"Бусдыгаа өөрөөсөө түрүүлж бодох чадвартай бүлэг" буюу нийгмийн сайн сайхны төлөө гэх сэтгэл, эрмэлзэл бий болоход цаг хугацаа хэрэгтэй байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд бусдыг өөрөөсөө түрүүлж хардаг сэтгэлгээг үндэстний хэмжээнд гутаан доромжилж, үгүйсгэн нухчин дарах үйл явц эрчимтэй өрнөсөн. Нийгмийн сайн сайхны төлөө гэсэн бүхнийг эргүү тэнэг, хийрхүү, амьдралгүй, тэнэг болгон хардаг, ойлгодог болгож, тийм сэтгэлгээг ад шоо үзэх, гадуурхах түвшинд хүргэсэн шүү дээ. Баба ах нар жинхэнэ утгаар нь Баба болгосон юм. Үр дүн нь өнөөдрийн бидний энэ халаглал., харуусал...
"Хувь хувиа бодоорой" хэмээн 20 жилийн өмнө хэн хамгийн чанга хашгирч байлаа, тэд өнөөдөр ямар байр суурьтай байна вэ? Нийгмийн сайн сайхны төлөө гэх үндэстний дотоод ухамсарыг ийм түвшинд хүргэсэн нь нэг талаас хэт тэнэглэлийнх, нөгөө талаас хэт алсын бодлогынх л гэж харагдаад байгаа.
Одоо үндэстний оюун санаа сэргэж эхэлж байна, гэхдээ бас итгэл үнэмшил болон бэхжтэл цаг хугацаа л хэрэгтэй байна даа.
No comments:
Post a Comment