ТВ-ээр үглэж өгч байна... дахиад 4 хоног үглэх нь... Хоёр жилийн өмнөх бичлэг давтан гарч байна.
Ер ярианы үндсэн агуулга нь "Бид өнөөдөр ахуйдаа хэт автаж байна аа... Бид уг нь "Дээд баян эрдэм ном, Доод баян эд хөрөнгө" гэдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр үндэстнийхээ энэхүү үнэт зүйлийн эрэмбийг сольж, эрхэмлэлийн толгойг нь уруу харуулчихсан яваад байна. Өөрөөр хэлбэл эрхэм баян нь эд хөрөнгө болчихоод байна. Адаг баян нь эрдэм мэдлэг болчихоод байна.
- Ардчилал маань дампуурсаны,
- Хөгжил маань хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаагийн СУУРЬ ШАЛТГААН нь
- нийгэм нилэнхүйдээ харанхуй, бурангуй байгаагийн,
- хэт бэртэгчин үзэл санааны дарангуйлал дор бөхийж,
- үнэт зүйлсээ эвдэн нурааж,
- хол шунах атлаа ойрхон сэтгэж буйгаас болж байна.
Зөвхөн ганц Эдийн Засаг яриад улс орон хөгждөггүй.
- Оюун сэтгэлгээ хөгжихгүй бол,
- эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэхгүй бол,
- ёсзүйгүй, журам зарчимгүй, хууль дүрмийг хүндэтгэн дагахгүй бол,
- энэрэх сэтгэл, хүлцэл тэвчээргүй,
- өнөөгийнх шиг талын нэг тарчихсан, хэн дураараа ярьж, юуг ч дураараа үйлддэг ёс зүйгүй,
- эв нэгдэлгүй байх аваас,
- монгол хүн монгол хүндээ эрхэм дээд байж эс чадваас бидэнд дахиад 10 ОЮУ ТОЛГОЙ, 5 ТАВАН ТОЛГОЙ байгаад ч нэмэргүй, үр шимийг нь хүртэж чадахгүй, АРДЧИЛАЛ хэмээх энэ сайхан үйл хэргийн үр шимийг ч хүртэж чадахгүй...
Өөрөөр хэлбэл бид сүүлийн 20 гаруй жилд тулгуур болгож ирсэн суурь үзэл хандлагаа өөрчлөхгүйгээр миний, бидний, цаашлаад улс орны маань хөгжил хангалттай байж чадахгүй, чадахгүй төдийгүй уруудах тал руугаа гулсах нь байна..
Товчхондоо бол Монголын нийгэмд ТОМ СОЁН ГЭГЭЭРЭЛ, СЭТГЭЛГЭЭНИЙ СУУРЬ ӨӨРЧЛӨЛТ нэн чухал хэрэгтэй байна гэсэн агуулгаар ярьсан болно.. Ахуйн хүрээнд, Нийгмийн сэтгэлгээ, Эдийн засаг, Улс төрийн хүрээнд бага зэрэг задлах байдалтай, мөн түүх уламжлал маань энэ талаар ямар байв гэх зэргээр ярьжээ...
САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ, ЭСВЭЛ???
.
30 гаруй минут үглэчих шиг боллоо..
No comments:
Post a Comment