90 оноос хувь хүний эрх, эрх чөлөө нэрийн дор манай үндэстэнд тулган хүлээлгэсэн хэт хувиа бодох "Зөвхөн өөрийнхөө төлөө л амьдар" гэсэн үзэл санаа нь улс орныг дотроос нь задалж, хөгжлийн нөөц боломжийг нь шавхаж, сүйрэл рүү хөтөлж байгаа нь харамсалтай....
Хувиа бодож болдоггүй юм гэсэн бүхнийг хуучин хоцрогдсон коммунист хэмээн нүд шүдээ гялалзуулаад дайрчихдаг хүн сүрэг бий болсон. Өөрийнх тэр өчүүхэн эрх ашиг, оршихуй нь нийтлэг эрх ашгийн дор байдаг гэдгийг огтхон ч ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, тэгээд тэр нийтлэг нь байхгүй болчихоор өөрөө ч сүйрнэ гэдгийг мэддэггүй тийм сүрэг... Тийм сүргээс бүрдсэн улс орныг хэн ч хялбархан хариулж байгаад нөлөө, эрхшээлдээ оруулчихдаг түүх бидний нүдэн дээр давтагдаж байгаа.
Цааш нь үргэлжлүүлэхэд,
"Зөвхөн өөрийнхөө төлөө амьдар" гэсэн энэ хэт туйлширсан үзэл, туйлийн эрх чөлөөтэй хамт орж ирэхэд хамгийн шуналтай, хамгийн зальжин, хамгийн овилгогүй, хүн муутайнууд нь голдуу /Голдуу шүү, бүгдээрээ бас тийм биш/ хамгийн түрүүнд маш идэвхжиж, нийгмийн тэргүүн эгнээнд гарц ирцгээсэн юм. Яг л тогтоол усыг хутгахад ёроолд нь байдаг хог, шалбааг дээшээ хөвөн гарч ирдэгтэй адил. Товчхондоо хүний нийгмийн оюун санаа, ёс зүйн хувьд хамгийн доод адгийн амьтад нь дээшээ гарч заларцгаасан. Үр дүн нь бид өнөө нийтээрээ дээдэлж байх ёстой Төрөө л хараадаг архаг өвчинтэй боллоо.
Мөн хоёр үг нэмэхэд,
Тэгээд тэд өөрсдийнхөө замыг засахын тулд, өөрсдийнхөө тэр затиургүй явдлаа хаацайлж, дэмжлэг олохын тулд санаатай болон санамсаргүй, бараг инстиктээрээ өмнөх цаг үеэ хамаг хар муухайгаар харааж зүхэж гарцгаасан. Ямар ч танин мэдэхүй, эрүүл ухаан байхгүйгээр. Үр дүн нь баахан тархиа угаалгасан залуус... Байтлаа, "Чингис хааны нэрийг хэлэхээр шууд буудчихдаг байсан юм гэсэн шүү дээ" гэж өмнөөс мэлздэг нь ч хүртэл бий.
Хуучин нийгэмд олон гэм согог байсан, бас гэрэл гэгээтэй зүйл ч байсан. Саяхан өнгөрсөн түүхээ үнэн мөнөөр нь харж дүгнэж чадахгүй бол улс орон хэрхэн урагшаа явах. Хоорондоо улаан, цэнхэрээрээ талцаж хэрэлдсэн баахан тархиа угаалгасан улс л байх...
Өмнөх үеэ харааж зүхээд байхаар өт хүртэл биед нь хүрэхээр атирдагийн адилаар хуучин соц нийгмийг эрхгүй санагалздаг, улайран өмгөөлөн хамгаалдаг нөгөө туйл бий болсон. Ингэж хоёр туйлд хуваагдаад, ардчилсан ардчилаагүйгээр нэг нэгнээ харааж уралддаг болсон. Эрүүл ухааны гэрэл гэгээ тун ховор.
90 онд тухайн үеийн систем яг тэр нөхцөл байдлаараа цаашаа явах боломжгүй болж, дэлхий дахины хамарсан өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлийг дагаад Монголын нийгэм гарцаагүй өөрчлөгдөх нь тодорхой болсон. Нийгмээ хувьсган өөрчлөх гарцаагүй шаардлага байлаа. Харамсалтай нь ямар ч үзэл санаа, онолын суурьгүй, зүгээр л амь амиа бодоорой гээд уралдаад орцгоочихсон доо. Тэр бүгд нэгэнт түүх болж, гэхдээ тэр хийрхэлийн сүүдэр одоо ч арилахгүй, бүр архагшаад, ужиграад, гацаанд орж, дахиад шинэчлэл өөрчлөлтийг гарцаагүй нэхэх боллоо.
Хэт туйлшрах эргээд хэт туйлшралыг дагуулах аюултай. Хэт үгүйсгэл эргээд хэт үгүйсгэлийг заавал дагуулдгийг мартаж болохгүй. Жаахан эрүүл ухаантай байцгаахсан. Хувиа бодсон ч учиртай бодож байх хэрэгтэй юм.
Нэмэлт..
Ядаж байхад манай Боловсролын салбар бүхэлдээ дампуу болчихлоо. Дээр нь нийгэмд эрс тэс ялгаатай ангиуд бий болчихлоо. Яг Кастынх шиг. Хөгжиж байгаа л гэх. Хөгжиж байгаа юм бий. Өнөөдрийн хөгжлийн талаар их олон зүйлийг хэлж болно. Гэхдээ гаж буруу хөгжил болчихсон, системийнхээ хувьд суурьгүй, энэ янзаар цааш явбал нурахаар... Мутант хэлбэрийн хөгжил.... Энэ байдлаас гарах арга замыг хамтаараа эрж хайх хэрэгтэй байтал намууд, чи муу, би сайн гэж талцсан хэвээр байгаа нь бүр ч гамшиг ...

No comments:
Post a Comment