Wednesday, May 8, 2013

Аугаа их Черчиль Аугаа их Сталины тухай юу хэлэв??? !!!!


“Шалгасан, сорьсон асар хүнд дайны жилүүдэд улс орныг нь суу билэгт, няцашгүй туйлбартай жанжин Сталин толгойлж байсан нь Орос орны хувьд асар их том аз заяа байлаа. Тэр бүх амьдралаараа туулж өнгөрүүлсэн биднийг гайхашруулсан хувирамтай, хатуу ширүүн цаг үеийнхээ хамгийн гарамгай сод бие хүн нь байлаа.
Сталин эгэл бус эрч хүчтэй, нугарашгүй хатан зоригтой, яриа хэлцэлд эрс хатуу, өршөөлгүй ханддаг, түүнд нь энд, Британын парламентад боловсорсон би хүртэл юу ч сөргүүлэн тавьж чаддаггүй байв.
Сталин юуны урьд хошин шогийн мэдрэмж ихтэй, бусдын бодол санааг яг зөв тусган бугуйлдан авах чадварыг гарамгай эзэмшсэн байв. Энэ хүч чадал нь зүйрлэшгүй их байсан нь түүнийг бүхий л цаг үеийн болон ард түмний удирдагчдын дотроос дахин давтагдашгүй болгож өгсөн юм.
Сталин бидэнд гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр ямар ч үед сандарч тэвддэггүй, логик дэс дараатай, утга төгөлдөр мэргэн цэцэн сэтгэдэг байв.
Сталин хүнд үед хамгийн боломжгүй хүнд байдлаас ч гарах арга замыг олж гарч чаддаг ялагдашгүй мастер байсан юм. Үүнээс гадна  тэр хамгийн эгзэгтэй бэрх болон ялалтын баярын үед ч аль алинд нь адилхан хуурмаг хоосон зүйлд сэтгэл автагдалгүй тайван байдаг байв.
Сталин бол эгэл бус олон талтай хүн байсан юм. Тэр аугаа том эзэнт гүрнийг буй болгож, өөртөө бүрэн захируулсан хүн. Энэ хүн өөрийнхөө дайсныг мөн өөрийнхөө дайснаар устгуулж чадаж байв.
Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч, атомын зэвсэгтэй болгон үлдээсэн дэлхийд хосгүй, аугаа их, хэмжээгүй эрхэт ганцаарчлан захирагч байв. Түүх болон ард түмэн ийм хүмүүсийг хэзээ ч мартдаггүй юм”
Энэ үгийг би хэлж байгаа юм биш, дарангуйллыг хүсэмжлэн гунирхагч хэн нэгэн коммунист ч хэлээгүй юм. Харин энэ үгийг өнөө цагийн манай ардчилагчдийн шүтээн болсон У.Черчиль хэлжээ.
Сталинийг нас барсны дараа түүнийг хараан зүхсэн гүжир гүтгэлэг ЗХУ-д төдийгүй дэлхий дахинд ид хүчээ авч эхлээд байх үед буюу 1959 оны 12 дугаар сарын 21-нд коммунизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, чаддаг ч үгүй Уинстон Черчиль Их Британийн парламентад хүрэлцэн ирж, өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч Иосиф Сталиний тухай энэ алдартай үгээ хэлжээ. Үнэхээр хүчирхэг нугарашгүй Сталин байсан тулдаа Гитлерийг нуга дарсан билээ. Үнэхээр ч хүчирхэг нугарашгүй хайр найргүй Сталин модон анжистай Орос орныг атомын зэвсэгтэй дэлхийн эзэнт том гүрэн болгосон нь түүхэн үнэн. Үнэхээр ч Сталины цуцашгүй учирзүйтэй яриа хэлцээрийн үр дүнд Ялтад Монголын тусгаар тогтнол баталгаажсан билээ.
“Энэ алдарт үг нь улс төрч хүн юуны өмнө “Хүн” байх ёстой гэдгийг дэлхий дахинаа харуулсан бөгөөд Сталинийг тодорхойлсон Черчилийг ч өөрийг нь бүхий л цаг үеийн болон ард түмний удирдагчдийн дотроос дахин давтагдашгүй аугаа хүн болохыг баталж буй юм” (Монгол Улсын зөвлөх инженер Ц.Балжинням)
Харин манай ардчилагчид бол үүнээс огт өөр гэдгийг бид мэдэх билээ. Тэд ардчиллын аугаа их багш Черчилийг ч гүйцэд ойлгоогүй, зүгээр л ардчилал гэдэг тухай түүхий төсөөлөлд туйлшран автагсад, тэд бол ТҮҮХЭН УЧИР ЗҮЙ гэдгийг огтоос ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, тэд бол Сталины тэртээ дээр байх алдар гавьяа, суу алдрыг нь дээш өлийн харах чадваргүй зөвхөн ардаа үлдээсэн үй олон хог, новш, цус нулимсыг нь л олж харахаас хэтэрдэггүй дорой буурайчуул байсан. Тиймээс тэд хамгийн түрүүнд Сталины, Лениний хөшөөтэй дайтаж сэтгэлийн бахаа эдэлсэн өрөвдөлтэй гэнэн хүмүүс.
Хэдхэн хоногийн өмнө Нобелийн шагналт Мянмарийн Ан Су Чи манай төрийн ордонд хэлсэн үгэн завсараа хавчуулсан “Хуурамч ардчилал нь дарангуйллаас ч илүү аюултай” гэсэн үг өөрсдөө бол сонгуулийг луйвардаж болдог, өрөөлийг луйвардлаа гээд үймээн тарьж, гал ноцоодог, өөрсдөө бол хуулийг гууль болгодог, өрөөлийг бол ардчилалд аюул тарьлаа гээд харааж зүхэж чаддаг, өөрсдөөс нь өөрөөр сэтгэх юм бол шууд алж, үгүйсгэж, арчин хаях гэж тэчьяадан тэмүүлдэг фашист төрхтэй манай ардчилагчдад яг таарсан үг байлаа.  
Б.Номинчимэд

6 comments:

Unknown said...

Номинчимэд ах аа,

Черчилль Сталины талаар хэлсэн энэ үгний эхийг олж уншихаар нэлээн ухаад олсонгүй. Энэ үгийг хайж нэлээн хүмүүс явсан улбаа байдгаас харахад энэхүү үгийг Черчилль ерөөс хэлээгүй бололтой. Зөвлөлт болон Хятад улсуудаас л энэ үгийн орчуулга гарсан чиг тодроод байх юм.

Та эх үүсвэрээ хаанаас авсан бэ?

Ц.Тулга

Б.Номинчимэд said...

Энэ үгийн эх сурвалж орос дээр бий, Би олоод илгээе

A.Амарсайхан said...

Сталинд өмнө талдаа буферная зона гэдэгтэй байх алсын бодлого байсан нь үнэн. Гэхдээ л энэ бодлогын хүчинд бид түүхийн асар эгзэгтэй үед тусгаар улс болж үлдэж чадсан.
Сталины хөшөө Монголд зайлшгүй байх ёстой гэж бодогддог юм. 3-р хороололд хотын экс даргын аавын хөшөөг хүртэл босгосон шүү дээ.

A.Амарсайхан said...

Сталин - Энэбиш хоёрыг харьцуулвал Дэлхийн бөмбөрцгийг ширхэг шар будаатай харьцуулах гэж оролдохтой л адил юм уу даа?

Б.Номинчимэд said...

Амраад: Яг тийм...

Anonymous said...

Эх сурвалж нь энд байна
http://perovo88.livejournal.com/25146.html
http://www.youtube.com/watch?v=w665yXiKjvE