Хөгшчүүл ярьдаг байв. ЮУ ЯРЬДАГ БАЙВ гэхээр...
- "Одоо хүний нас их богино болж байгаа" гэж...
Тэгэхэд би бага залуу хүүхэд байжээ. Тэгээд хөгшдийнхөө тэр үгийг сөрдөг байлаа.
- "Яалаа гэж. Та худлаа ярьж байна. Хувьсгалын үед монгол хүний дундаж наслалт 37 байсан, одоо /1987 онд/ 63 болсон. Хоёр дахин урт болсон" гэнэ. Хариуд нь хөгшчүүл
- "Үгүй ээ хүү минь.. Тэр үед бидний нэг жил гэдэг чинь дуусаж өгдөггүй байж, Одоо та нарын нэг жил бидний нэг сар шиг л болсон." гэж...
Би бас сөргөнө.
- "Та төөрөлдөж байна. Тэр та нарын залуу үед чинь хийх юмгүй, үзэж сонирхох юмгүй гиюүрч суудаг байсан болохоор өдөр өнгөрдөггүй их уддаг байсан байх. Одоо радио, ТВ гээд үзэх сонсох юм их, мэдэх дуулах юм ч их байна. Тэгэхээр цаг хугацаа их хурдан өнгөрнө шүү дээ" гэнэ.
Хөгшчүүл жаахан эргэлзэж байснаа бас хэлнэ
- "Тиймдээ биш ээ. Жил агшчихсан юм.. Та нар түүнийгээ мэдэрдэггүй юм" гэж...
Одоо эргээд санахаар энэ "ЖИЛ АГШЧИХСАН" гэдэг үг их СЭЖИГТЭЙ байгаа.

1 comment:
Нас богиносох биш, нээрээ цаг хугацаа агшчихдаг юм болов уу. Агшиж байгаа бол бид нарын хурд саарч байна гэсэн үг болох нь ээ.
Post a Comment