Ой санамж охор байх хэрээр хүн ч, үндэстэн ч гэнэн байдаг.
Гэнэн хүнд юу тохиолддог билээ? БУСДЫН АРГАД ОРОХ... Улмаар тэднийх болох...
Үндэстний ой санамж бол түүх. Бидний түүхийг гадныхан мөн ч их баллуурдсан, одоо өөрсдөө талцаж байгаад санаатай болон санамсаргүй баллуурддаг болж дээ. Ингэх хэрээр бид бусдын аргад орох магадлал ихэсч байгаа хэрэг. 100 жил бүү хэл 10-хан жилийн өмнө болсон явдлыг бид тэр бүр санахгүй, санахыг хүсэхгүй байна. Бүр сануулахыг хүсэхгүй нь ч байх шиг ээ.
Санамсаргүй баллуурддагууд нь ч яая гэхэв, угаас дутуу нөхдүүд, харин санаатайгаар баллуурддаг хүмүүсийг юу гэх вэ? УРВАГЧ л гэх байх даа. Цаана нь ямар нэгэн захиалга, санаачилга, хүсэлт байж таарна шүү дээ.
.
Хүүхэд яагаад гэнэн байдаг вэ гэхээр ой санамжийн архивгүйнх юм.
Хэт настан яагаад гэнэн байдаг вэ гэхээр ой санамжаа алдсаных юм.
Харин ид насандаа яваа хүн хүүхэд шиг, эсвэл зөнөж буй хөгшин шиг гэнэн байх боломж маш бага. Гэвч тэр хүн гэнэн тэнэг зан гаргаад ирвэл яасан байх вэ? Түүний эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд нь ноцтой гэмтсэн ямар нэгэн явдал л болж дээ, нэг бол аваар осолд орж, эсвэл гаднаас санаатай, зориудаар, нууцаар, эсвэл хүч түрж гэмтээсэн болно.
Яг идэр насандаа яваа Монгол Үндэстэн яагаад үндэстнээрээ гэнэн болчихоо вэ гэхээр бас нэг юм бодогдох л байх даа.

No comments:
Post a Comment