Sunday, November 28, 2010

БАТ НАЙЗ Б. БАТНАРАН МИНЬ

Хүний сайныг ханилан байж танина гэдэг. Хэдэн зууны турш ард түмний амьдралаар шалгагдан, ухаанаар цэгнэгдэн шигшигдсэн ардын үгийн гүн санааг бид өөрсдийнхөө амьдралд дахин үзэж, туулж байж л ухаж ойлгох юм даа.

Ийн өгүүлэхийн учир нь Батмөнхийн Батнарантай танилцан нөхөрлөсөн богино түүх юм.

Нэгэн өглөө шөнийн ээлжийн ажлаас бие тааруухан бууж ирэв. Тэгээд цайгаа ч ууж амжаагүй байтал найзууд маань араас шуугилдсаар ороод ирэх нь тэр. Тэдэн дунд урьд нь нэг их зүс үзсэн туранхайвтар, дүрэлзсэн нүдтэй хөрслөг бор залуу явж байх юм. Батна хэмээн даруухан өөрийгөө танилцуулж гар барив.

Тэр өдөр юуны ч билээ нэг баярын өдөр байсан юм. Хамт салхинд гарч баяр тэмдэглэцгээх юм боллоо. Миний хувьд шөнө нойргүй ажилласнаас ч тэр үү, бие тавгүй, нүд бүрэлзээд, дотор муухай оргиж байсан тул явж чадахгүй, хэвтэж амрах минь гэлээ.

Хөөрч халсан нөхдүүд миний энэ үгийг юу гэж тоох билээ. Зүгээр зүгээр, нэг 100 татаад л сэргэчихнэ гэлцэн шуугилдаж, юу юугүй намайг дамжлаад машиндаа хийчих нь ээ. Манай зэргэлдээх хаалганд байх эмээгийн даралтны аппарат авчруулаад үзүүлтэл даралт хөдөлчихөж. Даралтын заалтыг нөгөөдүүлдээ үзүүлээд, ийм байхад би яаж явах юм гэтэл шинэхэн танилцсан Батна маань “Энэ асуудал биш ээ” гээд намайг хэвтүүлж байгаад таван минут орчим барив. Тэгээд босгож, өнөөх даралтын аппаратаар дахин хэмжиж үзэхэд миний даралт 18 поунтоор бууж, хэвийн болчихсон, үнэхээр ч нүд онгойчиж, шилэн хүзүүнд шахчихсан усыг соруулаад авчихсан мэт болсон байж билээ. Ингэж Батмөнхий Батнаран бид анхлан танилцаж билээ. Тэгээд бид тэр өдөржин Потомок голын хүрхрээн дээр очин хөгжилдсөнсөн.

Түүнээс хойш найр наадам, наргиа хөөрөө, тус дэм бүхэнд бие биедээ хань бараа болон явдаг болсонсон. Хүнд их тусархуу, хүнийг голно шилнэ гэж огтоос байхгүй, хэнтэй л бол хэнтэй хэл амаа ололцож, ойлголцож чаддаг, эгэл даруухан, энгийн нөхөрсөг ховорхон сайхан чанар түүнд минь байсан юм. Тийм дээ ч танил нөхдийн хүрээ өргөн. Хүний газар, хүний нутагт бие биенээ гэсэн элэгсэг сэтгэлээр монголчууд бид ямагт дутаж, гачигдаж явдаг. Ийм дотно сэтгэлээр дутагдаж буй хүмүүс балт цэцгэнд татагдах зөгий мэт Батна руу тэмүүлдэг байгаа юу даа. Мань хүн ч ирсэн бүхэнд хэрэгтэй тэр дотно сэтгэлийг нь харамгүй хүртээдэг байж дээ.

Танилцсанаасаа нэлээд хойно Батнаг нэгэн үе Монгол Улсын нэгдүгээр хүн байсан, Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жамбын Батмөнх асны хүү болохыг мэдээд бага зэрэг гайхаж билээ.

Хөдөөгийн аглаг суманд төрж өссөн мань мэтийн хүүхдүүдийн хувьд хотын 40-н мянгатынхан, ялангуяа сайд дарга нарын хүрээллийн хүүхдүүдтэй найзалж нөхөрлөнө гэдэг их л хол хөндий санагддаг байсансан. Тэд бидний хувьд үзсэн, сонссон, өмссөн зүүсэн гээд бүх талаар илүү, ялангуяа тэдний сонирхол, мөрөөдлийн хүрээ нь тэс өөр. Тэр ч бүү хэл явдаг газар, ордог орц нь хүртэл өөр байхад бас тийм төсөөлөл бидэнд суух нь арга ч үгүй юм. Тиймээс ч тэр үү, тэдэнтэй ойртож нөхөрлөх нь бүү хэл ойлголцож, ярилцахад ч хэцүү, хэл ам таарахгүй байх нь олонтаа байдаг байв. Гэтэл харин миний урьд өмнө төсөөлж байснаас, тааралдаж уулзаж байсан тэр хүрээллийнхнээс тэс ондоо хүн байж билээ, Батна маань.

Нэг л мэдэхэд надад хэн нэгэн хүний туслалцаа хэрэгтэй бол би хамгийн түрүүнд Батнад ханддаг болчихсон байсансан. Учир нь тэрбээр ямар ч эргэлзээгүйгээр тусалж чаддаг, түүндээ ямар ч хариу тус, харам хардаггүй, жинхэнэ хүн ёсоор тусалж чаддагт байсан юм. Хаа хол замд машин эвдэрчихээд, Батна руу ярихад мань хүн ямар ч ажилтай байсан түүнээ зохицуулчихаад л хэдэн зуун км-ын алсаас давхиад л ирнэ. Ажил нь болохгүй бол бүр хаячихаад ч давхичихна.

Мөнгө хэрэгтэй болчихоод мань хүнд дуулгачихвал хэрвээ өөрт нь байхгүй бол өрөөлөөс зээлээд ч болсон аваад л ирнэ. Найз нөхдийнхөө төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэдэг тийм хүнтэй би их л ховор таарсан даа. Ёстой манай хууч үгэнд гардаг “Нөхрийн төлөө өдрийн боол” гэдэг шиг л сэтгэл гарган явдаг хүн байж дээ. Өнөөдөр энэ үгийг хүмүүс хэр ойлгож, мэдэрч байгааг би сайн мэдэхгүй юм. Ялангуяа залуусын хувьд бол энэ нь өөрийгөө хоёрдугаарт тавьж буй, өөрөөр хэлбэл өөрийгөө доош нь хийж буй хэрэг мэт бодогддог ч байж магад юм. Гэтэл яг үнэн чанартаа бол энэ нь хувь хүнээс гарч буй хүнийг эрхэмлэх нандин дээд чанар юм. Энэ нь эргээд тэр хүнээ доош нь хийх биш, харин ч эрхэм дээд болгон өргөж өгдөг байна. Тиймээс ч өдгөө Батнаран маань найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд тийм тод томруун дурсагдсаар байгаа юм. Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “Амьд атлаа үхсэн мэт хүн байна, үхсэн атлаа амьд мэт хүн байна” хэмээн хэлж байв. Батна маань өнөө хэдий байхгүй ч бидний дотно сэтгэлд амьдаас амьд байсаар.

Батна маань АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд суурьсан монголчууддаа их ч тус дэм болсон доо. Хүүхдийн гэдэс өвдөхөд Батна дээр аваад очиход хоёрхон базлаад л зүгээр болгочихно. Ялангуяа тархины доргилтыг гаргахдаа гаргуун. Үүнийгээ бүүр нэг чин сэтгэлээсээ хийнэ. Баярласан зарим эцэг эхчүүд хэд гурван доллар сарвайхад буцаагаад хүүхдэд нь өгчихнө. Өөрийнх нь халаасанд нэг ч долларгүй байсан ч тэр. Энэ бол нэг өнцгөөс харахад их гэнэн тэнэг ч мэт харагдаж болох ч үнэн чанартаа бол их ухаан, их сэтгэл юм даа.

Нэгэн удаа Александрагийн нэгэн задгай парк дээр хэдэн нөхөд хөл бөмбөг тоглож байгаад нэг маань унаж, гараа гэмтээчихэв. Гараа ч даашгүй, их өвдөж буй бололтой, хөлс нь чийхарч байв. Лав мултраагүй, тэгэхээр хугарсан байж болох. Ингээд Батна руу яарав. Очтол, ердийнхөөрөө тэднийхээр баахан зочид ирчихсэн, бужигналдаж сууна. Өнөөх гараа гэмтээсэн нөхрийг маань аваад шууд л гал тогоондоо оруулж байгаад барилаа. Яс нь цуурсан байна гэнэ. Боогоод, сойлт хийгээд өгчихөв.

“Яадаг бол, эмчид очих хэрэг байна уу?” Гэвэл “Яах ч үгүй, найдвартай” гэж билээ. Үнэхээр ч тун удалгүй ямар ч ул мөргүй эдгэрсэн байсансан. Хэрвээ иймэрхүү нөхцөлд АНУ-д эмнэлэгт хандвал хэдэн зуу, мянган долларын төлбөр гарахыг хэн бүхэн мэднэ. Энэ мэтээр олон хүнд тус болсон. Чи энэ барьдаг илдэгээ хаана сурав гэхээр спорт надад хайрласан юм аа гэх. Өөрөө бага идэр насандаа хөнгөн атлетикаар хичээллэж, бас ч багагүй амжилт гаргаж явсан нэгэн. Тийн явахдаа ойр зуур бэртлээ барьж, багийнхнаа эмчилж байсан гэдэг. Хожмоо харин үнэхээр алтан гартай бариач болсон. Гэхдээ мань хүн хэзээ ч өөрийгөө бариач гэж зарладаггүй. Хүнд ч хэлдэггүй. Харин хэрэг болсон үедээ хүмүүст тус болох үүднээс энэ авьяасаа илрүүлнэ.

Батна маань заримдаа яг л хүүхэд шиг аашилна. Их ч гэнэхэн. Түүнийг хуурахад тун амархан. Гурван настай хүүхэд шиг л хууртаж орхино. Бид тэгээд тоглоом хийн ихэд инээлдэхэд нэг дүрсхийснээ биднийг дагаад инээдэгсэн. Ямар хүнд сайн муу аль ч чанар байдаг. Бид ихэвчлэн сайн хүнийхээ сайн чанартай нь, муу хүнийхээ муу чанартай нь харьцсанаас үүдэн хүмүүсийг сайн муу хэмээн дүгнэдэг байхаа магадгүй юм. Хүн болгонд таалагддаг бурхан ч гэж үгүй, бас хүн болгонд хараалгадаг чөтгөр ч гэж үгүй. Түүн лүгээ адил Батнад маань бас алдаж эндэх явдал байсан. Гэвч тэр бүх алдаа эндэгдлийн цаана өнөөх л хар хоргүй гэнэн цагаахан сэтгэл нь илээс илхэн харагдаж байдагсан.

Нэг өдөр ажил гараад Иллинойс муж явах боллоо. Бас бага биш зай туулах учир, (Вашингтоноос Иллинойс мужийн Спрингфийлд хот ороход 1400 орчим км. Улаанбаатараас бараг Ховд орно гэсэн үг.) машиндаа ойр зуурын үзлэг хийж, тос маслыг нь солиулж байтал Батна маань ердийнхөөрөө утас цохиж байна. Замд гарах гэж байгаагаа хэлтэл манайхаар дайраад ирээ, хөгшин нь гаргаж өгнө гэв. Тэгэхэд тэднийх LeeHwy, Gleb rd хоёрын уулзвар дээр хоёр давхар улаан тоосгон байранд байсан юм. Зам нэг их гажихгүй тул ороод гарахаар болов. Очтол мань хүн баахан бууз хийчихэж. Хоол ундыг бол ямар ч гэрийн эзэгтэйгээс дутахгүй сайхан хийнэ дээ. Хонины махаар, ногоон сонгиноор хачирласан сайхан бууз хийжээ. Тэнд Ваня, Мөнхбаатар, Ганхуяг гээд бас л бидний нийлдэг хэсэг нөхдүүд маань байлаа. Гарах болоход надад жижиг хоолны саванд дүүрэн бууз хийгээд замдаа идээд яв. Пицца, саб мабхан идээд яаж хол зам туулдаг юм гэж байна.

Тэгээд хоёр давхараас бууж, машинд маань суулгаж өгөөд, машиныг минь нэг тойрч, дөрвөн дугуйг нь нэг нэг өшиглөж үзсэнээ, “Сайн яваарай” гээд тэвэрч билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байж дээ. Тэгээд эргээд иртэл нөхөр маань энэ хорвоог орхиод хийж бүтээх идэр 40 гаруйхан насандаа явчихсан байж билээ.

Батнатайгаа найзалж, нөхөрлөж, наадаж наргиж явсан зурвасхан үе маань миний нас үд дунд рүү шүргэж явсан амьдралын нэгэн гэрэлт гэгээн мөч юм. Энэ үеэ дурсахаар гэнэхэн багын найзуудтайгаа бодож санах юмгүйгээр шуугилдаж явсан хүүхэд насны минь гэгээн дурсамж хожуу насанд дахиад амилсан мэт санагддаг билээ.

/Жич. Ж.Батмөнх агсны гэргий Дариймаа эгч хөгшнийхөө тухай хэд хэдэн ном хийж, хөшөөг нь босгож, бас Санхүүгийн сургуулийг нэрэмжит нь болгосон, одоо баримтат киног нь хийлгэж байгаа юм билээ. Мөн тэрбээр хүүгийнхээ тухай дурсамжийн ном бичиж байгаа ба эгчийн хүсэлтээр Батнагийнхаа тухай энэхүү дурсамжаа тэрхүү номонд нь зориулж бичсэн болно. Удахгүй тэр ном уншигчдын гар дээр очих байх./

8 comments:

Segsger said...

Nudend haragdtal bichjee. saihan hun baij. Um ma ni bad me hum

XACAP said...

tiim bna aa. Yiu bolood tiim zaluudaa horboog orhio ve? Haramsaltai l um bolj.

Anonymous said...

Алтан ургийнхнийг бүгдийг нь АЛААД хаан болох зорилгтотой Эсэн өөрийгөө Хаан гэж зарласан ч Монголын ихэнх ноёд хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам, Эсэнг өөрийгөө хаан зарласанаас хойш 8 сарын дара барьж авч АЛААД ХҮҮРИЙГ НЬ МОДНЫ МӨЧИРТ ӨЛГӨН ОРХИЖ НОХОЙ ШУВУУНЫ ХООЛ болгон орхисон гэдэг!! Алтан ураг, Монгол түмний эсэрэг хорон санаа агуулсан Эсэн хэмээх ойрд эр ийнхүүү ХҮҮР НЬ НОХОЙН ХООЛ болсон түүхтэй!!! Энэ бол түүхэнд үлдсэн баримт, үйл явдлын талаар маш тодорхой бичсэн байгаа!!! та бүхэн СаганСэцэний Эрдэнийн Эрхи, Лу. Алтан товч болон Хятад эх сурвалжуудаас нь олоод уншаарай!!
Энэ Далайхүү, Нагаанбуу гэх зэрэг зарим нэгэн ХУЖАААГИЙН ТӨЛӨӨӨНИЙ ХҮН болсон хулгайчуудыг барьж авч хэрэгийг нь илчлэхгүй бол удахгүй Монголд улс төрийн том зөрчил үүсэх вийи!!
аль дивангарын улирсан баларсан балай юм хэнд хэрэгтэй юм ойрд ч гэх шиг 1757 онд Зүүнгарын хаант улс гэгч нь улсдсан шүү дээ одоо бид чинь нэг л Монголчууд өөлд ойрд гээд балайраад байгаа хамраа сөхсөн хоосон юмнууд дуугаа татаж Монгол иргэн шиг байгаарай яс юм дээр бүгд л одоо Халхжсан хэн хазгай хэлгий ойрад хэлээр ярьж бичээд байгаа юм
Юун Даян хааны удам вэ “Чингис хааны удам тасрах шахсан гурван тохиолдол” гэвэл зев биш уу? Даян хаанаас эхлээд Чингис хаан удам дахин уржиж олон болсон юм.
Ойрадууд ойлгомжтой хумуус байна. Их хааны эсрэг босоод Хараагдсан юм байна.
- Тогон тайши Их хааны онгон дээр очиж Их хааныг доромжилон архидан агсарж байгаад тэнгэрт ниргуулж ам хамраар нь цус садран ухсэн гэдэг. Эсэн тайши модонд елгуулж нохой шувууны хоол болсон байж,
Улдсэн ойрад гэгдэх улсууд нь болохоор Халх Монголчуудад шахагдсаар Балхаш нуур хурсэн бегеед,
Ойрдын ур удам болох

Anonymous said...

Алтан ургийнхнийг бүгдийг нь АЛААД хаан болох зорилгтотой Эсэн өөрийгөө Хаан гэж зарласан ч Монголын ихэнх ноёд хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам, Эсэнг өөрийгөө хаан зарласанаас хойш 8 сарын дара барьж авч АЛААД ХҮҮРИЙГ НЬ МОДНЫ МӨЧИРТ ӨЛГӨН ОРХИЖ НОХОЙ ШУВУУНЫ ХООЛ болгон орхисон гэдэг!! Алтан ураг, Монгол түмний эсэрэг хорон санаа агуулсан Эсэн хэмээх ойрд эр ийнхүүү ХҮҮР НЬ НОХОЙН ХООЛ болсон түүхтэй!!! Энэ бол түүхэнд үлдсэн баримт, үйл явдлын талаар маш тодорхой бичсэн байгаа!!! та бүхэн СаганСэцэний Эрдэнийн Эрхи, Лу. Алтан товч болон Хятад эх сурвалжуудаас нь олоод уншаарай!!
Энэ Далайхүү, Нагаанбуу гэх зэрэг зарим нэгэн ХУЖАААГИЙН ТӨЛӨӨӨНИЙ ХҮН болсон хулгайчуудыг барьж авч хэрэгийг нь илчлэхгүй бол удахгүй Монголд улс төрийн том зөрчил үүсэх вийи!!
аль дивангарын улирсан баларсан балай юм хэнд хэрэгтэй юм ойрд ч гэх шиг 1757 онд Зүүнгарын хаант улс гэгч нь улсдсан шүү дээ одоо бид чинь нэг л Монголчууд өөлд ойрд гээд балайраад байгаа хамраа сөхсөн хоосон юмнууд дуугаа татаж Монгол иргэн шиг байгаарай яс юм дээр бүгд л одоо Халхжсан хэн хазгай хэлгий ойрад хэлээр ярьж бичээд байгаа юм
Юун Даян хааны удам вэ “Чингис хааны удам тасрах шахсан гурван тохиолдол” гэвэл зев биш уу? Даян хаанаас эхлээд Чингис хаан удам дахин уржиж олон болсон юм.

Anonymous said...

Ойрадууд ойлгомжтой хумуус байна. Их хааны эсрэг босоод Хараагдсан юм байна.
- Тогон тайши Их хааны онгон дээр очиж Их хааныг доромжилон архидан агсарж байгаад тэнгэрт ниргуулж ам хамраар нь цус садран ухсэн гэдэг. Эсэн тайши модонд елгуулж нохой шувууны хоол болсон байж,
Улдсэн ойрад гэгдэх улсууд нь болохоор Халх Монголчуудад шахагдсаар Балхаш нуур хурсэн бегеед,
Ойрдын ур удам болох
:- Хошуудууд Цогт тайжийг устгаж Хех нуурын Улаан хошууг халх монголчуудын цусаар будаж байсан. Гууш хааны удам нэр нэгт ойрад Зуунгарчууддааа устгагдсан одоо Тевдед уусаад угуй болож байгаа.
:- Ижил мерен тииш нуусэн Торгууд нар нь Оросуудын бууны нохой болож явснаас хэтэрсэнгуй, улмаар тусгаар тогтнол улс орноо алдаж уусаж буй, Хэл яриа гэж авах юм байхгуи хэруулч , будуулэг, бялдууч хумуус бий. Эднээс буцаж ирсэн торгуудууд нь Шинжаанд торгууд Балт вангийн харьяанд байсан бегеед, Торгууд Балт ван 11 оны тэмцэлд Хятадуудад туслаж байсан еедгуй этгээд, Дервед Далай ван, Зоригт ван, баяд хошуудыг ятгаж Халхын эсрэг тэмцэж Хятадтай улдэхийг ухуулж байсан бичиг баримт нь архивд байгаа. Харин Ховдын Булганыхан яаж Монголдоо улдсийн байгаам, сайндаа ч биш л дээ. Казахуудад алуулчих гээд байсандаа л тэр.

Anonymous said...

:- Еелдуудийн талаар ярих юу байхав, Галдан бошигтын харьяанд явсаар бут цохиулж нэг хэсэг нь халх болон евер монголд шингэсэн. Галдан бошигт Халха Ойрд хаа ч очсон гишгэх газаргуй болж амиа хорлон нохойн ухлээр ухсэн.
:- Зуунгар улсыг Амарсанаа Даваач 2 л устгасан юм шуу дээ унэндээ бол Амарсанаа нь Манжаас тусламж гуйж очоод Манж нь мэдээж тусламж нэрээр арми оруулсан. Ойрдуудыг устгаад байх юм байхгуй еерсдее устчихсан байсан шуу дээ. Зуунгартаа адлагдан эзэн ноёноо алуулан барин Дерведууд Халхад дагаар орож Халхын Засагт хааны нутаг Увс хавиар сууршьсан тэндээ л байгаа. Амарсанаа казахуудтай нийлээд Даваачтайгаа байлдадаг байсан.Халимагууд Манжтай хуйвалдан Зуунгарийг устгаж дуусахаар нууж очихоор тохирсон байсан. Хошуудууд Зуунгартаа бут цохигдоод суйрээд манжийн харьяанд орчихсон байсан.
:- Дервед вангуудыг Баруун Монголын улс байгуулаж хэдэн долоо хоносон туух бий. Оросуудын уйл ажиллагаа л даа.
:- хувьсгалч Увсын зуун нугалаач Бадрах 20-иод онд Оросуудын хатгаасаар Ойрады
:- хувьсгалч Увсын зуун нугалаач Бадрах 20-иод онд Оросуудын хатгаасаар Ойрадын Улс байгуулна гэж девжигнеж байсан нь одоо ч архивд байгаа. Тэр уед Оросууд Алтай хязгаараа Ойрот Улс гэж нэрлээд Баруун монгол увс дервдуудийг Монголоос салаж нэгдэхийг ухуулж байсан гэдэг. Тува маягаар салгаж авах гэсэн оролдлого.
:- за тэгээд хаа байсан Цэдэнбал Монголын терийг оросуудийн дэмжлэгэг орос авгай явуулгаар 30-40 жил атгалаа. Хараал идсэн ойрадын ур удам ч байхгуй, гелийсэн орос л улдсэн.

Anonymous said...

hi bi germanaas bichij bna. minii syrdag angid 1- xytad oxin ybdag neg ödör bi terentei ix uym yarij syysan tegeed bi uy sonsson gej bodoj bna Mongolchyydaa ...ter oxinii aab ni Mongold Altnii NEG ordttoi deer ni Manaixaas nvvrs xytadlyy zöödög gej xelsen ter zöbxön xicheeldee yabdag ajil xiideggvi mön bainga möngötee baidagiin uychir ni iim baisan.getel bi bainga ajil xiij xicheeldee ybaxiin xajyygaar bainga setgeliin shanalgaatai jaaxan möngö olj öröögöö tölnö daatga**a geed ix zvils iiml bna daa ingeed bodoxloor minii ireedvi yamar baigaag bi bodoxoos dyrgvi xvrdeg ..vnen gebel iim l bna xelex vg alag daa.

Anonymous said...

Батмөнх гуайн хүүхдүүд маш хүмүүжил соёлтой, даруугаараа бүр 80-аад онд гайхагддаг байлаа. Намайг МУИС-ийн эдийн засгийн ангид сурч байхад намрын ажилд оюутнууд явахад Батмөнх гуайн нэг хүү нь төлөвлөгөөний ангид сурдаг, бас л ажилд явдаг, оюутнуудтай хамт л хооллож ундалдаг, багш нар өөрсдийнхөө өрөө, гал тогоо руу дуудаж хоол унд өгөх гэхэд "зүгээр, би энд ангийнхантайгаа идчихнэ" гээд инээж байдаг сахалтай залуу байлаа. Нэр нь Наран-тай байдаг байсан санагдах юм. Бат-тай ч бил үү, харамсалтай нь санахгүй байна. Тийм том хүний хүүхэд ийм даруу байх гэж гэж бид их гайхдаг байж билээ. Миний багцаагаар бол энэ хүү нь одоо 50 орчим насны л байгаа байх. Энд бичигдсэн талийгч дүү нь юм болов уу даа. Үнэхээр сайн сайхан хүн нүдэнд харагдаад харамсалтай байнаа. Сайхан айлын сайн хүүхдүүд юм даа. Бурхан ивээх болтугай.М