Monday, February 15, 2016

Мэдрэлийн холбоос гэгч бидний амьдралд ямар чухал ҮҮРЭГ НӨЛӨӨТЭЙ вэ?

Хэрвээ та өдөр бүр гутардаг бол тархинд чинь чухам тийм мэдрэлийн холбоосууд бэхжин, өөрийн бүтэц системээ бүрдүүлнэ. 
Эндээс тархи тодорхой гормонууд,химийн бодисууд болгож хувирган бүх биед тараана.
Тэгээд адил шинж чанартай зүйлс бие биедээ татагддагийн жамаар та яг тийм гутранги орчныг хаа байгаа газраа бий болгон, өөртөө татаж, бас өөрөө татагдаж байх болно.
Бидний биеийг бүрдүүлж буй эс бүхэн гадарга дээрээ хэдэн сая мэдрэгчтэй байдаг. Тэдгээр мэдрэгч бүр дээр өгч буй мэдээллүүд нь эргээд эсээ өөрчлөх, бүр бүтцийг нь өөрчлөх бүрэн боломжтой. Үнэндээ таны биеийг бүрдүүлж буй эс бүхэн оюун тархинд болж буй процесоос шууд хамааралтай.
Биохимийн урвал хүнийг бүхэлд нь захирна. Өөрөөр хэлбэл Оюун тархинд болж буй био химийн урвал таны бие организм төдийгүй хувь заяаг тань бүхэлд нь тодорхойлж байдаг.
БИД БОЛ СЭТГЭЛ хӨДЛӨЛ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛ БИД...
Бид бүгд сэтгэл хөдлөлийн хамаарал дор амьдарч байдаг.
Сэтгэл хөдлөл бүх эд эсийг захирч, эрүүлжүүлж, бас өвчлүүлж, хорт хавдраар өвчлүүлж чаддаг.
Бид сэтгэл хөдлөлгүйгээр нүдээ ч хөдөлгөж чаддаггүй...
Нэг ийм зүйлийг хэзээ, хаанаас ч юм, тэмдэглэлийнхээ дэвтэрт тэмдэглээд орхичихож ээ.
Ойрд ТВ үзэхээр, сонин уншихаар, Интернэт нээхээр өөрийн эрхгүй стресдээд байх юм. Энэ хэрээр элэг ходоод өвчлөөд буй бололтой. Цагаан сар болж байна даа, жаахан сэргэхсэн. Онигоо ч болсон уншихаас...

No comments: