оросын эрлийз охинтой танилцсан юм. Орос ээжтэй, Афган аавтай тэр охин лалын шашинтай, Афган хувцас өмсөж, Афган хүмүүжлээр хүмүүжиж, дари хэлээр ярьдаг цэвэр Афган хүн байсан.

Энэ нь тэр үед Монголд элбэг байсан орос ээжтэй, монгол аавтай эрлийзүүдтэй харьцуулан гайхахад хүргэж байсан билээ. Тэр охины ярьснаар, ээж нь афган хүнтэй гэрлээд л шашинд нь орж, дари хэл сурчээ. Харин Монгол хүн орос эхнэр авахаараа оросжоод, герман нөхөртэй суухаараа германжаад нөгөө соёлынхоо дарангуйлалд орчихдог/Дарангуйлал гэхээс илүү монголчууд сайн дурнаасаа элсэж ордог нь олон байдаг. Г.Г/ нь л үнэн.

Anonymous said...

Гэхдээ хүн төрөлхтний түүхэнд эзлэх байр суурьтай, төрт ёсны баялаг түүхтэй, 33 оронтой тоог торолгүй хэрэглэж, одон зурхай зурж явсан монголчуудын соёл тийм ч амархан мартагдаж, хүчирхэг соёлд дарлагдахаар эд биш хэмээн зөрүүд омгорхол төрөөд байх юм. 33 оронтой тоо хэрэглэх нь битгий хэл чарганд хөллөдөг нохойноосоо цааш тоон утга илэрхийлж чаддаггүй бүдүүлэг хэл ч байдаг” /Б.Шүүдэрцэцэг “Монгол хүний үнэ цэнэ” нийтлэл “Зууны мэдээ” сонин. Дугаар 18/2778/ хэмээжээ.

Б.Шүүдэрцэцэгын “Америк бол диваажин биш, харь нутгийн хүн бүхэн бурхан биш” гэх зэрэг Монгол бүсгүй харь хүнтэй суугаад хохирсон тухай нийтлэл бас байдаг. Ер нь энэ сэдвээр ганц Б.Шүүдэрцэцэг ч биш, монголын хэлтэй амтай, бичигтэй үсэгтэй болгон хэлж ярьж бичиж шүүмжилж байгаа билээ. Монголоо гэсэн зөв сэтгэлтэй зохиолч, сэтгүүлч нарын олон мянган нийтлэлээс Б.Шүүдэрцэцэгын бүтээлээс төлөөлүүлж эш татан орууллаа.

Бас сэтгүүлч Х.Болормаагийн наашаа харж зангиран цаашаа харан уйлан бичсэн нийтлэлд:

“Тэнгэрээс тамгатай төрдөг монгол хүүхдийн хонгон дээрх хөх толбо бүдгэрч эхэллээ. Монгол эхээс толбогүй хүүхэд төрлөө” гэсэн тун таагүй хоёр өгүүлбэр хүмүүсийн ам дамжсан яриан дунд тэнүүчилж явах болжээ. Үнэн, худлыг мэдэхгүй ч ямартай ч энэ яриаг манай улсын хүн судлаач эрдэмтэн докторуудын хэн нь ч тогтоож, баталж нотолж, бас үгүйсгэж чадахгүй бололтой.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны мэдээгээр зөвхөн энэ оны эхний хагаст гадаадын 48 иргэн Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэн, манай улсад байнга оршин суух зөвшөөрөл авчээ. Тэдний олонх нь эрэгтэй. Монголд суурьшин амьдрахаар ирж буй харийн орны иргэдтэй зөрөөд хоёр дахин олон монгол гадаадынхантай гэрлээд эх орноо үүрд орхидог. Тэд бараг бүгдээрээ эмэгтэй. 17-хон настай, цэцэг цэврүү шиг жаахан охин хөгшин хятадтай гэрлэхээр ирэхэд нь “Үгүй” гэх эрх байхгүй учраас арга ядахдаа наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад “Сайн бодоорой. Нэг насны амьдрал шүү дээ” хэмээн зөвлөөд буцаадаг тухайгаа Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн ажилтнууд халаглан ярьж байна. Гэсэн ч өнөө охин “Би хайр сэтгэлээрээ энэ хүнтэй гэрлэх гэж байхад бүртгэсэнгүй. Хүний эрх зөрчлөө. Миний эрхэнд халдлаа” хэмээн бөөн дуу шуу болдог гэсэн. Эрлийз хүүхэд тэвэрчихээд эрх мэрх ярьж явдаг охин олон. Гэрэл зурагтай гэрлээд БНСУ-ыг зорьж байгаа хүүхнүүд бүр дийлдэхээ больсон аж.

Anonymous said...

“Хүн ам зүйн талаар төрөөс баримтлах бодлого” хэмээх хоёр ч удаа баталсан цаас байдаг ч даргын ширээнд дараастай байх хойгуур нь хятад иргэд хөнжлөө үүрээд Монгол руу цувахад зөрөөд монгол эрчүүд байр, машин зүүдэлсээр “Корейн эйр”-ийн онгоцонд суусаар. Хүн амынхаа талаар баримталж буй төрийн бодлого арай энэ биш байлтай. Гэхдээ бодлого тодорхойлдог яам нь дадлагажигч нэрээр эрчүүдээ харьд экспортолж, оронд нь ажиллах хүч нэрийн дор хятад, солонгосчуудыг хэдэн вагоноор нь импортлоод, төрийн түшээд нь түүнийг дэмжээд байгаа болохоор үүнийг “Хүн ам зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын нэг хэсэг юм уу гэж ойлгохоор. Хүн амын таваас ихгүй хувь нь гадаадын иргэдтэй гэрлэхийг хорьсон заалт тэрхүү бодлого гэгчид байдаг ч үүнд хяналт тавьж байгаа хүн ер нь байна уу. Магадгүй Монголын 175 мянган иргэн харийн хүнтэй гэрлээгүй тул энэ талаар санаа зоволтгүй гэх хүн гарч мэднэ. Цаасан дээр гадаадынхантай гэрлэлтээ бүртгүүлсэн хүний тоо одоогоор цөөн байж болох ч нууцаар ханилсан, үр хүүхэд нь төрчихсөн хүн бодит амьдрал дээр тэрнээс олон бий. Ийм байдлаар монголчуудтай дэр нэгтсэн гадаадынхан голдуу хууль бусаар орж ирсэн байдаг тул баригдаж нутаг буцахаас эмээн гэрлэлтээ албан ёсоор болгуулдаггүй онцлогтой” /Х.Болормаа “Монгол хүний удмын сан ухнынхаас дордов”. “Өнөөдөр” сонин. 2008-10-16/

http://www.youtube.com/watch?v=z6UzkBFaELE

Anonymous said...

Very NICE
Goe baina. Undesni baxarxalig sergeex ni chuxal! tegej baij l uls undesten negen garin door zangirna !

Anonymous said...

Хүний нийгэм хүн дээр л, хүн хоорондын хүнлэг зарчим дээр л оршдог. Өвгөдийн байгуулж өгсөн агуу улсыг хүн чанараа гээж, ёс журам, хуулиа барихаа больсоноос буюу энгийн хэллэгээр шударга ёс алдагдаж, хүн хүнээ хүндэтгэн хайрлахаа больсон тэр цагаас л мөхөөж эхэлсэн юм. Бие биендээ дайсагнасан, үзэн ядалт, амин хувийн ашиг хонжоо хайсан үйл ажиллагаа давамгайлснаас л Монгол улс хоорондоо тэмцэлдэн мөхсөн түүхтэй. Агуу их гүрнийг байгуулая гэвэл агуу их уужим сэтгэл, хүн хүнээ хайрлах агуу хайраар л улс гүрнээ агуу болгодог.Өнөөдөр Монголд үндэсний үзэл нэрээр нэг нэгнээ яс үндсээр ялгаварлах, гарал үүслээр нь доромжлох явдал байгаа нь Монголын нийгмийг хүнлэг бус болгоход хувь нэмрээ оруулж байна. Эх оронч үзлийг үндэсний дээрэнгүй үзэлтэй хутгаж бусдыг эрлийз, өөр үндэстэн хэмээн гадуурхах явдлыг сурталчилж байгаа нь яавч эх орон ч үзэл бус. Эх орон ч үзэл нь Монгол хүмүүс бие биеээ хайрлан хүндэтгэх дээр л оршдог. Тэрнээс бус байгалийн сайхан, өндөр байшин энэ тэр бол үзэгдэх өнгө, бахархал төдий. Бид аав, ээжээ хайрлахаас, танихгүй ч гэсэн бие биентэйгээ хүндэтгэлтэй харьцан баяр баясгалан бэлэглэхээс үүдэн Монгол хүмүүстээ, эх орондоо хайртай, дуртай болдог. Эх оронч үзлийн тулгуур нь үүн дээр л тогтдог. Иймд хүн хүнээ үзэн ядах фашист, үндэсний дээрэнгүй үзлийг номлогчид, ард түмнээ үндэс гарлаар нь ялгаварлаж , эрлийз энэ тэрээр нь хавчихыг уриалах нь Монголын эх оронч үзлийн эсрэг үзэл мөн. Эрлийз ч бай, Хятад, Орос, Казах ч гаралтай бай тэд манай эх оронд л ажиллаж амьдарч, өсөн торнин, үнэнч шударга үзэлтэй, зөв хүмүүжилтэй хүмүүс байвал бидний нэг хэсэг Монгол үндэстний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бидэн шиг л эх орноо хайрлаж таараа. Яагаад гэвэл тэдний хувь заяа Монгол орны мандалт, бууралттай салшгүй холбоотой. Монгол орон баяжиж хөгжвөл тэдний ч амьдрал сайжирч, буурвал бид бүхний амьдрал хамтдаа доройтох билээ.Хүмүүс ямар ч итгэл үнэмшилтэй байсан бүх шашны үзэл номлолыг хураангуйлаад ганц өгүүлбэрт багтаавал хүн хүнээ хайрал, хүндэтгэ гэсэн ганцхан утга, хоёр, гуравхан үгст л багтдаг. Хүн төрөлхтний түүхэнд гарсан агуу сэтгэгчид болох бошгийг үзүүлэгч Мозей, гэгээрсэн Будда, бурханы хүү Ийсус, зөнч Мухамед нарын хэлсэн сургааль ном нь ганц л цэг дээр огтлолцдог нь “хайр” гэсэн үг бөгөөд хүн хүнээ хайрлахыг тэд бидэнд сургаж номлож байжээ

Anonymous said...

Зургаа. Зарим зүйр цэцэн үгийн утгыг зөв ухаарах нь

Монголчууд Мөнх тэнгэрийн хүч, ивээл, тааллын дагуу аж төрөн амьдарч ирсэн болохоос биш, ус өгсөн хүн болгоны ёсыг дагаж боолын амьдралаар явж ирээгүй билээ.

Дэлхийн ард түмэн бие биенийхээ ёс заншил, соёлыг харилцан хүндэлж үзэх зарчим байдаг болохоос биш, тулган хүлээлгэж, түүнийг нь нохой шиг дагах ёстой онол сургаал орчин үед байхаа больсон билээ.

Энэ нь монгол зүйр цэцэн үгийг гутаах гэсэн оролдлого биш, монголын ард түмний оюуны бүтээл болсон гайхамшигтай сайхан зүйр цэцэн үг олон байдаг. Энэ зохиолд ч гэсэн зүйр цэцэн үгийг өргөн хэрэглэсэн билээ.

Гэхдээ зарим зүйр цэцэн үгийг буруу ойлгож буруу хэрэглэдэг жишээ цөөнгүй байдаг. Жишээ нь: “үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэдэг бол монголчуудын амны уншлага болгодог өргөн хэрэглэгээний зүйр цэцэн үг юм. Энэ нь үнэнч шударгаар явбал эцэстээ худал хуурмагийг ялж дийлнэ гэсэн утгатай, энэ бол маргах зүйлгүй үнэн ёс юм. Гэтэл үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг бол худал, үхэр тэрэг хэзээ ч туулайг гүйцэхгүй. Намайг бага байхад манайх үхэр тэрэгтэй байсан, хээр талаар туулай ч элбэг байсан, гэтэл би үхэр тэргээр туулайг гүйцэж байгаагүй, аав ээж маань ч тийм явдал болсон гэж хэлж байгаагүй юм, харин үнэнч шударгаар явж түүнийхээ үр шимийг амсаж яваа улс олон байдаг. Тэгэхлээр бид үхэр тэргийг туулайтай уралдуулбал үхэр тэрэг түрүүлдэг юм байна гэж ойлгож болохгүй, зөвхөн үнэнч шударга явбал эцэстээ ялдаг болохыг зүйрлэж хэлжээ хэмээн бодох ёстой ажээ.

Anonymous said...

Энэ мэт “усыг нь ууж ёсыг нь дагана” гэдэг бол цанаа нарийн утгатай гэдгийг мэдэх нь чухал юм.

Энд нэг эрэмбэ дарааллын асуудал байгаа юм. Мэдээж хүн чамд ус өгсөн бол чи түүнд баярласнаа илэрхийлж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй, бас тэр хүн чамаас ялимгүй давуу эрхтэй гэдгийг санах нь чухал. Ердөө энэ зүйр цэцэн үгэнд үүнийг л хэлсэн байгаа юм. Харин үүнээс гүнзгийрүүлж, тэр хүний, тэр ёсны, тэр шашны, тэр улсын боол болох гэж байгаа бол энэ зөвхөн таны өөрийн сонголт юм, эцэг дээдэс маань энэ зүйр цэцэн үгийг хэлэхдээ тийм санаа агуулаагүй байж болох юм. Зөвхөн хүмүүсийн хоорондох харилцаанд бие бие хүндлэх зарчмыг л хэлсэн төдий болой.

Тийм болохоор “усыг нь ууж ёсыг дагана” гэдгээр гүн ухааныхаа онолын үндэс болгож харьд уусаж байгаа иргэд бол энэ зүйр цэцэн үгийг буруу ашиглаж боол мэт дорой зангаа халхавчилж байна хэмээн ойлгож болох юм.

Өнөөгийн нөхцөлд “Усыг нь уусан ч ёсоо алдахгүй” байх л чухал байгаа билээ.

Anonymous said...

Мөн үүнтэй төстэй “Сохрын газар нүдээ ань, доголонгийн газар хөлөө өргө” гэсэн сохроор бусдыг даган далбаганах, өөр орчинд хүчээр дасгах явдлыг хөхүүлэн дэмжсэн назгай зүйр цэцэн үг ч байдаг.

Гэхдээ үүний эсрэгээр Монгол хүн өөриймсөг байх тухай зааж сургасан зүйр цэцэн үг ч олон байдаг. Жишээ нь:

“Нохой хуцахаараа хуцаж, тэмээ явдгаараа явах”, “Зангаараа явбал биед амар, Замаараа явбал моринд амар” гэх зэрэг зүйр цэцэн үг ч байдаг.

Долоо. Монгол төрөөс хэрэгжүүлж буй бодлого

1994 онд батлагдсан “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д: хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга замын нэг нь “удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох” гэсэн байдаг.

“Соёлын тухай хууль”-д:

Anonymous said...

“Соёлын тухай хууль”-д:

1. түүх, соёлын уламжлалыг хамгаалж хөгжүүлэх;
2. эх хэл, бичиг үсгээ судлах, өвлөх, өвлүүлэх;
3. гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх;
4. соёлын үнэт зүйлийг элдэв халдлагаас сэрэмжлэн хамгаалах зэрэг дөрвөн зүйлийг Монгол Улсын иргэн соёлын талаар хүлээх үүрэг болгон хуульчилсан байдаг. /“Соёлын тухай хууль” 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр/

Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно: “Соёлын үнэт зүйл” гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шастир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил хамаарна.

Anonymous said...

Гэр бүлийн тухай хуулийн “гэрлэгчдийн эрх, үүрэг”-ын хэсэгт:

“Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэсэн байдаг нь ургийн бичиг хөтлөх нь Монгол айл, гэр бүлийн хуулиар хүлээсэн нэг гол үүрэг ажээ. /“Гэр бүлийн тухай хууль”-ын 10.3 1999 он/

Гэрийн хэлхээ үл эвдэх цааз ёс бол эртээс байсан гэдэг нь дээрх баримт судалгаанаас ойлгож болох юм. Монголууд цэвэр цусаа хадгалж үлдэх талаар төрийн цааз тогтоох зэргээр олон арга техникийг түүхэн дээр хэрэглэж ирсэн байна. Орчин үед Монгол төр засгаас “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”, “Соёлын тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль” зэрэг хууль тогтоомж, үзэл баримтлалуудыг батлан гаргаж, үндэс угсаагаа хадгалж үлдэх талаар тодорхой арга хэмжээ авсан гэж үзэх үндэс бүрэлдэж байна. Эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалд шүүмжлэлтэй хандах, цаашид засаж залруулах зүйлүүд байгаа боловч, ямар ч байсан төр засгаас үндэс угсаагаа хамгаалах талаар авсан эхний арга хэмжээ хэмээн ойлгож болох юм. Энэ утгаараа эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалуудыг ач холбогдолтой бөгөөд ирээдүйгээ харсан төрийн бодлого хэмээн үнэлж болох юм.

Anonymous said...

Энд Мөнх тэнгэр судлалын үүднээс уг асуудалд хандан судалгаа хийж, гэрийн хэлхээг үл эвдэх буюу үндэс угсаагаа хадгалж үлдэх талаар арга зам хайж эрэлхийлэл хийсэн юм. Үндэс угсааны цэвэр байх асуудал/Pure blood/ нь яагаад Мөнх тэнгэртэй холбогддог бэ гэвэл, ерөөс ганц өгүүлбэрээр утга нь тодорхойлогдоно. “Монголын нууц товчоо”-нд Монголчуудын язгуурыг дээд тэнгэр буюу Мөнх тэнгэрээс гаралтай хэмээн тэмдэглэсэн байдагт хамаг шалтгаан оршино. Тэнгэр язгуур дэлхийн улс үндэстэн болгонд байдаггүй, зөвхөн Монголчуудад заяасан байдаг ажээ. Тэнгэр язгуурыг хамгаалж үлдэх явдал бол Монголчуудын үүрэг болох юм. Тэнгэр язгуур гэж хэлэх нь хэт гүн, жирийн ухамсрын төвшинд ойлгогдохгүй байж болох тал буй. Тэгвэл ховордож устаж буй амьтан ургамлыг хамгаалж үлдэх дэлхий нийтийн аян зохиогдож буйн нэгэн адил цөөн хүн амьтай устах гэж байгаа үндэстэн ястныг ч түүнээс илүүтэй хамгаалж хайрлах асуудал байгаа юм гэвэл илүү тодорхой байж болох юм. Нөгөө талаасаа дэлхийн олон улс орныг нөлөөлж байсан түүхэн гавьяа зүтгэлтэй нүүдэлчин үндэстний генийн санг цэвэр байлгах явдал ч гэсэн дэлхийн нийтийн анхаарлын чигт байвал зохих асуудал билээ.

Зохиогч: Доктор, Профессор Г.Гэрэлбаатар

Oogiinoo said...

Goyo yumaaa

Anonymous said...

Ийм цэрэгтэй , ийм баатартай байхын тулд эзэн нь өөрөөр эрэлхэг ард зоныхоо төлөө үхэхээс айдаггүй байх хэрэгтэй гэдгийг түүх ярина бус уу . Түүнээс биш хулгайч нараар удирдуулсан ард түмэн хулгайч болохыг мөрөөдөж хүүхнүүд нь янхан болдог гэдгийг ч өнөөгийн монголчууд үзүүлж өгч байгаа билээ .

Anonymous said...

Айн Жалутад Монгол цэрэг ялагдсан нь
Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сvрийг дарсан хэмээн Арабын тvvхчид хєєрєлдєн бичиж, Лалын шашинтан хvн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ?Одоогоос 746 жилийн ємнє буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар тєєнєж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны єндєрлєг гэх хvний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сvvдэр дайрч байлаа.Энэ цэргvvд бол Лалын ертєнцєд эр зоригын тууль болон vлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргvvд байсан юм.1260 онд Хvлэг хаан Лалын ертєнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мєнхийн тушаалыг биелvvлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертєнцийг бvрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.Гэтэл яг энэ vед Мєнх Хаан євчний учир таалал тєгсєж Хаан ахаа алдсан Хvлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийггарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хvчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд тvvн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха НоёнХэт Буха Ноён бол Хvлэг Хааны шадар жанжин байж тvvний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мєхєєсєн туршлагатай жанжин байсан юм.Хvлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён єєрийн элчийг 40 нєхрийн хамт Египет луу илгээж Мєнх Хєх тэнгэрийн зарилгаар Хєхрєгчид хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, vvний эсрэг зогссон хэн бvхэн, тэдний гэр бvл бvхэлдээ хvйс тэмтрэгдэх бєгєєд бидний хvч чадал Истандариийн Рустамаас илvv болно.Та нар бууж єгч элчээ ирvvлж хvндлэл vзvvл эс бєгєєс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ vед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогvй Лалын сvvлчийн улс байсан бєгєєд Тvрэгvvд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск тєвтэй улс байлаа.

Anonymous said...

Хаан нь Кудуз гэх тvрэг хvн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард тvмний талархлыг хvлээсэн байж. Тvvний цэргийн гол хэсэг нь Хорезмын сvvлчийн Хан Хvv Жалал Ад Дины цэргийн vлдэгдэл, тэдний vр сад байсан гэжээ.Монголын элч мєн нэмж ингэж хэлжээ. Хvлэгv Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик тvvнийг сєрж зогсож чадаагvй бєгєєд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд тvvний ах Их Хаан Мєнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч тvvний Арслангийн зоригт Луугийн хvчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал тvvнийг хэн ч зогсоож чадахгvй бєгєєд та нар vтэр тvргэн бууж єг гэж шаарджээ.Харин Мамлукын хаан єєрийн шадар тvшмэдvvдийн хамт зєвлєж бид бууж єгсєн ч байлдсан ч биднийг зєвхєн vхэл хvлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд vгvй ар талд Хойд Африкийн элсэн цєлєєс єєр ухрах газаргvй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхvv зоригтой шийдвэрт нєлєєлсєн бас нэгэн хvчин зvйл бол Хvлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ vед элч илгээж Мамлуктай цуг Хvлэгийг дайлая гэжээ.Бэрх Лал шашинтан гэж єєрийгєє нэрийдэж байсан боловч vнэндээ тvvнд Хvлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны vеэс Зvчийн vр садад хvртээсэн Кавказын нурууны ємнєд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хvлэгтэй булаацалдсан явдал бєгєєд энэ нь ч бас зєвтгєх талтай байсан бєгєєд , дайран дээр давс гэж Хvлэгийн цэрэгт хvч єгч Багдадыг эзэлж явсан Зvчийн удмын 3 Хан Хvv учир битvvлэгээр Хvлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хvv нар хор ууж vхсэн гэж баталсан аж.

Anonymous said...

Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь vнэн боловч vндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж vзэх бvрэн vндэстэй гэнэ.Vvгээр ч зогсохгvй чухамдаа Єгєдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мєнх Хаанд авч єгсєн гол хvн бол Батын заавраар гардан гvйцэтгэсэн Бэрх байсан бєгєєд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал vvсжээ.Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгvйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгvйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгvл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хєдєлгєєнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгvй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха єєрийн хvчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.

Anonymous said...

Энэ vед дайсан байрлалаа єєрчилж нууц отолтонд хэсэг хvчээ оруулан ухарч улмаар бvсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар єєрийг нь цохисон хэрэг болжээ.Энэ vед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хvлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж тvvний урмыг хугалснаас баатар зоригыг vзvvлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрvvд бэлэвсэрнэ, vнасан азарга маань vрэгдвэл Хааны адуун сvргийн гvv нэгэн жил унагалахгvй, гэвч Хаан биднээр бахархаж бидний єшєєг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргvvд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггvйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ.Мамлукын цэрэг ойд орж бvгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хvрээг эзэлж тэнд байсан хvvхэд, эмэгтэйчvvд тvvний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хvмvvсийг бvгдийг тарчилган цаазалжээ.

Anonymous said...

Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын єргєєндєє авчирч ингэж хэлжээ, Худал vг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хvvхдийг хєнєєсний тєлєє буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, vvний хариуд хvлээтэй байсан Хэт Буха эгц єндийн босож ирээд огтхон ч айсан шинжгvйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би vvнийг чи биш бурхны таалал гэж vзнэ, чиний єнєєдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хvлэг Хаанд хvрмэгц тvvний хилэн бадарч Азербайжанаас Египет хvртэл єшєє хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хvлэг Хаанд над шиг цэрэг эр гучин тvм бий бєгєєд тvvний зєвхєн нэг нь би гэжээ. Тvvний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож тvvнийг vтэр цаазалж толгой гар хєлийг салган Мамлукын нутгаар шонд тараан єлгєсєн гэнэ. Vнэхээр Кудуз Султаны тvрхэн зуур баярласан бєгєєд хэдхэн хоногын дараа єєрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм.Баатар зоригт эрээ алдсан Хvлэг Хаан ихэд харамсан гуниглаж, тvvний нэрийг мєнхлєн vлдэж хоцросон гэр бvлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ.

Anonymous said...

Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцvv болсноос Хvлэг Хаан баатар эрийнхээ єшєєг авч чадаагvй ажээ.1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Тvvний хvv Абага Ногайг дийлж тvvний хvрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгvй Хvлэг Хаан нас барж дайн тvр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хvчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ vедээ єєрєє нас барж дайн зогссон гэжээ. Энэ дайныг Хvлэгийг залгамжилсан Абага хаан vргэлжлvvлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг тєлєєлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ.Энэхvv дайн бол Чингисийн vр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бєгєєд 1264 онд Хубилай Аригбєхтэй байлдсан аж. Дайны зорилго ба тvvхийн давталтМонголын Эзэнт гvрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мєнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертєнцєд эзэн суух ёстой гэсэн онол байсан бєгєєд Хєхрєгчид Хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ.Єгєдэй Хаан Хятадыг бvрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мєнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Тvркээр дамжин баруун Европод хvрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелvvлэхээр зэхэж байсан юм. Их Монгол гvрний ємнєє тавьсан зорилго тухайн vед дэлхий дахинд гvйцэтгэж байсан vvрэгийг ойлгохыг хvсэж байгаа хvмvvс єнєєгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж vзэхийг барууны тvvхчид зєвлєсєн байдаг.

Anonymous said...

Vvний жишээ нь 1252 онд Мєнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг тєвхнvvлэх vvрэгийг тєрсєн дvv Хvлэг Хаанд єгчээ. ХvлэгХаан Иран Ирак Гvрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд тєвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн тvvхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мєнхєлсєн хvчирхэг бєгєєд Монгол хvн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм.Яах аргагvй тухайн vед эзлэн тvрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хvмvvс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ.Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хvсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чєлєєлєх хvсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мєнгєєр хахууль барьж амиа гуйхад нь Хvлэг хаан ард тvмнээсээ харгис ширvvн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн тvvний ам луу алт мєнгє цутгахыг тушаасан байдаг.Харин 525 жилийн хастай Аббасидын гvрний сvvлчийн хааныг Монгол ёсоор хvндэтгэж цусыг нь газарт дусаалгvй нойтон эсгийд боож хороосон гэдэг.Ийнхvv Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны vед газар авсан vндэстэн ба шашны ялгаан дээрээс vvссэн эцэс тєгсгєлгvй дайныг зогсоогч хvчин болж байжээ.Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хєгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг.

Anonymous said...

Харамсалтай нь Мєнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны євчний учир амиа алдсан бєгєєд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хvрч чадагvйдээ нас барахын ємнє ихэд харамссан байдаг нь тvvхэнд vлджээ. Монголын орчин vеийн томоохон тvvхч Ч.Далай гуай ч Эзэнт гvрний Хаан хvн жижиг дайнд єєрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мєнх Хаан нас барснаар Монголын эзэнт гvрэн задралын шатандаа орсон тєдийгvй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжvvлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс тєр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ. Тvvх давтагддаг гэж vv хэмээн хvмvvс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм.1241 онд Дунай мєрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргvvлэн татсан шалтгаан Єгєдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ. Ийнхvv Лалын ба Христийн ертєнц Тэнгэр шvтээнт Монголчуудын бvрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гvрний 2 Хааны vхэл тэднийг аварсан байдаг

Anonymous said...

Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хvчийг зогсоож чадах цэргийн хvч эсрэг талуудад байгаагvй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхvv Айн Жалутын тулалдаан єнгєцдєє харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны vхэл, Алтан Орд Ил Хааны улсын зєрчил л Монголчуудыг зогсоосон билээ.Vнэхээр Монголын эзэнт гvрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мєхєєсєн билээ.Айн Жалутын ялагдал, vр дагаварЭнэхvv тулалдааны ач холбогдолыг лалын тvvхчид єндрєєр vнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертєнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогvй билээ. Vvнтэй ижил тєстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хєєрдєг Оросын тvvхчдийн жишээ билээ.Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хvч єгєх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бєгєєд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг.Vvнээс хойш 1480 хvртэл Москва татвараа Алтан Ордод єгсєн байдаг бєгєєд хэрвээ ач холбогдолтой гэж vзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо єгсєн байх гэж бодогддог.

Anonymous said...

Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа єшєєг авсан байдаг, 1399 онд Доголон Тємєр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг.Энэхvv удаан vргэлжилсэн амжилтгvй дайныг судалсан эрдэмтэд олон хvчин зvйлийн нєлєєг авч vзэхийг санал болгосон байдаг.Сирийн нутаг бэлчээрийн даацгvй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бvрэлдхvvнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан тvvнийгээ ашиглаж чадаагvй, Нєгєє фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хvчин зvйл нєлєєлсєн байдаг.Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бvрэн мєхєєж чадаагvй ч Лалын ертєнцийг бvхэлд нь эхшээлдээ байлгасан юм.Ил Хааны улсын Хаад єєрсдєє Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бєгєєд Лалын ертєнцийг удирдан чиглvvлэгч гол хvчин болон хувирсан бєгєєд тvvний халааг авсан Доголон Тємєр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хvртэл энэхvv vvргийг гvйцэтгэж байсан юм.

Anonymous said...

Тvvхийг єєр єєрийн єнцгєєс харан тайлбарлах нь vндэстэн бvрийн эрх бєгєєд монголын залуу хvн болгон ийм нэгэн тулалдаан болсоныг мэдэж, Хэт Буха хэмээх баатар эрийг сэтгэлдээ хvндэлж явахад илvvдэхгvй бизээ.Тvvхийн хvрд эргэсээр єнєєдрийг хvрэхэд Лондонд цагаачилж ирсэн хєгшин залуу арабууд биднийг дарлаж байсан Монголын охид биднийх боллоо гэсэн шинжтэй залуу монгол охидыг хєтлєн маадгар алхахад, эцэг євгєдийн тvvхээ мэддэгvй охидууд маань vvнийг глобалчлал гэх аястай байх юм. Тєрийг бидний ємнєєс тvшиж байгаа 76 тvшээ маань сайд болж хахууль авахын тулд нvдэн дээр хэд хувирч уурлаж бас уйлж байхыг харахаар, аль эсвэл ноднин намар Монгол сонин дээрээс Ардчилсан нам Хувьсгалт намтай Ємнєговь хэмээх жижигхэн аймгийн засаг даргын суудлыг булаацалдаж байлдах шахлаа гэж уншчихаад Кавказын нуруунд орших Азербайжан ба Армян гэх бvхэл бvтэн улсыг Алтан Ордны улс Ил Хааны улстай булаацалдаж байлдаж байсантай харьцуулахад бид хичнээн жижигхэн болоо бэ дэлхийн хэмжээг тодорхойлж явсан хvмvvсийн vр сад Хурд хамтлагын дуулдаг шиг дэлгэсэн дээлний хэмжээнд орчихсон юмуу гэж асуумаар санагддаг.Тvvх єєрєє єнгєрч баларсан зvйл мэт боловч сургамж нь vргэлж шинэ байдаг гэж нэгэн хvн ухаантаны хэлсэн vгээр дуус

Anonymous said...

Монголчууд хөгжихийн тулд эртний домгуудийн нууцыг тайлж сурах хэрэгтэй. Домог бол өнгөрсөн түүхийн дурсамж огтхон ч биш. Энэ бол өнөөгийн бидэнд зориулсан замын зураг.Домгийн нууцыг тайлахын тулд өөрийгөө монгол гэдгээ мартах хэрэгтэй. Хятад, орос, түрэг, араб, англи, африк гээд дэлхийн бүх хүний оронд өөрийгөө тавих хэрэгтэй. Эс тэгвэл нууцыг хэзээ ч тайлахгүй. Монголын зам бол эд баялаг, уул уурхай огтхон ч биш. Энэ бол төөрөгдөл.

Anonymous said...

Угаасаа бид чинь ялалтынхаа тухай л хөөрч ярьж бичдэгээс биш ялагдлынхаа тухай огт дурсдаггүй улс даа. Энэ бараг анхных нь байх. Их байлдан дагуулалтын араас аажимдаа энд тэндгүй ялагдал эхэлж, олон ч монголчууд алуулж, шархдаж, тамлуулж дууссан шүү дээ… Хоорондоо ч муудалцаж бие биенээ алцгаагаад, сэргэж боссон дайсандаа ч ялагдсаар 20-р зуун болоход одоогийн энэ нутагт 300 орчим мянган монгол үлдсэн байдаг юм. Ер нь Орост Ленин гарч ирээгүй бол бидний хувьд тусгаар улс болж үлдэж чадах байсан эсэх нь тун эргэлзээтэй. Гэхдээ бид азтай улс аа…

Anonymous said...

Домог бол өнгөрсөн цагийн түүх биш, харин угтах ирээдүйн томъёо юм. Ихэнхи хүмүүс үүнийг ойлгохгүй төөрөлддөг

Anonymous said...

Долоодой
Монголчууд хөгжихийн тулд эртний домгуудийн нууцыг тайлж сурах хэрэгтэй. Домог бол өнгөрсөн түүхийн дурсамж огтхон ч биш. Энэ бол өнөөгийн бидэнд зориулсан замын зураг. Домгийн нууцыг тайлахын тулд өөрийгөө монгол гэдгээ мартах хэрэгтэй. Хятад, орос, түрэг, араб, англи, африк гээд дэлхийн бүх хүний оронд өөрийгөө тавих хэрэгтэй. Эс тэгвэл нууцыг хэзээ ч тайлахгүй. Монголын зам бол эд баялаг, уул уурхай огтхон ч биш. Энэ бол төөрөгдөл.

Anonymous said...

Ийм цэрэгтэй , ийм баатартай байхын тулд эзэн нь өөрөөр эрэлхэг ард зоныхоо төлөө үхэхээс айдаггүй байх хэрэгтэй гэдгийг түүх ярина бус уу . Түүнээс биш хулгайч нараар удирдуулсан ард түмэн хулгайч болохыг мөрөөдөж хүүхнүүд нь янхан болдог гэдгийг ч өнөөгийн монголчууд үзүүлж өгч байгаа билээ .

Anonymous said...

MUNKH
Түүх уншиж суухад, Монгол хүний ХҮН чанар л дэлхийг сөхрүүлж явсан мэт.

Anonymous said...

wow. harin neg tsooroh shig bolloo. Uneheer setgel hudulj uilah shahav. Bi global uzeltei ch undesnii uzlee saya l sanalaa. BAYARLALAA tand.

Ноён Коллинс said...

Сайн байна уу Эрхэм хүндэт, худалдан авагчдыг үнэлсэн

Та бизнесээ санхүүжүүлэх, эсвэл ямар зорилгоор яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна, 2%-ийн хямд хүүтэй бизнесийн аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүс зээл санал болгох нь олон улсын хууль эрх зүйн болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон зээлийн зээлдүүлэгч, энэ нь богино хугацааны, урт хугацааны, эсвэл муу зээл байгаа ч гэсэн, бид аль болох хурдан бид хүлээн авах нь таны зээлийн боловсруулах байгаа байж болох юм програм юм.

Бид бие даасан санхүүгийн байгууллага байна. Бид үйлчлүүлэгчдийн мянган зээлийн төрөл бүрийн хангах замаар жилийн турш маш сайн нэр хүндийг бий болгож байна. Бид иргэд, төрийн бус иргэдэд ямар нэгэн хэмжээний баталгаат зээлийн үйлчилгээг санал болгож, бид хялбар хувийн зээл, сайн, муу аль ч зээлийн түүх арилжааны / бизнесийн зээл, авто зээл, түрээсийн / тоног төхөөрөмж санхүү, өрийн нэгтгэх зээл, гэрийн зээл, бүх иргэн, иргэн бус санал . Та манай урьдчилгаа зээлийн санал танд дараах мэдээллийг бөглөж, илүү мэдээллийг бидэнд буцааж гаргасан зөвлөлдөх сонирхож байгаа бол, та и-мэйлээр бидэнтэй холбоо барьж болно: [collinsloanfirm002@hotmail.com] Бид тун удахгүй бид хүлээн авч, хариу арга хэмжээ авах зээлийн өргөдлийн талаар дэлгэрэнгүйг та байна.

* Нүүр Зээлийн * Авто Зээлийн * Орон сууцны зээл * Бизнесийн зээлийн * Олон улсын Зээлийн * Хувийн Зээлийн * болон илүү: Бидний зорилго бол бидний хэрэглэгчиддээ хамгийн сайн хангах, зэрэг тэдэнд манай багцад аюулгүй үйлчилгээ үзүүлэх явдал юм.

зээлдэгчид МАЯГТЫГ

Хувийн мэдээлэл

Бүтэн нэр ............................
Зээлийн шаардлагатай ................................... хэмжээ
Эх сурвалж: .......................................
жендэрийн; .....................................
Шашин шүтлэг: .................................
Аймаг / Муж: ..................................
Хот: .......................................
Төрийн ................
Нас ........................
холбоо барих цэг; ..............................
Мэргэжил: .........................................
Сарын орлого нь ...................
Гар утасны дугаар: ........................
И-мэйл: .............................................. .
Зээлийн зориулалт: ...............................
Хэрэв та {тийм эсвэл үгүй​​} хэрэглэнэ үү ..........................

Мэндчилгээ

Ноён Коллинс

Unknown said...

Та өр байна, эсвэл та банкинд зээл татгалзаж байсан бэ? Манай баг 2% -ийн хүүтэй таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно. Бид ямар зорилгоор хурдан зээлийг санал болгож байна. Зүгээр л нэг иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, таны зураг, хурдан шалгах, хамгийн бага албан ёсны, орлогын баталгаа өгөх шаардлагатай бол санал, 24-аас доошгүй цагийн дотор зээлийн шийдвэр өндөр баталгаажуулах. Бид дэлхий Бидний эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил 6 сараас нь ямар ч валютаар 5 тэрбум хүртэлх өндөр зээлийн хэмжээг авсан байна. Ямар ч өр зээл, зээлийн түүх. бид нэг өдөр бүгдийг зохицуулах, бидэнд ирдэг.
манай и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих: dewiahmad.loanfirm@gmail.com