Tuesday, December 29, 2015

Дотоод боловсрол & гадаад боловсрол

"Хамгийн өндөр боловсрол бол Хүнд тус болж чадахгүй юм аа гэхэд хүнд гай болохгүй амьдрах"
За даа, олон ч үнэн үг, сэцэн мэргэн үг сонсож явлаа. Энэ харин жинхнээсээ үнэн үг юм. 
Боловсрол гэдэг нь угтаа хүнийг бүхий л талаар боловсруулахын нэр. Тэдгээр олон боловсролын дотор хамгийн эрхэм чухал боловсрол нь хүний дотоод сэтгэл, ухаарал эгээрлийн боловсрол юм. Чухам тийм боловсролтой болж чадсан хүн л ийн сэтгэж, ийн амьдардаг.
Өнөөдөр олон залуус "гадаад" буюу өнгө заслын, хэл ярианы, үзэгдэх эрдэм чадлын боловсролд шамдах юм. Угтаа "дотоод" буюу мөн чанарын ухаарал, сэхээрлийн боловсролд юуны өмнө эхлээд шамдууштай. Өөрөөр хэлбэл эхлээд "ХҮН" болох... "ХҮН" болоогүй атлаа олон сайхан алт, мөнгөн диплом, мастер, докторын боловсролтой болчихоор хүнд, нийгэмдээ тус болохоосоо илүүгээр гай болох чадвар нь хөгждөг юм шиг ээ.
Тийм жишээг ялангуяа нийгмийнхээ өнгийг тодорхойлж буй улс төрчид, лидер, бизнесмэнүүдээс илүү олныг харж болно. Хэрхэн бусдадаа гай болж буйг...
Монгол хүний уужуу цөлх ухаан гэж нэг сайхан юм байна шүү. Тус болж чадахгүй юм бол гай болохгүй амьдрах ухаан бол том боловсрол шүү.

ДЭНС ДЭНС МӨНГӨӨР ДЭЭДСЭЭ АЛСАН САЙДУУД...


Засагт хан Содномравдан 1912 оны хавар Богдын ордонд болсон дайллагаас буцаж ирээд бие нь ихэд мууджээ. Нийслэл хүрээний Дашчоймбол дацангийн бүх лам нарыг Засагт ханы дэргэд аваачин ном гүрэм уншуулавч тусыг олсонгүй. Засагт ханы ойрын шадар лам нь “Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж, тэнд хор хүртсэн гэнэ. Үнээний сүү уугаад тусыг эс олов” гэжээ.
Энд зориуд тэмдэглэх нэгэн зүйл буй нь 1911-1912 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн манлайд явсан гол хүмүүс бүгдээр богино хугацаанд учир битүүлгээр хорлогджээ. 1912 оны дараахнаас 1920 он хүртлэх цаг хугацаа бол үнэнч шударга, чадварлаг төрийн зүтгэлтнүүдэд нэн халгаатай цөвүүн цаг үе байсан байдаг. Харин ч Богд хааны хамгийн шавар хүн болох Шанзудов Бадамдорж гэх мэтийн долдой, ашиг завшаанч, эд агуурсыг эрхэмлэгч бэртэгчидэд ээлтэй байж.
-1912 оны хавар Тvшээт хан Дашням(26 нас),
- 1912 оны хавар Засагт хан Содномравдан(38 нас) нар хорлогдож  нас баржээ.
-1913 онд Ерєнхий сайдын орлогч Бинт ван Гончигсvрэн,
-1914 онд Цэргийн яамны тэргvvн сайд Гомбосүрэн(31 нас),
-1914 онд Дотоод яамны тэргvvн сайд асан Даа лам Цэрэнчимэд(42 нас),
-1915 оны хавар Гадаад яамны тэргvvн сайд Чин ван Ханддорж(46 нас),
-1915 оны хавар Сангийн яамны тэргvvн сайд, Түшээт ван Чагдаржав(46 нас),
-1919 онд Сайн ноён хан Намнансvрэн зэрэг Чингис хааны язгуур угсаатай 8 том ихэс дээдэс хэдхэн жилийн дотор бүгд зүй бусаар хорлогдож нас барсан нь нэн сэжигтэйн дээр сайтар судлууштай юм.
1919-1920  оны үед Хүрээнд гарсан нэгэн дуунд
“Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаж гялайв уу?
Хүрэн дээлтэй Шанзав гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?
Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай
Богц богц мөнгөөр
Богдоо худалдаад гялайв уу?
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай" гэсэн мөрүүд бий.
Хээл хахууль авсан лан мөнгөнийх нь дүн ч тодорхой тоотойгоо, баримттайгаа бий дээ. Ийн худалдахад нь дээрх нэр бүхий ихэс хамгийн том халх, хаалт болох байсан нь харин ч нэг тодорхой доо.

ЭРХ АШИГ & ЭХ ОРОНЧИД

....Эрслэх тулаанд хоёр хөлөө тасар татуулсан ч
Эх орноо би хамгаалж чадсан юм. 
Эгэл амьдралын минь бахархал энэ учраас 
Эх нутгийнхаа шороон дээр би хэвтэж байна.
Харин би хоёр хөлтэйгээ үлдээд
Харь дайсанд эх орноо алдсан бол 
Хаана тэр хөлөөрөө гишгэж явах юм бэ?
Муса Жалил... /Татар найрагч/
.
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чиний төлөө үхье гэж ЭХ ОРОНДОО би хэлсэн юм
Ц.Цэдэнжав.
.
Яруу найрагч нь ийн бичиж, энэ үзэл санааныхаа төлөө амьдарч, тэмцэж, үхэж чадаж байж. 
Харин манай улс төрч-бизнесмэнүүд 
"Энэ их газар нутгаасаа зарим хэсгийг, жишээ нь Дорнодын талыг Япон, эсвэл Солонгост зарчих хэрэгтэй юм. Өлгийтэй нялзрайгаас үхэх гэж байгаа чавганц хүртэл Монгол хүн нэг бүрд 200 сая төгрөг элбэг хүрэлцэнэ. Түүнээ аваад эндээ амьдрах нь амьдраад, гадагшаа явах нь явна биз дээ. Эцсийн эцэст амьдралд юу хэрэгтэй вэ гэвэл, МӨНГӨ, зөвхөн МӨНГӨ л хэрэгтэй шүү дээ. Илүү прагматик байх хэрэгтэй. Тэр эх орон энэ тэр гэж худлаа хуцацгаахаа болих хэрэгтэй..." гэж ил тод ярьдаг. 
.
Өнөөдрийн бидний доройтол, самуурал чухам ашиг л олж байвал юуг ч хамаагүй, ямар ч арга замаар хамаагүй наймаалцчих чадвартай, энэ талаараа гаргуун авьяас чадвартай, ер бусын шургуу зүтгэлтэй, мөнгө, ашиг гэдгээс өөр үнэт зүйлгүй, либерал үнэт зүйлийг зөвхөн хувийн үнэмлэхүй эрх ашиг гэж ойлгож сурталчилдаг энэ мэт наймаачин хүмүүст илүү их боломж олгоод, өнөөх эх орон гэж дэвсэн хэдийгээ галзуу солиотойгоор нь цоллож байгаад нэг нэгээр нь нядааж орхидогт байгаа юм. Галтай дөлтэй найрагч, цогтой эх оронч "Амьддаа бие биеэ хайрла" хэмээн итгүүлж, "Тэнгэр шиг бай" хэмээн зоригжуулж асан О.Дашбалбарыг амьд ахуйд нь хичнээн үйлийг нь үзэж, галзуу шизогоор нь дууддаг байв даа. Арга ядахдаа 
"Доромжлуулах тусам би өнгө орно
Долоон бурхан од шиг тодоос тод гялалзах болно.
Гүтгүүлэх тусам би өнгө орно
Гүн шөнийн одод шиг улам тод гялалзах болно.
хэмээн шүлэглэж...
Монгол хүний саруул ухаанд итгэж найдаж явсан С.Зоригийг амьд ахуйд нь есөн шидээр элдэвлэж, ордны цонхоор шээлгэж, эцэст нь 17 хутгалж орхисон.
М.Зэнээ, О.Энхсайхан гэх мэт цаг бусаар, зүй бусаар амиа алдсан хүмүүсийн нэрсийг жагсаавал нэлээд хэд болно доо.

АУГАА ХАЙРЫН ТҮҮХ


***
Домог, түүх болон мөнхөрсөн аугаа хайр дурлал олон бий. Хэдэн мянганы турш хүмүүс бид тийм хайрын түүхийг яг л алмааз эрдэнийг тал бүрээсээ гэрэл гэгээ цацруулсан гайхамшиг төгс талст болгон засах мэт үгийн урнаар ер бусын үлгэр домог, түүх, хүүрнэл, найраг болгон бичиж, үе үедээ уламжлан үлдээж иржээ.
Бүүр эртийн Грекийн домгийн бурхан Аполлогийн хүү Офрей болон Евридейс хоёрын эмгэнэлт дурлалын түүхээс эхэлнэ. Тэр цагт хайр дурлал гэдэг зөвхөн тэнгэр бурхдын хэрэг байжээ. Гамшигт Тройн дайны үүтгэл болсон Парис – Хелена нарын дурлал хайрын явдал нь хайр дурлал гэдэг зөвхөн тэнгэр бурхдын хэрэг явдал байхаа болиод, газар дэлхийд зочлон ирж, хүн төрөлхтний сэтгэл зүрхний ховдолд амтат балаа дусаан эхэлж буй үеийн түүх билээ. Түүнээс хойш Ланселот – Гүйнвэр, Тристан – Изольда, Зигфрид – Кримхилда гэх мэтчилэн үргэлжилнэ.
Сэргэн мандлын үед хайр дурлалын түүх утга зохиолын гол өгүүлэмж болж, гоо сайхан гүнжийн төлөө алдар гавьяаны аянд мордож буй хөлөгт баатруудын тухай уян сэтгэл, баатарлаг адал явдал хослуулсан романуудийн эрэн үе эхлэв. Соёгор сахалт, доёгор Дон Кихот ноёнтон болон түүний бүсгүй Дульсинеягийн түүхийг ямар нэгэн ёж хошигнолгүйгээр эргэн дурсдаггүй хүн гэж үгүй.
Энэ үед Данте, Петрарка нар Беатриче, Лаура хэмээх эглээс эгэл бүсгүйчүүдийг яруу үгсийнхээ шидээр хайрын сахиусан тэнгэр болгон өргөмжилснөөр арай гэж тэнгэр бурхдаас хүмүүс бидний хүртээл болоод байсан хайр дурлалыг эргээд тэнгэрт нь залж орхих шахсан юм. Түүний дараа У. Шекспир Ромео –Жульета хоёрын дүрэлзсэн дурлалаар хүн төрөлхтний зүрхэнд найдварын гал асааж, дундад Азийнхан Межнун – Лейла хоёрын дуулийг хэдэн зуунаар дуулцгааж, Фирдоусиас Махтумкулиг хүртэл, Томас Мураас Роберт Бөрнс хүртлэх үй олон найрагчид гайхамшигт хайрын тухай үгээ хайрласангүй билээ. Скарлет O’Хара –Рет Батлер, Жейн Эйр – Рочестер, Эликабет Беннет – Дарси гэх мэтчилэн хайрын түүх эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Энэ мэт уран санааны ертөнцөд мэндэлсэн хайрын түүхүүдийн зэрэгцээ үнэхээр гайхамшигт ховор хувь тавилангаар учирсан хайрын бодит түүх ч бас олон. Марк Антони – Клеопатра, Наполеон – Жозефина, Хюго – Ж.Друэ, Тургенев – Виардо, эхнэр нөхөр хоёр эрдэмтэн Кюри, Хатан хаан Виктори – Ханхүү Альберт, Эдвард – Вилли Симпсон гээд мөн л хэмжээ хязгааргүй мэт үргэлжилнэ.
Ийм олон хайрын түүх дотор онцгой содон нэгэн бий. Тэр хайр зөвхөн уран санааных бус бодит ертөнцөд байсан, бас домогт ч мөнхөрсөн тийм хайр. Түүнээс гадна тэр хайр өөрийн бүхий л дотоод ертөнцөө, энхийрэл, эмзэглэл, эмгэнэл бүхнээ цагаан гантиг чулуунаа бахархал, орь дуу болгон сийлж үлдээжээ. Харин яруу үгсээр хэр чадлаараа дуулсугай хэмээн бусдад хувь үлдээжээ. Ямар хүмүүсийн тухай, ямар хайрын тухай ярьж буйг гадарлана байх. Энэ бол ертөнцийн нэгэн гайхамшиг Таж Махалыг цогцлоосон тэр хайр. Таж Махал хэмээх энэ гайхамшигт эрдэнэс болсон цасан цагаан сүм-бунхан ер бусын тийм хайр хүний зүрх сэтгэлд үнэхээр оршин байсан юм шүү гэдгийг батлан тунхаглаж, дорнын тэргэл саран дор сүүн өнгөөр үлгэр хүүрнэн буй.
Хүн төрөлхтний түүхэнд ийм тод ул мөр, түүхэн том дурсгал үлдээсэн хайр өөр үгүй.

***
Энэ хайрын эзэд болох ханхүү Хуррам 1592 оны 1 сард, Аржуманд Бану нь 1593 оны 4 сард төржээ. 1607 онд 15 настай Хуррам хүү Мина Базар гэдэг зээлийн газарт нэгэн охинтой учирсан байна. Тэгэхэд ихэс дээдсүүдийн дунд нэг хоёр өдрөөр нэр, зүсээ нуун дээдсийн хүрээллийнхэнд зориулсан зээлийн газарт өөрт буй илүүдэл алт эрдэнэсээсээ зарж, арилждаг, өрнийнхний маскарадтай төстэй цэнгүүн болдог байжээ.
Охин тэнд шилэн шүр бас торго зардаг дэлгүүрт сууж байв. Хуррам нэгэн гоёмсог шилийг хараад үнийг нь асуусанд “Энэ бол алмаас эрдэнэ учраас үүнийг чи яагаад ч худалдан авч дийлэхгүй” гэж их л санаа зовинон өгүүлсэн байна. Мэдээж хэрэг түүнийг ханхүү гэж мэдсэнгүй. Хуррам хүү 10 000 рупигээр тэрхүү алмаасыг худалдан авчээ. Тэр үед энэ нь асар их мөнгө байв. Өнөөх охин бол хааны хайртай хатан, төр улсад хүчирхэг нөлөө бүхий Нур Жаханы зээ дүү Аржуманд Бану байжээ.
Ханхүү хаан аав дээрээ очиж тэр охинтой гэрлэхийг хүсэж буйгаа хэлсэн гэдэг. Гэсэн ч тэднийг дариу гэрлүүлчихсэнгүй, хүүхдүүд ижилсэн дасалцаж явсаар 5 жилийн дараа 1612 оны 5 сарын 10-нд Хуррам 20 настай, Аржуманд 19 настайдаа гэрлэцгээжээ. Тэдний хурим гайхамшигтай ёслол төгөлдөр болсон гэдэг. Хожим Хуррам хүү Шах Жахан хаан болж, Бану охин Мумтаз Махал хатан болсон билээ.
Аржуманд Бану үнэхээр өгөөмөр, өглөгч, үзэсгэлэнтэй бүсгүй байж, эр нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холддоггүй, дайн тулааны талбарт ч ямагт хамт явдаг байжээ. Хаанд бүхий л талаар маш сайнаар нөлөөлж байв.
Аржуманд Бану, Шах Жахан нарт бусдын адил олон жилээр хамтдаа амьдрах хувь дутсан, тэд ердөө 19 жил хамт амьдарч, гэхдээ 14 хүүхэдтэй болжээ. Гэсэн ч тэрхүү хайртай хосыг хагацал, харуусал орхисонгүй, долоон хүүхэд нь бага насандаа эндэж, эмгэнэл гашуудал нөмөрч байжээ. Гэвч хожим учрах сорилын дэргэд тэр бүхэн юу ч биш байлаа.
Ордны хуйвалдаан, хаан ширээний төлөөх ах дүүсийн хоорондох тэмцэл, урвалт зэргээс үүдэн ханхүү Хуррам тайван тухтай амьдрал үзсэнгүй. Байнгын хүнд бэрх аян дайны явдал дунд хайртай хоёр хамт явсаар байв. Нэгэн үе тэр хоёр ялагдаж, гурван жилийн турш зугтаж, дүрвэж явжээ. Тэгсээр хайртай хоёр хүү нялх Дара, Аурангзэб хоёрыгоо удаан хугацаагаар барьцаанд өгч байж хэсэг зуур амсхийжээ. Эцэст нь сая нэг ялалт байгуулж 1628 оны 2 сарын 24-нд Аград хаан ор суув. Энэ урт удаан хугацаанд тэр ах дүүстэйгээ, аавтайгаа тэмцэлдэн байлдсан байна.
Гэвч хаан сэнтийд заларснаас хойш бас л хангалттай хугацаанд энэ хос амар амгалан байж чадсангүй. Ердөө гуравхан жилийн дараа 1631 оны 6 сарын 17-нд өмнө зүгт хийсэн нэгэн аян дайны үеэр хээрийн асарт Мумтаз Махал хатан 14 дэх хүүхдээ төрүүлэхдээ нас баржээ. Тэрбээр нас барахын өмнө тэр Шах Жаханаас гурван амлалт хүссэн гэдэг. Үүнд, өөрсдийнхөө үнэнч халуун хайрыг нь хүн төрөлхтөн дурсаж байх гайхалтай бунхан барих, үр хүүхдээ халамжлах, мөн дахин гэрлэхгүй байхыг хүсжээ. Шах Жахан энэ гурван хүслийг нь биелүүлнэ гэж тангараглав. Хатных нь үхэл хааныг яг л хамаг шим шүүсийг нь сорчих шиг болж, үс нь хоёрхон хоногт бууралтаж, гэнэтхэн ихээр хөгширчээ. Хоёр жилийн турш ордондоо ямар ч найр хөөр болохыг зөвшөөрсөнгүй.
Хаантан хайртай хатандаа зориулж ертөнцөд урьд өмнө баригдаагүй, хожим хойно ч давтагдашгүй гайхамшигт бунхан бариулжээ. Энэ цул цагаан гантигаар босгож хагас эрдэнийн чулуудыг өнгө алаглуулан шигтгэж хээлэн чимэглэсэн бунхныг бүтээхийн тулд 20 000 хүн, 1000 заан 17 жилийн турш хөдөлмөрлөсөн байна.
Бөмбөгөр орой нь дэлбээн дээрээ амарч буй линхуа цэцгийн хэлбэртэй агаад таазанд нь нарыг сийлжээ. Таж Махалын дөрвөн цамхаг нь хэрвээ нурахаар бол дөрвөн зүгтээ унахаар баригдсан. Ямуна мөрний өндөрлөг дэнж эрэгт баригдсан энэ барилгын харагдах байдал нь харсан хэн бүхний сэтгэлийг татна. Тэнгэрийн дорно этгээдэд тэргэл саран хөөрч, өрнө этгээдэд наран гудайх тэр агшинд энэхүү бунхны гоо үзэсгэлэн нь жинхнээсээ төгс амилах аж.
Хаантан ийм хосгүй барилгыг ертөнцийн хаа нэгтээд дахин бариулахгүйн тулд Таж Махалын гол уран барилгач Аманат Хан Ширазийн хоёр гарыг тайрсан домог бий. Гараа тайруулахын өмнө уран барилгач Таж Махалд очиж, орой хэсэгт нь нэг газарт алхаараа тоншиж орхисонд өчүүхэн цоорхой гарсан байна. Домогт өгүүлэхээр борооны улирал эхлэхэд борооны анхны хэдэн дуслууд тэр цоорхойгоор орж ирэн Шах Жаханы булшин дээр дусалдаг гэдэг.
Хөвүүд нь эрийн цээнд хүрэхийн цагт хаан ширээний төлөө өөр хоорондоо өршөөл энэрэлгүй цусаа асгаруулан байлджээ. Тэд тийм сайхан хайрын дундаас төрсөн гэхэд итгэхийн аргагүйгээр нэгнээ өршөөлгүйгээр, үр хүүхэдтэй нь хүртэл алж, устгаж байв. Тэгээд зогсохгүй уй гашуугаасаа цал буурал болсон хөгшин эцгээ барьж аваад ээжид нь зориулж босгосон гаймшигт Таж Махал бунхан харагдах төдий зайд, Ямуна мөрний нөгөө эрэгт байх Улаан цайзад хорьжээ. Уг нь Шах Жахан тэр газарт өөртөө зориулан тас хар гантигаар Таж Махалын нөгөө нэг ихрийг бариулахаар төлөвлөж байсан гэдэг. Хайрт хоёр хосын ууган охин Жахан Ара дүүгийнхээ харгис хэрцгийд дургүйцэн, аавынхаа дэргэд сайн дураараа хоригдон, аавыгаа асран халамжилж эхлэв. Өвгөн хааны сэтгэлийг цайлгах ганц зүйл нь тэрхүү цайзын цонхоор мөрний тэртээ нөгөө эрэгт цайлалзан харагдах Таж Махал байжээ. Шах Жаханы хараа нь муудан, алсад буй Таж Махалыг харж чадахгүй болоход Жахан Ара цонхны эсрэг талд жижигхэн толь байрлуулан, Таж Махалын тусгалыг аавдаа харуулдаг болжээ. Ийнхүү хайртай хатнаас нь төрсөн, хатуу ширүүн тэмцэл дунд хайрлан, хамгаалан явсан, үрэгдсэнээс үлдсэн хэдэн хүүхдүүдийнх нэг нь бусад эрэгтэй ах дүү нараа алж, өөрийг нь насан туршид хорьсон гашуун хувь заяаг хүлцэн тэвчсээр Шах Жахан хаан 1666 онд 74 насандаа бурхан болоход Таж Махалд хатных нь шарлын хажууд оршуулсан байна.
Ийм нэгэн ер бусын гэгээн, бас эмгэнэл, харуусал хагацал дүүрэн хайрын түүх бий билээ.

***
Монголчууд бидний хувьд сонирхолтой нь энэхүү Шах Жахан нь Монгол угсааны хаан юм. Тэдний эзэмшлийн эзэнт гүрэн болох Энэтхэг дэх Их Могол гүрэн бол угтаа Их Монгол гэсэн утгыг илэрхийлэх билээ.
Үүний учир нь 1526 онд Кабулыг захирч асан Бабаар хэмээх хаан Делид довтлон, тэндхийн лалийн шашинт Султааныг бут ниргэснээр Энэтхэгт Их Моголын гэгдэх шинэ хаанчлалын эрин үеийг эхлүүлжээ. Тэрхүү Бабаар бол Доголон Төмөр хааны дөрөвдэх үеийн удмын хүн байв. Харин Төмөр хаан бол Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадай ханыг дагалдан дундад Азид ирсэн монголын Барлас овгийн тэргүүний хүү, цааш нь хөөвөл Чингис хааны дээд өвгөөс салбарласан, Бөрт Чоноос гаралтай нэгэн. Төмөр хаан өөрийгөө Монгол хүн хэмээн үздэг байсны адилаар түүний удмын Бабаар хаан ч өөрийгөө Монгол хүн гэж үздэг байжээ. Тиймээс ч тэр шинээр байгуулсан улсаа Их Могол буюу Их Монгол гэж нэрлэжээ. Харин түрэг, перс хэл, бичигт Монгол гэхийн “нг” нь гээгдэн бичигдсэнээр Могол болсон аж.
Бабаар хаан болон түүнийг дагалдан ирсэн цөөн тооны монголчууд, тэднийг залгамжлагчид Энэтхэг оронд өөрсдийн соёл, заншлыг авчирснаар олон соёлын заагт байсан Энэтхэгийн соёлыг дахин цоо шинээр баяжуулжээ. Хувцасны соёл, монгол цэргийн зохион байгуулалт, дундад Ази дахь Цагаадайн угсааны улсад хэрэглэгдэж байсан түрэг, монгол хэлний дундаас үүсмэл, зөвхөн дээдсийн хүрээлэлд хэрэглэгдэх ордны хэл болох Орд /Урду/ хэл гэх зэрэг монгол шинжтэй олон зүйл уламжлагдав. Төрийн ёслолд Есөн цагаан сүлд тахих уламжлалаа хүртэл тэд авч иржээ.
Мөн шинжлэх ухаан, технологи, газар тариалан, цэцэрлэг, уран зураг, уран барилга, зэр зэвсэг, төрийг засах арга ухаан, хооллох соёл, хувцас, урлал, дуу хөгжим, ан агнуур гэх зэрэг нийгэм, ахуй, соёлын бүхий л салбарт Их Моголын гэгдэх өвөрмөц төрхийг бүтээжээ. Энэ гүрэн улс 300 орчим жил оршин тогтнож ирсэн ба тухайн цагтаа дэлхий ертөнцөд, ялангуяа барууныхны төсөөлөлд ч багтамгүй гайхалтай баян тансаг улс байв.
Их Моголын эхний зургаан хаан бол бүгд хүчирхэг их хаад байв. Тэд бүгдээрээ гялалзсан авьяаслаг, ер бусын хувь тавилантай, зарим нь цэргийн жанжид, зарим нь их эрдэмтэд, зураач, яруу найрагч байсан ба бүгдээрээ баатар дайчид, оргилуун тэмүүлэлтэй хүмүүс байжээ.
Бабаар хаан бол баатар хүчтэй, цэргийн эрдэмд ч, бичиг найргийн ярууд ч төгс бол түүний хүү Хумаан хаан энэрэнгүй үзэлтэн, их эрдэмтэн, зураач юм. Акбар хаан бол Энэтхэг орны хэдэн мянган жилийн түүхнээ тодорсон аугаа их хаадын нэг, билэг ухаан, эр чадал төгс, түүний хүү Жахангир хаан , энэхүү их хайрын эзэн Шах Жахан хаан ч, түүний хүү Аурангзэв ч бүгдээр хүчирхэг, авьяаслаг хүмүүс байв. Нийтдээ 17 хаад байжээ. Тэд Энэтхэг орныг нэг төрийн жолоонд хурааж, өнөөгийн нэгдсэн Энэтхэгийн эх суурийг тавьж, нэгдмэл улс болгоод 1847 онд Английн колоничлогчдод шилжүүлэн өгчээ.
Ер Энэтхэг, Монгол хоёр нь өнө эртнээс оюун сэтгэлгээ, соёлын хүрээнд нягт харилцаатай байж ирсэн, оюуны хөршүүд юм. Энэтхэг оронд түүхийн янз бүрийн үед очиж суурьшиж, нутагшсан монголчуудын удам угсаа хэдэн саяар тоологдохоор бий. Өнөө ч манай хоёр орон соёлын өргөн харилцаатай.

***
Хүн төрөлхтнийг уяраасан их хайрын бэлгэ тэмдэг Таж Махал хийгээд Шах Жахан хаан, Мумтаз Махал хатан хоёрын тухай манай монголчууд эртнээс мэддэг төдийгүй утга зохиолдоо ямар нэгэн хэмжээгээр тусгаж иржээ. Шүлэг, найраглал, өгүүлэл, аян замын тэмдэглэл олноороо бичигдсэн. Гэвч томоохон хэмжээний роман бичигдсэн нь үгүй санагдана.
Өдгөө зохиолч С.Батжаргалын бичсэн “ИХ ХАЙРЫН ТҮҮХ“ роман нь Монгол угсааны хааны энэ аугаа хайрын тухай бичсэн анхны роман болов уу гэж бодож байна.
Хүн төрөлхтөн даяараа мэддэг энэ их хайрын сэдэв бол үнэхээрийн том сэдэв юм. Сэдэв том, үйл явдал цар далайцтай, олон түмэн мэддэг байх хэмжээгээр зохиолчоос ур чадвар, мэдлэг, хөдөлмөрийг төдий ихээр шаарддаг. Яах ч аргагүй хүний ертөнцийн явдал дотор өрнөсөн тэнгэрийн хайр юм. Магадгүй, тийм болохоор л биднээс тэр бүр энэ хайрын сэдвийг барьж аваад байсангүй биз.
Юутай ч Монгол зохиолч эмэгтэй Их Монгол гүрний үсэрсэн цус, тасарсан махны тасархай Энэтхэг дэх Их Моголын нэгэн хааны ер бусын хайрын түүхийг уран сайхнаар монгол уншигчиддаа шинээр нээхийг хичээж, “Яруу үгсээр хэр чадлаараа дуулсугай” хэмээн бусдад хувь үлдээсэн боломжийг машид зориглон барьж авчээ. Зориг буй бол чадал буй гэдэг. Сэтгэл догдлуулсан хайрын амт, бас шаналгасан гашуун тавилан, бахархал бүхнийг энэхүү романаас уншина гэж найдаж байна. Өвөрмөц сонин содон дүрүүдээр баяжуулж, гэрэл сүүдрийг хослуулж, түүхэн үнэний гаргалгааг ихэд эерүүлэн илэрхийлжээ. Монгол угсааны хаан хайртай хатандаа мөнхөд дурсагдах бунхан босгосон бол Монгол зохиолч эмэгтэй тэдний их хайрын тухай удаан дурсагдах роман бүтээхийг эрмэлзжээ.
Зохиолч маань өмнө нь “Намрын шөнийн зүүд”, “Хайду хааны цадиг” хэмээх хоёр ч роман, “Хошой чин ван Ханддорж” тууж болон хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн байна. Энэ роман гурав дахь роман нь. Хэдий уран бүтээлээ 2012 оноос буюу хожимхон эхлүүлсэн ч богино хугацаанд эрч хүчтэй туурвиж, ур чадвар нь номоос номд улам арвижин чамбайрч буйг энэхүү романаас нь анзаарна буй за.
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд
Batjargal Sanjaa



Monday, December 28, 2015

Ain-Jalut legend

In memory of the Mongolian warriors of the Ain-Jalut battle (1260.9.3)


By B. Nominchimed

Prelude
Just 750 years ago, in 3rd day of September 1260, on the place of Ain-Jalut, at the south-western part of Nazareth city of Israel near to Palestinian border a small Mongolian army was defeated by the united Muslim army and several thousand Mongolian warriors, including a legendary warlord from Naiman tribe Het Bukha were fell down forever on this battlefield.
This is a historical event, when the Great Khar Suld or war flag of Mongolian warriors was bent down first time in the whole Era and steppe warriors, who never lost any battle, were experienced a defeat shame. Many historians have been argued that this battle was a first victory against the Mongolian conquerors and warfare with the historical importance for savage of Muslim and Arabian world.
It’s wrong some historians wrote that defeat of Mongolian cavalry of thirty thousand men under command of Shikhikhutug in Bamayan region of Afghanistan by Jelal Ad-Din, during Chinggis khaan’s warfare against Khwarezm was a “first Mongolian defeat”, because this defeat hadn’t important consequence to the warfare against Khwarezm and Bamayan battle was only one part of the general strategy to conquer Khwarezm and Iran. By lost of Bamayan battle, Mongolian army attack wasn’t interrupted and Chinggis Khaan strengthened his army’s attack force to win historical battle at Ind River, tracking Jelal Ad-Din.
For contrast, it may be consider that after defeat of Mongolian cavalry at Ain-Jalut, were saved whole Arabian world and Egypt from Mongolian invasion to begin turn the wheel of history around. After this battle, not only changed direction of the Mongolian warfare, but Mongolian empire lost Syria and Palestine and pushed back to left bank of Ephrata River.
Different historical sources have mentioned different number of two hostile armies, which have met on Ain-Jalut battlefield. Arabian and Persian historians have argued that confront sides have approximately same forces or 15-20 thousand warriors from each side. By Wikipedia and other historical sources, each of two sides have been ten thousand warriors. Some source argued that Mongolian side had 20 thousand men, mamluks and turkeys were 250 thousand men.
At all, majority of historians have unanimously agreed that Het Bukh’s cavalry had 10-15 thousand warriors and professor Ruven Amitai from Hebrew University in Jerusalem, who had researched this historical event, said Het Bukha had 12 thousand cavalries.
I think this number is very objective one, because Hulagu khan, when he returns from Syria, had left ten thousand cavalries under command of Het Bukha, then strengthened his cavalry with one thousand Syrian and Ayubidian soldiers, plus small forces of princes Musa and Hasan.
He notes that Mamluk sultan Qutuz with 12 thousand soldiers departed from Cairo to meet Mongolian army. His argument, obviously, based on the fact that battle force of Ayubid, Cairo’s sultan, wasn’t exceeded been 12 thousand men, but there are other factors, which might be took in attention. In 1259, when Mongolians have seized Baghdad and captured three Syrian sultanates, tens of thousands muslim warriors, who haven’t recognized right of Mongolians, fled to Egypt, hoping it a last stronghold of the Muslim World. Particularly, a significant force of bachries under leadership of kipchak warlord Baibars had united with Qutuz’s army in the first months of 1260. Thus, there’s serious reason to doubt that Qutuz has 12 thousand soldiers, when he departed from Cairo. Apart from this force, a rest force of AN-Nasir Yusuf, Aleppo sultan, was reinforced Qutuz’s army, when Qutuz marshes from Cairo to Salikha. If consider that sultans in Syria have been substantial force to fight against Hulagu khan, they force haven’t been limited by two or three ten hundreds battle men. Thus, Qutuz had more warriors at least in 2-3 times than Het Bukh.
Western historians such as Gumilyoff and Salikh noted incomparable rate of two hostile sides; they suppose Mongolian army had about 15 thousand warriors and Arabian Unite had 60-65 thousands of battle men. Ibn- al—Davadari, Arabian historian, has recognized great advantage in number of mamluks and turkeys (Arabian united army) and J. Bor, Mongolian historian, suggests Mongolian cavalry had fought against force ten times more than it.
So, about ten thousand Mongolian warriors under the war flag of legendary hero Het Bukh and small number of allies have fought with great numbered and decisive to fight for life or death warriors, leaded by Qutuz and Baibars, Arabian warlords of turkey blood at Ain-Jalut, in 6000 km outside from mother Mongolian land.

Thunder cloud above the Muslim World
In February 13, 1258 Baghdad fell down before Hulagu khan’s warriors. Hulagu khan has used to tease Caliphate of Baghdad by ordering to shut him in the treasury chamber and feed him with gold and silver. Crush of Baghdad, which called unconquerable bastion for five hundred years, became the thunder in the sky above the Muslim World and the auspice sun of protection for Christian World. Armenian historian Kirakos wrote about Baghdad “This city didn’t know saturate like rapacious spider to swallow whole world for several centuries. This time Baghdad experienced punishment by the Heaven for its bloodshed, aggression and unlimited sins”. Christian World applauds, expecting a day, when Hulagu khan will freed its hole land–several centuries dream of Christians. Before smashing Baghdad Hulagu khan defeat “Old Man of Mountain”- a nightmare for Muslim World.
Soon Hulagu khan with his great army crossed Euphrates and early 1260 seized Aleppo and all strongholds, fortresses one after another. But he turns back in connection to the immediate reasons: death of Monkh khan, emperor of Great Mongolian Empire caused delicate problem about successor of the empire throne, beginning of civil war between Khubilai and Arigbokh–brothers of Monkh khan for throne, Hulagu khan’s cousin Berkh khan, emperor of Golden Ord and Muslim believer, got furious with crushing of Baghdad and oppression of muslims and tension on the north border of Mongolian empire, caused by quarrel for Caucasian region. Hulagu khan left an army of ten thousand cavalries under command of his main warlord Het Bukha and ordered him to invade Syria and Egypt.
As soon as possible, Het Bukh moves to south and seized several cities and strongholds such as Homs and Baalbek and comes close to Damask. During this time, Aleppo’s sultan An-Nasir Yusuf, who has permanent shelter in Damask, fled from Mongolian army with his small army and Damask was captured. Het Bukha’s warriors chased Nasir to Gaza and captured him. So, Syria and Palestine seized by Het Bukh and cities along the sea such as Sidon, Tur, Akra and lands around Tripoli existed under control of crusaders.
Therefore, in the middle of 1260 whole Muslim world become close to crush. Their last hope was mamluks and turkeys from Egypt.
Ain-Jalut battle was held in such critical moment.

Trustless traitors turned the Wheel of history to wrong direction
Het Bukha’s army deployed at Baalbek, located in left part of contemporary Israel. Christ believing kings and templar barons of the Middle East and East Asia become Mongolians allies independence of their willingness, because the Muslin world is their enemy. Crusaders can’t liberate their holy land, although they have been made four Crusades against Muslims by whole Europium force. Hulagu khan’s attack gave them new hope. Arabians have been mobilized all their efforts to hit crusaders strongholds on the left bank of Mediterranean Sea around Tripoli.
Image of Het Bukh, I suppose, was extreme proud and majestic. Armenian king Getum with ancient autocracy and Antioch king Behomend YI were His followers, while He enters in triumphal entrance of Damask. Mighty and giant Het Bukha, setting in huge cool tent, which built by local Christian barons, squeezing down sultan An-Nasir Yusuf, grandson of legendary Saladin… But KHet Bukha is one of many commanders of tumt or ten thousand warriors of Hulagu khan and Hulagu khan is king of left part of the Great Mongolian Empire. Therefore, power of the Mongolian Empire of this era was compared only to great ocean or borderless sky and confront against Mongolians supposed as same as mouse, jerking cat tail. This time is pick time of the Great Mongolian Empire.
For any of historical turnover, a very small event or action might be become main moving force to turn the wheel of history to contrariwise. This time, Sidon was governed by a frank baron called “long legged Julien”. He was one of voluntary and violent European barons.
After entering of Mongolians in Syria and Palestine was established new order to limit and eliminate all voluntary and violent actions of such barons as all places of Mongolian occupation.
One morning Het Bukh received an unbelievable news. His allied barons killed horsemen and seized reserved horses. Mongolians didn’t know such cruel act of allies before, while enemy is in near distance. Only scoundrel traitor can act in such form, but not allies. At this time, for allied barons, treachery was like death. Mamluks never pardoned be them. Het Bukha sent his grandson with 200 cavalries to Sidon to return horses and note to Julien it’s his crucial mistake. But Julien didn’t said “Pardon, I don’t know it’s Mongolians horses”, because thief steals to steals, but not to pardoned be.
“Long legged” Julien killed Het Bukha’s grandson (some sources said a son) with his men and chased steeled horses along sea to Akra to sell for high price to… mamluks–his enemis. Barons from Akra and Turkey were involved in this plot against Mongolians.
For Mongolians, it was outraged treachery. Thus, furious Het Bukha attacks Sidon. Julien fled Cyprus by vessel, taking close relatives. Mongolians captured Sidon and set on fire and destroyed to ashe.
Ashe of Sidon, which was of biggest strongholds of the Middle East, wasn’t liked barons of Akra and Tur.

Last resolute decision of mamluks and turkeys
This time Egypt was in great trouble after receiving of Hulagu khan’s ultimatum with resolute and proud words. Hulagu khan wrote “We, Mongolians, are coming here by the willingness of the Universe Heaven. We’ll smash all of them, who confronts with as. So, you’ve only one of two choices: capitulate or die, confronting with as. No way to escape, because Heaven declared it”. Also, he pointed out that sultan Qutuz is a mamluk slave, who killed his lord to reach to throne and ordered him to repent his sin before new lord as a slave.
Warlords of Qutuz have discussed an issue about capitulate or fight against for whole sever days. Qutuz, who considered himself as successor of Khwarezm’s Shakh, defeated by Chinggis Khaan, and Baibars, once before defeated by and served for Mongolians, then sold to Lebanon as slave to overcome too many difficulties, persisted to die in the battlefield. At last they unanimously decided to die in the battlefield, with sword in hand, remembering tragic end of some cities of Syria, which have repressed even after surrender.
Also, messengers from Akra have been influenced decision to fight against Mongolians. These messengers said Qutuz “We, faithful slaves of Christ are ready to fight together you”, because their barons dislike Mongolian rule and order and hatred for defeat of Julien and destroy of Sidon. This is alike wolf and jackal, attacking towards tiger together, when they have been fought with one another.
Majority of mamluks were warriors of kipchak and turkey origins with hot blood and decisive. By some sources, among them were fugitives and deserters of Mongolian origin.
Qutuz moves towards Mongolian army from Cairo. Qutuz’s army, reinforced with fugitives from Syria and Palestine, crossed Sinai desert and at Gaza defeated front force of Het Bukh’s army headed by Baidar. This time, Het Bukh, deployed in Baalbek, receiving message from Baidar about mamluk and turkeys marsh trough Sinai desert to Gaza, moves from Baalbek to Nazaret and choose Ain-Jalut where good pasture and clear springs for horses to meet enemy army.
Ain-Jalud is very suitable place for Mongolian cavalry, because there is possibility to feed and rest horses, suitable to deploy divisions, from left side protected by mountains be and small hills on right and central parts are suitable to perform variety of tactical maneuvers–planned Het Bukha.
But during this time knits and barons from Akra connected with Qutuz and welcomed him in Akra to host and rest. Furthermore, Julien sold thousands of reserve horses, steeled from Het Bukh’s army for high price. Also, they agreed if Qutuz win forthcoming battle, after successful end of war against Mongolians Akra barons will bay horses again for much lower price.
So, for Mongolians events unexpectedly turned to worst direction. Het Bukha, who barely aware knits and barons can steal and rob horses of ally, didn’t suppose that they can plot with their enemy to stab to back of ally only for benefit. Worst consequence of such outrage treachery was decisive influence in the historical event–wrote L. Gumiloff.
When reinforced and rested mamluks come in Ain-Jalut with quite fresh horses, Het Bukha meet them bored in long way from Baalbeck and without reserve horses.

Battle of death
The historical battle was began at dawn of September 3, 1260.
By some historical sources, Qutuz attacked Mongolian army and eventually hit by Mongolian warriors to flee back to place, where Baibars’s army hided behind hills. Then all their forces took in siege Mongolian cavalry. This is a original Mongolian tactic, which many time successfully used been by Mongolian cavalries in Asia and Europe, including in 1217 Zev against Fergand and Khwarezm Shakh, in 1221 Zev and Subeedei against Georgian knits at Kura river, in 1223 at Kalka river against united army of Russian kings, in 1241 Baidar and Khadaan against European united force at Lignite, Subeedei and Batkhaan against Bela II, Hungarian king at Shizo river etc. There’s first time in history mamluks and turkeys have used successfully used this traditional tactic of Mongolians against them.
Undoubtedly, this tactic, which used by Mongolian warlords in many wars for sixty years, sufficiently analyzed by their enemies and a talented commander Baibars, who served in Mongolian army, might be learned thoroughly.
Ryuvan Amitai, Israelian historian, said Baibars first attacked Mongolians attain-Jalut. At all, although number of men of two sides was differs at least from two to ten times, Mongolian warriors, who haven’t any presume about what is lost or defeat and never defeated in battlefield, excessively believe in their victory. For Het Bukha and his warriors advantage in number of enemies was problem, because in the history of warfare of Chinggiskhaan and his successors Mongolians always won enemies.
Thus, when Mongolians immediately start their crazy attack, Baibars almost captured. Warriors of right flank of Het Bukh hit back left flank of mamluks to flee them. Qutuz and Baibars again put their soldiers in order to counter attack, but brave and powerful Mongolian warriors several time hit enemies attack and for mamluks were near to lose battle. But horses of Mongolian warriors grew weak after cover off long marsh and boring battle for long time, while mamluks and turkeys on the back of fresh horses can come in order again. Qutuz cries for help “Oh, Allah! Oh, Muslim!” and “Let us die with honor!” to courage his soldiers.
For Mongolians, situation turns to worst. At this critical moment Syrian sultan Musa, who fought in left flank of Mongolian army, fled with his soldiers in substantial number to turn fate of battle. Baibars took in siege left flank by his best force…….

Continued in next issue of Mongolia Today magazine (# 19, September, 2011)    

translated U.Nyamsuren


Saturday, December 26, 2015

Монголчууд хамгийн их оронтой тоог нэрлэж чаддаг


Тоон үзүүлт Монгол тооны нэр Европ тооны нэр
107 Живаа 10 сая
108 Дүнчүүр 100 сая
109 Тэрбум Миллиард
1010 Их тэрбум 10 миллиард
1011 Наяд 100 миллиард
1012 Их наяд Триллион
1013 Маш дэлгэмэл 10 триллион
1014 Их маш дэлгэмэл 100 Триллион
1015 Гунамал Квадриллион
1016 Их гунамал 10 квадриллион
1017 Ингүүмэл 100 квадриллион
1018 Их ингүүмэл Квинтиллион
1019 Хямралгүй 10 квинтиллион
1020 Их хямарлгүй 100 квинтиллион
1021 Ялгаруулагч Сан-стиллион
1022 Их ялгаруулагч 10 Сан-стиллион
1023 Өвөр дээр 100 Сан-стиллион
1024 Их өвөр дээр Септиллион
1025 Хөөн удирдагч 10 септиллион
1026­­­­­ Их хөөн удирдагч 100 септиллион
1027 Хязгаар үзэгдэл Октиллион
1028 Их хязгаар үзэгдэл 10 Октиллион
1029 Шалтгааны зүйл 100 Октиллион
1030 Их шалтгааны зүйл Нониллион
1031 Үзэсгэлэнт гэрэл 10 нониллион
1032 Их үзэсгэлэнт гэрэл 100 ноэиллион
1033 Эрхэт Дициллион
1034 Их эрхэт 10 дициллион
1035 Сайтар хүргэсэн 100 дициллион
1036 Их сайтар хүрэгсэн Ундециллион
1037 Онон одох 10 ундециллион
1038 Их онон одох 100 ундециллион
1039 Живэх тоосон Дудециллион
1040 Их жмвэх тоосон 10 дудециллион
1041 Бэлэг тэмдэг 100 дудециллион
1042 Их бэлэг тэмдэг
Жич: Европын олон хэлэнд үүнээс хойш тоог
нэрлэх үг дуусдаг гэнэ.
1043 Хүчин нөхөр
1044 Их хүчин нөхөр
1045 Дохио мэдэхгүй
1046 Их дохио тэдэхгүй
1047 Тийн болсон
1048 Их тийн болсон
1049 Хүчин нүдэн
1050 Их хүчин нүдэн
1051 Асрангуй
1052 Их асрангуй
1053 Нигүүлсэнгүй
1054 Их нигүүлсэнгүй
1055 Баясангуй
1056 Их баясангуй
1057 Тэгш
1058 Их тэгш
1059 Тоомьгүй
1060 Хэмжээлшгүй
1061 Цаглашгүй
1062 Өгүүлшгүй
1063 Хирлэшгүй
1064 Үлэшгүй
1065 Үлэж дуусашгүй
1066 Сэтгэшгүй

ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН ЦАГААН ХОТ БУЮУ САРЬДАГИЙН ХИЙД


Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд Монгол Улс анхны нийслэл хотоо байгуулж байжээ. Үүнийг батлах хотын туурийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн илрүүлээд байна. Майжиг хүрэн баавгай, бор гөрөөс, буга, хандгай, модны мөчир дамжин гүйх хэрэм гээд зэрлэг амьтны эх өлгий, нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч тайгаас түүхийн хосгүй үнэт олдвор ихээр олдлоо. Монгол Улсын ууган хотуудын нэг нь Бух ян, Сонгино ян, Сарьдаг гэсэн чандманилан орших гурван том уулын зүрхэн тушаа газар, наран ургах зүг рүү харсан байдалтайгаар оршин байжээ. Есөн байгууламж бүхий хийд байна. Зөвхөн нэг байгууламжийн нэг хэсэг болох гол цогчины нэгээхэн хэсгийг нь түүхч, археологичид малтан шинжилж байна.

Хоорондоо хэлбэр, өнгө зүс, ур хийц адилгүй, хэлбэр хийц нь давтагдаагүй 500 гаруй шавар бурхан илрэн олдсон тухай мэдээллийг сонсоод, тэнд очиж үзэх юмсан гэж бодогдож байв. Өнгөрсөн жилээс хойш Өндөр гэгээний байгуулсан нэгэн томоохон суурин хийд байсан газарт судлаачид ажиллаж байгаа гэх мэдээлэл их л содон сонин байсан нь энэ.

Чингээд Сарьдагийн хийдийн малтлагыг санаач­лагч, Төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай саяхны нэг өдөр уулзлаа. С.Чулуун докторт “Манай сонинынхон та бүхний илрүүлсэн Сарьдагийн хийдэд очиж өнжих гэсэн юм. Яаж хүрэх вэ? Түүхийн хосгүй үнэт олдворууд малтлагаар илэрч олдсон гэж дууллаа” гээд тулгасан байдалтайгаар хэлчихлээ. Өөдөөс “Хэн тэгж байна. Хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ” гэснээ “Энэ жил харин Хотын захиргааныхны дэмжлэг тусламжаар Хэнтийн нуруунд хоёр жилийн өмнө эхлүүлсэн малтлагаа нэлээд өргөн хүрээтэй эхлүүлээд гурван сар орчим ажиллаж байна. Мэдээж чухал олдворуу­даас гадна хотын бүтэц зохион байгуулалтыг бүрэн таньж мэдэх хэмжээний судалгааг хийгээд байна. Бидний хийсэн малтлагаар XVII зууны үеийн Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж байсан Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хот байрлаж байсан газар гэдэг нь тодорхой болж байна. Энэ нь түүхийн олон эх сурвалжаар батлагдаж байгаа юм. Бид­ний зүгээс танай сонины сэтгүүлчид очиход татгалзах зүйл байхгүй. Харин малтлага хийж байгаа газарт хүрнэ гэдэг их хэцүү. Машинаар гарах юм бол Зил-131 машинаар хоёр өдөр болж байж арай гэж очно. Гэхдээ саяхан бороо их орсон гэсэн. Намагт суучих юм бол цааш явна гэж саналтгүй. Шатахуун, тос ч их орно. Өөр нэг арга гэвэл Мөнгөнморьт сумын ойролцоо очоод мориор намаг торлог, ой модон дундуур өдөржин яваад үдшийн бүрийгээр Сарьдагт хүрнэ. Замдаа саатах юм бол хөвчид хонох болно. Би саяхан мориор яваад ирлээ. Гэхдээ долоо хоног хүлээж чадна гэх юм бол нисдэг тэргээр явах санаа байна. Гол эвдрэх магадлалтай олдворуудаа татаж ирэх юм” гэлээ. Бид тохиролцож, долоо хоногийн дараа Налайх дүүрэгт байр­лах Зэвсэгт хүчний нисэх ангийн “Ми-8” нисдэг тэргээр Сарьдагийн хийдийг зорин гарлаа. Туул голын ай савыг даган цаг гаруйхан нисээд Бух ян уулын хормойд буулаа. Эндээс хэдэн километр орчим өгсөж алхаад малтлага хийж буй газарт хүрэв.

Хөвчид намар цаг хэдий­нэ иржээ. Модны навчис шаргал, улаан, ногоон өнгөөр солонгорч харагдах аж. Цэв цэнгэг агаар цээж дүүрэн амьсгалах зуур хаа нэгтээгээс шувуудын эцэж цуцахаа мэдэхгүй шулганан жиргэх, голын ус хоржигнон урсах нь байгалийн хөгжим гэлтэй. Сагсгар сүүлтэй хэрэм модноос модонд дүүлж, хөвч тайгад хэн ирэв гэх шиг сониучирхана. Час улаан, хар хүрэн өнгийн будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг аньс, улаалзгана тэргүүт жимс ургажээ. Хэзээ мөдгүй бөөрөөрөө язрах гэж байна уу гэлтэй бүрэн боловсорсон байгаа харагдав. Багахан салхи гарахад л ишнээсээ мултарч унахад хэдийнэ бэлэн болсон байв. Хуш модыг багахан доргиоход боргоцойн бороо нирхийтэл буугаад ирэх юм. Ай, өвлийн өмнөх намар цагийн хөвч тайга ийм л тансагхан байдаг ажээ. Ой дундуур уул өөд алхаж явтал Сарьдагийн хийдийн малтлагыг ахалж байгаа залуу судлаач Э.Уртнасан биднийг тосон ирлээ. Мэнд мэдэлцээд л шууд ажил хэрэгтээ орж байгаа юм. С.Чулуун доктор “За юу болж байна. Хоол унд давгүй юу, малтлага хэр явж байна, олдворуудаа бүртгэлжүүлж байна уу. Хойд хэсгийн тасалгааг малтчихсан биз дээ” гэж асууж байна. Хариуд нь Э.Уртнасан “Дахиад хэдэн жижиг бурхан олдсон. Голын жижиг тасал­гааг бүрэн гаргасан. Үүдний довжоо хаалга бүрэн нээгдсэн. Одоо зүүн хойд хэсэг рүү орж байна” гэлээ. “Болгоомжтой үзэж байгаа биз дээ, цаадуул чинь. Тэр хэсгийг л маш болгоомжтой байхгүй бол хана хэрэм нурах аюултай шүү гэж сануулж байх юм. Удалгүй хүрэх газраа очлоо. Биднийг очих үед малтлага ид явагдаж байсан юм. Зүүн хойд хэсгээс жижиг бурхадын толгой ярайтал цухуйж байлаа. Мөн том хэмжээний шавар бурхан давхар хэрмийг нурахад цөм цохигдсон байдалтай гарч ирж байлаа.

Цагаан хотын дүр зураг

Хотын туурь байсан газрыг бүхэлд нь модоор хашаалжээ. Хашаан дотор овгор шороон далан байв. Энэхүү шороон далан Сарьдагийн хийдийг тойрсон шороон хана хэрэм байсныг илтгэж байгаа аж. Шороон хана хэрмийн дотор талд 1.5 метрийн өргөнтэй, хоёр метр гаруй өндөр чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Мөн шороо, чулуун хэрмийн ойр орчимд хавтгай чулууг газарт шигтгэж явган хүний зам тавьсан хэсгийг ил гаргажээ. Хэрмийн ханын чулууг байгалийн энгийн хадыг заадсаар нь хагалан хавтгай талыг гадагш харуулан нямбай өрсөн байв. Гадна хэсгийг шороогоор дэлдэж өнгөлөөд цагаан өнгийн шохой­гоор будсан байна. Гол хэрмийг шороо дэлдэж бариад түүнийгээ гадуур нь маш нарийн зассан чулуугаар хэрэмлээд чулуун дээрээ нэлээд зузаан цагаан шохой түрхэж барьсан нь тодорхой мэдэгдэх юм. Монголчууд Цогт хунтайжийн цагаан хот, Эрдэнэбаатар хун тайжийн цагаан сайр хот байсан туурийг мэддэг байсан. Тэгвэл XVII зуунд Хан Хэнтийн нуруунд байгуулсан Өндөр гэгээний цагаан хот Сарьдаг уулын өвөрт оршин байсныг илрүүлээд байгаа нь энэ аж. Хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон байна. Суваргыг шинжилж үзэхэд Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байгаа гэнэ. Суварга дотроос аравнайлсан зүйлс нь яг хэвээрээ олдсон байна. Чулуун хэрмийн өндөр довжоо бүхий хаалгаар дотогш нэвтэрдэг байхаар зохион байгуулжээ. Модон хаалга болон, хаалганы нугас гэх мэт зүйлс малтлагаар олдсон байна. 100 гаруй метр квадрат талбайг бүхэлд нь хагалж хавтгай болгосон чулуугаар шал хийжээ. Ингэхдээ чулуугаа хөрсөнд шигтгэж дэвссэн байна. Одоогоор цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогдсон гэнэ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьж байсан нь илэрчээ. Чулуугаар суурь хийж, дээр нь сүм, дуганаа барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай. Дундаа том цогчин дугантай. Тэрийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсан гэдгийг олж тогтоосон нь энэ. Ингээд есөн объект байгаагийн хамгийн том байж болох цогчин дуган байж магадгүй овгор шорооноос малтлагын ажлаа Түүх, археологийн хүрээлэн­гийнхэн хоёр жилийн өмнө эхлүүлжээ. Тэд өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд ийм хүнд хэцүү нөхцөлтэй газарт малтлага ер нь хийж байгаагүй гэнэ. Мөн Монголын эрдэмтэн судлаач нар өөрсдөө бие дааж, гадаадын судлаач, хөрөнгө оруулалтгүйгээр анх удаагаа үндэсний том экспедицийг эхлүүлэн, амжилт­тай малтлага явуулж байна. 300 гаруй жилийн турш аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй шахуу хийдийн туурийг малтан судлах ажил хэрхэн хийгдэж байгааг сонирхлоо. Түүх, археологийн хүрээлэн тэргүүлэн, Богд хааны музей, Улаанбаатар сургуулийн оюутан зэрэг 30 гаруй шижигнэсэн залуус малтлагын ажлыг хийж байв. Биднийг очих үед залуус чөлөө завгүй шороо, чулуу зөөж байв. Ёстой л залуу насны эрч хүчээр ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Гол цогчин дуган байсан газрыг хэд хэдэн үе шаттайгаар ухаж эхэлсэн байна. 300 гаруй жилийн настай мод зайлуулахаас эхлээд хэдэн мянган метр куб чулууг эгнүүлэн кублэж, шороог уул овоо мэт хэрмийн гадна талд маш нягт нямбай овоолсноос залуус яаж ажилласан нь бэлхэн харагдана. Археологийн судал­гаа бол зүгээр газар малтахаас тэс өөр, өөрийн дэг ёстой, ном журамтай. Үнэхээр хүнд нөхцөл, их хүч, зориг орж л энэ соёлын гайхам­шигт өв бидэнд дахин эргэн ирж байгаа юм байна лээ.

Нурсан хотын туурийг 300 жилийн хөрс түрж ногоо ургасаар бүхэлд нь битүү дарчихсан байжээ. Малтлага эхлүүлсэн Дуганы баруун хойд хэсэг тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд долоон тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. Барилгын чулуун ханын нурангийн дээд хэсэгт салхивч цонх байсан ул мөр олдсон бай­на. Салхивч цонхноос дээш ханын үлдэгдэл хоёр метр гаруй өндөр байгаа нь барилгыг хоёр давхар байсныг харуулж байгаа аж. Түүнчлэн ваарны хагархай чимэглэл, тоосго, монгол аргаар хийсэн хадаас, төмөр утас олноор гарч иржээ. Монголчууд 1654-1687 оны үед тоосго, ваар, хадаас, төмөр утсаа өөрсдөө хийдэг байсан нь эдгээр эд, олдвороор нотлогдож байгаа аж. Өөр нэг нотлох зүйл нь уг барилгын дээврийг чимэглэл бүхий ваараар битүү чимэглэсэн байжээ. Дуганы шалыг арав гаруй см хэртээ шороо дэлдэж, нягтаршуулж хийсэн, мод дөрвөлжилж палк шиг болгоод тусгайлан янзалж зассан нь тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байв. Том хийд байж магадгүй гэх энэхүү хэсгийг гурван жилийн турш малтан энэ зун л гол олдворуудаа гаргаж эхэлсэн байна. Малтлагын гүн гурван метр гаруй болоод ирэх үед бадам цэцгийн суурин дээр завилан суулгаж урласан 15 см өндөртэй шавар бурхад олноор илэрч эхэлсэн байна. Олдсон бурхад Язгуурын таван бурхан гэдэг нь тодорхой болсон байна. Байгууламж нурах үед эвдэрч хэмхэрсэн байдалтай маш олон бурхан олдоод байгаа гэнэ. Одоогоор Язгуурын таван бурхадыг сэргээн засварлаж, янзлаад байгаа нь мянга орчим болжээ. Цаана нь сэргээх олон зуун бурхан байгаа гэсэн. Удахгүй гарч ирсэн бурхадыг бүгдийг нь сэргээх аж. Маш нарийн бүртгэлжүүлэн баримтжуулж, тусгай дугааруудыг сэргээн засварлагч залуус газар дээр нь хийж байсан юм.

Нарийн хийцтэй маш том бурхан олдлоо

Биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө эндээс түүхийн хосгүй үнэт бүтээлүүдийг гарган авсан байлаа. Дөрвөн хөл бүхий тулган дээр хүрэл тогоо тавьж, тогоон дотор бортгон суурьтай гангар шаазан, түүний дэргэд цул мөнгөн аяга тавьсан байсан гэнэ. Мөн тогоон дотор будааны төрлийн ургамал болон хушга, том ясан үртэй жимс зэргийг хийсэн байжээ. Эдгээрийн дээр олон хэсэг хугарсан боловч ямар нэгэн бурхан зурсан нь илт мэдэгдэх хоорондоо наалдсан, тэнийл­гэж үзэх боломжгүй болсон нимгэн мөнгөн ялтас олдсон байна. Мөн тогоон дотор болон гадна талаас олон өнгийн чулуугаар хийсэн эрхиний ширхэгүүд, жижиг мөнгөн эдлэлийн хугархай, мөнгөн зоос, нимгэн алтан ялтасны хэсгүүд илэрсэн байна. Тулган дотроос тогооны ёроолын хагархайнуудын хамт ган дөш гарчээ. Тулга, тогооны хойд талд төмөр ялтсан хуяг бүхий баатрын цээж хэсгийн өмсгөл, түүний дээр ялтсан шилэвчтэй төмөр дуулга байжээ. Үүний хоёр талаас илд олдсон бөгөөд зүүн талын илдний гадна талд цахиур гар буу тавьсан байсны мод нь өмхөрч үгүй байсан гэнэ. Хамгийн чухал нь метрийн голчтой бурханы суурь байх бөгөөд үүний урд талд байрлуулсан модон хашлага дээр шавраар хийсэн өлзийт найман тахилын дөрөв нь хос загас, бумба, бадам цэцэг, найман хэгээст алтан хүрд байсан гэнэ. 1600 оны үед баатруудын өмсч байсан хувцас хэрэглэл, сэлэм, мөнгөн аяга, алх дөш гээд үнэт соёлын өвийн зүйлс олноор гарчээ. Харин биднийг очих үед нэгэн сонин зүйл дуганы нэг хэсгээс олдсоныг малтах ажил хийгдэж байлаа. Залуус нялх хүүхдэд хүрэх гэж байгаа юм шиг л маш болгоомжтой малтлага хийх аж. Хөрсний өнгөн хэсгийг хүрз, жоотуугаар ухахаас биш бусад үед багс, бийр шиг зүйлээр шороог цэвэрлэж байгаа нь маш их ажиллагаа, тэвчээр шаарддагийг харуул­на. Э.Уртнасан, Ч.Энхтуул нар илэрсэн бурханы нэг хэсгийн шороог гаргаж байв. Шавраар хийгдсэн, олон зуун жил газарт дараас­тай байсан болохоор хамаагүй хүрвэл эвдэх аюултай. Ихэд нандигнан, маш болгоомжтой хандаж байв. Ягаан туяатай шавар зүйлийн хажуугаар мөн л атгасан гараас арай томхон бурханы толгойнууд ярайтал цухайж харагдах ажээ. Тэнд байсан 30 гаруй хүн нам гүм. Амьсгалах чимээ л сонсогдох юм. Бүгд л юу гарч ирэхийг амьсгаа даран хүлээсээр байлаа. Дотроо бүгд “Хурдхан гаргаад ирээсэй” гэж яарч байгаа нь илт. Гэхдээ ийм зүйлд яарч болохгүй гэдгийг археологичид юу эс андах билээ. Яарвал түүхийн хосгүй үнэт өвийг эвдэж сүйтгэж ч мэднэ. Малталт хийж байгаа хүмүүсийн ард сэргээн засварлагч Н.Нандинцэцэг бэхжүүлэгч бодисоо барьчихсан бэлэн зогсож байгаа. Малтаж буй зүйлс бүхэлдээ гараад ирвэл бэхжүүлэх ёстой.Үүний дараа байрнаас нь хөдөлгөж гаргаж ирэх юм. Хэсэг малталт хийлээ. Тэгсэн ямар нэгэн том зүйлийн гар байж магадгүй зүйл тодроод байх. Хумс, хуруу, сарвууны ар, шууны хэсэг яах аргагүй мөн байлаа. Их том гар эхлээд олдлоо. Түүний дараа тэр хэрийн хэмжээтэй хөлийн хуруу цухуйж байна. Археологичид “Том бурхан энд байрлаж байжээ. Ямар бурханыг ингэж том хийсэн юм бол. Хийдийн хамгийн гол шүтээн байж дээ. Хөл, гарны цаахна их бие, толгой нь байж таараа” гэж хоорондоо ярьж байлаа. Ингээд том хэмжээний шавар бурханых байж болох 130 см урт гар, 120 см урт хөлийн хугархайг бидний дэргэд илрүүллээ. Уг бурханыг бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн суурин дээр босоо байдалтай байжээ гэсэн дүгнэлтэд хүрэв. Гар, хөлний хэлбэр хийц, хумс хуруу нь маш нарийн хийцтэй байгааг археологичид ярив. Мөн дундуураа хуваагдсан Язгуурын таван бурхан байж магад­гүй арав гаруй жижиг бурхан хажуухнаас нь гарлаа.

Ирээдүйн шилдэг судлаачид энд бэлтгэгдэж байна

Хээрийн судалгаанд Түүх, археологийн хүрээлэн, их дээд сургуулийн мэргэжлийн ангийнхан хэдэн жил ажил­лаж байна. Тэднээс Сарь­дагийн хийдийн малтлага судалгаагаар Э.Уртнасан, Ч.Энхтуул, сэргээн засварлагч бөгөөд шавар урлалын чиглэлээр Н.Нандинцэцэг, бурхан урлал талаас нь Богдын музейн судлаач Гүнчин-Иш, сүм хийдийн аман түүх талаас нь угсаатны зүйч Г.Бямбарагчаа, сэргээн засварлах, уран барилга талаас нь залуу судлаач Батцоож нар гээд бүгд л чиглэл чиглэлээр мэргэшиж байгаа мэргэжилтнүүд ажээ. Сэргээн засварлагч Н.Нандинцэцэг “Монголчууд ямар мундаг уртай байсан бэ гэдэг нь энэ хотын тууринаас олдсон зүйлсээс илт байна. Олдож байгаа бурхадын хувьд маш нарийн хийцтэй. Хэдэн зуугаараа олдож байгаа мөртлөө хоорондоо харилцан адилгүй, давтагдахгүй хийцтэй байна. Язгуурын таван бурхан гэхэд олноор олдож байгаа. Тэгсэн мөртлөө нүд, суурины бад зэрэг нь өөр байгаа юм. Цэцгийн дэлбээ нь есөн ширхэгтэй байхад нөгөөх нь 11 ширхэгтэй байдаг ч юм уу. Бас газар доор гурав, дөрвөн зуун жил болчихсон болохоор олдворууд мөөгөнцөр нян бактери ихтэй байдаг. Үүнийг нь спиртээр саармагжуулаад дараа нь бэхжүүлээд авч байна” гэв. Бага үдийн алдад том бурханы хөл, гарыг малтаж эхэлсэн багийнхан нар шингэхийн алдад бүрэн бүтнээр нь гаргаж чадлаа. Маш том толгойтой, цээжний хэсэг гээд бүхий л зүйлс нь нарийн хийцтэй бурхан ажээ. Цогчин дуганы их шүтээн байсан бололтой. Удахгүй хэдэн метр бурхан болохыг шинжилгээгээр тогтоох юм гэсэн. Том бурхан гаргасан багийнхан бүгд баяр хөөртэй байгаа нь царайнаас нь тодхон харагдах ажээ. Том ажлын ард гарч байгаа нь энэ.

Хөвчид эрт харанхуй болдог ажээ. Нар хэдийнэ баруун уулын цаагуур гудайчихсан байлаа. Сарьдагийн хийдийн малтлага хийж буй багийн залуус “Эхлээд хөвчид ирээд чулуу, шороо зөөгөөд шантарч байлаа. Өглөөнөөс орой болтол шороо, чулуу зөөнө. Шувуу тэнгэрт эргэхээс өөр ямар ч хөдөлгөөн байхгүй. Хамгийн ойрхон айл 70 километрийн цаана байдаг. Одоо харин ажил жигдрээд сайхан байна. Бид Монголын археологийн түүхэнд хамгийн хүнд хэцүү газар малтлага хийж байна. Бас хамгийн том малтлагыг хийж байна. Маш их зүйл сурч мэдэж авч байна. Дээрээс нь цалин хангамж сайн байгаа болохоор сэтгэл хангалуун байна. 32 жилийн турш олон мянган хүн хүч хөдөлмөрөө шингээж барьсан хот юм чинь эргээд малтахад хэцүү байх нь аргагүй шүү дээ” хэмээн ярьж, инээлдэж байлаа. Тэд малтлагаа дуусгаад хоол, цайндаа орчихоод сагс, волейбол тоглон шуугилдах ажээ.

Сарьдаг уулын өвөрт Монголын нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотыг анх байгуулж байсан түүхэн баримт

Хэнтийн нурууны энэ тайгад 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазар хот барьж байсан гэдгийг яаж мэдсэн юм бэ гэдгээс би асуултаа эхлүүллээ. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар энд Сарьдагийн хийдийг байгуулж байсан талаархи аман болон бичгийн түүхийн баримт олон байдаг. Энэ талаар судалгаа хийгээд л байсан. Судалгаанаас маань жил ирэх тусам энд том хэмжээний хийд бүхий хотын туурь байгаа нь мэдэгдэж байсан. Бид чинь хэдэн жилийн өмнө ямар ч мөнгөгүй шахуу хүрээлэнгийн хэдэн залуус анхны судалгааг явуулж байснаа бодвол хамаагүй дээр нөхцөлд үр дүнтэй ажиллаж байна” гэв.

Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 онд түвэд хэлээр бичиж дуусга­сан “Гэгээн толь” хэмээх бүтээлдээ багтаан оруулсан байдаг аж. Дээрх бүтээлд “Богд Жибзундамбын ердийн товч намтар” хэмээх намтар зохиолд Сарьдагийн хийдийн түүхэнд холбогдох анхдагч сурвалж байдаг аж. Уг сур­валж бүтээлд “Үй Зан орнуудад очихдоо сургуульд шавилах тухайгаа Банчин Богдын гэгээнд айлтгахад “Чи энд шавилан сууснаас Монгол орондоо хуврагийн аймгийг байгуулбаас шажин амьтанд илүү тустай болно хэмээн айлдсан болой. Энэ ёсоор Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтэй хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээн өгүүлжээ. Эндээс үзэхэд, Өндөр гэгээн Занабазар Түвдээс буцаж ирсний дараа буюу 1654 онд Хэнтий ханы өвөрт Рибогэжалин буюу бүтэн нэрээр Рибогэжаган­даншадувлин хэмээх Сарь­дагийн хийдийн эх суурийг тавьсан нь тодорхой харагддаг байна.

Мөн үүнийг хожуу үед зохиогдсон “Богд Жибзун­дамбын анхны төрлийн нэр оршивой” хэмээх мон­гол сурвалжид “Эеэр засаг­чийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-гандан­шаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ. Дээрх түүхэн эх сурвал­жаар их сонин зүйлийн зангилаа тайлагдаж байгаа гэдгийг Монголын нэртэй түүх судлаачид онцолж байгаа гэнэ. Дээрх түүхэн эх сурвалжаас үзэхэд Өндөр гэгээний байгуулсэн Цагаан хот буюу Сарьдагийн хийд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхтэй холбогдох ихээхэн чухал мэдээ болж байгаа гэнэ. Хэнтийн ууланд Өндөр гэгээний байгуулж эхэлсэн тэрхүү хийд нь хожим нутаг сэлгэн нүүсээр Туул голын хөндийд Хүрээ болон суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээнийг одоо­гийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар (хуучны Хүрээ, Их Хүрээ)-ыг үүсгэн байгуулагч мөн хэмээн үзэж болох гэнэ. Учир нь Монголын түүхийн он дарааллын сурвалж бичгүүд ба Их Хүрээний он дарааллын бичгүүдийн аль алинд Өндөр гэгээн Халхын шашны тэргүү­нээр өргөмжлөгдсөн 1639 ба Хүрээний анхны долоон аймаг бай­гуулагдсан 1651 оны алийг нь ч Их Хүрээ байгуулагдсан он гэж тооцдоггүй гэнэ.

Харин Их Хүрээний уламжлалт заншил ёсоор Хэнтий ханд суурин сүм хийд байгуулагдсан хөх морин жил буюу Сарьдагийн хийдийг байгуулсан 1654 оныг Их Хүрээ байгуулагдсан он гэж албан ёсоор тооцдог байна. Улаанбаатар хот байгуулагд­сан ойгоо дээрх оноор одоо тооцож байгаа билээ. Мөн 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын зэрэг эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна. 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүр­мийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуу­лагдсан он гэж тэмдэглэгдсэн ажээ. Ингэхээр Өндөр гэгээн Зана­базар анх Монгол Улсын нийс­лэл хүрээг хөвч тайга дунд буюу Сарьдаг уулын өвөрт байгуулж, улмаар хэд хэдэн удаа нүүж, одоогийн Улаанбаатар хотын газарт ирсэн түүх­тэй гэдгийг С.Чулуун док­тор онцолж байлаа.

Өндөр гэгээн Цагаан хотыг 32 жилийн турш барьж байгуулсан болох нь нотлогдох түүхэн баримт ч байдаг гэнэ. Цагаан хотыг барьж дуусгасан тухай Зая бандидын зохиосон “Өндөр гэгээний намтар”-т, “Дондув хэмээх шороон хонин (1679) жилийн өвлийн адаг сар би Монгол орондоо хүрч ирэв. Дагбо хэмээх төмөр мичин жилийн (1680) зун энэхүү Богд гэгээнд мөргөхөөр ирэв. Хийдийн гадна талын ихэнхийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээж байсан үе байв. Тэнд арваад хоног саатаж зарлиг авшиг айлтгав. Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжалин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг аж. Үүнээс Зая бандид Лувсанпэрэнлэй Хүрээний түүхтэй холбогдох хоёр чухал он цагийг тодруулж өгчээ. Сарьдагийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.

Зөвхөн нэг хийдийн туурийг малтахад ховор эд зүйл олон гарч байхад дараагийнхаас нь юу гарч ирэх бол...

Сарьдагийн хийдийн алтан орой нь нарны гэрэлд гялалзан харагддаг гэсэн домог байдаг. Энэхүү хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болсон түүхтэй. Ойрадын цэргүүд Цагаан хотыг олж чадахгүй хэд хоног хөвчөөр бэдрэн явсны дараа нарны гэрэлд цогчин дуганы орой шаргалтан харагдаж байсан гэсэн түүх байдаг. Тэгвэл түүнийг батлах зүйл олдсон байна. Сүмийн дээврийг хооронд нь углуургаддаг ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтаджээ. Мөн бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь олджээ.

Захирал С.Чулуун “Анх хөвчид хот балгасын туурь байна. Түүхийн сурвалжаар Өндөр гэгээний барьсан хот бололтой. Малтаж үзэх гэсэн юм” гээд хөрөнгө санхүү гаргуулахаар хүмүүстэй уулзсан. Гэвч “Яаж ч бодсон хөвчид хот байна гэж байхгүй” гээд санхүүжүүлэх хүн, газар олдохгүй байсан. Тэгэхээр нь зориг гарган хүрээлэнгээс боломж бололцоогоороо хөрөнгө гаргаад Сарьдаг руу намар морь хөлслөн гарсан. Бид намар оройтож ирсэн юм. Очоод хоносны маргааш нь нэвсийтэл цас уначихсан. Шөнө оройдоо бузгай хүйтэн болчихсон байлаа. Гэвч бид дараа жил малтах газраа сон­гох, хотын зураглал үйл­дэх, орчны байдал, аман түүхийн мэдээлэл гээд нэлээд үр дүнтэй буцсан. Тэр үед үнэхээр “Энэ том хотын туурийг малтах бол шал худлаа юм байна. Энэ төслийг зогсооё гэж хүртэл бодогдож байсан. Анх ийм олдвор гарна гэж үнэндээ төсөөлөө ч үгүй. Булганы Хар бухын балгаснаас гарч байсан шиг үйсэн дээрх бичиг, чулуун хөшөө зэрэг гарч магад­гүй гэж төсөөлөн бодож байлаа. Гэхдээ бид одоо түүх, археологийн түүхэнд том гавьяатай хүмүүс болчихсон шүү. Үнэндээ олдвороос илүү энэ хотын бүтэц зохион байгуулалт чухал байсан” гэв.

Сарьдагийн хийдийг хам­гийн анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээ­лэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ.1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, Төв аймгийн музейтэй хамтарч энд ирж үзчихээд буцсан байдаг аж. Гэхдээ нэг өдөр өнжиж, ганц хоёр газраас дээж авснаас цааш­гүй байсан гэсэн. Гар бие, сэтгэл нийлж чадвал үр дүн заавал гардаг гэдгийг эндээс харж болохоор байлаа. Өнгөр­­сөн жилийн малтлагын дараа Улаанбаатар хотын захиргаатай хамтран Олон улсын хурал хийх үед Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад “Үнэхээр сонин юм байна. Манай нийслэлийн түүх улам өргөжнө, бид бүрэн дэмжиж ажиллая” гэснээр уг судалгаа эзэнтэй болж, энэ дайтай хийгдэх үүд нээгдсэн аж. Малтлагийн багийнхан Э.Бат-Үүл дарга, Нийслэлийн Тамгын газрын дарга Ё.Гэрэл­чулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Хан хэнтийн Дархан газрын захиргаа, түүний захирал Б.Хаш-Маргад болон бусад тусалж дэмжсэн бүх хүмүүст танай сониноор уламжлан талархлаа илэр­хийлж байна” гэсэн. Малт­лагаас гарч ирсэн зүйлсийг газар дээр нь сэргээн засвар­лаж, бүртгэлжүүлж, судалгаа шинжилгээ хийж, тусгайлан бэлдсэн хайрцаг саванд хийн Улаанбаатарт авчирч байгаа юм байна.

Сарьдаг, Сонгино ян, Бух ян гэсэн гурван уулын зүрхэн тушаа газарт орших Сарьдагийн хийд далайн түвш­нээс хоёр мянган мет­рийн өндөрт оршиж байгаа гэсэн. Онгоцоор нисч, ойр хавийн уулсыг судалж үзэхэд яг ийм байрлалтай газар олдоогүй байна. Мөн Сарьдаг уулсынхаа хоёр сугаар гол урсаж, Туул голын эх рүү нийлсэн байгалийн тансаг үзэмжит газар монголчууд нийслэл хүрээгээ анх барьж байсан түүх ийм ажээ. Бүрэн­хий болсон хойно Улаан­баатар руу бид ниссэн юм. Ийнхүү монголчуудын соёл, түүх, ур, оюуны гайхамшгийг гэрчлэх судалгааны асар их түүхэн баримт бүхий бүхэл бүтэн хотын туурь Хэнтийн нуруунд цаг, минутаар “босож” байна.
СЭТГҮҮЛЧ Э.ХҮРЭЛБААТАР "ӨДРИЙН СОНИН"

Мөнгөний эрхшээл

Эд мөнгө шүтсэн үзэл дэлгэрэх хэрээр хүн ард мөнгөний эрхшээл рүү мөлхөж байна. Хөрөнгө мөнгө, эрх мэдэл гэдэг хоёр зүйлтэй өрсөлдөх үнэт зүйл өнөөдрийн Монголийн нийгэмд үгүй... Ийм үзлийн давамгайлал хэтэрхий байна.
Ийнхүү мөнгөний эрхшээл дор ард түмэн өдөр өдрөөр орж, түүний нүдэнд үл үзэгдэх гав гинжинд өөрийн мэдэлгүй хувь тавилан, итгэл үнэмшил, амьдралаа тавьж өгч байна.
Харин тэр мөнгийг нь хэдхээн хүн, санхүүгийн эрх мэдэлтэй, бас шуналтай атлаа өөрийн толгойгүй тоглоомын улс төрчидөөр дамжуулж төрийг залуурдаж байдаг хэдхээн хүн захирч байна. Эргээд үр дүнгээрээ энэ нь шинэ цаг үеийн боолчлол, хамжлагачлал болж байна. Түүний нэг илрэл нь эдийн засаг хямрахад дунд, доод давхаргынхан хамгаа шавхаж, тийн шавхсан хөлс, цус бүхэн нь санхүүгийн пирамидийн оройд залрагч цөөхөн хүмүүсийн халаас руу зоос болон шажигнан гоожиж байна. Тэд ч өөрсдөө өвөр зуураа ч, гадаад ертөнцөөс ч мөн л мөнгөөр гинжлэгдэн уягдсан.
Эцэст нь цөөхөн мөнгөтэй хүмүүсийн хүсэл зоргоор олон түмэн явж, амьдарч байна. Ийм бэртэгчин үзлийг бүхий л зүйлээр хөхүүлэн дэлгэрүүлдэг болж.
Боолын эринд боолын эзний хүсэл зоргын билэг тэмдэг нь зодуурын ташуур байсан бол, XXI зуунд тэр ташуур мөнгө, шунал болон дүрээ хувиргасан. Боолын эринд боолын эзний эрх ашгийг хүчирхийлэл, дарангуйлал зөвтгөн хамгаалдаг байсан бол XXI зуунд тэрхүү эрх ашгийг нь эгэл олны мөнгөнд шүтэх үзэл, хувь хувиа бодох бэртэгчин үзэл зөвтгөн хамгаалдаг болсон.
Харин ард түмэн өнгө мөнгөний үл үзэгдэх гав гинжинд хамаг бүхнээ баглуулан, боомилуулан гинжлэгдсэнээ, барьцаалагдан хүлэгдсэнээ огтоос мэддэггүй, анзаардаггүйд л хамаг эмгэнэл, бэрхшээл нь байна. Хувьсгал хэрэгтэй, гэхдээ пролетарийн хувьсгал, хүчирхийлэл дагуулдаг, өнгөрснөө үгүйсгэдэг, цус урсгадаг, эвдлэн сүйтгэдэг хувьсгал биш, оюун санааны, итгэл үнэмшлийн хувьсгал. Товчоор бол оюун сэтгэлгээний дэвшил, соён гэгээрэл хэрэгтэй. Түүнгүйгээр бид энэ гав гинжнээс салах аргагүй.

Friday, December 25, 2015

Уран зохиолын хичээл ямар байх вэ?

 2015-04-01
Сэтгүүлч Б. Номинчимэд
- “Зохиолын дүр, зохиолын баатар хоёрын ялгаа юу вэ?”, - “Асуулга, асуумж хоёрын ялгаа юу вэ?” гэж сурагч асууж байна. Уран зохиолын багш нь ч асууж байна. Би энэ асуултад хариулж чадахгүй. Би хэдий мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч, 20-30 жил уран зохиол гэдэг том тогооноос халбагдаж яваа ч энэ асуултын хариултыг мэдэхгүй. Онол номыг нь харж байгаад нэг юм хэлж болох... Гэвч би хүсэхгүй байна.

Яагаад гэвэл би ийм хэрэггүй дэмий асуултуудаар хүүхэд багачуудын тархи толгойг эргүүтүүлдэг энэ уран зохиолын сурах бичгийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаад л учир нь байгаа юм.

Та бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр ямар нэгэн сэдэв уншаад, жишээлбэл “Үнсгэлжин” үлгэрийг уншаад “Гол баатар нь аль юм бол, дүр нь аль юм бол?” гэж гайхаж суухын оронд “Энэ ханхүүгийн сэтгэлийг ядуу Үнсгэлжин охин чухам юугаараа татсан юм бол? Зөвхөн үзэсгэлэнтэй болоод тэр үү? Эсвэл энэ охин сайхан сэтгэлтэй, үнэнч болохоор нь тэр үү? Аль аль нь уу?”, “Хойт эх нь яагаад Үнсгэлжин охиныг үдэшлэгт явуулахгүй байгаа юм бэ? Яагаад төрсөн хоёр охиноо Үнсгэлжин охиноос илүү гэж бодож байна вэ? Энэ шударга уу? Хэрвээ миний ээж байсан бол яах бол?” хэмээн бодож, хэлэлцэж, өөр хоорондоо маргалдаж байх учиртай.

Та бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр, жишээлбэл  “Рамаяана буюу Раамийн үлгэрийн цоморлиг” номыг уншаад “Энэ бүлгийн асуумж нь аль юм бол, асуулга нь аль юм бол?” гэж гайхаж суухын оронд “Өөрийг нь хорлож, хаан ширээг нь булааж, харанхуй ширэнгэнд цөлж, хатан эхийг нь хөнөөсөн ах дүүсээ Рама баатар яагаад өширхөж хонзогнохгүй, алж хядахгүй байгаа юм бол? Харин ч бүр эсрэгээр хайрлаж талархаж байгаагийнх нь учир юунд байна вэ?” гэдгийг тал талаас нь хэлэлцэж, хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлан ярилцаж байх учиртай.

Чухам уран зохиолын хичээлийг би ийм байгаасай, үр хүүхдүүд маань уран зохиолынхоо хичээл дээр ийм л зүйлсийг ярилцаж байгаасай, уран зохиолоос хүүхдүүд маань нялх балчир сэтгэл зүрхэндээ урган соёолж эхэлж буй сайн сайхан хүсэл, бодол мөрөөдлөө тэтгэх тэр эрч, энергийг олж авдаг байгаасай гэж хүсэж, харж байна. Түүнээс биш тэр “Асуулга, асуумж, сэдэв, зангилаа, өрнөл” гэсэн хүүхэд бүрд огтоос хэрэггүй зүйлст толгойгоо зовоож, хайран цагаа хий дэмий бүү үрж байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ хэн нэгэн хүүхэд уран зохиолын судлаач болох гэж буй бол дээд сургуульдаа ороод л тэрхүү “Асуулга, асуумжаа, зангилаа, өрнөл, туйл, тэр изм”-аа үзэж судлах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр хүүхэд бүр ийм судалгааны зүйл үзэж суух шаардлагагүй.

Уран зохиолын хичээлийн зорилго бол хүүхдүүд зохиолын “эхлэл, төгсгөл, өрнөл, туйл гэж юу болох, символизм, кубизм гэж ямар урсгал байдаг болох” гэх мэт зүйлсийг ялгаж салгаж сургахад биш, харин хүүхэд бүрийг хүн хүнээ ойлгох, хайрлах, энэрэх, улмаар энэ гараг дэлхийн амьдралын мөн чанар утга учрыг ухааран ойлгодог, эрхэмлэдэг үнэт зүйлтэй, эрхэм дээд ёс суртахуунтай, зөв хүн болгоход оршино. Цаашлаад уран зохиолын ертөнцөөс хүүхдүүд маань хүмүүний амьдралын сайн муу үйл, зан чанарыг ялган харж чаддаг, сэтгэн эргэцүүлж, түүнээ хэлж ярьж, итгэл үнэмшилтэй уран яруугаар илэрхийлж чаддаг, бусдынхаа санаа бодлыг сонсож, бас түүн лүгээ өөрийгөө бусдад ил тод илэрхийлж, асуудлыг олон талаас нь харж, дүгнэж чаддаг болоход суралцах ёстой. Хаана ч очсон, ямар ч мэргэжил эзэмшсэн бай, оюуны өндөр соёлтой, өргөн дэлгэр мэдлэгтэй, урлаг, гоозүйн нарийн мэдрэмжтэй, ядахдаа л ажилд орох өргөдөл CV-гээ ойлгомжтой, цэгцтэй биччихдэг чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй юм. Энэ чадваруудыг бидний үр хүүхдүүдэд хамгийн ихээр суулгадаг зүйл бол Уран зохиол.

Чухам өөр ямар ч төрлийн хичээл уран зохиолтой адил хүүхдэд тийм сайхан олон талын чадварыг суулгадаггүй, суулгах ч боломжгүй. Мундаг сайхан тоочин байлаа ч, мундаг сайхан физикч, химич, эдийн засагч, хуульч, улс төрч байлаа ч та бидний үр хүүхдүүд уран зохиолыг уншихгүйгээр хүний энэ ертөнцөд хэрэгтэй, хамгийн чухал зүйл болох “Хүн байхын эрдэмд” сайтар суралцаж чадахгүй юм.

“Уянгын шүлгийг хүүхдүүдэд хэрхэн яаж тайлбарлах вэ?” гэж асууж байгаа багш байна. Би мөн л энэ асуултад хариулж чадахгүй. Жишээлбэл, Галсансүхийн “Үнээдэй Нютаг”, Д.Нямсүрэнгийн уянгийн шүлгүүдийг би тайлбарлаж чадахгүй. Угаасаа би чадахгүйдээ биш, боломжгүй дээ юм. Яагаад гэвэл уянгын шүлгийг тайлбарлах гэж биш сэрж мэдрэх гэж уншдаг, сонсдог юм. Харин Т.Галсан абугайн Жирмийн сүлжээ дөрвөн мөртүүд болон Монголын эртний Хос ёсны сургаалийг бол сайхан тайлбарлан хэлээд өгч болно.

- “Пост модернист зохиолыг хүүхдүүдэд хэрхэн заах вэ?” гэж асууж байна. Хүүхдүүдэд зүгээр л уншуул... Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц сэрэхүй, мэдрэмжтэй. Тэд өөр өөрийнхөөрөө мэдрэг, хүлээж аваг. Тэгснийх нь дараа ярилцах хэрэгтэй. Заавал хүүхдүүдийн сэрэл мэдрэмжийг нэг хайрцагт, нэг зааг хязгаарт хаших гэхийн хэрэггүй. Хожим уран зохиолын судлаач болох гэж буй нь дээд сургуульдаа ороод онолыг нь нарийвчлан үзнэ биз. Харин дунд сургуульд эх зохиолуудтай боломжийнх нь хэрээр уншуулаад танилцуулаад авах нь л чухал.

“Уран зохиолын хичээлийг заах хамгийн сайн арга юу вэ?” гэж нэгэн багш асууж байна. Би заах арга мэддэг хүн биш. Гэхдээ би уран зохиолын хичээлийг заах аргын талаар нэг л зүйлийг баттай хэлж чадна.

Уран зохиолын хичээлийг хамгийн сайн заах арга бол хүүхдүүдэд сайн зохиолыг хамгийн ихээр уншуулах л явдал юм. Тэгээд тэр номынхоо талаар ярилцах... Гэхдээ дээр дурдсан шиг “Энэ зохиолын эхлэл нь энэ байна, зангилаа нь энэ байна” гэж хий хоосон юмны тухай ярилцах биш, харин уг зохиолд гарч буй нарийн эмзэг сэтгэл хөдлөлийг, баяр баясгалан, зовлон шаналлыг хүүхдүүд сэтгэл зүрхэндээ хамгийн ойроор хүлээн авсан тэр сэрэл мэдрэмжээ илэрхийлэн ярилцах нь чухал... Жишээлбэл, зохиолч Д.Энхболдын “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэгт гардаг бүсгүйн сэтгэлийн эмзэглэлийг хүүхдүүд мэдэрч чадвал чухам тэр өдрийн хичээлийн жинхэнэ бодит үр дүн нь мөн. Түүнээс биш “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэгийг “эхлэл, төгсгөл, баатар, туслах баатар”-ыг мэдэж авах нь угтаа ЕБС-ийн түвшний уран зохиолын хичээлтэй ямар ч холбоогүй, судлаачдад л хамаатай. Тэгээд ч зарим зохиолын эхлэл нь бүүр төгсгөлдөө ч цохиж явах нь бий. Тэр бүхэн тухайн зохиолчийн туурвин бүтээх арга барилын онцлогоос л хамаардаг.

УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙГ ЗААХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ ХАМГИЙН САЙН УНШУУЛАХ Л ЯВДАЛ гэдгийг давтан хэлье.

Гэтэл харамсалтай нь өнөөдрийн уран зохиолын хичээл маань мөн чанараас нь хол ангид сонирхолгүй, онолын шинжтэй зүйлсээр нэлээд арвин байж, тэгээд хүүхэд багачуудыг маань уран зохиолоос залхаадаг, дургүй болгодог, түлхдэг юм биш байгаа. Үнэхээр тийм бол маш харамсалтай.

Ер нь ингэхэд монголчууд бид бусад ард түмнүүдтэй харьцуулахад номыг хэр зэрэг уншдаг ард түмэн бэ?.

NOP гэдэг олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их уншдаг 30 ард түмнийг тодруулжээ. Долоо хоногт 10.6 цагийг ном уншихад зарцуулдгаараа Энэтхэгүүд тэргүүлж, Хятадууд, гэхдээ Шанхайн бүс нутгийн хятадууд удаалсан байна. Өнөөдөр дэлхийн соёлын төв Нью-Иоркоос Шанхай руу шилжиж байна гэдэг. Үнэн байна.

Бидний сайн уншдаг гэж боддог Оросууд 7-д, Америкууд 22-т байна. Бид энэ 30-д алга. Тэгээд энэ жагсаалтад багтсан зарим орнуудтай өөрсдийгөө харьцуулж үзвэл харамсмаар үр дүн гарч байна. 100 америк хүн нэг жилд 537 ном уншдаг бол 100 монгол хүн нэг жилд 27 ширхэг ном уншдаг байна. Бид Америкуудаас даруй 20 дахин бага уншиж байна. Гэтэл америкууд чинь энэ жагсаалтын 22-т жагссан гэхээр бидний байр хаахна буй нь ойлгомжтой.

Нэг удаа Төв талбайд болсон номын үзэсгэлэн худалдаанд оролцож байтал Louis vuitton фирмийн цүнх тохионоосоо зүүсэн, Том tailor фирмийн цув нөмөрсөн, бугуйнд нь Ролексийн цаг гялалзсан гоо бүсгүй 10-аад насны хүүгээ хөтөлж ирээд, Х.Х.Андерсений номыг зааж, “Энэ ямар ном бэ? Сайн ном уу, муу ном уу?” гэж асуусан. Иймэрхүү асуултад би юу гэж хариулахаа мэдэхгүй гацчихдаг юм. Ингэхэд Андерсен гэдэг хүний үлгэрээс уншаагүй, ядаж нэрийг нь ч сонсоогүй тэр бүсгүй энэ гариг дэлхийн хаана нь амьдарч ирсэн юм бол. Мэдээж Монголд л байж таарах нь. Бид чинь номыг ийм л муу уншиж байна.

Тэгээд тэр цул брэнд болсон бүсгүйд би өөрийнх нь ойлгох хэлээр хариу өгсөн. “Андерсен гэдэг бол номынхоо ертөнцөд брэнд нь юм аа” гэж. Ямар “Андерсен бол гайгүй, дажгүй нь шүү дээ” гэж хэлэлтэй нь биш. Үнэндээ Андерсен бол хүн төрөлхтний оюун санааны брэнд. Гэхдээ би өөрөө уншаагүйгээ ойлгоод хүүхдээ уншдаг болгохсон гэж эрмэлзэж яваа тэр бүсгүйг биш, харин шилжилтийн гэгдэх энэ цаг үед үндэстнийхээ оюун сэтгэлгээг зүгээр л зөнд нь хаяж орхисон төрийн бодлогыг буруутгаж байна.

Өнгөрдөг хавар хөдөөгийн нэг суманд очлоо. 200 гаруй хүүхэдтэй гэнэ. Номынх нь санд орлоо. Хүүхэд уншчихаар 100 хүрэхтэй үгүйтэй ном байна. Гэхдээ тэр нь шилэн хоргонд, хүн гар хүрсэн шинжгүй. Бусад нь хуучин соц үеийн өнөөх баахан тайлан, материалист деалактикийн сурах бичгүүд, намын дайчин туслах энэ тэр гэсэн хуучны номын үлдэгдлүүд байна.

“Өдөртөө хэдэн хүүхэд ном авч уншиж байна вэ, каталог нь байна уу” гэж номын санч-уран зохиолын багшаас асуухад “Бараг хагас жилийн өмнө л нэг хүүхэд нэг ном авсан“ гэж хариулж байх юм.

 “За миний дүү, танай сургууль 200 хүүхэдтэй юм байна. Чи уран зохиолын багш гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн юм бол энэ 200 хүүхдийн ядаж 20-ийг нь уран зохиолын ном уншдаг, уран зохиолд хорхойсдог болгочих. Тэднийг уран зохиолын ер бусын гайхамшигтай баялаг ертөнцөд гараас нь хөтлөөд оруулаад ир. Тэгвэл чиний энэ мэргэжлийг сонгон цаг, зардал үрэн байж эзэмшсэний утга учир болно. Өмнө чинь бүлтийгээд сууж байгаа жаалхан хүү, гэнэхэн охидын зүрх сэтгэлд урган дэлбээлж буй цэцэгсийг уран зохиол гэдэг ер бусын баялаг бордоогоор усалж торд. Өөр бордоонд тэр цэцэгс чинь тэр бүр ургаж дэлбээлдэггүй, сайхан үнэрээ гаргадаггүй юм шүү дээ” гэлээ. Энэ бол зөвхөн ганц багшид бус, ЕБС-ийн нийт уран зохиолын багш нарт хандаж хэлэх үг юм. Уран зохиолын багш нар чухам үүний л төлөө ажилла, хөдөлмөрлө, сэтгэ, шанал ... Тэр янз бүрийн хэрэгтэй хэрэггүй онол зааж хүүхдүүдийг уран зохиолоос бүү залхаа, хөндийрүүл...

Нэг ч болсон хүүхдийг уран зохиолд дуртай болгон, оюун билгийг нь нээж, уран зохиолын аугаа гайхамшигт ертөнцийн үүд хаалгыг онгойлгох түлхүүрийг атгуулж чадах ахул энэ насандаа босгосон хэзээ ч үл нурах, үл замхрах жинхэнэ буяны цагаан суварга чинь чухам тэр болно. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ, ирээдүйнхээ өмнө үүрсэн ачаагаа нэр төртэй биелүүлсэн хамгийн том үзүүлэлт чинь тэр болно...

Улс орны хөгжил дэвшил хэзээ ч, хаана ч соён гэгээрэл, танин мэдэхүйгээс ангид өрнөж байгаагүй юм. Хэрвээ соён гэгээрэл, танин мэдэхүйгээс ангид хөгжил дэвшил байна гэвэл тэр хөгжил дэвшил биш харин өөрөө өөрийгөө дотроосоо мэрж сүйтгэх гаж мутант хөгжил байх болно.

Өнөөдөр манай эцэг эхчүүд үр хүүхдээ номонд ойртуулая гэж бодож мэрийдэг болчихож. Гэвч тэр бүр бүгдэд нь зав зай, боломж хомс байна. Бас тэр бүрд нь үр хүүхдүүдээ номын дэлгүүрүүдээр дагуулан явж, хүссэн номыг нь авч өгөх санхүүгийн боломж ч олонхи эцэг эхчүүдэд алга байна.

Тэгэхээр монголын хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийг номын ертөнцтэй уулзуулах тэргүүн фронтын ганц байлдагчид бол Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын багш нар. Та бүхний нуруун дээр тун их чухал үүрэг, ачаа байгаа шүү...

Л.Түдэв гуай хэдэн жилийн өмнө ингэж бичиж б.жээ.
Ам, нам, өнгө мөнгө, магтаал сайрхлын эздийг биш, төр түших тэнхээтэй, түмнийг бодох сэтгэлгээтэй, гашуун ч гэсэн үнэн үгтэй, гандуу дээдтэй ч гавшгай хөдөлмөртэй хүнийг сонгож б.хгүй бол сонгогч бидний үйл лай эргээд толгой дээр маань бууж, төр засагтаа биш өөртөө гомдоход л хүрнэ, өөр хэндээ ч гомдохсон билээ дээ