"Хамгийн өндөр боловсрол бол Хүнд тус болж чадахгүй юм аа гэхэд хүнд гай болохгүй амьдрах"
За даа, олон ч үнэн үг, сэцэн мэргэн үг сонсож явлаа. Энэ харин жинхнээсээ үнэн үг юм.
Боловсрол гэдэг нь угтаа хүнийг бүхий л талаар боловсруулахын нэр. Тэдгээр олон боловсролын дотор хамгийн эрхэм чухал боловсрол нь хүний дотоод сэтгэл, ухаарал эгээрлийн боловсрол юм. Чухам тийм боловсролтой болж чадсан хүн л ийн сэтгэж, ийн амьдардаг.
Өнөөдөр олон залуус "гадаад" буюу өнгө заслын, хэл ярианы, үзэгдэх эрдэм чадлын боловсролд шамдах юм. Угтаа "дотоод" буюу мөн чанарын ухаарал, сэхээрлийн боловсролд юуны өмнө эхлээд шамдууштай. Өөрөөр хэлбэл эхлээд "ХҮН" болох... "ХҮН" болоогүй атлаа олон сайхан алт, мөнгөн диплом, мастер, докторын боловсролтой болчихоор хүнд, нийгэмдээ тус болохоосоо илүүгээр гай болох чадвар нь хөгждөг юм шиг ээ.
Тийм жишээг ялангуяа нийгмийнхээ өнгийг тодорхойлж буй улс төрчид, лидер, бизнесмэнүүдээс илүү олныг харж болно. Хэрхэн бусдадаа гай болж буйг...
Монгол хүний уужуу цөлх ухаан гэж нэг сайхан юм байна шүү. Тус болж чадахгүй юм бол гай болохгүй амьдрах ухаан бол том боловсрол шүү.

1 comment:
ӨВГӨН ЭРДЭНЭБАЯРын сэтгэгдэл
Үнэхээр боловсрол гэдэг "ХҮНД ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРАХ". Энэ бол их эрдэм, хэвшүүлбэл зохих соёл мөн. Номинчимэд дүү олон чухал сэдвийг хөндөх юм. Бүгд л ухаарал хайрлаж санаа авхуулсан зүйлс байх. Түүний нэг нь энэ сэдэв болж байна. Хүний дотоод баялаг гадаад баялаг гэж байх. Аль аль нь үнэлж хэмжихэд хэцүү. Одоо бидний өмнө тулгарсан шийдэж чадахгүй байгаа асуудлын нэг л дээ. Одоогийн нийгэмд гадаад баялагаар хүнийг дүгнэж цэгнээд дотоод мөн чанарыг орхигдуулаад байгаа юм. Ялангуяа улс төрчдийн өнөөгийн төрхөөс энэ шинж ил тод харагдаж байна. Гадаад төрхөнд хууртаж хүний дотоод мөн чанарыг танин мэдээгүйн гай л даа. Философийн үүднээс авч үзвэл АГУУЛГА, ХЭЛБЭР -ийн диалектик гэмээр юмуу даа. Сайхан зүс царай, сайхан зантай байх, сайхан хувцаслаж биеэ зөв авч явах нь яах аргагүй хувь хүний үнэ, цэнэ мөн л дөө. Хүний гадаад үнэ, цэнэ ил байгаа болохоор үнэлж дүгнэхэд дөхөм. Харин дотоод мөн чанарыг юугаар хэмжих вэ? Үйлдлээр, тэр хүний хийж буй үйлдлээр, гаргаж буй шийдвэрээр хэмжигдэнэ. Хулгай хийж, хүн зодож гэмт хэрэг үйлдэж байгаа хүн ойлгомжтой. Нэг хүнд эсвэл нэг хэсэг хүнд л гай болно. Гэтэл буруу шийдвэр яадаг билээ. Аймаг, суманд, улс гүрэнд, дэлхий нийтэд хор хохирол учруулдаг. Эндээс улс төрчид, төрийн албан хаагчид ер нь удирдах шийдвэр гаргах төвшиний бүхий л хүмүүс алдах эрхгүй байх шаардлагатай болж байна. Алдвал өршөөхгүй байх зарчим хэрэгтэй. Алдахгүй байхын тулд зөв, бурууг ялгах ухаан хэрэгтэй. Эндээс л "БОЛОВСРОЛЫН ЛОГИК" эхлэх ёстой гэж боддог. Энэ хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийж нийтэд хүртээхийг санал болгож байна.
Post a Comment