4 настай охиноо зүүдэнд ч оромгүйгээр тамлаж хөнөөсөн хэргийг монголын нийгэм даяараа ер байдаг л мэт хүлээн авч байна. Дөжирсөн. Хэнэггүйрсэн. Бусдын зовлонг ер мэдрэхээ байсан. Өрөвдөж, эмгэнэхээ больсон. Өөрөөр хэлбэл манай нийгэмд ХҮН ЁС ямар түвшинд орсны нэгэн илрэл нь... Нийгэм маань өнгөц харахад өндөр байшингууд баригдаж, үнэтэй машинууд чихэлдэж, үзэмжтэй хувцсаар гангарцгаасан ч цаанаа хөгжлийн амин тулгуур болсон ХҮНИЙ ХӨГЖИЛ байхгүй болсны илрэл. Хөгжил маань үзэгдэх хэлбэрээсээ агуулга нь ихээхэн хол гээгдэж хаягдсаны илрэл болно.
ХҮНИЙ НИЙГЭМ... энэ үг зүгээр нэг үг биш... 90 оноос хойш бүхнийг яг хуй салхи шиг дайрсан ХУВИА БОДОХ үзэл монголын нийгмийг дотроос нь яг өт шиг идэж орхисны л илрэл...
Энүүхнээр цөөн хэдэн нүүрхуудасчид л гаслаад буй болохоос биш...
Товчхондоо дахин хэлэхэд ХҮН УРУУДАЖ БАЙХАД ХӨГЖЛИЙН ТУХАЙ ЯРИХ БОЛОМЖГҮЙ л байдаг

No comments:
Post a Comment