Өнөөдөр "Олигархи" гэж нэрлэж хэвшсэн, улс төр-санхүүгийн эрх мэдлийг
гартаа төвлөрүүлсэн нөхдүүдтэй тэдний ярьдаг хэлээр ярьж, тэдний
тоглодог тоглоомын дүрмээр тоглоод хэзээ ч хожихгүй, нэг мэдэхэд өөрсдөө
тэдний гар хөлийнх нь үзүүр, тоглоом, их сайндаа тэдний нэг жижкээн
хувилбар болж хувирсан байна. Энд ямар нэгэн стратеги энэ тэр байгаа гэж
бодох нь гэнэхэн төөрөгдөл. Тэдэнтэй тэдний хэлээр биш, өөрсдийнхөө
хэлээр эрс шулуун, чигч зарчимтай ярьж, "тоглох"
хэрэгтэй.
Эрч хүчтэй, шулуун шударгад нь миний хувьд бүрнээ итгэдэг залуус АН-д орж, идэвхтэй үйл ажиллагаа эхлүүлж буй нь маш сайн хэрэг. Өнөөдөр манай улс төрийн намууд бүгд үзэл санааны хувьд ч, боловсон хүчний хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч бүрэн дампуурлын байдалд байгаа. "Хургандаа цадаагүй их олон төлөгнүүд"-тэй МАН, боловсролгүй анархи люмпендээ дарангуйлагддаг АН, тахин шүтэх сэтгэлгээдээ дөрлүүлсэн фанатикууд голдуу МАХН гэсэн улс төрийн голлох намуудыг устгах боломжгүй, харин өөрчлөн шинэчлэх л боломжтой. Тэр өөрчлөлт шинэчлэлийг шинэ хүмүүс, ялангуяа эрүүл саруул сэтгэлгээтэй залуус оройлбол сайн хэрэг, өөр юу байх билээ.

No comments:
Post a Comment