Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Харанхуй үдшээр ч хүлээ
Хайруу үүрээр ч хүлээ
Цасан шамарга бүхнийг хулдаж
Цан хүүрэг бүхнийг царцаасан ч
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Бүгдээр намайг мартаж
Бүр сураг тасарсан ч хүлээ
Азарган бороо шавхуурдсан ч
Аагим халуун мансууруулсан ч
Өчүүхэн ч эргэлзэлгүй
Өөр юунд итгэж найдалгүй хүлээ
Түүдэг тойрон суугаад хатуу дарс сөгнөх
Төө зайгүй дайчин нөхөд минь намайг дурсаж
Гашуудлын хундага өргөсөн ч бүү эргэлз,
Гарцаагүй намайг ирнэ гэдэгт итгэ.
Ээ, одоо март даа гэж бүгдээр чамайг ятгаж байсан ч
Ээж минь, хүү минь намайг ирэхгүй нь дээ гэж
Итгэлээ алдан цөхөрсөн ч бүү эргэлз,
Эргээд ирнэ гэдэгт минь л итгэ.
Эргээд намайг амьд очиход минь
Эргэлзэн гайхаж, аз таарчээ гэж хэн нэгэн хэлбэл
Сум асгарч, бөмбөг дэлбэрсэн тэр үхлийн орноос
Хүлээж чадсан чиний минь сэтгэл л авчирсан юм гэж
Хүн бүхэнд сонсогдохоор би хашгирна аа.
Хүн хүнээс илүү чи минь
Хүлээхийн дээдээр хүлээсэн учраас л
Бидэн хоёр хамтдаа байгааг
Бүгдээр тэгээд мэдэх болно оо.
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд л ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ...
Константин Симонов
Энэ шүлгийг эх орны их дайны хүнд хэцүү үе болох 1941-1942 оны зааг дээр бичжээ. Энэ шүлэг тухайн үеийнхэнд ялах, хүлээхийн аугаа их итгэл найдварыг өгч байсан гэдэг.
Монгол хэлээр найруулсан Б.Номинчимэд

1 comment:
Өнгөрснийг сануулсан сайхан шүлэг байнав 10аад жилийн өмнө Чеченийн дайны тухай баримтат кино үзэж байхад энэ шүлгийг уншиж байж билээ. Утга санаа нь тохирсон санагдаж байж билээ. Нэг удаа л сонсоод сэтгэлээс гараагүй шүлэг дээ
Post a Comment