Г.Шийлэгдамба сайд "50 000 ам.долларыг Н.Энхбаяр даргад бүр өрөөнд нь өгсөн, гуравдахь, дөрөвдэх хүн байхгүй ч, эрхбиш нүүрээ хараад суухаар үгүй гэхгүй байх...." гэж байх юм. Мөн өөрийнх нь мэдүүлснээр албан өрөөндөө хадгалж байсан 120 мянган ам.доллар нь ч намынхаа санхүүжилтэд зориулан хувь хүнээс "гуйж" авсан аж. "Намдаа санхүүжилт олж ир" хэмээн байнга дарамталдаг тухай яриа ч өмнө дуулдаж байсан. Сая ч бас сонсогдов.
.
Энэхүү 120 000 ам.доллар бол намуудад өгдөг хандивын зөвхөн зах зух, ил мэдэгдэж буй хэсэг нь. Мөсөн уулын орой л гэсэн үг. Тэгээд ч МАХН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын хэлж буйгаар тус намын санхүү бол "жижигхэн". Нөгөө аварга хоёр АН, МАН-ынтай харьцуулахад МАХН-ынх бол хөгийн...
2012 оны сонгуульд АН 24 тэрбум төгрөг, МАН 18 тэрбум төгрөг, бусад жижиг намууд 2 тэрбум, бие даагчид 2 тэрбум орчим төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан тооцоо байсан. АН-д л гэхэд 200 гаруй, МАН-д 80 гаруй аж ахуйн нэгж, компани хэдэн тэрбумын хандив өргөсөн байв. Гэхдээ эдгээр тоо бол мөн л мөсөн уулын орой шиг ихээхэн дарсан тоо шүү дээ.
Ингэхэд манай бизнесмэнүүд, ажил хэрэгч хүмүүс яагаад ийнхүү хөлсөө урсган байж олсон мөнгө хөрөнгөө Нам гэдэг нэг тийм субьектив зүйлд хайр гамгүй, өгөөмөр нүнжигтэйгээр хандивлана вэ?
Соц үеийн ганцхан үзэл суртал ноёрхож байх цаг дор улайрсан фанатик -намын идэвхтэн, гишүүд ч өнөөдрийн манай ажил хэрэгч хүмүүс, бизнесмэнүүдийн Энхрий хайрт намдаа ийм их гал халуун хайртай байгаад нь атаархаж, тэсэж байж ядмаар...
.
Намд хандивлаж буй тэрхүү тэрбум тэрбум төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зориулбал уг нь нэлээд юм хийж чадна даа. Улаанбаатарт л гэхэд 200 гаруй цэцэрлэг, ясли, 220 орчим тооны дунд сургуулийн байр хэрэгцээтэй байдаг. Төрөх эмнэлэг, амбультори ч зөндөө хэрэгтэй.
Хаа байгаа бөмбөрцөгийн нөгөө бөөрөн дээр аж төрдөг Ажаа гэгээнтэн Монголын цусны өвчтэй хүүхэд багачуудад зориулан иж бүрэн тоног төхөөрөмжтэй 7 давхар эмнэлгийг зөвхөн буяны хөрөнгөөр бариад өгч байхад, манай эрхэм нэр хүндтэй бизнесмэнүүд сураг ажигч ч үгүй, бүр таг шүү. Сохор зоос ч гаргахгүй. Соён гэгээрэл, буян, хүмүүнлэгийн үйлсэд өчүүхэн төдий алгаа тэнийлгэж байсныг нь үзсэнгүй, сонссонгүй.
Бид л гэхэд дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын цуврал 108 ботийг хэвлүүлэхээр хөрөнгө оруулалт, зээллэг /хандив биш шүү/ олох гэж АПУ, ГОК-оос эхлээд манай толгой, нэр нүүр болсон хэдийнхээ үүдийг нэлээн ч онголзуулсан даа. Сүртэй ч их юм биш, нэгнийх нь дунд хэрийн хурдны мориных нь үнийн хагаст хүрэхгүй...
Ном, соёл, гэгээрэл ярьсан мань мэт нь эрхэм бизнесмэнүүдэд юу хийж бүтээсэн нь чухал биш, Ч.Эрдэнэ гуайн хэлдгээр "зүгээр л мөнгөгүй хүн" харагддаг юм билээ.
Гэтэл сонгууль дөхөөд ирэхээр л тэд маань энхрий хайрт намдаа саяар байтугай тэрбумаар нь өгдөг хэмжээлэшгүй өглөгч болж орхино.
Нам нь тийм их үнэ цэнэтэй байх аж. За, нэг хоёрын зэрэг хүний өвчин зовлон ч яахав, нийт үндэсний эрүүл мэнд, эрдэм боловсрол, соёл дэвшлээс ч үнэтэй.
Яагаад тэр вэ гэж эрхгүй нэхэж бодогдоно. Уншигч танд ч мөн адил тийм бодол төрж буй байх аа.
Ажаад байваас намдаа учиргүй хайртайдаа биш, эргээд хэд нугардаг ашигтай бизнес болоод тэр аж. Намд "хандивласан" мөнгөнөөс давж нугарсан ашиг унахгүй юм бол түүнийг ямар "ХАНДИВ" гэхэв. Түүнээс биш зөв зүгээр мөнгөө хэдэн сая, тэрбумаар нь цацаад байдаг бизнесмэн гэж юу байх билээ, ямар галзуурчихсан биш.
Өөрөөр хэлбэл намын санхүүжилт нэрээр АВИЛГА авдаг, өгдөг явдал манай эрх баригч намуудад асар түгээмэл байна. Төрийн яамны сайдаас эхлүүлээд баг, хороон даргыг хүртлэх бараг бүх нэгж шатны дарга, аж ахуй, санхүүгийн голдуу гол чухал албан тушаал ихэнхдээ "хандив" нэртэй авилгалаар шийдэгдэнэ. Тус бүрдээ тогтсон ханштай. 2004 оны үед л Төрийн сайд 500 саяын ханштай байсан, тэр цагаас хойшхи ханшын зөрүүг тооцож үзвэл өнөө хэд нугарсан биз.
Үнэхээр ч авьяас чадлаараа, эр сайндаа зүтгээд алба тушаал хашиж буй нь бий л дээ. Гэхдээ л үнэмлэхүй олонхи нь энэхүү ХАНДИВ хэмээх үндсэн шалгуураар шалгагдсан байна. Хандив ямар ч төрлөөр байж болох ч ихэнхдээ Шийлэг сайдын өрөөнд байсан шиг бэлэн мөнгөөр... Харин түүнийг илрүүлэх, шалгаж тогтоогоод ямар нэгэн хариуцлага хүлээлгэхэд нэн хүнд.. Илэрсэн ч Нам хэмээх "Бат цайз" харанхуйлан хаацайлна.
Намуудын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, үзэл баримтлалыг нь дэмжиж хандив өгдөг гэж хэн нэг нь зүтгэх л байх. Яахав, өндөр хөгжилтэй, хүн амын дундаж давхарга нь хүчирхэг болж, нийгмийнхээ хөгжлийн тодорхойлох хэмжээнд хүрчихсэн орнуудад тийм хандлага байдаг л юм. Харин манай нөхцөлд энэ мэт үндэслэлд итгэхэд нэн бэрх. Жишээ олон бий. Олны мэдэх нэгхэн нь МАН-ын Тусгаар тогтнолын ордон босгоход МАК-ийн Нямтайшир Тэрбумыг хандивласан гэдэг. Төдөлгүй хүү нь УИХ-ын гишүүн болсон, гэх мэтээр үргэлжилнэ... Тэр л жишиг өнөөдөр үргэлжилж байна.
.
Зоосны нүхээр шалгагдан бүрдэж буй төр засгийн чадамж, нэр хүнд ямар байх нь ойлгомжтой. Монголчууд уг нь төрөө ихэд эрхэмлэн дээдэлдэг, "Төрийн минь сүлд өршөөг" гэж залбирдаг ард түмэн. Ийн залбирдаг ард түмэн газар дэлхий дээр өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм.
Харин өнөөдөр ийн залбирах хүн өдрийн од шиг болж, хараан зүхэх хүн шөнийн одод шиг болжээ. Тэр бүхнийг жигнэж үзвээс, төр засагт хэрвээ сүлд хийморь гэж байдагсан бол хичнээн ихээр буртаглагдан, гундаж буйг өгүүлэшгүй.
Намууд нь Төрөө авилгалын цор ганц саалийн үнээ болгон өглөө оройгүй, өдөр шөнөгүй үлгэсээр архаг сульдаатай, тураалтай болгож хаячихаад дараа нь өөрсдөө Төр хүчтэй байж болохгүй, төр шиг хэрэггүй юм үгүй гэж Төр хэмээх өнөөх субьектив зүйл рүүгээ хамаг буруугаа чихнэ. Цаанаа их алсын давхар бодлоготой мэт. Эсвэл их гэнэхэн ов ч мэт. Төр нь сулрахаар авилгал, талцал, нийгмийн ялгарал зэрэг бусармаг зүйлс дэлгэрч буйлна. Хөгжлийн хөтөлбөр, бодлого энэ тэр бол улс төрийн намуудын тоглоомын хөзрөөс цааш огт гарахгүй болно. Ард олон туйлдан ядуурна. Туйлдсан тэдний саналыг тав арван төгрөгөөр худалдан авч, намууд тоглоно. Дахид төрд зоосны нүхээр гарна, төр улам суларна. Жинхэнэ Чөтгөрийн тойрог гэгч энэ.
Уг нь төр хүчтэй, эрхэмсэг байх учиртай санж. Тиймийн тулд өнөө ихэд моодорхон ярьдаг болсон мерит тогтолцоо буюу чадвар, мэргэжил, туршлага, зүтгэл тэмүүллээр нь үнэлж дэвшүүлэх замаар Төрөө бэхжүүлэхсэн. Эс чадваас бид чөтгөрийн тойрогт гацаатай байсаар л байна. Их удвал дэлхий биднийг ухаад хаячихсан хар нүхнүүд дээр нь хаяад мартаад нэгмөсөн хөгжөөд явж одно. Африкт тийм орнууд нэг бус бий.
Ардчилсан сонгууль гэж уг нь бий. Луйвардуулж, тархиа угаалгаж, хахуулдуулчихгүй л бол сонгогч олон түмэн бидний гарт энэ чөтгөрийн мэт тойргоос нийтээрээ гарах жолоо цулбуур нь байгаа юм, уг нь...
.
Манжийн үед хэргэм зэргийг лан лан мөнгөөр худалдаад авчихдаг, хэр их мөнгө, булга хоргой, адуу мал өргөнө, тэр хэмжээгээр өндөр зэрэг хэргэм нэмүүлдэг байсан бурангуй ёс байсан. Түүх баримт ухвал зөвхөн манай ноёд ихсийн зэрэг хэргэм авахаар өргөн барьсан данс л гэхэд Ганжуур, Данжуураас хувь илүү аварга "хөлгөн боть" болохоор арвин юм бий дээ, манай архивт. Монголын Инээдмийн Уран сайхны "Зэрэг нэмэхийн өмнө" кинонд гардаг үйл явдал огт оргүй ч зүйл биш юм. Тэр хуучин цагт ард олны гэгээн мэлмийгээр шүүгдэн, яригдаж, уламжлагдаж ирсэн аман түүхээс улбаа авч Л.Түдэв абугай зохиолыг нь бичсэн байдаг. Өмнөд Монголд л гэхэд "Түшмэл Жамбаагийн хөгтэй явдал" нэрт хачин уран хошин цуврал үлгэр бий. Энэ хошин үлгэр нь нэг ёсондоо тэр бурангуйг эсэргүүцсэн ард олны эсэргүүцлийн нэгэн хэлбэр болно.
Энэ мэт зэрэг зиндаагаар өрсөлдөх, тэр өрсөлдөөнөө зоос мөнгөөр баталгаажуулж авах гэсэн тэмүүлэл нь манай монгол үндэстнийг хэдэн зуунаар ялзруулж, унтуулж, тамирдуулан мөхөөж байлаа.
Манжийн тэр бурангуй явдал нь манай энэ цаг үед бичигдээгүй журам, зүй ёсны жам болон тогтоод, салж өгөхгүй амь бөхтэй зууралсаар байна. Түүнийг Шийлэг сайдын үг нутлав. Хуучин цагт Манж гэгдэх харийн гүрний колоничлох ил тод бодлого байж, харин өнөөдөр манж нь үгүй байтал бидэн яагаад ийм байна вэ?
Хөгшид "Ээ, энэ муу хоёр зэхиймэр ийм муухай зүйл хардаг байжээ. Ээ, энэ муу хоёр дэлдгэр, ийм муухай зүйл сонсдог байжээ" гээд халаглаж байдагсан. Өнөө бид тийм л юм хэлэхээр болж...
Б.Номинчимэд

No comments:
Post a Comment