Saturday, February 27, 2016

ӨӨРСДИЙГӨӨ КАЗАХТАЙ ЗУРВАСХАН ХАРЬЦУУЛАХАД...


Баялгийн нөөцийн сангийн хэмжээгээрээ Хятад лут байх юм. Араас нь мэдээж хэрэг Булангийн орнууд, мөн Норвег, Синга, Хонконг гэх мэт.. Харин сонирхолтой нь тэдний араас 9 дүгээрт Казахстан орсон байна. Орос, АНУ, Автралийн өмнө...
26 жилийн өмнө Казах, Монголгүй бид нэг л гараа жартаанаас хөдөлсөн, социйн нурсан балгаснаас хамтдаа цухуйж гарч ирсэн. Казах манай хоёрт тэр үед хөгжлийн ч, хөгжлийн нөөцийн ч учиргүй хол ялгаа байгаагүй.
Гэтэл нэг нь хөгжлөөрөө бүс нутагтаа манлайлагч болон босож ирж, тэгээд зогсохгүй Баялгийн нөөцийн сангаараа тэргүүлэгчдийн эгнээнд орж иржээ.
Харин бид...???
.
Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевийг манай ардчиллынхан дарангуйлагч энэ тэр гээд гоочлонгүй, бас шоолонгүй байдаг. СЭМ ах ч ихээхэн шүүмжилдэг. Мань хүн ч үнэхээр дарангуйлчихсан, хүний эрх дээгүүр давчихсан зүйлс бий. Улс орон дотор нь ч түүнийг эсэргүүцэгчид байдаг. Харин Назарбаев болон түүний талынхан тэднийг бол ер хатуухан гараар барьчихдаг юм билээ. Хоёр жилийн өмнө Өнгөт хувьсгал хийх гэсэн оролдлого гарахад ганцхан базаж орхисон. Магадгүй, тэднийг дураар нь тавьсан бол улс орон нь Украйны араас, Ливи, Сирийн араас орох эрсдэл байсныг үгүйсгэх аргагүй юм.
Хэдийгээр Н.Назарбаев улс орондоо үнэмлэхүй дангаарчилсан засаглал тогтоож, ардчиллын зарим нэн тодорхой элемэнтүүдийг хойш нь тавьдаг ч улс орноо туйлдуулсангүй, хагас ардчилалтай ч улс орноо босгоод ирж чадсан. Бүс нутагтаа хамгийн хүчирхэг, манлайлагч боллоо.
.
Ер хөгжилд зарим зүйлс, тухайлбал, Чанд төлөвлөсөн бодлого, түүнээ хэрэгжүүлэх эрмэлзлэл, зарим тохиолдолд төрийн төмөр нүүр, дотоод оюун санааныхаа ертөнцийг задгай тавьчихгүй байх, тодорхой хүрээнд хязгаарлаж, бусдын нөлөө, зааварт автахгүй байх, нэгдмэл бодлого, хүчирхэг удирдлага, зөв зохион байгуулалт гэх мэт нь гарцаагүй хэрэг болдгийг харуулна.
Бидэн шиг ардчилж байна гээд хамаг юмаа дэлгээд хаячихаар өнөөгийнх шиг байх нь гарцаагүй л юм даа. Ардчилал гэдэг хэн дуртай нь санаанд орсноо ярьж, үйлдэж, олон нийтийн санаа бодлыг савчуулж, үймүүлж, бужигнуулж, нийгмийг хагаралдуулж, талцуулж байдаг зүйл ч биш. Ёс зүйн ч, хуулийн ч хариуцлагаас давж тонгочихоо "Ардчилал сайхан байна" гэж боддог хүмүүс бидний дунд их олон бий.
Ардчилал гэдэг нь юуны өмнө зөв үйлдэл, санаа зорилгод зөвшилцлөөр дамжин хүрэх арга зам юм. Гэтэл бид тал тал тийшээ харж суухаа л ардчилал гэж ойлгодог хачин прадокс байдалтай. Үр дүнд хөгжил маань хангалттай түвшинд урагшилж чадахгүй, дороо хий эргэсэн байдалтай байна. Нэг хүний эрх гэдэг ямагт олонхийн, тэр дундаас улс үндэстний эрх ашгаас дээгүүр байх боломжгүй байдаг. Бид юу үнэ цэнэтэй гэдгээ мэдэхээ байж, үнэ цэнэт зүйлсийнхээ эрэмбэ дараалыг хольж орхисон нь гашуун.
.
Назарбаев хувь хүнийхээ хувьд ч их хүчирхэг, үнэхээр манлайлагч хүн юм билээ. Биеэ авч яваа нь, сэтгэж, ярьж буй нь. Улс үндэстнийхээ түүхэнд нэр нь тод үлдэнэ ээ. Энэ улс түүхэндээ хэзээ ч ийм байж үзээгүй, Аблай хааны үеийг л хэлдэггүй юм бол...
.
Ингэхэд Баялгийн сан (SWF) гэдэг нь тогтворжуулалтын сан, хуримтлалын сан, болзошгүй нөөцийн сан гэсэн ерөнхийдөө гурван сангаас бүрддэг. Дотроо
хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, хөрөнгө оруулалтын болон Төв банкных нь эзэмшиж буй гадаад валютийн нөөц гэх мэт ордог аж.

Dashdulam Dashdeleg Иддэг, уудаг хулгайчид дээр байгаа болохоор баялаг ихтэй ч бид улам доройтож байна. Гараа ижил байсан барианд байх ч үгүй банз ч үгүй бид баялагаа ховх соруулаад ч хөгжилгүй, хөгжсөнгүй
Unlike · Reply · 1 · 11 hrs
Бавуугийн Энхжин
Бавуугийн Энхжин · 41 mutual friends
Казахстан манайхыг бодвол ЗХУ-ын сансрын, цөмийн энерги/зэвсгийн, газар тариалангийн, аж үйлдвэрийн гээд тоолж баршгүй олон өв хөрөнгөтэй хоцорсноос гадна газтай, нефтьтэй, олон оронтой хил залгаа билээ. Манайхтай нэг түвшнээс эхлээгүй.
Unlike · Reply · 2 · 8 hrs
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Бид ч бас баялагтай бол баялагтай. Чамлахааргүй их зэстэй, алттай, нүүрстэй, бага ч гэсэн нефтьтэй. Бас бус юм бишгүй. Казах газар тариалан, ялангуяа хөвөнгийн тариалан хангалттай хөгжсөн байсан. Гэхдээ бид ч бас хангалттай хэмжээний нөхөн сэргээгддэг малтай. Тэд олон оронтой хиллэдэг бол би хоёр аварга том хөрштэй хиллэдэг. Бидэнд бага ч гэсэн бас аж үйлдвэрийн өв байсан. Гэх мэт... Өөр өөрийн гэсэн онцлог давуу тал байна. Нөхцлийн хувьд бид хөгжихөд Казахаас их хол ялгаа байхгүй гэж харагддаг.
Like · Reply · 2 · 8 hrs
Hide 18 Replies
Dashdulam Dashdeleg
Dashdulam Dashdeleg Казакаас ч илүү байх бололцоо их байсан даа
Like · Reply · 1 · 8 hrs
Бавуугийн Энхжин
Бавуугийн Энхжин · 41 mutual friends
Казахстанд иддэг уудаг нь манайхаас хавьгүй олон байгаа. Эргэлзэх хэрэггүй.
Like · Reply · 8 hrs
Amarjargal Jagaa
Amarjargal Jagaa Олон байгаа ч гэсэн улсаараа бүхэлдээ манайхаас маш урагш яваад байгаад л ялгаа нь байна... Бид бол доороо л хий эргээд байгаа улс шүү дээ... Сүүлийн хэдэн жилд гарсан эдийн засгийн өсөлт бол тохиолдол байсан болохоос бид өөрсдөө сэдэлжүүлж, бүтээж бий болгоогүй...
Like · Reply · 1 · 8 hrs · Edited
Бавуугийн Энхжин
Бавуугийн Энхжин · 41 mutual friends
Манай том ордууд эдийн засгийг чирж яваатай яг адилаар, Казахстанд байгаа үй олон ордууд нь л тэднийг өдий зэрэгтэй байлгаж байгаа. Хулгайлаад байхад цаана нь үлдээд байгаа юм. Казахстан болон Назарбаев бидэнд үлгэр дууриалал биш. Норвеги бол мөн.
Like · Reply · 7 hrs
Amarjargal Jagaa
Amarjargal Jagaa за Та намайг ойлгохгүй байх өө... Сэтгэлгээ, боловсрол, орлого, чигч шударгуу зангаар бол Норвеги Монголоос бараа сураггүй тасарсан орон. Назарбаевт улсаа Норвеги шиг болгох хүсэл, төлөвлөгөө, хэрэгжүүлэх механизм нь бүгд бий. Монголд бол аль нь ч алга даа... Хулгай, авилгалын тухай асуудал биш шд...
Like · Reply · 7 hrs
Amarjargal Jagaa
Amarjargal Jagaa Та намайг бодвол гадаадад хурал цуглаанд их оролцсон хүн. Монголчууд хэдэн хурал дамнаад л нэг юмаа яриад л байна яриад л байна. Казак залуус өө нөгөөхөө хийчихсэн, одоо ингэх гэж байгаа гээд л урагшлаад байдаг шиг билээ... Нэг монгол надад тэгж хэлсэн л дээ...
Like · Reply · 7 hrs
Бавуугийн Энхжин
Бавуугийн Энхжин · 41 mutual friends
Казакстан манайхаас олон талаараа илүү байгаа нь үнэн. Гэхдээ бид Норвеги болох гэж тэмүүлсэн нь дээр гэж хэлэх гээд байгаа юм. Учир нь Казахстанд муу юм ч манайхаас илүү их байгаа.
Like · Reply · 7 hrs
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin шилжилтийн үед нэг намын тогтолцоо нь дээр гэдэг нь Казахстаны туршлагаас бас харагдаж байнөө
Like · Reply · 6 hrs
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin Бавуугийн Энхжин саяхан идсэн уусан бүх дарга сайд нар хулгайлсан мөнгөө улсад буцааж тушаахаар болсон,
Like · Reply · 6 hrs
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Норвеги шиг болох нь бидний зорилго, харин Норвегитэй бид өнөөгөө харьцуулах боломжгүй бол, Казах нь бидний зорилго биш, харин харьцуулах боломжтойд л ялгаа нь байгаа юм. Маргаад байх ч юм уг нь байхгүй л дээ.
Like · Reply · 6 hrs
Бавуугийн Энхжин
Бавуугийн Энхжин · 41 mutual friends
За хадуураад явчихлаа. Миний санаа бол Казакстан, Монгол хоёр нэг гараанаас эхлээгүй гээд байгааг анзаарсан уу? Манайх ЗХУ-аас хамаагүй хоцрогдсон байсан, Казахстаны аз болж тэд ЗХУ-ын нилээд их баялгийг өвлөж үлдсэн.
Like · Reply · 5 hrs
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Нэг гараа гэдгээ та бид өөр өөрөөр хараад байх шиг байна. Бавуугийн Энхжин
Миний харж буйгаар бол Казах болон манай хоёр яг адилхан нийгмийн огцом цочир өөрчлөлтөөс эхэлсэн. Энд зөвхөн ЭЗ-ийн хүчин зүйл ганц гол чухал нөхцөл нь биш юм.
Like · Reply · 2 · 5 hrs · Edited
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Мөн нэг зүйлийг анзаарахад Казахаас гадна дундад азийн бусад орнуудын жишээг ч бас анхаарч харах хэрэгтэй байх.. Казахтай адилхан ЗХУ-ын 15 БНУ -ын нэг байсан Киргиз, Узбек, Тажик, Туркмен гэх мэт улсуудын хувьд эдийн засгийн хувьд Казахтай адилгүй ч нийгмийн бусад нөхцлөөрөө яг л адилхан байсан. Бидэнтэй л адилхан. Харин Өнөөдөр Казах нь яагаад биднээсээ бүү хэл тэднээсээ илүү болчихоод байна вэ гэдэгт бид анхаарч хармаар санагдсан юм. Надад удирдлагын тогтолцоо нь сонирхолтой, анхаарч үзмээр санагдсаных...
Like · Reply · 4 · 5 hrs
Бавуугийн Энхжин
Бавуугийн Энхжин · 41 mutual friends
Сайтар харьцуулсан судалгаа гаргамаар л юм байна.
Like · Reply · 5 hrs
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Тиим, нийгмийн олон салбарыг хамруулсан судалгаа. Бодвол Стратегийн хүрээлэн энэ тэр гээд ийм мэтийн элдэвийн судалгаа хийгдэж буй байх аа гэж найдна.. Мэдээж хэрэг Казах бол шилдэг үлгэр жишээ бол биш, гэхдээ бидний хувьд богино хугацаанд хөл дээрээ босож, улс орноо хөгжүүлж болдог юм байна шүү гэдгийг сануулсан том сануулга юм. Бид өнөөгийн энэ байдлаасаа залхмаар болж байна шүү.
Like · Reply · 5 hrs · Edited
Vladimir Sandagdorj
Vladimir Sandagdorj · 16 mutual friends
Бидний холын хараа норвеги, харин гараанаас гарахдаа казак шиг хөдөлж чадсан бол монгол улс авилгалчдаараа дэлхийд тэргүүлэх орон болохгүй байсан. Ардачлалын шишиг хэмээн өөрсдөөрөө сайрахдагч цус урсгалгүй ардачлал уруу орох шийдвэрийг тухайн үеийн улс төрийн товчоо. Ж.Батмөнх дарга нарын ардачлалсан шийдвэр байсан. Харин залгамж муу байгаагаас өнөөгийн засаглалын хямрал эхэлсэн шүүдээ. Одоо ч тухайн үед олны анхааралд байсан эрдэнэт маань л эдийн засгын гол хүндийг авч яваа хэрэг. Том хөрөнгө оруулалт нэртэй уул уурхайнууд эдийн засагт доривтой үүрэг гүйцэтгэж чадахгүй байна.
Like · Reply · 4 hrs
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin Казарстан америкийн хараанд манайх шиг гүн ороогүй гэдгийг анхаарах
Like · Reply · 4 hrs
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin Казахстаны төрийн хэл одоо хүртэл орос хэл хэвээр байгаа, гэхдээ үндэсний хэлээ сэргээхэд маш их анхаарч байгаа
Like · Reply · 4 hrs
Nominchimed Baasan

Write a reply...

Choose File
Ganzorig Dubjir
Ganzorig Dubjir Нүүдэлчин угсаатангууд xэзээнээсээ нэг л чанга гарт баригдаxгүй бол жалгын нэг толгой даасан, биенээ үл тоосон, нэгнийxээ дээр гараx гэж өрсөлдсөн ноёдууд гараад ирдэг улс.Одоо манай байдал бол 14-16р зууны үеийн Монголын улс төр,ноёдын байдалтай ади...See More
Unlike · Reply · 2 · 8 hrs
Vladimir Sandagdorj
Vladimir Sandagdorj · 16 mutual friends
Манай хөгжлийн оргил үе ч чанга удирдлага дор л боссон байх шүү.
Like · Reply · 1 · 7 hrs
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin шилжилтийн үед нэг намын тогтолцоо нь дээр гэдэг нь Казахстаны туршлагаас бас харагдаж байнөө. Олон нам гэж хошгируулж байгаад дунд нь яс хаяж зодолдуулж байгаад баялгийг нь сэмээрхэн зөөгөөд явчихдаг аргыг нүдээрээ үзэж чихээрээ сонслоо доо, хөөрхий.
Unlike · Reply · 1 · 6 hrs
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin Казахстан гаднаас харахад олон намтай юм шиг харагддаг. Энэ нь гадныханы тоглоомын шаардлагад зориулсан жүжиг юм
Like · Reply · 6 hrs
Nominchimed Baasan
Nominchimed Baasan Олон намтай, нэгдсэн бодлого, зорилго, үйл ажиллагааны уялдаа холбоогүй, тал тал тийшээ харсан байдал нь биднийг хөгжлийнхөө боломжийг алдаж, бусдын завшаан болгоход л хүргэж байна. Шилжилтийн үед задгай байж болдоггүй юм байна гэсэн ойлголттой байгаа, би хувьд...
Like · Reply · 4 · 6 hrs · Edited
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin
Like · Reply · 6 hrs
Nominchimed Baasan

Write a reply...
Choose File
Dashdejid Temuujin
Dashdejid Temuujin баялгийг эргэлтэнд оруулах, ашгийг хуваарилах бодлого эцсийн бүлэгт Назарбаевын бүрдүүлсэн багийн гараар орж батлагдана
Like · Reply · 6 hrs
Ganzorig Dubjir
Ganzorig Dubjir Олон нам,бие биенийxээ эрxийг xаасан xариуцлага гэдэг зүйлийг мэдэxгүй 3 толгойтой төрийн удирдлагын тогтолцоогоор xол явж xөгжиxөөргүй болчлоо.Ямар ч xүн ,ямар ч баг шамшигдуулаx нь бол мэдээж байx.гэxдээ Назарбаев шиг,Путин шиг xүчтэй удирдагчтай бол юмыг xэмжээнд нь бариад xариуцлагыг нь өндөржүүлээд явсан бол 2xон тэрбумаар зэс боловсруулаx үйлдвэртэй нь Оюутолгойг аль xэдийн ашиглалтанд оруулцан өдийд үр шимийг нь xүртэж байx байлаа.

1 comment:

Блогчин хүү Commie said...

Ой, ингээд л Номинчимэдээс юм гараад л байдаг юм. Би чиний бичсэн юмнуудыг унших дуртай шүү.