Friday, December 25, 2015

​Б.ГАЛИНДЭВ: МОНГОЛ ХҮМҮҮС СОНГОСОН НИЙГМИЙНХЭЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ЖИЖИГДЭЖ БАЙНА



Философийн ухааны доктор Бүдрэгчийн Галиндэвтэй нийгэм, улстөрийн тулгамдсан асуудлуудаар ярилцлаа.
-Ярилцлагын асуултаа нэлээд ерөнхий эхэлж байж магадгүй. Гэхдээ эхний энэ хариултын дараа дараагийн асуултаа тавих гэсэн юм. Ардчилал, зах зээлийн нийгмийн 25 жилийн босгон дээр улстөрийн өнөөгийн байдлыг, амьдран буй нийгмээ Та хэрхэн дүгнэж байна вэ?
- Монголчууд ардчилал, зах зээлийн нийгмийг сонгоод 25 жил болжээ. Хүнээр бол эр бяр тэгширсэн нас.Оюун ухаан талаас нь аваад үзвэл ядаж л дээд сургууль төгсчихсөн байх үе. Хүний амьдралын ийм мөчлөгтэй харьцуулахад манай нийгэм ямар нэг хэмжээгээр эр бяр нь тэгшрээгүй, боловсорч соёлжоогүй цаг үед л явж байх шиг байна. Тэгэхдээ надад бас нэг дүгнэлт байна.Юу гэвэл өнгөрсөн 25 жилийнхээ явсан зам мөрийг хүмүүс бас харьцуулж, эргэцүүлэхийг эрмэлздэг болж. Юуны өмнө зах зээл гэдэг чинь өөрөө өөрийгөө удирдаад л явчихдаг нийгэм биш юм байна гэдэг нь ойлгогдлоо. Хоёрдугаарт, бид нам бүлгээрээ хэт их талцаад ерөнхий асуудлаа шийдэж чадсангүй гэдгийг ойлголоо. Гуравдугаарт, намууд төлөвшөөгүй байхад улстөр төлөвшинө гэж ер нь байхгүй юм байна.
Намын төлөвшил бол намын толгой дээр байгаа цөөхөн хүнээс л шалтгаалдаг.
Хэдийгээр ардчилсан нийгмийг олон түмний оролцоотой нийгэм гэх боловч өнгөрсөн 20 гаруй жилд будилаантай сонгуулиудыг эс тооцвол олон түмний оролцоо тун бага байлаа.Тэгэхээр улстөрийн намыг төлөвшүүлнэ гэдэг лидер төлөвшүүлэх үйл явц юм байна. Дөрөвдүгээрт, монгол хүн маш том нэг сургамж авч байна.
Би өөрөө л шударга үнэнчээр хөдөлмөрлөж байж амьдралаа авч явах ёстой юм байна гэдгийг түрүүчээсээ ойлгож байгаад олзуурхууштай.Бас нэг дүгнэлтийг би хувьдаа хийж байгаа. Зах зээл, ардчилсан тогтолцоо гэх үзэл баримтлал, онолд өнөөдрийн монгол хүмүүс бид их жижигдэж байна. Өөрөөр хэлбэл, тогтолцооныхоо энэ зэрэгт хүрэхүйц оюун санаа, ёс суртахууны төлөвшил, эзэмшсэн боловсрол, нийгэмд амьдрах дадал зуршил бидэнд дутагдаж байна. Бидний ойлголтоор ардчилсан нийгэм бол ариуссан нийгэм. Гэтэл тэр ариуссан нийгмийг бүтээх зорилго нь сайхан боловч тэр зорилгоо хэрэгжүүлэх арга замаа ч мэдэхгүй, ажил үйл нь ч сайн болохгүй байна.
НИЙГЭМ БҮХЭЛДЭЭ ШОКОНД ОРЧИХОЖ
-Ардчилал, зах зээлийн нийгэм нь өөрөө хүнээ хүмүүжүүлээд аваад явчихгүй юу.Онолын хувьд ч, амьдрал дээр ч социализмын үед дараагийн нийгмийн хүнийг бэлдээгүй биз дээ?
-Тэр мэдээж. Өнөөдрийн тухайд бол ерөөсөө ардчилал, зах зээлийн нийгэмд нийцэхүйц хүнээ бэлтгэхэд л гол анхаарлаа хандуулах ёстойг бид ойлгож эхэлж байна л даа. Хүнээ бэлтгэхийн тулд нэгдүгээрт, орчин үеийн ардчилсан тогтолцоонд хэрэгтэй боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүс өөрөө дураараа сонголт хийдэг энэ сайхан боломжийг зөв ашиглаж сурах хэрэгтэй юм байна. Өнгөрсөн жилүүдэд бид голдуу дур зоргын, үр дүнг нь тооцоогүй,хариуцлага хүлээгээгүй сонголтууд хийж ирсэн учраас нийгэм бүхэлдээ шоконд орчихож.  Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд асар олон сүүдэртэй тал байгаа учраас магадгүй зарим нь ардчилал, зах зээлийн үзэл санаанд эргэлзэж, өмнөх нийгмээ санагалзаж байж ч магадгүй.
Хамгийн гол нь энэ шокны байдлаасаа хэрхэн гарах арга замаа төр, засгийн төвшинд ч, айл өрх, хүний төвшиндөө ч олигтой олж чадахгүй байна.
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт ороод ирвэл энэ мухардмал байдлаасаа гарчихна гэж нийтээрээ бодож, хүсэн хүлээж байх шиг. Ганцхан гарц энэ л байна. Гэтэл монгол хүнийхээ нөөц бололцоог хэрхэн ашиглах, сайн сайхан амьдрах тэр сайхан хүсэл эрмэлзлийг нь яаж дэмжих, тийм нийгэм, эдийн засаг эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн зөв мэргэн бодлого харамсалтай нь алга. Өнөөдөр Монгол Улс нэг бол уруудах, үгүй бол ухаарч сэхэх салаа замын уулзварт байна.
-Монгол хүний нөөц бололцоог хэрхэн яаж ашиглах вэ. Бидэнд ямар нөөц,бололцоо байгаа юм бол?
-Энэ хоёр талтай асуудал. Монгол хүний нөөц бололцоог гаргах нийгэм, эрх зүйн орчин байх хэрэгтэй.Бас тийм нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд төр бодлогоо чиглүүлэх ёстой. Тухайлбал, бид Солонгос улсын эмэгтэйчүүд ээмэг, бөгжөө хүртэл өгөөд улсаа сэхээсэн гэж ярьдаг шүү дээ. Солонгос хүн бүр эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулагдсан гэдэг сэтгэл зүйг бүрдүүлж чадсан байна шүү дээ.Сэтгэл зүйн тийм хүчтэй урсгал, давалгаа бий болоогүй байхад эмэгтэй хүн гоёлоо тайлаад өгөхгүй л дээ. Хувь хүний талаас бол би өөрийнхөө хүчинд сайхан амьдарна, ингэж амьдрах нь миний бахархал юм гэсэн сэтгэл зүйг өөрсөддөө суулгамаар байна. Тэгэхгүй бол бүгдээрээ л бусдаас, төрөөс тусламж дэмжлэг горьддог болчихлоо. Чингисээр бахархах, эх орныхоо түүхээр бахархах бол өөр хэрэг.Гагцхүү бид бүгдээрээ өөрөөрөө бахархдаг больё. Би бусдаас гуйхгүй амьдарна, би бусдаас үнэгүй юм авахгүй гэсэн итгэл үнэмшлээр амьдарч сурцгаамаар байна шүү дээ. Ер нь хувь хүний чармайлт,бахархал, төр засгийн зөв бодлого хоёр нийлж байж нийгэм урагшаа явна л даа. Түүнээс бус ганцхан талаасаа хүчлээд бүтэхгүй.

ЗАЛУУЧУУДЫГ ЗӨВ ГОЛЬДРИЛООР ЧИГЛҮҮЛЖ ӨГМӨӨР БАЙНА
-Хэдийгээр бидний сонгосон зам тодорхой ч "Одоо яах вэ" гэсэн асуулт олон хүний тархинд эргэлдэж байх шиг.Энэ тодорхойгүй мухардлаас гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Мухардлаас гарах хоёр хүчин зүйл байгаа болов уу.Нэгдүгээрт, төр, засгийн төвшинд тодорхой бодлоготой, тогтвортой ажилладаг нам гармаар байна. Хоёрдугаарт, өөрийнхөө чармайлт,хөдөлмөрөөр сайн сайхан амьдарч болно гэсэн итгэл үнэмшил бидэнд бий болох ёстой. Гуравдугаарт, манай хүн амын олонхи хэсгийг эзэлж байгаазалуучуудыг нийгмийн амьдралын зөв гольдрилоор чиглүүлж өгмөөр байна. Ингээгүй цагт хөгжлийн тухай ярих хэцүү.
Одоо нэг тийм саланги тасархай юмыг л мэдээлж байна л даа.Манай нэг дуурийн дуучин дэлхийн уралдаанд тэргүүн байр эзэлж, тэр тамирчин тэглээ гэх мэт ганц нэг гялтайсан юмаа л сурталчилж , олон түмний сэтгэлийг тэжээж байна.
Гэтэл бидэнд нэг дуурийн дуучин биш,нэг хэсэг дуурийн дуучин, нэг хоёр хүн биш нэлээд хэдүүлээ сайн байх хэрэгтэй байна шүү дээ.
Нийгэм аяндаа амьдралын зөв дадал хэвшил, үзэл бодолтой болоод ирэхээр төр, засаг ч олон түмнээсээ дэмжлэг авах бололцоотой болно. Үнэхээр сайн сайхан зүйл байвал манай хэвлэл мэдээллийнхэн бодитой сурталчлах ёстой.Хэвлэл мэдээлэл бидний хувьд иддэг хоол, өмсдөг хувцас, шүтдэг шашин шиг болчихсон. Ийм нөлөө бүхий хэвлэл мэдээлэл ард иргэдээ "Ардчилсан Монгол Улсын иргэн" болгон төлөвшүүлэхэд өөрийн үүргээ гүйцэтгэх цаг болсон. Би оюутнууддаа "Эх оронч үзэл гэж хийсвэр юм ярихаа бүгдээрээ больё. Чи өөрөө л сайхан болчих" гэж хэлдэг. Чи, танай гэр бүл л сайхан байвал үүн шиг эх оронч үзлийн амьд бодитой биелэл байна уу. Хүнийхээ боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуун, дотоод сэтгэл рүү л өнгийх цаг болсон гэж боддог. Ингээд бодохоор нийгмийн үзэгдэл болсон гажуудлыг засна гэдэг нэг, хоёр жилийн ч юмуу, богинохон хугацааны довтолгооноор, уриагаар хийчих ажил биш юм. Энэ бол хүний хөгжлийн асуудал.
Манайхан “амьдралын чанар” гэдэг нэр томьёог гаднаас зээлээд ирчихсэн.
Тэгэхдээ “амьдралын чанар” гэдгийг тухайлбал энэ жил худалдан авсан барааны тоогоор хэмжих жишээний. Амьдралын чанарын тухай асуудал дан ганц материаллаг асуудал биш л дээ. Дэлхийн философийн ном, зохиолыг уншиж байхад амьдралын чанарын асуудал тун олон талтай байна.
Эрүүл мэнд, материаллаг хангалт, боловсрол чухал. Эдгээр дээр нийлээд хүмүүсийн ёс суртахууны асуудал, амьдралын утга учраа юу гэж ойлгож байгаа зэрэг далд байгаа хэрнээ хүний сэтгэл санаа, итгэл үнэмшилтэй холбоотой асуудлууд амьдралын чанарт зайлшгүй хамаатай юм байна. Аливаа шинэ ойлголтыг бүрэн бүтэн ойлгох томьёолол өгөхгүй бол олон түмэн буруу тийшээ хошуураад л явчихдаг. Жишээ нь, эрх чөлөө гэдгийг хэн хүн юу хүссэнээ хийх боломж юмаа л гэж ойлголоо шүү дээ.
Өнгөрсөн 25 жилд хэтэрхий дур зоргоор авирласнаас болоод бид хэчнээн юмаа алдав. Уг нь эрх чөлөө гэдэг чинь хариуцлагаа хүлээх боломж л байхгүй юу. Үүнийг буруугаар ойлгосноос өөрийнхөө компанид боломж олгох гээд УИХ-ын гишүүн нь хууль батлуулж байдаг, сумын Засаг дарга нь хууль завхруулж л байдаг болсон.Хэт дур зоргын энэ авирууд нийгмийг задралд оруулчихсан.
ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭХЭЭР АХМАД ҮЕ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮГҮЙСГЭГДЭНЭ
-Өнгөрсөн түүхийг үгүйсгэхийн тулд нэг хэсэг маань нэлээд "хүч хаялаа". Энэ нь нийгмийн оюун санааны задралд нөлөөлсөн үү?
-Өнгөрсөн 25 жилд бид өмнөх түүхээ хэтэрхий үгүйсгэж, сайн сайхан юм маш олныг нураалаа.
Түүхийг үгүйсгэж байгаа нь хоёр учиртай юм байна.
Нэгдүгээрт, шинээр гарч ирж буй улстөрчид өөрсдийгөө алдаршуулахын тулд түүхийг үгүйсгэдэг ёс суртахууны батлагдаагүй хууль байна. Хоёрдугаарт, өмнөх түүхийг үгүйсгэхтэй зэрэгцээд ахмад үе тэртэй тэргүй үгүйсгэгдэнэ.Хүмүүс өнөөг хүртэлх явж ирсэн замаа муу муухай байсныг ойлгохоор тэр түүхийг бүтээсэн хүмүүс үзэшгүй муухай болж харагдах нь гарцаагүй шүү дээ. Түүхээ үгүйсгэсэн улс орон нийгмийнхээ оюун санааг мохоож, доройтолд ордог нь маргашгүй үнэн.
- Үндсэн хуулиа л өөрчлөхөөс нааш байдал өөрчлөгдөхгүй гэсэн хандлагатай та санал нийлэх үү?
-Үндсэн хуульд мэр сэр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ төрийн тогтолцоо талаас л өөрчилнө үү гэхээс ардчилал, хүний эрхийн зарчмуудыг хэрхэвч хөндөж болохгүй. Нөгөө талаас Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд нэлээд урт удаан хугацаанд судалгаа хийх хэрэгтэй. Судалгааг маш олон талын мэдлэгтэй, энэ талын судлаачид, шинжээчид нийлж байж хийнэ үү гэхээс УИХ-ын нэг гишүүнээр толгойлуулсан хэдэн хүний бөөгнөрөл санааныхаа зоргоор хийх боломжгүй.
Хэвлэл мэдээллээс харвал УИХ-ын гишүүн 99 байна, тэднийг таван жилээр сонгодог болно гэхчилэн өөрчлөлтүүдийг хийх гэж байгаа бололтой. Гэвч энэ л үнэхээр хийх ёстой өөрчлөлт юм гэсэн зүйл харагдаагүй. Ард түмний санал асуулга явуулна гэж бүтэлгүй зүйл бас яриад байгаа.  Санал өгөх хүн ямар өөрчлөлт оруулах гээд байгааг мэдэхгүй хэрнээ санал өгнө гэдэг үнэхээр осолтой. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг хүн бүрт мэдүүлэхийн тулд санал асуулга явуулна гэдэг дор хаяж зургаан сарын ажил баймаар. Тийм учраас яаран сандран өөрчлөлт оруулахыг дэмжиж, эрх мэдэлтэй цөөн хүнээр тоглуулж, тэдний зууш болмооргүй байна. Хэрвээ тийм санал асуулга явуулна гэвэл би мэт нь оролцохгүй.
"ҮҮР" ГЭДЭГ ҮГ НАМД ТОХИРОХ ҮГ МӨН ҮҮ
-Улс нийтээрээ л эвлэж, нэгдэхийг эрмэлзэж байх шиг. Гэвч төрийн толгойд, олны нүдэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа намуудын хуваагдал, талцал нам хоорондынхоос нарийсч, нам дотроо ч хуваагдах боллоо.
-Ер нь талцах үзэгдэл монгол хүний цусанд байдаг ч байж магадгүй. Бид нүүдлийн аж ахуйтай учраас айл саахалтаараа, отог омгоороо хувиа хичээсэн маягтай л амьдарч ирсэн. Энэ нь өнөөдөр улстөрийн хүрээнд, намуудын төвшинд томоор, ил тод илэрч байна л даа. Намаар талцах үзэгдэл нь суурь үзэл баримтлалтай холбоотой. Манай намууд тодорхой үзэл баримтлал дээр нэгдсэн нэгдмэл зорилготой хүмүүсийн байгууллага байхаа больсон.
Ленин тухайн үедээ "Нам гэдэг бол манай үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар мөн" гэж хэлсэн.
Б.Дэлгэрмаа нэг удаа энэ үгийг иш татахдаа "Нэгэн улстөрчийн хэлсэн үг" гэж иш татсан байсан. Ленин хэлсэн гэдгээс зовох хэрэггүй л дээ.
Үнэхээр нам нэр төр, нандин чанар байхаа больсон. Өнөөдөр хамгийн нэр төргүй хүмүүс бол УИХ-ын гишүүд. Учир нь тэд намын гишүүд. Үзэл баримтлалаараа нэгдээгүй учраас намын гишүүдэд гүнзгий итгэл үнэмшил суухгүй байна.Тийм учраас намд элсвэл нэгдүгээрт, албан тушаалд ойртож очих юм байна шүү гэж бодсон хүмүүс нам руу хошуурах боллоо. Хоёрдугаарт, намд дээгүүр байр суурьтай болоод гайгүй шиг албан тушаалд оччихвол өмч хөрөнгө унагаж авна гэсэн бат итгэлтэй улсууд олширлоо. Гуравдугаарт, намд элсээд олон түмэнд танигдвал нэр нөлөөтэй болно гэсэн хүний хязгааргүй шунал нөлөөлж байна. Хамгийн чухал нь хүмүүс үзэл онолоороо л нэгдэх ёстой. Гэтэл тэр нь алга.
Өнөөдөр захын хүн нам гэдэг яахав дээ, гэмт хэрэгтнийг хаацайлдаг, эрх мэдэлд дуртай хүмүүсийг бэлтгэдэг үүр болчихсон гэж ярьж байгаа. "Үүр" гэдэг гэтэл намд үнэхээр тохирох үг мөн үү. Янхны үүр, зөгийн үүр л гэж: ярьдаг биз дээ. “
Муу муухайгийн үүр болсон" гэж ярьдгаас сайн сайхны үүр гэсэн нэршил байхгүй.
Намууд гэтэл ийм муу муухайгийн үүр болчихсон байна. Нэг намаас нэр дэвшиж ялчихаад өөр нам руу явчихаж байгаа УИХ-ын гишүүн бий шүү дээ. Нөгөө нам нь түүнд ашигтай харагдаж л дээ. Үүнийгээ "Ийм тийм муухай нам, үзэл бодлоор минь ялгаж байсан" гээд л ярьчихдаг нь бүр жишиг болсон. Нөгөө талаас манай намууд үнэхээр Монголын хөрсөнд буугаад, ард түмний итгэл үнэмшил болчихоор үзэл баримтлал гаргаж хэрэгжүүлж чадалгүй өдий хүрч байгаа. Үзэл баримтлал боловсруулах оюуны нөөц, чадамж намд л байгаа. Түүнээс хороо хорины хэдэн нөхөд нийлээд улс орны хэмжээний үзэл баримтлал боловсруулна гэж байхгүй. Нам бол нийгмийн оюун ухаан байна гэдэг ийм л учиртай.




СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МОНГОЛЧУУД ҮНЭНЭЭС ХОЛДЧИХСОН
-Үнэн гэж яг юу юм бэ.Бүгд л "үнэн"-ийг ярьж байна гэх ч яг хэн үнэнийг яриад байгааг сэтгүүлчид ч олж чадахгүй байна л даа?
-Өнөөдөр Монголын нийгмийн хөгжлийн талаар баримталдаг шинжлэх ухааны үнэн гэж байхаа больсон. Зөвхөн намын үнэн л байна. Намын үнэн гэж юу вэ гэхлээр нам яаж эрх мэдлээ хадгалж байхав, нам яаж нийгэмд нөлөөтэй байхав, яаж төр засаг, орон нутгийн байгууллагын эрхийг авах вэ гэдэгт л үнэний туйл оршдог болсон. Сэтгүүл зүйд үүнийг "тархи угаах урлаг" гэж нэрлээд байх шиг. Тархи угаана гэдэг хүнийг үнэнээс холдуулах, төөрөгдүүлэх утгатай юм байна. Төөрөлдсөн хүнийг бол яаж ч болно л доо. Сүүлийн жилүүдэд монголчууд үнэнээс холдчихсон.Хувь хүний амьдралд хуурамч явдал ихсээд ирэхээр амьдрал утгагүй болдог.
Үүн шиг улс орны амьдралд утгагүй явдал ихсээд ирэхээр улс орон нурдаг юм байна.
Өнөөдөр хэн нэг өндөр албан тушаалын хүнтэй холбоотой, эсвэл бизнесийн булхайтай байж болзошгүй асуудлуудын үнэнийг монголчууд олж чадахгүй байна шүү дээ.
Шуугиж шуугиж үнэнд тулж ирээд л чимээгүй болчихож байна л даа. Энэ бол бид үнэнээс холдсоны бодит илрэл. Нас барсан хүмүүсийн нийгмийн даатгалын мөнгийг хэсэг бүлэг хүмүүс завшиж байна гэсэн шуугиан гарсан. Гэтэл маргааш нь УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ “Тийм юм байхгүй.Энэ бол улстөржсөн үйл явдал” гээд л хэлчихсэн. Олон түмэн сайддаа итгэх үү,сэтгүүлчдэд итгэх үү. Ингээд үнэн байхгүй болчихсон учраас нийгэм тэр чигээрээ мухардалд орчихсон.
“Сэтгүүлчид үнэнийг хэлэх ёстой” гэж уг нь та нарын уриа мөн биз. Гэвч үнэнийг хэлж чадахгүй байна.
Зарим нь хүсэх ч үгүй байна. Хэлж байгаа нэгнээ нийгэм ойшоохгүй байх жишээтэй. Нөгөө талаар өнөөдөр нийгмийн хөгжил, төлөв байдлын талаар баримтлах шинжлэх ухааны үнэн гэж алга гэж дээр хэлсэн. Тиймээс бие даасан судлаачид, судалгааны төвүүд олноор бий болж байж, тэднийг дэмжиж байж нийгмийнхээ үнэнийг олохын төлөө явмаар байна. Үнэн, гэрэл гэгээтэй юм дандаа далд байгааг нээж гаргахад сэтгүүлчид үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Манай хэвлэлийнхэн насаараа судалгаа хийсэн сайхан эрдэмтнийг уриад ярилцахын оронд нэг бөө урьж авчраад ярилцлага хийчихнэ. Түүнд нь олон түмэн итгээд, ханараад явчих жишээний.
Баабарын хэлсэн тоо шүү, Монголд 28 мянга орчим бөө байна гэж. Гэтэл эрдмийн зэрэг цолтой хүмүүс 5500 орчим байдаг гэнэ. Монголчууд нийтээрээ бөөд, шашинд, зурхайд итгэдэг давалгаа бий болчлоо. Энэ бол манай хэвлэл мэдээллийнхний ажлын л үр дүн.
Би Оросын утга зохиолын “Литературна газета”-г уншдаг. Тэнд Оросын нэр хүндтэй академичид ярилцлагаа өгч, нийтлэл бичдэг.
Сэтгүүлчид та нарын хэлдгээр арай өөр, аналитик сонин. Манайх үйл явдал хөөдөг сэтгүүл зүй шүү дээ. Аль ч улсын хүн амын 20-30 хувь нь оюун санааны хувьд бусдыгаа дагуулж байдаг гэж Америкийн судлаачид хэлсэн байдаг. Үлдэж байгаа 70-80 хувь нь бусдыг аялдан дагагчид байдаг юм байна.
Дээр нь хэвлэлийнхэн маань эрх мэдэлтэй хүмүүсийг хамгийн их сурталчилдаг. Авга ахаа бараг танихгүй байж Алтанхуягийг нийтээрээ таньдаг байх жишээний. Орой болгон телевизээр гарч, өдөр бүр хэвлэлд зураг нь дурайж, хүмүүс ч юм л бол улстөрчдийг яриад байхаар аргагүй шүү дээ. Дээр нь эднийг дандаа муу муухайгаар ярьж байгаа нь манай сэтгүүлчдийн буруу биш. Үүнээс болоод бүхэл бүтэн үе дандаа сайхан зүйл хийгээд нээх өөдөө дээшээ явахгүй юм байна гэсэн буруу үлгэр дууриалтай төлөвшиж байна. Саяхан нэг сонин дээр "Баянсэлэнгэ сайд болчихсон байна шүү, хүүхдүүдээ боловсролтой болгох гээд нээх зүтгэх хэрэггүй юм байна шүү" гэж бичсэн байсан.
Нээрээ л сувилагч хүн УИХ-ын гишүүн болоод бидний өмнөөс хууль батлаад байж болдог юм бол, бүр Барилгын яамны сайд болчихдог юм бол махаа зулгааж боловсрол эзэмшихийн хэрэг юу байна гэсэн бодлыг хэнд ч төрүүлж мэднэ дээ. Дээрээсээ ийм ёс суртахууны жишиг тогтоогоод хорин хэдэн жил болж байна.
БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГИЙГ ХЭТ ХАМГААЛАХ НЬ...
- Төрд ажиллах хүмүүсээ бэлтгэдэг уламжлал өмнөх нийгэм, түүхийн үгүйсгэлтэй алга болсон байх. Харьцангуй боломжийн хүмүүс төрд гарч байж л дараагийн хүмүүсээ бэлтгэх байх даа?
- Манай улстөрчид эрх ашгийн эрэмбэ дараа гэж үргэлж ярьдаг ч яг үнэн чанартаа өөрсдийнх нь ярьдгаас уруугаа л яваад байдаг. Улс орон удирдлагын шатанд ажиллах хүмүүсээ бэлтгэх хэрэгтэйг энэ бүхэн харуулдаг. Би дээр үед Оросын гадагшаа гарсан нэг философичийн "Хаант засаг ба бүгд найрамдах улс" гэж зохиол уншиж байсан. Тэнд улсорны удирдлага тогтвортой байдаг учраас хаант засаг ач холбогдолтой гэж бичсэн байсан. Ирээдүйд хаан болох хүнийг гэр бүлд бэлтгэдэг.
Хаан болох хүн инженер, багш, эмч болох зорилгогүй, зөвхөн хаан л болох учраас төр удирдах ухааныг л хар багаас нь заадаг.
Хүн төрөлхтний сонгодог бүх бүтээлийг үзэж судлахын зэрэгцээ улс орныхоо амьдралтай өргөн дэлгэр танилцдаг. Тийм учраас хаан хүн муу байх бараг бололцоогүй гэж бичсэн байдаг. Бүгд найрамдах засгийн хувьд олон түмний эрх ашгийг хамгаалдаг гэхчилэн сайн талууд бий ч нэг л дутагдалтай тал байдаг. Тэр нь сонгуулиар тохиолдлын хүн гарч ирээд нийгмээ үймүүлээд хаячихдаг гэсэн санааг хэлсэн байдаг. Ийм нөхцөл байдал өнөөдөр Монголын амьдралд яг буугаад ирчихсэн.
Ёс суртахууны хувьд хүн болоогүй хүн УИХ-ын гишүүн болоод байдаг. Мэдлэг, чадвар, боловсрол яагаа ч үгүй хүмүүс. Өөрөө хүн болоогүй хүн хүнийг удирдаж чадах уу. Удирдагч хүн өөрийгөө золиосолж, өөртэйгээ зөрчилдөж байж олон түмний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж чадна шүү дээ. Манайхан болохоор өөртөө, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаад байхаар явахгүй л дээ.
Хамгийн ойрын жишээ монголчууд зунжин,намаржин Өршөөлийн тухай хуулийн тухай ярьцгаалаа.
Сүүлдээ олон улсын байгууллагууд бүр гайхлаа шүү дээ.Нөгөө ардчиллыг Азид үлгэр жишээ хөгжүүлж байгаа Монгол чинь дэлхий нийтэд жигшиж байгаа авлигалыг хаацайлж, хамгаалсан хууль гаргах нь гээд баахан шуугисан. Дэлхийн жишгээс ухарсан энэ үйл явц бидний үнэлэмжийг үнэхээр навс унагасан.
Энэ нь бидний яриад байгаа дэлхийн төвшинд сэтгэнэ, дэлхийтэй өрсөлдөнө гэх ойлголтоос чинь тэс өөр юм болчихож байгааг юу гэх вэ. Энэ маягаар бүлэглэлийн эрх ашгийг хэт хамгаалах нь олон түмний, бүр дэлхий нийтийн зарчмаас хүртэл гажууд зам руу хөтөлдөг гэдгийг бид харлаа.

Ярилцсан Т.Бүдээхүү

Thursday, December 24, 2015

Балар элэр бор толгодын ээвэр энгэрт
Балчир нас, элсэн тоглоом минь үлдэнэ
Хар хорхой ханьсан хааяа нэг дэргэдүүр нь гүйхэд
Харганын нөмөрт хоргодох хөх салхин дуу алдана
...
Алган завсраар гоожих элсэн ширхэгүүд
Аяа, салхинд хийсэн одох нь он жилүүд аж...
 

Tuesday, December 15, 2015

Д.Бямбасүрэн: Төрийн тэргүүнийг үзэл, үйл хэрэг, хүслээр нь шинждэг уламжлалтай

Сонин: Өдрийн сонин
Дугаар : 17476
Д.Бямбасүрэн: Төрийн тэргүүнийг үзэл, үйл хэрэг, хүслээр нь шинждэг уламжлалтайЕрөнхий сайд асан Д.Бямбасүрэн
Товчхон
Миний бодоход хэрэв АН МАН-тай нийлж төр барьсан бол байдал бүр хүнд байх байсан.
Монгол түмний заяа тэнгэрлиг юм болохоор 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг гол болгож сонгосноор байдал засрах төлөвтэй явж байна.
Нэгдүгээрт, үзлийг нь, хоёрдугаарт, үйл хэргийг нь эцэст нь хүслийг нь шинж гэж.
Дээрх шалгууруудаас хамгийн гол нь үзлийн шалгуур.
-Үндсэн хуульд тунхагласан үзэл санааг нэр дэвшигч Ц.Элбэгдорж л илэрхийлсэн байна-
Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Тантай өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр бид уулзаж ярилцаж байлаа. Өнгөрсөн хугацаанд та ямар ажил амжуулав даа?
-Тэтгэвэрт байгаа хүн юу амжуулахав. Гэртээ суугаад хэдэн хүүхдийнхээ хоол ундыг зохицуулаад, энд тэндхийн мэдээлэл сонсоод л сууж байна даа.

-Тэгвэл та улс төрийн болоод нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл ихтэй суугаа байх нь ээ?
-Аль ч улс орны хувьд Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг улс төрийн удирдлагын маш чухал асуудал. Энэ бол улс орны зам мөрийн жолоог барих хариуцлагын тухай асуудал л даа. Хэн ч гэсэн холын замд гарахдаа сайн жолоочтой, сайн тэргээр аялах юмсан гэж боддог.

Түүнтэй ижил улс гүрэн ч гэсэн дөрвөн жилийн амьдралын төрийн хувь заяаг нэг хүний гарт атгуулахдаа жолоочоо шинжинэ, сорино, янз бүрээр харна шүү дээ.

Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хараад байхад хэд хэдэн онцлогтой байна. Нэг нь юу гэхээр 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогчдын дийлэнх нь ардчиллынхаа сонголтыг бататгаж, АН-ын төр засгийг байгууллаа.

Хэдийгээр олонхи болж чадаагүй ч гэсэн хамгийн олон суудал авсан гэдэг утгаараа эвслийн бусад хүчнүүдтэйгээ нийлээд төр барьж байна. Энэ өнгөн дээр Төрийн тэргүүнийг тодруулах сонгууль болж байна.

Хоёрдугаарт, Монгол орон ардчиллын замыг сонгосноос хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ зам дээр тохиолдож болох бэрхшээл сорилтуудын талаар өөрийн төсөөлөлтэй, түүнээс гарах, туулах арга замаа нэлээд бодож, сонгож олсон байдалтай сонгууль болж байна.

Өөрөөр хэлбэл, өндөр түвшний сонгууль болж байна. Энэ талаас нь харвал өнөөгийн улс төрийн амьдрал бол нийгэм эрүүлжих, цаашид ардчиллын сонголтоо улам гүнзгийрүүлэх боломж олгох болов уу гэж бодож байна. Ер нь нийгмийн хувьсгал гэдэг их сонин үзэгдэл.

Манайхан чинь 1921 онд ардын хувьсгал хийсэн гэж ярьдаг. Тэр үед төрийг дангаар буюу улс төрийн өрсөлдөгчгүй байсан МАХН 1940 он хүрч байхад намынхаа их хурал дээр социализм яллаа гэж тунхаглаад, түүнээс хойш 1961 онд социализм бүрэн яллаа гэж хэлж байсан.

Өөрөөр хэлбэл, 1921 оноос хойш 40 жилийн дараа социализм бүрэн яллаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр нийгмийн амьдралд гарч буй том өөрчлөлтийн үр дүн бол их удаан хугацаанд боловсорч, соёолдог гэж хэлж болох юм.

Яахав, ардчилсан хувьсгалын эхэн үед бол нийгэмд бужигнаан, тодорхойгүй явдал нэлээд байсан. Энэ бол жам ёсны зүйл. Харин одоо л ардчиллын үр соёолох цаг нь ирж байна даа.

-Тэгвэл эдийн засгийн хувьд ямар байна гэж харж байна вэ?
-Эдийн засгийн амьдрал нэлээд төвөгтэй байгаа. Монголын эдийн засгийн алтан үе 2006-2012 оны хооронд өнгөрч. Өнөөдөр түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өндөрт хүрлээ. Монгол орныг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаа.

Монголын эдийн засгийн алтан үе 2006-2012 оны хооронд өнгөрч.
Харамсалтай нь өнгөрөгч УИХ, Засгийн газар улс үндэстнийхээ эрх ашиг, ирээдүйн даацтай хөгжлийг бодож чадахгүйгээр байгаа баялгаа үрэн таран хийж, сонгуулийн хуурамч амлалтаа биелүүлэхийн төлөө эдийн засгаа туйлдуулаад бүх гол тэнцвэрүүдийг нь буюу төслийн тэнцвэр, гадаад худалдааны тэнцвэр, төлбөрийн тэнцвэр, дотоод зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг эвдчихсэн. Энэ байдлын үр дагавар нь өнөөдөр илэрч гарч байна.

Гэхдээ бүр хүнд нөхцөлд өмнөх эдийн засгийн өсөлт удааширсан, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа. Европын эдийн засаг асуудалтай болсон үед Монголын эдийн засагт хүндрэл бэрхшээл гарч байгаа нь миний бодлоор нэлээд ноцтой зүйл гэж бодож байна.

Тухайлбал, 1990 оных шиг социалист систем нурж унасны дараа яах вэ гэж зохицуулалт хэрэглэх бус одоо хямрал тохиолдоход бид яах вэ гэдэг асуудлыг тавих цаг нь болсон.

Xарин харамсалтай нь энэ бүхнийг сэхүүн хараад, гаднаас авсан 1.5 тэрбум ам.доллараараа жаахан туг эргэлдүүлэх шиг боллоо. Одоо харин бодолтой хандах цаг нь болсон байх аа.

-Тэгвэл таны ярианаас шинэчлэлийн гэж нэрлэгдээд буй Н.Алтанхуягийн Засгийн газар энэ бүх бэрхшээлийг даван туулах нь эргэлзээтэй гэсэн үг үү?
-Энэ Засгийн газар ажиллаж байгаа сайдууд, бүрэлдэхүүнийхээ хувьд чадварлаг Засгийн газар. Хамгийн гол нь энэ Засгийн газарт эх орноо гэсэн сэтгэлтэй, ардчиллын төлөө үзэл баримтлалтай улсууд гол нь болж байгаа. Тиймээс эд ямар ч бэрхшээлийг давах боломж бий. Хамгийн гол нь бэрхшээлийг олж харах нүд дутах вий дээ гэж болгоомжилж сууна.

Нөгөө талаас Засгийн газрын үйл ажиллагааг хараад байхад гол асуудал дээрээ анхаарлаа зангидах чадвар сул байна. Тухайлбал, 1.5 тэрбум ам.долларын бондын асуудлаар үйлдвэрлэлийнхээ олон асуудлыг шийдэж болох байсан.

Гэтэл үүнийгээ үр ашиг өгөөж муутай олон салбарт цацаад хаячихлаа. Ерөнхийд нь жишиж хэлэх юм бол манай Засгийн газар их авьяаслаг, сайн дурын уран сайханчдын баг шиг болчихоод байна.

-Уг нь бол АН -ын хувьд өнөө цаг үе бол түүхэн боломж. Тийм үү?
-АН-ын хувьд хоёр дахь удаагаа төр барьж байна. 1996 онд туршлага багатай, төр барих өөрийнхөө хүмүүсийг бэлдэж амжаагүй байсан үе. Сөрөг хүчнийхээ тоглолтод автсаар байгаад, дотроо будилж, 2000 онд үндсэндээ арчигдахаа дөхсөн шүү дээ.

Одоо үүнээсээ сургамж аваад нэлээд өөр түвшинд ажиллах боломжтой. Ажиллах ч биз дээ. Гэхдээ сэрэмжтэй байх нь хэзээ ч илүүдэхгүй.

-Таны бодлоор магадгүй АН-аас өөр нам, эвсэл өнөөгийн төрийг толгойлж байсан бол энэ бүх байдал хэрхэн төсөөлөгдөх байсан бол?
-Одоогийн хүндрэлтэй байдлыг үүсгэсэн голлох уран бүтээлч нь МАН юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд төр барьж байхдаа хэдийгээр хажуудаа АН-ынхныг Засгийн газарт орууллаа ч гэсэн тэднийг барьцаанд барьж, өөрсдийнхөө хуурамч амлалтыг биелүүлэхийн тулд эдийн засгийг туйлдуулсан нүгэлтэй.

Миний бодоход хэрэв АН МАН-тай нийлж төр барьсан бол байдал бүр хүнд байх байсан. Харин ч бодлогын хүлээсэнд автахгүй, хөл, гар нь чөлөөтэй хөдөлж байна уу даа гэж бодогддог. Ер нь өнгөрсөн хугацаанд бид бүхэн их олон эвгүй үзэгдэл ажигласан.

2008 онд сонгууль дөнгөж өндөрлөж, МАХН-ын засаглалын үед хүний цус урссан шүү дээ. Таван хүний амь үрэгдсэн. Гэтэл үүнийхээ учрыг одоо хүртэл олоогүй. Цагдаагийн хэдэн хүнийг ялтан болгоод тавьчихлаа. Гэтэл тэр үеийн МАХН-ын байшин дотор хүнийг халаагуураас гавлаж, амийг нь хороосон.

Үүнд шүүхээс дүгнэлт өгөөгүй л байна. Улс төрийн гол хүчний төв байран дотор хүн нас барсан тухай асуудал шүү дээ. Үүнээс хойш худал хуурмаг амлалт, Оюутолгой, Тавантолгойн асуудал, гадныханд найр тавьж, шударга бусаар хуваарилалт хийснээр зогсохгүй хээл хахууль, авлигын хэрэг ч олон гарлаа.

Энэ бүхнийг бодохоор хар дарсан зүүд шиг санагддаг. Харин өнөөдөр Монгол түмний заяа тэнгэрлиг юм болохоор 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг гол болгож сонгосноор байдал засрах төлөвтэй л явж байна.

-Улс төрийн үйл явдлын гүнд олон жил ажилласан хүний хувьд үе, үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ямар байсан талаар ярихгүй юу?
-Өнгөний хувьд би дээр хэлсэн дээ, энэ удаагийн сонгууль өндөр түвшинд болж байна гэж. Ардчиллын үйл явц маань өөрөө эрийн цээнд хүрчихлээ. Нөгөө талаас нийгмийн сэтгэлгээ, үйл явдлын үр нь боловсрох цаг хугацаа нь энэ бүхнийг шинэ болгож байна.

Ер нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд өрсөлдөж байгаа гурван хүн гурвуулаа миний сайн анд нөхдүүд. Хэдийгээр надаас насаар дүү ч гэлээ Элбэгээг ардчилсан хувьсгалын үеэс эхлээд мэддэг, хамтарч ажилладаг, дэмждэг.

Б.Бат-Эрдэнэ аварга бол манай нутгийн хүн. Монгол даяараа түүхэнд нэрээ үлдээсэн хүчит аварга маань. Ойрын хэдэн жил ийм аварга дахиж төрөхгүй биз дээ гэж боддог. УИХ-д сууж байхдаа эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо өргөж, намынхаа даргыг огцруулах саналыг хүртэл тавьж байсан хүн.

Тиймээс монголчууд түүндээ хайртай, хүндэлж явдаг. Нөгөө талаас Н.Удвал гэж ариун цагаан үйлстэй эмч хүн. Тэр бол улс төрд орж байгаа эмч нарын, эмэгтэй хүний төлөөлөл. Бид сайн танилууд. Тиймээс энэ гурван хүн надад их ойр. Сонголтын тухай ярихад бид энэ гурваас нэгийг нь л сонгож таарна. Гурвууланг нь сонгож болдог бол тун сайн баг болох юм.

Харамсалтай нь нэгийг нь л сонгоно. Ингэж сонгоход шалгуур хэрэгтэй. Монголын эртний судруудад төрийн эрх бариулах хүнээ сонгох шалгуурыг тун тодорхой заасан байдаг. Ингэхдээ гурван зүйлээр шинждэг.

Нэгдүгээрт, үзлийг нь, хоёрдугаарт, үйл хэргийг нь эцэст нь хүслийг нь шинж гэж. Тиймээс энэ гурван хүний үйл хэргийг монголчууд бүгд мэднэ. Нэг нь ардчиллын тугаа анхан өргөж боссон, монголчуудаа ардчилсан хувьсгалд уриалан дуудаж, өнөөдрийг хүртэл тугаа өндөрт өргөж яваа, Монголд төдийгүй дэлхийд нэртэй улстөрч.

Нэг нь Монгол түмний хайртай их аварга. Нөгөө нь Эрүүл мэндийн сайд. Дээрх шалгууруудаас хамгийн гол нь үзлийн шалгуур болж байгаа. Хэн ямар үзэл барьж байна.

Үзэл гэдэг бол зөвхөн нэг хүний асуудал биш юм. Учир нь энэ гурван хүн гурван улс төрийн хүчнийг төлөөлөн гарч байгаа. Тэдгээр улс төрийн хүчнүүд нь үзлээ энэ гурван хүнд даатгаж, томъёолж, ард талд нь харж суугаа.

-Тэгвэл гурван нэр дэвшигчдийн үзэл нь ямар гэж?
-Үзлийн хувьд зам мөрийн асуудал гэдгийг би түрүүн хэлсэн. Социализмаар 70 жил яваад сүүлд харамссан шигээ тийм замаар явчих вий дээ гэдэг бол маш том асуудал Хэдийгээр хүмүүс улс төрийн үзлийн тухай өдөр бүр ярьдаггүй ч гэлээ ирээдүйнхээ тухай боддог хүн бүр үүнийг анхаарахгүй байж болохгүй.

1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулна гээд заасан. Энэ бол манай үзлийн гол чиг. Үүнийг хэрсүүхэн шиг аваад үзэх юм бол социализмын  эсвэл капитализмын замаар яв гээгүй, хүн төрөлхтний зорьж байгаа иргэд нь хамгийн гол хүчин байж өөрсдийн хувь заяагаа шийддэг нийгэм гэж ойлгох учиртай.

Энэхүү хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулна гэдэг бол асар их хүнд зорилт. Үүний гол санаа нь иргэд, хүн ард нь хувь заяаныхаа жолоог барьж, асуудлаа шийднэ гэсэн үг. Тиймээс энэхүү гол үзэл дээр дээрх гурван нэр дэвшигчийн хэн нь баттай зогсож чадаж байна вэ гэдэг нь тун сонин.

-Өмнөх Ерөнхийлөгчдийн үзэл нь ямар байсан юм бэ?
-Өмнөх замаа харах юм бол бид янз бүрээр будилж явсан. 1993 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонголоо. Тэр үед би найздаа хэлж байлаа, Ерөнхийлөгч хүн улс орныхоо үзлийг тээж явдаг, үүгээр байр сууриа илэрхийл гэж.

Тэр үед ардчиллын төлөө ардчилсан нам хүчнүүд нөгөө талд социализмаа засаад үлдэх хүсэлтэй хуучин хувьсгалт нам гээд хоорондоо бас л ширүүхэн үздэг байлаа шүү дээ.

Манай хүн 1995 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ардын эрх сонинд үзлээ илэрхийлэхдээ эдийн засгийн байдлаас нь хандаж “Монголчууд ариун цагаан атаа жөтөө, шударга шуналаар амьдрах ёстой” гэсэн лоозон тавьчихсан. Түүнээс болж бид хоёр муудаж, сайдаж явсан үе бий.

Дараа нь Н Багабанди Ерөнхийлөгч сонгогдлоо. Би Н.Багабанди Ерөнхийлөгчид “Улс орны хувьд үзлээ сонгох, тодруулах шаардлага гардаг. Та Монгол орны талаарх үзлээ илэрхийлээч” гэж хэлсэн.

Тэгэхэд 1999 онд тэрээр Ардчилсан социалист залуучуудын холбоо байгуулагдахад явуулсан баярын бичигтээ “Ардчилсан социализм бол Монголын ирээдүй мөн” гэж бичсэн байсан. Тэр бол Ерөнхийлөгч өөрийнхөө үзлийг илэрхийлэхдээ социалист замналыг сонголоо хэмээн тунхагласан хэрэг.

Дараагийн Ерөнхийлөгчийн уг санаа нь анхнаасаа гуравдагч замын үзэл буюу Амартисены үзлийг барьж гарсан хүн. Амартисен бол Нобелийн шагналт, одоо Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэртэй онолч хүн. Магадгүй энэ үзэл ч буддын шашны үзэл, номлолд ойр байсан байж болох юм.

Гэтэл сүүлд нам хуваагдах болоход үндэсний ардчилсан үзэл, ардчилсан социализм гэж хоорондоо маргалдсаар байгаад гурав дахь замын’үзэл алга болчихсон. Өнөөдөр харин тав дахь Ерөнхийлөгчөө сонгох тухай асуудлыг ярьж байна даа.

-Та дээр хэлэхдээ өнөөгийн нэр дэвшигч гурван хүний үзэл тун сонин гэлээ. Энэ талаар нэлээд судалсан юм аа даа?
-Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг интернэтээс компьютертээ татаж аваад, зэрэгцүүлэн хараад сууж байна. Ингэхэд Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлиг, иргэний, ардчилсан нийгмийн сонголтыг бататгах үзэл санааг зөвхөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л илэрхийлсэн байна.

Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт энэ талаар огт алга. Тэгэхээр би бодож байна, Ерөнхийлөгч хүн үзлийн талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юм бол өөр юуны тухай ярих ёстой юм гэж. Үзэлтэй нийгэм гэдэг бол нартай, гэгээн өдөр яваа нийгэм. Ийм нийгэмд замаа олоод явчихна.

Үзэлгүй нийгэм бол харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил алхам тутамдаа хана мөргөж, бие биенийхээ гар, хөл дээр гишгэж, хоорондоо мөргөлдөж явна шүү дээ. Тиймээс үүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн хүчнүүд нь ойлгоогүй, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрт суулгаж өгөөгүй нь харамсалтай байна.

Үзэлгүй нийгэм бол харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил алхам тутамдаа хана мөргөж, бие биенийхээ гар, хөл дээр гишгэж, хоорондоо мөргөлдөж явна.
Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт өрөөсгөл эдийн засгийг үр ашигтай хослуулна гээд биччихсэн байх юм. Эдийн засгийн шинжлэх ухаанд ийм нэр томъёо байдаггүй. Өрөөсгөл эдийн засгийг хэдий болтол ч авч явах билээ. Баруун хармаандаа өрөөсгөл, зүүндээ үр ашигтай эдийн засагтай явах гэсэн бодол төрөөд байх жишээтэй. Энэ мэт асуудал байна л даа.

Ер нь бол үзлийг томъёолж гаргана гэдэг зөвхөн тунхаглаад өнгөрнө гэсэн үг бус хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Монголын нийгэм ардчилсан замналаар 20 жил явлаа. Үүнийхээ эцэст жинхэнэ ардчилсан нийгэм гэдгийг цогцлоох эхнийхээ том алхмуудыг хийж эхэллээ. Энэ бол нэгдүгээрт, шууд ардчилал.

Төр засгийн үйл ажиллагаанд иргэд нь өөрсдөө оролцож, иргэдийнхээ саналаар асуудлаа шийддэг болж эхэлж байна. 2012 оноос хойш, магадгүй АН гарч ирснээс хойш энэ зорилт хэрэгжиж эхэлж байгаа байх.

Энэ талаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орохдоо орон нутагт нь боловсон хүчний бодлого, татварын бодлого, газар ашиглалтын бодлогыг нь өгөөд асуудлаа шийд гэж байна. Энэ бол монголчуудын ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцлийн хамгийн бодит үр дүн юм.

Энэ мэтээр бодоод үзэхээр өрсөлдөж байгаа гурван хүн дотроос улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг зангидаж харж чадсан мөрийн хөтөлбөртэй хүн ганцхан байна. Би нөгөө хоёр хүнийг муу гэж байгаа юм биш.

Гэхдээ тэдний ард байгаа улс төрийн хүчнүүд нь өөрсдөө ийм байдалд байгаа юм байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан зам мөрөө хэрхэн бататгах, хөгжүүлэх учраа олоогүй юм байна гэсэн бодолтой л сууж байна даа.

-УИХ, Засгийн газар нь нэг намын гарт байхад Төрийн тэргүүн ньөөр намаас байвал улс төр харьцангуй тэнцвэржинэ гэсэн тайлбарт та ямар хариулт хэлэх вэ?
-Өнөөгийн нөхцөл байдал нэг нам нь УИХ барьж байхад нөгөө нь Засгийн газар, гурав дахь нь Ерөнхийлөгчөө тавьснаар улс төр тогтвортой байна гэдэг нь миний бодлоор цаг цагт өөр өөр утгатай байна.

Монгол орон хэрэв хуучин хувьсгалт намын засаглалтай байгаад ардчилсан нийгэмд оръё гээд явж байх үед УИХ, Засгийн газраа МАХН барьж байхад ардчиллын бага ч болов өнгө айзам оруулахын тулд Ерөнхийлөгчийн засаглалыг АН бариасай гэсэн хүсэл байсан юм.

Тухайлбал, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бид үүнийг ард түмэндээ хэлдэг байсан юм. Ардчилал устгагдлаа, гишгэгдлээ, соёолж байгаа ногоондоо жаахан ч болов ургах амьсгаа тавьж өгөх юмсан гэж. Гэтэл өнөөдөр байдал өөр АН төр засаг барьж байна гэдэг нь ардчиллын зам дээр урагшаа явах боломж бүрдэж байна.

Энэ үед өмнөх нийгмийнхээ улс төрийн хүчнийг өөд нь татаж гаргах, түүндээ Ерөнхийлөгчөө өгье гэдэг асуудал байж болох уу. Нөгөө талаас нь аваад үзэхэд бид 22 жилийн зам туулахдаа нэг ч удаа ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон төр, засаг нь тогтвортой ажиллах боломжтой үеийг үзсэнгүй.

Дандаа сөрөг хүчнийхээ нөлөөнд орж, унаж босч, шавартай хутгалдаж явсаар өдийг хүрлээ. Харин өнөөдөр тийм боломж бүрдлээ. Энэ үед ардчиллынхаа замыг мөрийг сонгосон сонголт дээрээ хүчээ нэгтгэх нь хэрэгтэй.

Аливаа муу зүйлд нэр холбогдож байсан хүнийг төрд ойртуулах хэрэггүй

Сайт: Vip76.mn Б.Энхтуул
Дугаар : 37234
Аливаа муу зүйлд нэр холбогдож байсан хүнийг төрд ойртуулах хэрэггүйМонгол Улсын Ерөнхий сайд асан Д.БямбасүрэнХолбоотой хэлэлцүүлэг Монгол Төрийн ТүшээМонгол Төрийн Түшээ
Товчхон
Социализмын үед ч төрийн удирдагчид улс эх орныхоо эрх ашгийг юун түрүүнд боддог, түүнийхээ төлөө амьдралаа зориулдаг хүмүүс байв.
Төрийн хүнд байх ёстой чанарууд нь тогтсон стандарттай байдаг
Сүүлийн арав гаруй жил Монгол төрийн үйл ажиллагаа язгуур эрх ашгийн эсрэг чиглэн, түүхэнд хар мөр үлдээх засаглалын үйл ажиллагаа явуулж байна
УИХ гэдэг бол бага ангийн хүүхдийг сургадаг газар биш гэж 1990-1992 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан Д.Бямбасүрэн хэлж байна.
Бид түүнтэй “Монгол төрийн түшээ” хэлэлцүүлгийн хүрээнд цөөн хором ярилцлаа. Тэрээр “Төрийн хүнд зайлшгүй байх ёстой эрхэм чанар бол өөрийн улс орноо таньж мэдсэн байх хэрэгтэй. Түүнээс биш гадны улс орны зүйлийг авчраад Монголчуудад тулгадаг хүн бол төрийн хүн биш” хэмээн тодорхойлсон юм.

Монгол Улсын төрийг зөв чиглүүлж, удирдан жолоодож байсан үе, үеийн удирдагч, ардын хурлын депутатууд, улс төрийн зүтгэлтнүүд ямар онцлогтой байж, хэрхэн төрийг удирдаж байв?
Монгол төр бол өнө эртний түүхтэй. Их Монгол Улс байгуулагдахаас өмнө Монгол угсаатан төрт улсаа байгуулж явсан. Тухайн цаг үед овог, аймгууд үндэстэн угсаатан хоорондоо үргэлж байлдаж байлаа. Тиймээс тухайн үеийн төрийн түшээд энхийг тогтоох, ард түмэн амгалан тайван амьдрахад төр түшиг болох ёстой гэсэн үзлээр зүтгэж байсан. Түүх бүтээж явсан өвөг дээдсийнхээ их төрийн улбааг бид залгамжилж явна.

Социализмын үед ч төрийн удирдагчид улс эх орныхоо эрх ашгийг юун түрүүнд боддог, түүнийхээ төлөө амьдралаа зориулдаг хүмүүс  байв.

Үе үеийн төрийн түшээд эрдэм, боловсрол, ухаан төгс хүмүүс байдаг.

Тэдгээр хүмүүс ямар ухаанаар төрөө удирдан залдаг байсан бол?
Монгол төрийн хүмүүсийг  бэлдэж, хүмүүжүүлдэг, шалгаруулах  тогтолцоо гэж байсан. Эрт үеэс эхлэн Монгол төрийн зүтгэлтнүүдэд өөрийн үзэл бодлыг төлөвшүүлсэн байх нь маш том шалгуур болж байлаа. Чингис хааны “Биеэ засаад  гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургааль бий.

Төрийн хүнийг бэлтгэдэг бага суртахуй, их суртахуй гэж байлаа. Их суртахуй нь биеэ засах ёсонд тулгуурласан байдаг. Биеэ засна гэдэг нь хүн ертөнцийг үзэх өөрийн үзэл бодол, төлөвшилтэй болно гэсэн үг. Харин энэ чанар жилээс жилд суларч байна.

Одоо бол УИХ, Засгийн газрын гишүүдийг харахад, хэн ч төр барьсан болно гэсэн хандлага давамгайлаад байх шиг. Тэд “гэрээ засах” гэдгийг бүрэн ойлгож, ухамсарлахгүйгээр мэргэжил эзэмшин, бизнес эрхлээд гэртээ тавилга авах төдийхнөөр ойлгоод байна уу гэлтэй харагддаг. Худалдаа, наймаа эрхэлж байсан хүмүүс төрд зүтгэх нь элбэг болжээ. Энэ бол Монгол төрийн жам ёсонд харш зүйл.

“Монгол төрийн түшээ” ямар зан чанар, ёс суртахуунтай байх ёстой гэж та боддог вэ?
Улс төрчдийн ёс суртахууны асуудал орхигдож байна. Сэтгэлд мөс хуруулахаар үйлдэл хийчихээд АТГ намайг гэм буруугүйг тогтоосон эсвэл танил талаараа шүүхээс өөрийнх талд шийдвэр гаргуулж байна. Олон түмэн тэднийг үйлдлээр нь шүүж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Төрийн хүнд байх ёстой чанарууд нь тогтсон стандарттай байдаг. Хаан хүн гэхэд 35 эрдэмтэй байх ёстой гэдэг. 35 эрдмийн хамгийн дээд нь хайрлах сэтгэл. Энэ нь бусдын зовлонг өөрийнхөө биед оноон бодох юм. Сүүлийн үед эх орноо гэсэн хүнийг шоглох, эх орны үнэ цэнийг унагаах хандлага ажиглагддаг.

Төрийн түшээ хүн улс үндэстэнтэйгээ цуг амьдарч, хамт сэтгэх чадвартай байх ёстой.

Тэд боловсролтой байх нь маш чухал. Төр гэж чухам юу болох, ард түмний өмнө ямар үүрэг хүлээдэг вэ гэдгийг ойлгох хэмжээний боловсрол, ухамсартай байх ёстой.

Өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?
Сүүлийн арав гаруй жил Монгол төрийн үйл ажиллагаа язгуур эрх ашгийн эсрэг чиглэн, түүхэнд хар мөр үлдээх засаглалын үйл ажиллагаа явуулж байна. Улс орноо өрөнд бариуллаа, газар шороогоо худалдаж, эрдэс баялгаа гадныханд найр тавьж өглөө. Ер нь ирээдүй хойч үеэ бодохгүйгээр эх орон гэж ярьдаг хүн бол ард түмнээ жинхэнэ хорлож байгаа хүн гэж ойлгох хэрэгтэй.

Ардчиллын тогтолцоо, эрх чөлөө гэдэг ойлголтыг хариуцлагаас хөндийрүүлчихлээ. Сонгуулийн үед цагаан сурталчилгаа, мөнгө төгрөг, худал амлалтад нь автсаар эцэстээ одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Улс төрийн намууд сонгууль дөхөхөөр л бид тийм зүйл хийсэн гэж ухуулга явуулаад эхэлдэг.

Хотын ИТХ, дүүргийн ИТХ-ынхан жил бүр шагнал авдаг. Дүүргийн төсвөөс шагнал нэрийдлээр идсэн мөнгийг нь тооцвол цэвэрлэх байгууламжийг засахад хангалттай хэмжээний мөнгө болно. Төрд шуналд хөтлөгдсөн хүмүүс орох нь төрийн түшээдийн мөс чанар, яс муудахын гол шалтгаан болж байна.

УИХ-ын гишүүдийг ажил хий, түмнээ төлөөл гэж сонгодог
УИХ-ын гишүүдийг ажил хий, түмнээ төлөөл гэж сонгодог. Гэтэл тэд хэрэгтэй хэрэггүй гаднаас хуулбарласан зүйл нь Монголын хөрсөн дээр буухгүй байх тохиолдол байна. Тэр дундаа хууль. Түмний итгэлд дөрөөлж гаран, албан тушаалаа мөнгө олгох хэрэгсэл болгож байна. Энэ нь авлигын хамгийн муухай хэлбэр.

Энэ байдлыг хэрхэн засах вэ? Та ямар шийдэл санал болго вэ?
Төрийг ард түмэн бүтээж, ард түмэн ариутгадаг. Хамгийн түрүүнд сонгуулиар нэр дэвшиж буй хүнийг сайн таних хэрэгтэй. Төрийн мөнгийг идэж, төсвийн мөнгөнөөс завшсан этгээдийг жагсаалтад оруулсан нам эвсэлд саналаа өгөхгүй л байх ёстой.

Зөв бодлогоор төрийг удирдаж байгаа хүн одоогийн улс төрд байна уу? Эмэгтэй улс төрчдийн тухайд?
Улс төрд үргэлж зөв явдаг хүн гэж байдаггүй. Гол нь алдсан алдаагаа эргэн хараад засах чадвартай байх ёстой. Гэхдээ хувийн ашиг сонирхлын үүднээс хийсэн алдааг тухайн этгээд өөрөө засах чадваргүй байдаг. Харин төрөөс зайлуулж байж, асуудлыг шийднэ.

Монгол төрийн түүхэнд эхийн сэтгэлээр төрд хандах хандлага нь маш өндөр ач холбогдолтой. Чингис хаан ч, түүний дараагийн хаад ч эхээсээ асууж, лавладаг байсан түүхтэй. Эмэгтэй хүний оролцоо төрийг зөөлрүүлдэг.

Улс төрийг шинэ хүмүүсээр сэлгэх ёстой, хуучин хүмүүсийг сольсон нь зүйтэй гэх хүмүүс бий. Энэ талаар таны бодол?
Төр бол тодорхой үзэл бодлын төлөө өрсөлдөж, санаагаа уралдуулдаг талбар. Энд эрдэм мэдлэг, чадвараараа улс оронд хэрэгтэй гэдгээ харуулсан ахмад гишүүд цөөнгүй бий. Шинээр орж ирсэн хүн бүр хуучнаасаа илүү эсэх нь тодорхойгүй. Ахмад гишүүд нэгэнт төлөвшиж, тогтворжсон байдаг. Харин залуучууд дунд “Хоолонд орох цаг боллоо” гэсэн шиг л хий хашгирч суугаа хүмүүс бий. Тиймээс ч залуучуудын байгууллага дотор тэмцэл байнга өрнөж, хоорондоо эрх мэдлээ булаацалдаж байдаг. Тиймээс залуучуудыг сонгохдоо нарийн ажиглан, тодорхой шалгуураар сонгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн нь тухайн асуудал, салбараа сайн мэддэг, бодлого шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай хүн байх ёстой.

Одоогийн намын дарга нар, УИХ-ын гишүүд, сайд дарга нар компанийн эзэд юм шиг эсвэл компанийн эзэд л төрийн өндөр албан тушаал хаших мэтээр нийгэмд харагддаг боллоо. Энэ бол буруу.

Сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах нь зүйтэй вэ?
Сонгогчид тухайн тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийг шүүх хэрэгтэй. Үүнийг гурван зүйлээр л шүүх нь зүйтэй.

Нэгдүгээрт, үйлийг хоёрдугаарт, үзлийг гуравдугаарт, хүслийг нь шүүдэг. Эдгээр шүүлтүүрээр шүүхдээ муу үйл хийж, явсан хүнийг төрд ойртуулах хэрэггүй. Үзэл буруутай хүн ч төрд ойртох эрхгүй. Бас хүсэл буруутай хүнийг ч төрд ойртуулах ёсгүй. Тухайн хүний үйл, үзлийг ч мэдэлгүй худлаа амлалтад нь хууртагдаад сонгож байна.

Хичнээн сайхан намбатай, мэдлэгтэй хүн байлаа ч гэсэн намын хуучин тогтолцоогоо сэргээх үзэлтэй хүнд санал өгөх хэрэггүй. Одоогийн намууд ардчиллын шугам, зам мөрийн асуудалд нэг нэгнээсээ ялгагдахгүйгээр уран ярьдаг болчихжээ. Энэ бол шалгуур биш. 

Monday, December 14, 2015

Хүмүүний дотоод ертөнц харанхуй бол хорвоо ертөнц бүхэлдээ харанхуй болмой.
Хүмүүний дотоод ертөнцөд гэрэл гэгээг татуулан гэрэлтүүлдэг нэгэн чухал зүйл бол боловсрол, мэдлэг буюу товчхондоо НОМ юм. Ухаан бодолд ухаарал нэмж, сэтгэл зүрхэнд хайр бялхааж, үй олон өнгө, талтай хүмүүний болоод хорвоо ертөнцийн тэр олон өнгөний гайхамшгийг бахдан цэнгэж, тэр олон талыг нь бишрэн дуулах, уужим холыг, бүр сансар ертөнцийн энгээр ч харах чадварыг таны алган дээр өчүүхэн төдий жин дарах НОМ хайрламой.

Сонгох эрхээ хамгаалж эс чадваас БООЛ болдог

.
ОДОО Ч ХАРИУЛТ НЬ ТОДРООГҮЙ НОЦТОЙ АЦ АСУУЛТУУД... ????????
- 2008 оны 7 сарын 1-ний харуусалтай хэрэг явдлын үндсэн шалтгаан юу байв? МАХН /тухайн үеийн нэршил/ сонгуулийн дүнг луйвардсан гэсэн асуудал байв. Ийм өнцгөөс Ц.Элбэгдорж нар, АН жагсаал цуглаан эхлүүлсэн. Бухимдал эндээс үүдсэн. Эндээс нэгэн ац асуулт гарч ирдэг. 
ЭНЭ НЬ
- ХЭРВЭЭ МАХН 2008 оны УИХ-ын сонгуулийг луйвардсан юм бол, яагаад түүнийг баримтаар илчлэн, МАХН-д зохих ял шийтгэлийг нь ногдуулаагүй юм бэ? Хэрвээ улс төрийн хүчин зохион байгуулалттайгаар сонгууль луйвардсан юм бол тухайн улс төрийн хүчнийг татан буулгах хүртэл арга хэмжээ авах ЁСТОЙ. 
- Хэрвээ МАХН зохион байгуулалттайгаар луйвар хийгээгүй, хувь хүмүүс, тухайлбал нэр дэвшигчид, түүний фэнүүдийн асуудал юм бол, тэрхүү саналыг будлиулсан тэдгээр хувь хүмүүст яагаад арга хэмжээ аваагүй юм бэ? Тэр сонгуулийн хэсэг, хороодод камер, бичлэг гээд баримтжуулах зүйлс бишгүй бий. Хэдий санал авахын өмнө маш олон мэргэшсэн шахуу луйврууд явдаг ч яг санал тоолох асуудал бол аль аль намын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчин нүдэн дээр камерийн бичлэг, бүрэн хяналт дор болдог учир хэн хэрхэн аашилсаныг, үймүүлснийг, будлиулсныг тогтоочих боломжтой. Гэтэл нэг ч тодруулсан, шалгасан, шийтгэл өгсөн зүйл гарсангүй. 
Сонгуулийн саналыг будлиулах, ард түмний саналыг луйвардах гэдэг бол эх орноосоо урваснаас дутахааргүй ноцтой гэмт хэрэг МӨН. 
Гэтэл энэ хэргийг үндсэн гол гогцоо асуудлыг нь орхиод, дагалдах шалтгаан, үр дагавар болох 5 залуугийн амь насны асуудлаар шуугиан болгож, хэдэн хурандааг шийтгэсэн болоод өнгөрсөн. 
Гол асуудал нь АРД ТҮМНИЙ САНАЛЫГ ЛУЙВАРДСАН ХЭРЭГ шүү дээ.
2008-2012 онуудад МАХН олонхи байгаад, энэ асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байсан юм бол, 2009 онд АН-ын хүн буюу өнөөх сонгууль луйвардлаа хэмээн хамгийн чангаар хашгирч, олныг уриалж байсан хүн Ерөнхийлөгч болж, 2012 оноос АН олонхи болж, шүүх, цагдаа, прокурор, гүйцэтгэх засаглал бүгд АН-ын мэдэлд орсон. 
- Гэтэл тэд яагаад энэхүү МАХН-ын сонгуулийн дүнг өөрчилж, ард түмний сонголтыг луйвардсан ноцтой хүнд гэмт хэргийг ИЛРҮҮЛСЭНГҮЙ ВЭ? Илрүүлэхийг ядахдаа оролдсонгүй вэ? Илрүүлээд ял зэмийг нь яагаад өгсөнгүй вэ? Боломжгүй байв уу? Хүссэнгүй юу? Тийм бол яагаад? Эсвэл .... ЭСВЭЛ 
.
ЭС БОЛ, 
- ХЭРВЭЭ 2008 онд МАХН сонгуулийн дүнг луйвардаагүй юм бол, луйвардсан хэмээн олон түмнийг үймүүлж, турхиран, улмаар энэ нь хяналтаас алдагдаж, их хэмжээний хохиролд, түүний дотор эрдэнэт хүмүүний амь үрэгдсэн ноцтой үр дагавартай үймээн самуун болсны буруутныг яагаад яллан, зохих ял зэмийг нь хүртээгээгүй юм бэ? 2008-2012 онуудад МАХН-д ийм боломж байсан уу? Байсан бол яагаад энэ ноцтой хэргийг нэг мөр болгосонгүй вэ? 
Ингэхэд 2008 оны сонгуулийн луйвар үнэхээр байсан уу, үгүй юу? 
- МАХН, АН-ын хооронд ямар нэгэн тохироо хийгдэв үү? 
Хийгдсэн бол ард түмэнд тэдэнд ер өчүүхэн ч итгэх боломжтой гэж үү?
Одоо ч ард түмэн энэ асуудлаар хоёр талцсан хэвээр байна. Ингэж олон түмнийхээ итгэл, оюунаар даажин хийж байх нь хэнд ашигтай юм бэ?
.
Энэ мэт хачин АЦ АСУУЛТ өнөөдөр ч бас үргэлжилж байна. 
Өнөөдөр сонгуулийн санал авах ХАР МАШИН луйвардсан, луйвардаагүй гэсэн хачирхалтай маргааны үргэлжлэл Талбай дээр өрнөж байна. Ардчилсан төрт ёсон дахь хамгийн муухай, хортой үр урхагтай луйвар бол СОНГУУЛИЙН САНАЛЫН ЛУЙВАР...
- 2012 онд МАН, МАХН, ИЗНН, БНН болон бусад олон жижиг намууд, бие даагчид мөн л Саналаа луйвардуулчихлаа гэж гомдоллосон. Гэтэл энэ гомдлын мөрөөр нэг ч хэсэгт дахин тооллого, дахин санал хураалт, магадлал, баталгаажуулалт хийгдээгүй нь юуны учир вэ? Тэр бүгд худал байв уу? 
- Хэрвээ 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмэн ХАР МАШИНД луйвардуулчихсан гэсэн эргэлзээ байгаа юм бол түүнийг яагаад өдий хүртэл 3 жилийн хугацаанд шалгаж, нягталж, олны дотор буй энэхүү эргэлзээ, хар сэрийг тайлаагүй юм бэ? 
- Хэрвээ ХАР МАШИН ЛУЙВАРДЧИХСАН юм бол яагаад өнөөдөр жагсагчид, эсэргүүцэгчид зөвхөн Гараар тоолж баталгаажуулах тухай л асуудал сөхнө вэ? Тэр луйвардсаныг нь шалгаж тогтоогоод, САНАЛ ХУЛГАЙЛСАН улс төрийн хүчин, улс төрчдөд хатуу хариуцлагыг нь үүрүүлж, улс төрийн тавцангаас үүрд хөөх хэрэгтэй. Энэ нь зүйд нийцнэ. Гэтэл яагаад дээрх "луйвардуулагчид" зөвхөн хоосон ёс төдий гонгиноцгоохоос хэтрэхгүй байгаа юм бол???
- Хэрвээ ХАР МАШИН ЛУЙВАРДААГҮЙ юм бол, түүнийг нь тухайн мөч бүхэнд батлан нотлон үзүүлээд, хий хоосон хар сэрээр олны сэтгэл санааг үймүүлсэн нөхдүүдтэй яагаад хатуу хариуцлага тооцоогүй юм бол? 
- Өнөөдөр СЕХ 200 гаруй хэсгийн машинд хяналтын тооллого хийсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ яагаад энэхүү хяналтын тооллогыг сонгуулийн өмнө хийснээ хэлээгүй юм бол? 
- Сонгуулийн дараа, үйл явдал халуун сэргэг дээр зарим эргэлзээтэй хэсгүүдэд хяналтын тооллого хийе гэхэд АН, СЕХ яагаад зөвшөөрөөгүй, зөвхөн сонгогдсон хэсгүүд дээр л хяналтийн тооллого хийнэ гэж зүтгэснийхээ учрыг яагаад одоо болтол тайлахгүй байгаа юм бол? 
ГЭХ МЭТ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АСУУЛТУУД цуварна.
.
Гэтэл ард түмэн яагаад энэхүү луйврийн талаар ер ажрахгүй, байдаг л зүйл мэт сууна вэ? Сонгох эрхээ хамгаалж эс чадваас хэн болдог гээч... 
БООЛ л болдог.
.
Ер нь ч бид цөөхөөн хэдхэн шударга бусаар хөрөнгөжсөн олигархи, нам нэртэй мафиудын БООЛ л болчихоод байгаа шүү дээ.

БИДЭН ХОЁР...


Биесээ гэр шигээ зорьсоор
Бидэн хоёр замын дунд айл болно
Биесээ гэм шигээ өмөөрсөөр
Бидэн хоёр жамын эрхэнд амь болно 
Биесээ зүүд шигээ манасаар
Бидэн хоёр эвийн ганц дэр болно
Биесээ охин шигээ тэвэрсээр
Бидэн хоёр энгэрийн ганц зүүлт болно
Биесээ сүү шиг хөөргөсөөр
Бидэн хоёр эрхэлж нялхарсаар адилхан болно
Биесээ хүү шигээ дууриасаар
Бидэн хоёр эндүүрч мэдхээр ижилхэн болно
Биесээ бурхан шиг шүтсээр
Бидэн хоёр жаргалын ганц хань болно
Биесээ буруу шигээ үүрсээр
Бидэн хоёр мөргөлийн их сүм болно
Биесээ нулимс шигээ дагасаар
Бидэн хоёр хаврын анхны бороо болно
Биесээ нас шигээ зөөсөөр
Бидэн хоёр хамгийн сүүлчийн цас болно
Биесээ сэтгэл шигээ өргөсөөр
Бидэн хоёр тэнгэрийн давааг ч хамт давна
Битгий яваач дээ гэж хэндээ ч хэлэхгүй
Бидэн хоёр уулзаад нэг л хүн болно
Б.Болорцэрэн
2015.12.11
Яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн залуу насны нэг адал явдал санагдчихав. Сүрэнжав гуай хөдөөнөөс хотод оюутан болон иржээ. Тэр үед Урт цагааны баруун талд байх Шар дэлгүүр нийслэлийн томоохон худалдааны төв байж. Хөдөө байхдаа яавлак /алим/ гэдэг нэг сайхан юм байдаг гэж л сонсож явжээ. Мань хүн хааяа Шар дэлгүүрээр хэснэ. Тэгэхэд алимнууд улаараад л бөндийгөөд л, шүлсийг нь асгаруулдаг байж. Хөдөөний мөнгөгүй оюутан, яавлакныхаа барааг нэг харж шүлсээ залгичихаад л явдаг байжээ. Тэгэж тэгэж өвөл цаг ирж, хүйтрэх үеэр гэрээс нь жаал жуулхан мах идэш, бас хэдэн төгрөг ирсэн байна. Төгрөгөө аваад хамгийн түрүүнд Шар дэлгүүр лүү чавхдажээ. Очоод лангуун дээрээс нь харж харж, хамгийн тод улаан өнгөтэй яавлак худалдан авч гэнэ. Улаан байх тусмаа амттай байдаг гэж нэг яриа сонссон шиг байгаа юм. Тэгээд хүслэн болсон алимаа тэнд биш арай тухтай сайхан газар тансаг ёсоор зооглох мэргэн шийдвэр гаргаж, Жанжны талбай руу гүйж гэнэ. Жанжны хөшөөг тойрсон арслангуудыг холбодог бүдүүн төмөр гинжин дээр сууж, савчуулж байгаад өнөөх яавлакаа гаргаж ирээд нэг том хазаад орхижээ. Гэтэл аманд нь гал түймэр дэгдээд, байж тэсэх аргагүй болж, мань хүн сандарсандаа сууж байсан бүдүүн төмөр гинжинд хэлээ наагаад орхитол хэл нь наалдчихаад бүр ч хэцүүдэж гэнэ. Хөдөөний залуу халуун чинжүүг алим гэж андуураад авчихсан нь тэр байж. Хөөрхий, бас урьд өмнө халуун ногоо амандаа ойртуулж үзээгүй хүнд том хазаад авахаар бас л тэсэхээргүй болсон нь ч аргагүй л байх. Энэ түүхийг өөрийнх нь их ойрын сурвалжаас сонссон. Жаахан хэтрүүлэгтэй байж магад ч ортойдог шүү.
.
Яг ийм тохиолдолд ус асгаж салгадаг. Мэдэхгүй нэг нь мэдээд аваарай. Татчихвал хэлнийх нь өнгөр хэсэг хууларчихаад хэсэгтээ хоол унд идэж чадахгүй зовоодог юм шүү. Сүрэнжав ахайг хэлэлтгүй би ч биеэрээ энэ зовлонг туулсан хүний хувьд зөвлөхөд...

ИНГЭХЭД ТЭР ИХ МӨНГӨ ХААШАА ОРЧИХОВ?

.
Хориод хоногийн өмнө уулзсан найз маань "Манай цайны газар 9 ажилтантай байлаа. Одоо 5-ыг нь гаргаад 4 нь үлдсэн. Цалинг нь тавьж дийлэхээ больсон. Ерөөс мөнгөтэй хүн бага байна. Таваг шөлийг дундаа нийлж авах, тал порц цуйван авах нь их боллоо. Өмнө нь ер тийм байгаагүй" гэж ярив.
.
Хориод хоногийн өмнө өөр нэг найз маань кафегаа хаалаа гэдгээ мэдэгдсэн. 
.
Арваад хоногийн өмнө хөдөөний малчин нөхөр маань мал махны үнэ навс унаж, малчид мөнгөгүйдэн, хэцүүдэж буй тухай ярьсан. 
.
Зун худалдаа эрхэлдэг найз маань явдал, зардлаа хэмнэж, худалдаан дээр өөрөө зогсож байгаа. Ер мөнгөтэй хүн алга болж байна гэж ярьсан.
.
Брау хаузын захирал С.Отгонбаяр "...Унаж яваа хүн орилдог биз дээ. Тэгвэл бид орилмоор байна, чарламаар байна. Нийлмээр байна. Уул уурхай явж байсан, барилга хөгжиж байсан. Тэр үед бид ямар байлаа, ямар их мөнгөтэй, мөрөөдөлтэй байлаа. Гэтэл сүүлийн хоёр гуравхан жилийн дотор бүгдийг үгүй хийж таг зогсоолоо...." хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
.
Манай нэртэй сэтгүүлч Л.Болормаа сэжигтэйгээр амь насаа алдахынхаа өмнөхөн МҮОНТ-ээр ярихдаа "Монгол Улс ангал руу унаж байна" гэсэн. 
.
Зам барилгын хувийн компанид ажилладаг найз маань санхүүжилтгүй болсноос хөдөө орон нутагт тавьж буй замын ажил нь аль зунаас хойш хэдэн сарын турш таг зогссон төдийгүй ажилчиддаа цалингаа өгөөгүйгээс бөөн асуудал үүсээд хэцүү байгаа тухай ярив.
.
Иймэрхүү агуулгатай яриа ойр ойрхон сонсогдох боллоо.
.
Өнөөдөр нутгаас хүүхдүүд нь аятайхан бизнес эрхэлдэг ах маань ярьж байна. "Одоо байдал эвгүйдчихлээ. Орлого ч зогсож байна. Хүүхдүүд маань яах вэ гэж ярилцаад, бизнесээ хаагаад гадагшаа гарьяа, ажил хийе гэж шийдэцгээлээ. АНУ, Солонгос, Япон зэрэг оронд очиж ажил хийх боломж гарц мэдэж байгаарай" гэж захив.
.
Энэ жилийн төсөв 680 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа тухай Сангийн яам мэдээлж байна билээ.
.
- Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 849.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 37.1 хувиар өсжээ. Олон зээлдэгчид зээлээ төлж чадахгүйгээс барьцаалсан байр, газраа хураалгах дээрээ тулаад буй тухай шуугиан дэгдэв.
.
- Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл нэг их наяд 102.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2-46 хувиар буурчээ. 
.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9-64 хувиар буурсан байна. 64 ХУВЬ ХҮРТЭЛ ШҮҮ.!!!!
.
Ингэхэд манай иргэд, зах зээл маань яагаад мөнгөний хомсдолд орчихов????
.
2011 онд манай нийт гадаад өр 4.2 орчим тэрбум доллар байжээ. Түүнээс хойш бараг 18 тэрбум долларын зээл нэмж авчээ. 
ТЭР ИХ МӨНГӨ ХААШАА ОРЧИХОВ????
Жил бүр төсөвт хуримтлагддаг 5-6 тэрбум ам.доллар дээр зээлээр авсан 18 тэрбум ам.доллар.. ХААШАА ОРЧИХОВ. ????
.
Аймгууд холбож буй зам, нийслэлийн хэдэн уулзварыг, эсвэл төрийн үйлчилгээ үзүүлдэг автомат машинуудыг зааж, зарим нь тайлбарлаж буй ч зардлынх нь хэмжээг багцаалдаг хүнд хэтэрхий итгэлгүй, гэнэн тайлбар... 
.
- Төгрөгийн ханшны уналт хэдэн %???
- Бодлогогүй үрж зарсан хэдэн %???
- Гадаад худалдааны алдагдал хэдэн %???
- Авилгалд хэдэн %???
- Намууд, ашиг сонирхолын бүлэглэлүүдийн хувааж авсан нь хэдэн %???
- Бүтээн байгуулалтад зарсан нь хэдэн %??? /гэхдээ бодит өртөгтэй нь харьцуулахад их эргэлзээтэй тоо гардаг./
- Гүйлгээ нь зогссоноос царцчихсан байгаа орон сууцнуудад хэдэн % ???
- Бусад ямар шалтгаанууд байж болох вэ?
ИНГЭХЭД ТЭР ИХ МӨНГӨ ХААШАА ОРЧИХОВ? 
Жил бүр төсөвт хуримтлагддаг 5-6 тэрбум ам.доллар дээр зээлээр авсан 18 тэрбум ам.доллар.. ХААШАА ОРЧИХОВ. ???? Яагаад Монголын эдийн засаг мөнгөгүй болчихов оо????
Мэддэгчүүд нь сайхан цэгцтэйгээр тайлбарлаж өгнө үү???

ӨВӨР МОНГОЛЧУУД "ЧОНОН СҮЛД" КИНОНЫ ТАЛААР СӨРӨГ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА

Өвөр Монголын зохиолч ЭРДЭМТ гуай "Чонон сүлд" киноны тухай хатуухан байр суурьтай байна. 
Тухайлбал, "Чонын барьж, цасан хунгарт нөөшилж хадгалсан зээрийн сэгийг малчид ухаж гаргаж ирээд зээлийн газар олноор нь зардаг хэсэг бий. Монгол хүн хэзээ ч ийм юм хийхгүй, яагаад гэвэл монгол хүн чонын барьсан малыг сэг зэм гэж үзээд түүнийг идэш хоолондоо хэрэглэх нь бүү хэл ойр ч байлгах дургүй байдаг. Чонын соёог хортой гэж үздэг. Тийм атал тэдгээр чононд бариулсан зээрийн сэгийг ухаж гаргаж ирээд зээл дээр олноор нь зарж борлуулна гэж байхгүй. Бусдыг тэгэж завших нь монголчуудын зан биш. /энэ "Бусдыг завших" гэдэгт хөөрхий хоолныхоо нөөцийг хулгайд алдсан чоныг ч, мөн тэр чононд бариулсан зээрийн сэгийг худалдан авч буй хүмүүсийг ч аль алиныг нь хэлэв бололтой. Б.Номин/ Энэ бол монгол хүнийг, монгол зан заншил, уламжлалыг муухай гүтгэж буй хэрэг.
Мөн Зүүн зүгийн монголчууд олноороо баруун оронд ирж газар хагалж тариалан эрхэлсэн тухай гарч байна. Түүхэнд хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. Соёлын хувьсгалын үед ч, дараа нь ч ийм зүйл байгаагүй. Монголчууд хичнээн ядарлаа ч тийм ихээр газраа хагалж, сэндийлж байгаагүй юм. Харин хятадууд л олноороо ирж монгол орны газар, бэлчээрийг хөндөж, эвдсэн. Гэтэл түүхэн энэ үнэнийг өөрчилж, монголчууд өөрсдөө л газар бэлчээрээ сүйтгэсэн болгон харуулж байна. Ийм байж болохгүй" гэх зэргээр ЭРДЭМТ гуай ярьж байна. Гэхдээ бүр ОДОН ТВ-ээр шүү. Одон ТВ-ийн хөтлөгч залуу ч мөн уг киноны тухай ширүүхэн хэдэн үг хэлээд орхилоо..
Энэ нэвтрүүлэг цуврал юм, цааш бас үргэлжлэх аж.
Өвөрмонголчууд маань их ч зоримог, хатуу шулуухан хэлцгээж байна. Хятадын Ко нам нь анзаарсангүй юу, эсвэл.

.
Karla Khaitan Хятадын Ко намаас гадуур зүйл болчих шиг болсон доо. Тэр киночид юу гэж тайлбарласан байгаам. ОУ-ын хамтарсан эдр гээд нэлээн сүр дуулиан болгож байгаа ч цаанаа алсын мессеж байсан гэж харсан даа. Одоо тэгээд зүхээд унах байх даа. Оскар эдр авбал бүү гайхаарай даа жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэдэг үг бий байх аа unsure emoticon
Unlike · Reply · 8 · May 4 at 11:27pm
Сайхан-Уул Рэнцэнханд
Сайхан-Уул Рэнцэнханд Үнэхээр учир дутагдалтай санагдсан
Unlike · Reply · 2 · May 4 at 11:44pm
Otgonkhuu Damiran
Otgonkhuu Damiran Бидэнд дохио өгөөд байгаа шшш
Unlike · Reply · 3 · May 5 at 12:11am
Gantuya Luvsan-Ochir
Gantuya Luvsan-Ochir unexeer alsiin bodol bgaa bol oscar avna, gexdee china jujigchin ni, oscariin gadaad kinonii nominatsiin shagnald uls toriin noloo ix bdag doo
Like · Reply · 1 · May 5 at 12:11am
Gantuya Luvsan-Ochir
Gantuya Luvsan-Ochir bidniig bodvol ustax ayuld oirxon bdagaaraa ovormongolchuud undestenii darxlaa iluu bdag, ted anzaarax ni argagui ee, armongolchuud urlagiin buteel baigal xun 2-n shuteltsee gd l baxdaad bgaaoo doo, ug ni buximdmaar l zuilsiin neg yum shig bgaan miniibodloor
See Translation
Unlike · Reply · 2 · May 5 at 12:14am · Edited
Myagmarsuren Chadraabal
Myagmarsuren Chadraabal Yag goliig ni olj xeljee. Nomiig ni anx unshixad l iim setgegdel tursunduu.
Unlike · Reply · 3 · May 5 at 12:17am
Norovbadam Dorj
Norovbadam Dorj Алив зүйлийг нэг талаас тайлбарлан муйхарлах аваас гарц тд бус байхаас гадна боломжийг буй болгох аргад чөдөр мэт болох нь буй. Иймд Монгол ахуйг тодотгосон кино сурталчилагдах зам гарч Европийн барууны соёлын довтолгооноос илүүтэйгээр Монгол уран бүтээлчдээ дэмжин урамшуулах чиглэлд ташуур бас дэмжилэг болхуйц бүтээлүүдийг тодорхой чадвар шалгуурыг бий болгон ажиллах нь чухал болж ээ!
Norovbadam Dorj's photo.
Unlike · Reply · 2 · May 5 at 3:12am
Очирбалын Алтаншагай
Очирбалын Алтаншагай MOngoliin tvvhiig guiwuilsan t1 kino
See Translation
Like · Reply · May 5 at 8:32am
Бөх Баатар
Бөх Баатар Chonon suld bol bidnii huvid doromjlol. Busdiin huvid sn zohiol l bh. D.Maam guyan Gazar shoroog audio bolgoogui bj chonon suldiig yamar hurdan sonsdog bolgoj unegui taraaj bn. Ene bugd bodlogo eum. Ene metiig serj mederch uhaarch tanij bh heregtei. Gehdee hojimdoj bish.
Unlike · Reply · 5 · May 5 at 9:07am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Урлагийн бүтээлийн тухайд энэ кино аргагүй сайн кино болсон байх аа, харин энэ Өвөрмонголчуудыг эмзэглүүлээд буй, бас манай Ц.Буянзаяа нарын нөхдүүдийг ч эмзэглүүлээд буй зүйлс бол харин маш бодитой зүйл шиг ээ... Үндэстний хувьд бид урлагийн бүтээл нь тийм эн тэргүүний чухал биш, бидний өв соёл, язгуур үнэн үнэнээрээ байх нь илүү чухал санагдана.
Like · Reply · 16 · May 5 at 9:21am
Ayur Goon
Ayur Goon Тэр чоно сүүлдээд, чоно нь харагдахгүй малчин хүүхний цагаан торгон комбинаци л гялалзаад байдаг хэсэг ёстой элэг хөшөөсөөн... Урлаг талаасаа лаг гэж ингэхэд хэн хэлээд бна? Үзсэн өдрөө ийм коммэнт бичснээ эргэн олж хуулав. "Гүн Г.Аюурзана: Өнөөдөр киног нь үзлээ. Зарим хүмүүсийн амиа хорлох гээд байгаачлан, Монголыг гутаан доромжилсон юм надад л лав харагдсангүй. Харин зохиол (screenplay) гэж үнэхээр алга. Бас дүр огт алга. Кино талдаа бол инээдтэй алдаа мадаг их харагдах нь барууныхан нүүдэлчдийг ойлгох болтол ахиад маш урт хугацаа хэрэгтэй лугаа холбоотой буй за. Планууд бол сайхан байна. Амьтдын зураг авалт мундаг, гэхдээ Оскар мөрөөдөхөд ч хол байна..."
Like · Reply · 12 · March 15 at 6:14pm · Edited
Unlike · Reply · 1 · May 5 at 10:59am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Номыг нь уншсанаас хойш энэ киног үзэх хэрэгтэй гэж одоо ч толгойд орж ирээгүй л явна. Нэг үздэг ч юм билүү...
Like · Reply · May 5 at 11:34am · Edited
Ayur Goon
Ayur Goon Байдаг л нэг кино. Үзсэн ч, эс үзсэн ч харамсахгүй гэдэг зөвлөгөө өгье smile emoticon
Unlike · Reply · 3 · May 5 at 11:41am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan За, цаг нөхцөөх өөр юм зөндөө байхад, болие дөө... like emoticon
Like · Reply · 1 · May 5 at 11:46am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Тэгээд энэ үнэхээр тийм айхтар урлагийн бүтээл болж чадаагүй юм бол тэр франц Найруулагчийг нь Хотын мэр урьж, Ерөнхийлөгч ч билүү, сүйд болоод, цаашид хамтарч юм хийнэ гэлцээд байсан нь ямар учиртай юм бол... ??? ккк
Like · Reply · May 5 at 11:52am · Edited
Ayur Goon
Ayur Goon Урлагийн бүтээл болж чадсан бол тэд тоох ч үгүй өнгөрөх амой
Unlike · Reply · 1 · May 5 at 11:54am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan
Like · Reply · May 5 at 12:00pm
Nominchimed Baasan
Nominchimed Baasan хачин нөхдүүд юм аа
Like · Reply · May 5 at 12:00pm
Tseveen Batjargal
Tseveen Batjargal · 8 mutual friends
Chonin beltreg svvlnes ni shideed alaad bdg ene bol tsever manai vndestnig doromjilson doromjlol.
Like · Reply · May 6 at 1:05pm
Sunjee Dash
Sunjee Dash Buyanzaya, bum ah nariin emzegleh ni argagui, hotond ni chono nuutsaar tejeej, gert ni hitad hun semhen "usuj", mori chono 2-g mongol er hunees dutahgui hiimoritoi unaj davhij, ezemdej surgaj gartaa oruulj, bi mongol hun uchraas hitad huntei suuj boloh...See More
Like · Reply · May 9 at 8:41pm · Edited
Nominchimed Baasan

Write a reply...
Choose File
Bat Erdene Enkhmandal
Bat Erdene Enkhmandal · 11 mutual friends
Anh nomiin unshij bsan. Yag yug ilerhiileed bgag sain oilgoogui. Mun deer ni zohiol nom 2 ni neleen zursun harahdaj bna le. Nom ni het ih sunjirsan bsan.
Like · Reply · May 5 at 9:32am
Б. Нэмэрболд
Б. Нэмэрболд ovor mongolchuud mini saihan uls baidgiimdaa. Nastaichuud ider uyiinhen ni ih saihan. Ar mongolruugaa temuulsen, shahaj havichihdsan ard tumen. Harin odoo zaluu uye ni balarch bn daa. Haramsaltai
Like · Reply · 3 · May 5 at 10:10am
Zorigoo Cristo
Zorigoo Cristo Монголын түүх монголчуудын тухай хятад хүн зохиол бичиж дэлхийгээр шуугуулж байсан нь саяхан, гэхдээ дотор хүний дотор санаа байж л таараа л даа
Like · Reply · 2 · May 5 at 10:42am
Davaa Batbold
Davaa Batbold · 40 mutual friends
Энэ киног үзээд надад таалагдаагүй чонын бэлтрэг сүүлдэж ална
Like · Reply · May 5 at 11:41am
Х. Чойдогжамц
Х. Чойдогжамц http://choidogjamtsism.blogspot.com/2015/03/blog-post_4.html

Чонон сүлд-Монгол сүлд Мөхөл жам уу,…
CHOIDOGJAMTSISM.BLOGSPOT.COM
Like · Reply · Remove Preview · 1 · May 5 at 11:44am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Энэ номыг монгол хэлээр орчуулж хэвлэхдээ оруулаагүй, монгол бүү хэл англиар ч орчуулагдаагүй төгсгөлийн бүлэг "Утгын тайлал" гэж бий. Энэ номын. Тэнд олон зүйлийн утгыг тайлдаг л юм билээ дээ.
Like · Reply · 4 · May 5 at 11:53am
Х. Чойдогжамц
Х. Чойдогжамц Улс төрийн сүлдэн болгохоос урьд Анногийн тавьсан зүгээр л "сайхан" асуултууд байсан.
Unlike · Reply · 2 · May 5 at 11:56am
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Тийм байх нь
Like · Reply · May 5 at 12:01pm
Nominchimed Baasan

Write a reply...
Choose File
Chinbat Manibazar
Chinbat Manibazar Юу ч гэмээр юм бэ дээ...
Бидний аж амьдралын тухай болохоор бид эмзэг л хүлээж авна. Аливаа ард түмэнд байдаггүй, жигшилтэй зүйлийг байдаг мэт дүрслэх нь доромжилсноос өөрцгүй.
Гэхдээ уран зохиол гэж бодвол байдаг л зүйл. (Юуны төлөө "уран" зохиол гэдэ...See More
Unlike · Reply · 4 · May 5 at 12:59pm · Edited
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Аливаа урлагт, уран зохиолд Түүхэн үнэнээс зөрсөн, уран санаа хэтэртэл орсон байх нь байдаг л асуудал. Гэхдээ тэр зөрүүлсэн үнэн нь, тэр нэмсэн уран санаа нь харин тухайн үндэстний өв соёлыг сайнаар, эсвэл муугаар харуулж байна уу гэдэгт нэлээд асуудал байгаад байх шиг ээ. Өвөр монгол зохиолч Эрдэмт гуайн жишээ татсан дээрх хоёр факт бол яах ч аргагүй монгол хүний хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү, доромжлуулсан мэт, ялангуяа суурин/хятад соёлын түрэмгийлэлд хайргүй эзлүүлж буй өвөрлөгчдийн хувьд бол маш эмзэг зүйл байх нь аргагүй юм. БИд л хэнэггүйрхээд буйгаас биш...
Like · Reply · 6 · May 5 at 12:58pm
Chinbat Manibazar
Chinbat Manibazar Магадгүй. Хэнэггүйрхэж байж ч магадгүй юм даа. Нээрэн өвөр монголчуудын хувьд их ч эмзэг тусч байгаа байх.
Бодууштай юм.
Unlike · Reply · 4 · May 5 at 1:04pm · Edited
Chinbat Manibazar
Chinbat Manibazar Бас л даяаршилд дасч хэр баргийн юм тоохоо больж байгаа юм болов уу даа.
Ийм "жижиг" детаилиудыг тоохгүй болсноор яваандаа улс үндэстний дархлаа сулардаг бололтой. 
Эргэцүүлж, хэлэлцмээр сонин сэдэв эндээс гарч байна?
Unlike · Reply · 6 · May 5 at 1:09pm
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Яг тийм...
Like · Reply · May 5 at 1:10pm
Nominchimed Baasan

Write a reply...
Choose File
Халуун Болор
Халуун Болор · 85 mutual friends
Монголоороо л байх хэрэгтэй.
Халуун Болор's photo.
Like · Reply · 3 · May 5 at 1:43pm
Мөнхбат Азжаргал
Мөнхбат Азжаргал · 7 mutual friends
Нэрээ бид эх түүх соёл уламжллалаа алдаад байгаан бишүү киног н үзээд тэгэж бодоогүйшдээ өрөөсөө ичив
Unlike · Reply · 5 · May 5 at 3:05pm
Amaraa Bdm
Amaraa Bdm Зохиолчийн уулзалт маргааш болно https://www.facebook.com/events/947724491945687/?ref=3&ref_newsfeed_story_type=regular&feed_story_type=263

Interested
45 дахь Номын бага хуралдай Зочин Б.Номинчимэд
May 6 · ШУТИС-ын ТӨВ НОМЫН САН
Amaraa Bdm and 32 other friends went
Like · Reply · Remove Preview · 2 · May 5 at 10:03pm
Khulan Bambajav Seigriest
Khulan Bambajav Seigriest · Friends with Naranbaatar Drama
Manaihan mongol jyjigchin togloson geed l hoorch zovhon neg talaas ni hyleej avaad bh shig sanagdah yum
Like · Reply · 2 · May 5 at 10:54pm
Demberel Ninj
Demberel Ninj Ер нь бол өвөрлөгчийн суртаалд бид орж байгаагийн илрэл
Like · Reply · 1 · May 6 at 2:08am
Алтангэрэл Цэндсүрэн
Алтангэрэл Цэндсүрэн · 6 mutual friends
Ямар ч монгол малчин хотондоо чоно тэжээхгүй өөрийн санаагаа гаргахын тулд ёс заншил өв уламжлалыг үгүйсгэсэн юм шиг санагдсан надад.таалагдаагүй
Unlike · Reply · 2 · May 6 at 3:18am
Surena Dorj
Surena Dorj · 16 mutual friends
Хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижиг үндэстэн уламжлал, соёлоо, хэл бичгээ авч үлдэж байж л оршин тогтноно, тэхээр жижиг гэлтгүй эмзэг сэдэв, ялангуяа монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа л бол даяаршиж ууршчаагүй байгаагийн шинж, уусчихвал эмзэглэх юм үлдэхгүй болно.
Unlike · Reply · 3 · May 6 at 5:04am
Soylerdene Densmaa
Soylerdene Densmaa · 4 mutual friends
Manaihan denduu ih tuilshirah yumda amidral deer tiim yum baidgui l yum da
Like · Reply · May 6 at 9:20am
Цэрэндорж Сугар
Цэрэндорж Сугар · 97 mutual friends
Зохиолыг сайн уншаачээ хүмүүсээ.сүрэг зээрийг хөөж хунгар луу ихэнхийг нь шигтгэж хөлдөөж алдаг хэсэг шүүдээ.чонын шүд хүрсэн гээд байх юм. Яаг хятад болцон тариа тарьдаг өвөрлөгч нар хэдэн зуун мянгаараа бий шүү.тэднарын өмхий санаа харин хужаагаасаа илүү шүү
Like · Reply · May 6 at 11:32am
Serdamba Tumenjargal
Serdamba Tumenjargal B.Baastiin hangain boroos sanaa avsan um. Zohiol ni neg ih goy bishee. Sain nom bish sanagdsan. Suurin gazariin China humuust aytaihan sanagdsan bj magad. Kino ni yamar bolson um bgaan.
Like · Reply · 2 · May 6 at 1:40pm
Buyan Buya
Buyan Buya · Friends with Zorigt Jutaa and 9 others
Mongol hun hezeech boohoi zuusan maliin mah iddegui buzar mah gedeg shu de bi bagaasaa mal dagaj osson hun
Unlike · Reply · 3 · May 6 at 5:36pm
LoVa Inna
LoVa Inna · 61 mutual friends
neelt ntr iinhen daraa ygaad humuus magtaad bsng oilgoogui .. mash ih shuumjtei hudlaa muuhai kino bsn tsaad utgaaraa doromjilj bgaa met ydjil Mongol hun beijing zaluutai suuj bolohgui gecheed tugsguld ni uuruu barij avaad unsej gardag ,,, ene bol bolno gedegiig shuud haruuulj bga hereg ... etses suuld ni mongol taliin chono gd bga tejeesen chono ni hyatad zaluugiin svld bolood duusna daaaaaa
Unlike · Reply · 1 · May 7 at 5:15am · Edited
Sunjee Dash
Sunjee Dash Yostoi l mongol hun bicheegui, hitad setgelgeegeer bichij hiisen kino bna gej bodogdson, olon zuil deer.
Unlike · Reply · 3 · May 9 at 7:48pm · Edited
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Хятад хүн хичнээн сайн байвч Монголчуудын сэтгэлгээ, дотоод ертөнц, ахуйг хэрхэн гүйцэд мэдэх билээ.
Like · Reply · 5 · May 17 at 7:01pm
Khulegtbaatar Boldbaatar
Khulegtbaatar Boldbaatar Монгол охин хятад залууд хонины бэлчээрт өврөө нээж байгаа хэсэг мөн гол дүрийн эмэгтэй хятад залууд сэтгэл алдаж байгаа нь монгол эмэгтэйчүүдийг доромжилсон хэрэг
Unlike · Reply · 4 · May 17 at 8:03pm

Уугий Монгол replied · 1 Reply
Boorj Luvsanjambaa
Boorj Luvsanjambaa Nadah chini ugaasaa gytadyn tolgoom geheer zarim humuus chamaas iluu manai mongolyg delhiid surtalchilj baina geh, bas ter hubilai haan ch gesen her zereg tuuhiin unen yum bol doo, ter arig buhiig alj ustgaj baigaa ni arai denduu huuhdiin togloom shig yum bilee, nariin uhval ih yum baigaa baihaa
Unlike · Reply · 1 · May 20 at 7:00am
Boorj Luvsanjambaa
Boorj Luvsanjambaa Mongolgui yum bol ali alind ni asar ih baigaa shuu dee, dandaa gytad nairuulagch, gadaagyn zohiolchid, yadahdaa nuguu muu chinggis haanyg maani neg muu yadarsan malchin uvgun bolgoson hamag zovlong ni edluulj gytadyn zarlal doromjlol amsaj oorh gazargu...See More
Unlike · Reply · 1 · May 20 at 7:03am · Edited
Rose Roza
Rose Roza · Friends with Natsag Dulamsuren and 9 others
Nom.n ch ter kino n ch ter mongol ulamjlal, mongol hvnii setgehuigees hol zursun zuil bn le. Iim met hyatadudar mongoloo surtalchluulj bn gj baysahiin orond vr udamda mongol yos ulamjlal setgehuig uwluulehig hicheeh n dr biz
Unlike · Reply · 2 · June 23 at 12:31pm
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Харин тиймээ, Enkhtuya Sodnom
Like · Reply · 1 · June 23 at 7:50pm
Khishigdelger Dulamdorj

Khishigdelger Dulamdorj Нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл санааг гаргах гэж хичээгээд зөрүүлчихсөн зохиол.