.
Дээр залрагч эрхэт түшмэл, дарга нар хийгээд
Доор үймэгч үй олон борчуудын
Дээр дорын ялгал түмэн хэдий боловч
Үхэх төрөхийн өмнө өчүүхэн нь агаар нэгэн буй.
.
Гандангийн орноо хоосон бясалгагч ламтан хийгээд
Галзуугийн орноо бархирах хөөрхий нүгэлтний
Дээр дорын ялгал хэдий их боловчиг
Дэмий насны төгсгөлд агаар нэгэн буй
.
Алтан суудалд суугаад ярвайгч олигархи хийгээд
Амандаа өл хоол хайн гудамж бидрэгч олны
Ёс өнгө нь хэдий хязгааргүй хол мэт боловчиг
Ёроолгүй эрлэгийн өмнө чичрэх нь агаар нэгэн буй
.
Улс олноо мөлжин хөлжин ядах нэгэн хийгээд
Уул модоор тэнэн улай эрэгч араатан хоёрын
Ахуй бие нь ангид хэдий боловчиг
Алан идэхийн агаар нэгэн буй
.
Нэр, нүүрээ нуугаад элдвээр хараагч хүмүүн хийгээд
Нэлэнхүй олноос хулгайлснаа харьд нуусан хоёрын
Нүцгэн бие дүр төрх нь хэдүй ижил боловч
Нүгэлт муугаа нуух хүслийн агаар нэгэн бөлгөө
.
Хан тайшираа түших эгч ману хийгээд
Хатан Туулд ахуй хөөрхий өвчит ману хоёр
Хаа холын газраа шигдэн суух нь адил боловч
Хайрлалцан саналцахын агаар нэгэн буй за.
.
Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү Халхын ЦОГТ ХУНТАЙЖийн шүлгээс үлгэр авч, басхүү Бөх Баатар дүүгээс сэжүүр авч бичиглэв.

No comments:
Post a Comment