Д.Сүхбаатараас Хиагт дахь гамин цэргийн захиралд явуулсан тулган шаардах бичиг.
1921 оны 3 сарын 15-ны өдөр...
Монгол Ардын журамт цэргийн бүгд ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатарын бичиг.
Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захиралд МЭДТҮГЭЙ хэмээн цаг болзоолон явуулах учир, манай Монгол ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир, зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан дариуд танай харьяат цэргийн зэвсгийг цөм хурааж, Монголын Хиагт хотын хамт бидэнд тушаавал зохино.
Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвэл танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж уул орон нутагт буцааж болно. Хариуг бичиг уламжлан хүргэсэн хүнээр дариу ирүүлнэ үү?
Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх бол манай монгол цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвэл зохино.
Үүний тул мэдтүгэй хэмээн Монгол Ардын журамт цэргийн бүгд ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатар ёслов.

No comments:
Post a Comment