Saturday, October 24, 2015

МОНГОЛЧУУД

Чингис хааны их сvлд цагаан туг байжээ. Аян дайны байдалд авнив тохируулан их цагаан сvлдтэйгээ хамт арслан, хий морь, шонхор, бар зэрэг амьтны дvрстэй туг хиур хэрэглэдэг байв.
Монголчууд угаасаа цэнхэр єнгєнд дуртай, тvvнийгээ ч алдаагvй, их хааныхаа сургаал зааврыг ч мартаагvй єдий хvрчээ. Тиймээс ч одоо хэр нь сануулж байдаг их хааны хуулийг хэн ч гэсэн дагаж мєрдвєл зохилтой
санагдана. Хулгай хийсэн, хvн алсан; завхайрсан зэрэг бусад олон гэмт vйлдлийг гэсгээн цээрлvvлэх ял шийтгэлийн жагсаалт хууль тогтоомж бvхний хуудсанд одоо ч дурайж л байдаг. Тvvнчлэн тєрийн vйлс, ихэс дээдэст тавигдах шаардлага, улс орноо дэгжvvлэх тухай их хааны тогтоосон хууль цааз олон буй.
Чингис хаан хаад ноёдын бардам дээрэлхvv занг номхотгохын тулд сvржин их цол хэргэм хэрэглэхийг хориглосон байдаг. Гагцхvv бурханд итгэдэг нь л vнэн бол шашин шvтэх, vг хэлэх эрх чєлєєтэй байжээ. Шашны хэргэм зэрэгтэн, эмч нар олон нийтийн ажлаас чєлєєлєгдєнє. Тагнуулч, худлаа гэрчлэгч, илбэч, хээл хахууль авагч нар цаазлагдах ёстой байв. Гэр бvл болох тухайд гэвэл нэг, хоёрдугаар vеийн тєрєл хvмvvс хоорондоо гэр бvл болох хориотой байв. Хvндэтгэх ёсыг эрхэмлэх vvднээс монгол хvнийг зарцаар ажиллуулахыг хориглосон байв. Чингис хаан хатуу ундааг хэрэглэх явдлыг янз бvрээр хязгаарлах, тvvнийг огт бvv уугтун гэж уриалах зэргээр архидан согтуурах явдлын эсрэг шийдвэртэй тэмцэж байв. Тvvнчлэн мухар сvсгийг арилгах, нvvдэлчин хvн амын дунд зочломтгой заншил дэлгэрvvлэх, их гvрний уудам нутаг дээгvvр зорчиход аюулгvй байдал хангах зорилготой заалтууд ч бий. Тvvнчлэн айл єрхvvдийг аравт, зуут, мянгатад хуваагаад, нvvх нутаг бэлчээрийг ч тогтоожээ. Жингийн их замын дагуу єртєє байгуулж, харуул хамгаалалт тавьсан, нэг єдєрчийн газар болгонд єртєєний хэл буудал байгуулсан байв. Цэргийг аравт, зуут, мянгат, тvмт гэж хуваажээ. Оногдсон байраа хаяж явсан аливаа дарга цаазлагдах ёстой.
Бидэнд уламжлагдан ирсэн бvх баримт сэлтээс vзэхэд Чингис хаан vнэхээр аугаа их удирдагч, бvтээн байгуулагч байжээ.
"Биднийг монголчуудаас ертєнцийн эзэн аврах болтугай" гэсэн бичиг эвдэрч сvйдсэн хотуудаас олддог байжээ. Данийн загасчид монголчуудьм довтолгооноос айгаад загас барихаар далайд гарахаа больсон байв. XIII зуунд Европт анх хvрсэн монголчуудын тухай тодорхойлолт ийм байв. "Хvмvvний баяр жаргалыг хэт удаан vргэлжлvvлэхгvйн тулд, ертєнцийн амар амгалан байдлыг "орилоон чарлаан" vгvйгээр дэндvv удаан байлгахгvйн тулд энэ жил (єєрєєр хэлбэл 1240 онд) жинхэнэ шулмасын vзэшгvй муухай vре, єєрєєр хэлбэл уул хадаар хvрээлэгдсэн бэлчээр нутгаасаа сад тавьсан тоо томшгvй олон татаар цэрэг айсуй. Газар дэлхийг дэвхрэг мэт бvрхсэн тэд Европын дорнод хэегийг аймшигтайгаар цєлмєн хоослоод, гал мэсийн хvчээр тэр нутгийг цєл болгон хувиргаж байна. Тэд хvний шинжгvй араатан тєрхтэй, тэднийг хvн гэхээс илvv мангас гэвэл зохино. Тэд цусанд шунамхай, vvнийг согтотлоо сороод нохой, хvний махыг тасар татан зулгааж залгилна. Тэд бухын арьсан хувцастай, хавтгай тємєр зэвеэгтэй, бие намхан, бvдvvн, бахим чийрэг, бяралхаг, нvцгэн хэнхдэг цээжээ хєє хуягаар халхалсан тул ялагдашгvй. Мал сvргийнхээ халуун цусаар ундаална, адуу нь товир тарган, навч мєчир модыг ч мэрээд идчихнэ. Харин тэд богино хєлтэй учраас гурван гишгvvр дамжин том мориндоо мордоно... Тэдэнд хууль ёс гэж байхгvй, тохь тухтай орчин гэдгийг vл мэднэ. Арслан барсаас ч илvv догшин хэрцгий амьтад... Тэд хєгшид, хvvхэд, эр эм, эрхтэн дархтныг vл єршєєнє. Тэдэнтэй vг хэлээр оилголцох арга байхгvй. Тэд саяхан болтол нутаг орноосоо гадагш цухуйдаггvй байсан учраас тэдний хэлийг мэддэг хvн байхгvй, тэд ч бусдын хэлийг vл мэднэ. Ийм нєхцєлд хvн хvнтэйгээ харилцдаг ёсоор тэдний зан заншил, ёс журмыг мэдэх арга байхгvй. Тэд мал сvргээ дагаад, эхнэрээ дагуулаад энд тэндгvй тэнvvчилж явна. Эхнэрvvд нь ч гэсэн эрчvvдээсээ дутуугvй тулалдана. Чухам ийм л амьтад Христосын шашинтан бvхнийг гутаан доромж-лохоор замдаа тохиолдсон бvхнийг цєлмєн хоосолж, эвдлэн сvйтгэж, айлган сvрдvvлж, тохиолдсон бvхэнд хорсол зэвvvцэл тєрvvлеээр аянга цахилгаан мэт хурдан айсуй" гэж Матью Парис бичсэн байдаг.
Монголчуудаас єєрсдєєс нь ємнє Европт хvрч айдас хvйдэс тєрvvлеэн аймшигт мэдээ ийм байжээ. Хvмvvс "татаар" гэдэг нэг vгийг сонсоод л дагжин чичирч байв. Тэднийг бурхны цээрлэл хэмээн vзнэ. Хуучны зохиолчид тэднийг "Бурхны сорилт", хумvvсийг залхаан цээрлvvлэхээр илгээгдсэн шулмасууд хэмээн нэрлэж байлаа.
Европ дахин монголчуудыг хvн хэмээн vзсэнгvй, тэдний єшєєтєн буюу ердийн дайсан байх нь нэр тєрд харш, тэд бол ер бусын хачин амьтад гэж vзэн ядаж байв. Тэр цагт европ хvмvvс монголчууд нохой толгойтой, хvний махаар хооллодог гэдэгт vнэхээр итгэж байжээ. Европт татаарууд хvрч очихоос ємнє ийм аймшигт цуурхал туе тивийг нємрєн авсан байлаа. Ийм цуурхлыг хэд дахин єсгєн, энэ бол хvн тєрєлх-тєнд учирч буй аюул хэмээн ухаарсан учраас жишээ нь Данийн загасчид монголчуудаас айгаад далайд гарахаа больсон байж шvv дээ.
Дорнодын алс хязгаарт ч, Єрнєдийн зах хязгаарт ч, Номхон далайн хєвєєгєєр ч, Хар тэнгисийн захаар ч иймэрхvv л байдал ажиглагдаж байлаа. Тэр vеийн Хятадын нэг тvvхч "Хорвоо ертєнц бvтсэн цагаас нааш нэг ч vндэстэн одоогийн монголчууд шиг ийм хvчирхэг байгаагvй юм. Тэд бvхэл бvтэн улс гvрнийг євс зулгаахаас хялбархан хядан дуусгаж байна. Vvнийг тэнгэр яагаад тэвчиж байна вэ" хэмээн дуу алдан бичсэн байдаг.
Єєр нэг зохиогч Ази болон Дорнод Европт монголчуудаас зєвшєєрєл аваагvй бол нохой ч хуцахгvй гэдэг алдартай хэллэгээр монголчуудын ноёрхлын нєлєєг тодорхойлсон байдаг. Бvх Азийг эзлээд Европын хаяанд тулж очсон Монголын байлдан дагуулалт нэн сvртэй болж ирсэн тул Европын эрх мэдэлтнvvд тулгарсан аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохих талаар хоорондоо идэвхтэй зєвлєлдєх болов. Тэгээд энэхvv хvн урегалыг нэг ч улс ганцаараа тогтоон барьж vл чадах тул тvvний эсрэг хамтран тэмцэхээр шийдвэрлэжээ. Аймшигт Монголчуудын довтолгооныг няцаах зорилгоор Ромын эзэн хаан N Фредерикийн
Христосын шашин шvтдэг бvхэнд хандаж гаргасан уриалгаас єєр Европын том гvрнvvдийн дотор Монголын vй тvмэн цэргийн тєрvvлсэн аймшгийг илтгэн харуулдаг баримт бичиг байхгvй. Энэ бол "Байлдаанд орохдоо баатарлаг Герман, аймшиггvй зоригт дайчдыг бойжуулагч Франц, дайчин Испани, тэнгисийн цэрэг, хєлєг онгоцоороо хvчирхэг Англи, Крит, Сицили, зэрлэг Иберни (Ирланд), хvйтэн Норвег улсуудад хандаж алс холын Монголоос Европт хvрч ирсэн нvvдэлчид-байлдан дагуулагчдын эсрэг олон vндэстний загалмайтны аян дайн зохион байгуулахыг уриалсан" илгээлт бичиг юм шvv дээ.
Энэ илгээлт бичгээс авсан ишлэл 1240 онд Европыг нємєрсєн "Монголын аймшиг"-ийг нэн тодорхой товойлгон харуулна. Эзэн хаан цааш бичсэн нь "Хатуу ширvvн уур амьегалтай нєхцєлд он удаан жил нуугдан оршиж байсан ертєнцийн зах хязгаар нутгаасаа сад тавин гарсан ард тvмэн умар зvгийн орнууд руу довтлон орж, дэвхрэгийн нvvдэл мэтээр нємрєн авчээ. Энэ догшин арьстан хаанаас татаар нэрээ авеныг хэн ч vл мэднэ. Гэвч нvгэл vйлдсэн хvмvvсийг залхаан цээрлvvлэх, тэр ч байтугай Христосын шашныг устгах зэвеэг болгон хэрэглэхээр ертєнцийн эзэн тэднийг эрт балар цагаас нааш хаацайлсаар ирсэн байж болох юм гэдэг нь маргаангvй юм. Энэ догшин, зэрлэг бvдvvлэг vндэстэнд хvн тєрєлхтний хууль ёсны тухай мэдлэг єчvvхэн ч байхгvй. Гэвч тэдэнд газрын бурхан гэж нэрлэгдсэн удирдагч байх бєгєєд тэд тvvнийхээ хэлеэн болгоныг сохроор дагаж мєрдєнє. Намхан, бахим чийрэг биетэй, тэвчээр хатуужил ихтэй, vнэнч шударга, удирдагчийнхаа єчvvхэн тєдий дохио зангаагаар сэтгэшгvй их аюул руу далдиралгvй орох зоригтой хvмvvс. Царай дугуй, нvд онигор, дуу их. Тэдний хашгирах дуун зvрхэнд нь бургилан буй уур хилэнгийн охь гэлтэй. Шар, илжиг, адууны ширээр хийснээс єєр хувцас мэдэхгvй, хайш яйш хавтгай болгосон бvдvvлэг зурвас тємрєєс єєр зэвеэг тэдэнд саяхан болтол байсангvй. Гэвч тэд Христосын шашинтнаас дээрэмдэн авсан зэвеэг хэрэглэх болсныг би харамсан хэлэхээс єєр аргагvй болж байна. Бодвоос удахгvй ертєнцийн эзний уур хилэн бидэн дээр бууж ирэхэд тэр зэрлэгvvд манай зэр зэвсгээр биднийг шившигтэйгээр алж устгах нь байна шvv. Татарууд аргамаг сайхан хvлэг морьд унаж, амтат сайхан идээ зооглож, тансаг сайхан хувцас ємсєж явна, одоо. Тэд зvйрлэшгvй мэргэн харваачид гэнэ. Бас адуу нь євс ногоо байхгvй бол модны мєчир, vндсийг хvртэл малтаж идээд юу ч болоогvй юм шиг тарган цатгалан хэвээрээ явдаг гэнэ".
Европ дахин монголчуудыг ингэж vнэлжээ. Vvнээс хойш цаг хугацаа улиран єнгєрєх бvр vнэлэлт дvгнэлт єєрчлєгдєн, тодорхой болж иржээ. Жишээ нь, Тимур урьдын зєвхєн эвдлэн сvйтгэгч гэдэг vнэлэлтийн оронд Францын эрдэмтэн Груссээс шал єєр тодорхойлолт авсан байх юм. Тухайлбал, Тимур бол Иран-Энэтхэгийн их соёлын нєлєє, хатуужил тэвчээр хоёрыг хослуулж чадсанаараа Энэтхэг-Ираны Ертєнцийн хамгийн тод нэгэн болсон юм гэж Грусс бичсэн буй. Энэ ухаалаг эрдэмтэн барлас омгоос тєрсен, Чингис хааны гуч хvvгийн тухай ийм тодорхойлолтыг бидэнд vлдээжээ.
Тvvн лугаа дэлхий дахины олон удирдагч эхлээд яаран муулагдсанаа гэнэт шал єєр дvр тєрхтэй болон хувирч байсан нь vнэн билээ. Оросын тvvхэнд Догшин Иван, Их Петр нар ч тиим байгаагvй гэж vv.
Монголчуудын удам угсаа, салаа салбарын тухай vнэлэлт дvгнэлтийг Пруссын тодорхойлолтоор эхэлж, Плано Карпини Монголын хаадын урлаг, шинжлэх ухаанд анхаарал тавьдаг байсан тухай тэмдэглэлээр тєгсгєж болох байна. Уг нь атгаг хэлтгий vзлээр тvvнийг харгис хэрцгий дарангуйлагч гэх хандлага заримдаа гарч байсан нь мэдээж боловч эцэстээ их гvрнийг нэптэгч, соёлтой удирдагч гэсэн гэрэл гэгээтэй дvрслэл давамгайлах болсон бєгєєд Акбарын тухай тэр нааштай дvгнэлт дээр шинэ цагийн зохиол бvтээл шинэ vнэт дvгнэлт нэмсээр байна. Уг vндсээрээ шударга ардын билиг аугаа их эзэн хаан гэж дvрсэлдгийг Ариун хутагт хэмээн єєрчилсєн. Ийнхvv ард тvмэн аугаа их хєвгvvдээ vеийн vед хvндэтгэн дээдэлсээр ирсэн болой.
Тухайн vеийн жуулчдын vлдээсэн монголчуудын тухай єєр тодорхойлолтууд байдгийг би мэднэ. Vнэтэй ч таатай ч олон мэдээлэл байдаг юм даг. Хvнийг энэрэхгvй, єєрийг vл ойшоон ойр дотныхондоо туслах тухай Бодисадва нарын бvх сургаал номлолыг агуулсан монгол ном судар олон байдгийг саная. Несториан шашны vеийг ч саная. Нэг vгээр хэлэхэд хvчирхэг, эрэлхэг хатуужилтай ард тvмний амьдралд vнэхээр байсан бvхэн яавч мартагдахгvй нь лавтай.
Монгол орноор хєндлєн гулд аялан явахын зуур ямар сайхан мєчvvд тохиолдож байсныг бид дурсан санаж байдаг аа. Ринчен хэмээх монгол хvн элэгсэг дотно угтан мэндэлж байсныг би мартаагvй. Энэ буурал євгєний хэлсэн "гэрэл харанхуйг гийгvvлнэ" гэдэг цогтой уг тун ч гvн утгатай билээ. Дээрэмчидтэй тулгарахад монголчууд эрэлхэг зоригтойгоо харуулдаг байсныг санаж байна. Саин дураараа эрдэнэс хандивлан суварга босгож байсныг ч би мартаагvй.
Ийнхvv дурсан санах аваас маш олон зvйлийн тухай бичиж болох байна. Ард тvмэн хэчнээн єєрчлєгдєн хувирлаа ч гэсэн тvvний vндсэн шинж vл арилна. Бусад олон ард тvмэн ч ийм байдгийг бид ажигладаг. Нєхцєл байдал єєрчлєгдєнє, жаргал зовлон ч ээлжлэн солигдоно, харин ард тvмний сvнс сvлд л хэвээр байна. Ард тvмний сvлд хийморийг эртний дуунаас, vлгэр домгоос олж vзэх болно. Ард тvмний энэ мєнхийн ой дуртгалаас та бvхэн тун сайн тодорхойлолтыг олж vзэх болно.
Хэрвээ та бvхэн Монголын хаадын хуулийг мэддэг бол, хэрвээ энэ ард тvмний баатарлаг туульсыг санаж байгаа бол тэр бvхэнд буурьтай, эрэлхэг, цагийн хувиралд ажирдаггvй тэвчээр хатуужлын vлгэр жишээ агуулагдаж байдгийг анзаарах байх. Хэрвээ єнгєрсєн цагийн тухай энэ бvх мэдэгдэхvvн тань орчин цагийн мэдээллийн урсгалд туугдан арилчихаагvй бол энх цагийн аж байдлаа цогцлуулан энэ ард тvмэнд туслах хvсэл тєрєхгvй гэж vv.
Урьд нэгэн цагт монголчууд цаг vеийн нєхцєл байдлын улмаас, бас сэтгэлгээний хєєрєлдєє автагдан алсын эрэлд мордсон хэрэг. Тvвээний цаадах харгана сайхан" гэгчээр холын юм хорхой хєдєлгєдєг удаа бий. Харин орчин цагийн монголчууд єєрийн газар нутгийн баялагт анхаарлаа хандуулах цаг болжээ. Єєрийн гэснийгээ танин мэдэж, хувь заяагаар оногдсон бvхнийгээ vнэлж цэгнэж сурна гэдэг бол бас их гавьяа мэн.
Монгол гэгч орон "алсын алсад" оршдог тулдаа єєрийн дотоодын нєєц баялгийг ашиглаагvй єдий хvрч. Ашиглаагvй гэдэг бол vрэн таран хийж бараагvй гэсэн vг. Тиим учраас тvмний анхаарал Монгол руу чиглэж байна. Харин тэр анхаарал нь сайн санааны найрсаг анхаарал байгаасай.
Єнєєх алдаатай цуурхлаас vvдсэн "Монголчуудаас-биднийг ертєнцийн эзэн аврах болтугай" гэж одоо хэн ч залбирахгvй, харин гvнзгий сэтгэдэг хvн бvхэн энэ ард тvмний энхийн сэргэн мандалд чин сэтгэлээсээ талархаж байгаа нь лавтай. Шамбалын хаан Рэгдэнжав хєлєг морио унаад давхиж явна. (1927 онд Улаанбаатарт байхдаа бvтээгээд Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн "Улаан хvлэгт баатар" гэдэг уран зургийнхаа баатрыг хэлсэн бололтой. Энэ зураг нь одоо Дvрслэх урлагийн музейд бий) 1927 онд надад vзэгдсэн энэ Их ламыг монголчууд vл умартана. Туvнээс гадна "Нар гарах зvгт орших, сvхээр цавчсан ч vл арилах бичигтэй бичигт цагаан чулууны тухай" Молон тойны зєгнєн хэлсэн vг ч биелэх нь лавтай.
Н.К.РЕРИХ
1935 оны хоёрдугаар сарын 22. Бээжин.
.
Орчуулсан Д.Бадамням...

Friday, October 23, 2015

НЭГ ЖАГСААЛТТАЙ БОЛОХСОН....

“Муу номууд яасан их олон байна вэ? Хүүхэд залуусын толгой эргүүлж төөрөгдүүлэхээр олон байна” хэмээн хэн нэгэн халаглах. Тэр ч бүү хэл муу номнуудыг хэвлэхгүй, тараахгүй, зарахгүй байх тухай ч яриа гараад орхив. 
Хааяа нэг удаа номын дэлгүүрээр ороход нүд эрээлжилмээр олон шинэ номууд байх. Уншиж барах нь бүү хэл гарчиглаж ч барамгүй. Нэгэн үеийг бодвоос монголчууд номд дарагджээ. Ариун дээдийн гэгээн судраас эхлээд хэрхэн баяжих, амжилтад хүрч, алба тушаал дэвших, хуурамч дүр эсгэн, сэргэлэндэж ажлаа бүтээх, айлын нөхөр эргүүлэх, арга засал, адгийн хараал жатга хэрхэн хийх тухай нь ч байна.
Гоо зүй, яруу сайхны мэдрэмж, танин мэдэхүйн таашаал цэнгэл эдлүүлэх нь ч байна, наад захын хэл найруулга үгүйн дээр үзээд өгөе гэхнээ ч эрдэм мэдлэг, эргэцүүлэл бодрол, үнэт зүйл, үзэл бодлын үнэр ч үгүй номонцорууд ч их. Орой бүр үг бүрээр нь үсэглэн, өгүүлбэр бүрээр нь бясалган унших ном ч байна, ой гутаж, огиж бөөлжмөөр нь ч байна.
Сайн муу хоёр нийлж байж сав дүүрдэг хойно, одоо яая гэхэв. Дандаа шилдэг сайн, шидээвэр номууд гараад байх боломж ер үгүй, хэрвээ тийм бол наад зах нь ном эрхлэн хэвлэгчид, номын худалдаа эрхлэгчид хуугаараа дампуурна. Энэ чинь ямар ч цаг үед хэмжээ нь төдийлөн өөрчлөгддөггүй нийгмийн цөөнх болох оюунлаг элитэд зориулсан зах зээл биш, нийт олон түмэнд зориулагдсан зах зээл. Тэр олон түмний оюуны эрэлт хэрэгцээний блансыг номын лангуун дээр байгаа янз бүрийн сайн, муу номууд бүгдээрээ нийлж байж илэрхийлнэ.
Цаад тал нь муу номуудыг хорих, хянах, цагдах нь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхтэй манай ардчиллын язгуур зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болно. Санал бодлоо илэрхийлж, нийгэмд үгээ хүргэж, шүлэг дуу, зохиол бүтээлээ толилуулж буй бүхэн заавал төгс төгөлдөр байх албагүй. Өөр өөрийн хэмжээндээ л бичиж илэрхийлнэ. Бид чинь ийм замыг сонгосон шүү дээ. Хэвлэл нийтлэх эрх чөлөө бол ардчиллын хамгийн чухал эрх чөлөөний нэг... Главлит гэгддэг, Хэвлэл, Утга зохиолыг нийгмийн үзэл сурталд тохируулан, бас сайн мууг нь ялган хянан захирдаг тогтолцоог Ардчилал гарангуутаа хамгийн түрүүнд устгасан. Хэн ч, юу ч бичиж болдог, хэрвээ мөнгө нь байвал түүнээ хэдэн мянгаар ч хамаагүй хэвлүүлж, зарж, борлуулж болдог тийм л нийгэм. Хэрвээ тэр номд нь хэн нэгнийг, байгууллага, нам, ОНБ-ын эсрэг илэрхий гүтгэж гүжирдсэн, оюуны өмчийг хулгайлсан гэх мэт зүйлс буй бол шүүхдэнэ, шүүх хууль зөрчсөн эсэхийг нь тогтоогоод өгнө. Хувь хүн, байгууллагын түүх намтарт арилашгүй нэгэн толбо үлдээд л хоцордог. Гэвч яая гэхэв, тийм л “жам”-тайгаас хойш.
Хэрвээ хэнд ч хэрэггүй зүйлс бичсэн бол тэр ном зах зээлийнхээ жамаар лангууны бөглөөс болж тоосонд даруулан хэвтэж байгаад, гал асаагч, тос арчигч болж дуусах нь бас л жам. Гэхдээ бас үнэхээр сайн ном ч тийнхүү тоосонд даруулах тохиолдол бий. Заримдаа үнэхээрийн муу ном ч бас талх шиг шажигнатал зарагдах нь ч бий. Нийтийн оюуны эрэлт хэрэгцээг таах хэцүү, ер их савалгаатай.
Хүнд байдаг шунал, атаа хорсол, мунхаглал, урин тачаангуй, түрэмгий догшрол, дарангуйлахын тачаал, алах, шулах дон зэрэг муу муухай шинж бүхнийг нь тэжээж, өдөөдөг агуулгатай номууд харин зах зээл дээр бүр гүйлгээтэй ч байж мэднэ. Нэгэн үед “Халуун хөнжил”, “Янаг хорвоо”, “Аймшигт аллагууд” ч билүү, нэг тиймэрхүү агуулгатай сонин, цувралууд хэдэн мянгаараа зарагддаг үе байсан шүү дээ. Хүн гэгч сайнд татагдахаасаа илүүгээр мууд татагдахдаа амархан сул талтай “амьтан”. Илэрхий садар самууныг сурталчилсан, хүчирхийлэл, үймээнд урин дуудсан агуулгатай ном, сонин, хэвлэлийг хуулиар хориглодог ч, хонь хормой доогуур гэдэг шиг нэг л мэдэхэд урсаад ороод ирнэ. Тэгээд ч үүнийг хянаж, шалган тогтоож, хорьж цагдаж байдаг тогтолцоог бид оновчтой байгуулж чадалгүй өдий хүрсэн. Нөгөөтэйгүүр хорих тусам хүний сониуч ад мөрийн хүслийг улам өдгөөж, далд бизнес, далд үзэл санаа, далд үйлдэл газар авдаг. Хаалттай, захиргаадалтын нийгмийн сул талынх нь нэг энэ. Харин ч хориг цээргүй байлгаж, хог новш шиг болгон, танин мэдүүлж, жигшүүлэх зам адармаатай ч илүү үр дүнтэй. Бидний дуурайх дуртай барууны орнуудад тийм садар самуун ном, сэтгүүлүүдээ хүүхдийн нүдэнд харагдахааргүй тусгай лангуунд байрлуулах, эсвэл хаалт хавтастай байлгах гэх мэтээр тун эвлэг зохицуулсан нь бий.
Уг нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” гэж бий л дээ. Гэвч хуулиар зохицуулах боломжгүй асуудлууд ч бас гэж бий. Нэг бус нэлээд олон. Тийм нөхцөлд нэг хэсгийг нь зах зээл зохицуулна. Бас нэг хэсгийг нь тухайн цаг үед нийтэд тогтон буй ёсзүйн хэм хэмжээ, үнэлэмж зохицуулдаг. Уншигч олны ёс зүйн дундаж хэм хэмжээ, оюуны үнэлэмж доогуур бол тэгээд муухан номууд нь гүйгээд л байна гэсэн үг. Ийм тохиолдолд муу номуудтай байлдах биш, харин мунхаг харанхуйтай байлдаж, танин мэдэхүй соён гэгээрлийг нийгмийн бүх түвшинд, бүх шатанд хийх хэрэгтэй болно. Ялангуяа нийтийн боловсрол, олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарч, зарим тохиолдолд төр нь оролцож, зааж чиглүүлэх шаардлагатай. Төр оролцох тухай яриа болонгуут манай үргэлжийн сонор соргог байдаг шинэ либералиуд “Пий, паа. дахиад дарангуйлал, захиргаадалтыг хүслээ. Ардчиллын дайсан” гэх мэтээр цовхчоод унадаг нэг явдал бий. Сонор соргог байдагт нь тэдэнд ямагт талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Гэхдээ заримдаа хэтрүүлчихээд байдаг нь яршиг ядаргаа. Зарим тохиолдолд төрийн төмөр нүүр гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг юм шүү дээ. Худлаа гэвэл Америк ахаасаа сайн асууцгаагаарай. Харин энэ удаад төрийн төмөр нүүрийн тухайд биш, зайлшгүй зааж чиглүүлэх, бодлого, үүрэгтэй холбоотой зүйлийн тухай ярих гэж байна.
Уг нь муу гээд буй номуудыг уншихгүй байх эрх хэнд ч бий. Харин гол бэрхшээл нь сонголт хийхэд гардаг хүндрэл юм. Тиймээс л хүүхэд залуусынхаа унших ёстой номын жагсаалтыг төр засаг нь бодлогоор гаргаж, чиглүүлж өгдөг олон улсын маш сайн туршлага байна.
Ер нь ард олныхоо мэдлэг, оюуны түвшинг дээшлүүлж, соён гэгээрүүлэх үүрэг ямар ч Төр засагт гарцаагүй байдаг. Өнөө манай төр л хэт либералжиж, энэ эрхэм үүргээ хөсөр чулуудчихаад буйгаас биш, даган дуурайх дуртай барууны орнууд бүгд энэ үүргээ чин шударгаар сахин хэрэгжүүлж байдаг. Чухам тиймээс л наад зах нь авилгын индекс нь аваарын дохио үргэлж хангинуулаад байдаггүй, ахуйн соёлын хүрээнд үүдэндээ угаадсаа асгахаа ердийн зүйл гэж үздэггүй.
Мэдээж хэрэг соён гэгээрүүлэх энэ үйл хэрэг бүрэн төгс, ганцхан амьсгаагаар хэрэгжих боломж угаасаа байхгүй, тийм учраас “ажил” гэсэнгүй, үргэлжид үргэлжилж байх “үйл хэрэг” гэв. Гэхдээ тодорхой түвшинд барьж, хэрэгжүүлж болдог зүйл. Уншигчид гэдэг маань ар араасаа мөнхөд ирэх далайн давалгаа мэт үе үеэрээ тасралтгүй төрж байдаг. Манипуляци гэж нэг айхтар нийгмийн үзэгдэл бий. Тодорхой эрх ашгийн бүлэглэлүүд үүнийг бидний нүдэнд үзэгдэж харагдахгүйгээр тасралтгүй хийж байдаг. Ялангуяа том гүрнүүд...
Мао даргын нэг айхтар үгийг манайхан олонтаа эшилдэг дээ. “Ард түмэн гэдэг бол юу ч бичиж болдог цагаан цаас юм” гээд. Үнэхээр юу ч бичиж болдог юм бол тэнд яагаад сайн зүйлсийг түлхүү бичиж, саарыг нь багасгаж болохгүй гэж.
Төр хамгийн эхэнд боловсролын тогтолцоогоороо дамжуулан энэ үйл хэргийг хэрэгжүүлдэг. Боловсрол гэдгийг зөвхөн мэдлэг, чадвар гэж үзэх учиргүй, хүмүүжил, төлөвшил, соёл гэгээрэл гэдэг зүйл нь энэхүү боловсрол дотор багтаж явдаг. Боловсрол гэдэг маань боловсрох гэсэн утга. Тэгэхээр “Боловсролтой хүн” гэдэг нь зөвхөн мэдлэгтэй, чадвартай хүн гэсэн үг биш, төлөвшил, хандлага, итгэл үнэмшил, соёл ч хамаарна. Суурь боловсрол нь энэ бүхний хандлага чиглэлийг зөв тогтоож өгөх учиртай. Харамсалтай нь бид боловсролынхоо агуулгыг зөвхөн мэдлэг гэсэн явцуу хүрээнд харж, үйлдэж ирсний гор, гайг өнөөдөр хангалттай амсаж байгаа.
Энэ хүрээнд төрөөс зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь хүүхэд залуучуудын унших номын жагсаалтыг бодлогоор тогтоон гаргаж өгөх. Яагаад заавал төр гэж?
Хоёр жилийн өмнө, хаанаас ч байв даа, нэг ОНБ-аас Монголын хүүхэд залуусын унших номын жагсаалт гаргах маягтай болоод, бүр байтлаа уншигчдаас санал асуудаг юм болоод хадуураад явчихсан. Уншигч олон нийтээс санал асууж, унших ёстой номын жагсаалт гаргаж болно. Гэвч олон нийт дундаж болоод дунджаас доогуур түвшинд уншдаг, ялангуяа өнөөгийн нөхцөлд, тэгэхээр тэр түвшний л жагсаалт гарна.
Унших номын жагсаалт гаргахын зорилго нь нэгд: - ирээдүй хойч үе болсон хүүхэд залуустаа энэ сайн муугаар дүүрсэн үй их номын далай дотор зүг чиг, луужин болгох, хоёрт: - энэ хүүхэд залуусынхаа уншлагын түвшингээр нь дамжуулж оюун сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, гуравт: - өөрийн үндэстнийхээ язгуур соёл, үүх түүх, өв уламжлалтай танилцуулж, монгол хүнээ бүтээх явдал. Тэгэхээр уншигч олноос санал асуух замаар дээрх дэвшүүлж буй зорилгод нийцэх ямар нэгэн жагсаалт гаргах боломжгүй, харин гүйлгээтэй номын жагсаалт л гаргах боломжтой юм. Ингэхэд гүйлгээтэй ном, унших ёстой ном хоёр чинь таг өөр хоёр ойлголт шүү дээ.
Бас ийм жагсаалтыг аль нэг хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, хувь зохиогч, Олон нийтийн болон ТББ-ууд ч хийх боломжгүй юм. Учир нь ямар нэгэн хэмжээгээр ашиг сонирхолын зөрчил гээч юм заавал хавчуулагдчихдаг, хэвлэлийн газар нь өөрийн эрхэлдэг номыг түлхүү оруулахыг хичээнэ, зохиогчид өөрийн номыг аугаа бүтээл гэж зүтгэнэ, номын дэлгүүр гүйлгээтэй номоо нэр дэвшүүлнэ. Жинхэнэ холион бантан гэгч тэр болно. Үндэстний сонголтын түвшинд байх боломж маш хомс.
Ихэнх номын дэлгүүрүүд Бестселлер номоо долоо хоног бүр зарладаг. Тэдгээр бестселлерүүд дотор үнэхээрийн шилдэг ном хааяа таарах, гэвч ихэнхдээ дундаж түвшиний номууд... Бас зориудаар, маркетинг, ПиАр хийж зарим номыг тодруулдаг нь ч байна.
Нэр бүхий сэтгэлгээний томоохон төлөөлөгчийн гаргасан шилдэг номын жагсаалт гэж бий. Бас зарим Олон улсын болоод мэргэжлийн байгууллагуудын гаргадаг номын жагсаалтууд ч бий. Жишээ нь Нобелийн шагналтнуудын номын жагсаалт байна. Бас Х.Л.Борхесийн шалгуураар орсон “Борхесийн номын сан” гэж байна. Үнэхээр чансаатай, сонирхолтой боловч энэ нь тодорхой хэсэг бүлгийн хувьд нандин чухал ч бүхэл бүтэн үндэстний хувьд бүрэн хангалттай биш юм. Үндэстэнд өөрийн гэсэн зорилго, ашиг сонирхол гэж бий учир тэр нь энэ мэт жагсаалтад ямагт гээгдчихээд байдаг.
Тиймээс л ийм жагсаалтыг Төр нь гаргадаг байна.
Америкийн дунд сургуулийн сурагчдын хичээлээс гадуур унших номын жагсаалт гэж бий. 138 ном бүхий. Английнх, Хятадынх, Японых гээд бий. Мэдээж хэрэг тухайн улсын боловсрол хариуцдаг Төрийн яамнаас нь энэ жагсаалтыг гаргана. Эдгээр жагсаалтад орсон номуудыг ЕБС-д суралцах хугацаанд хүүхэд бүр заавал унших учиртай. Бас Коллежийн түвшинд унших, Их сургуулийн түвшинд унших уран зохиолын номууд ч гэж бий. Кембрижийн стандарт боловсролын хүүхдийн шилдэг номын жагсаалт бүр 2000 гарна.
Оросын хүүхэд залуусын уншваас зохих номын жагсаалт бол нүсэр жинтэй. Энэ жагсаалтыг Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Оросын ШУА нь гаргасан байгаа юм. Аль нэгэн хэвлэлийн газар биш, аль нэгэн нам дагасан залуучуудын байгууллага ч биш. Насны онцлогоор нь 5 ангилсан энэ номын жагсаалтад нийтдээ 357 зохиолчийн 779 бүтээл туурвил орсон байх юм.
Эдгээр жагсаалтыг харахад хэд хэдэн нийтлэг зүй тогтол байх мэт.
- Нэгд, бодлого буюу ямар залуу үеийг бүтээх гэж байгаа вэ гэдгээ эхлээд тодорхойлдог юм байна. Бид “Зөв Монгол хүн” гэсэн нэг нэр томьёо гаргаж ирсэн, харин ямар шалгуур, үнэлэмжтэй нь тодорхой бус.
- Хоёрт, хүн төрөлхтний бүх цаг үеийн оюун сэтгэлгээ, уран дүрслэлийн шилдгүүдтэй ямар нэгэн хэмжээгээр насных нь онцлогоос шалтгаалан үе шаттайгаар танилцуулдаг юм байна. Үүнд шинжлэх ухааны нарийн судалгаа хийгдсэн нь тодорхой. Жишээлбэл Х.Андерсенийг хэдэн насанд нь, харин Достоевскийг хэдэн насанд нь ямар түвшинд уншуулах вэ гэдэг бол нарийн судалгаа юм. Харин манайд бол тухайн шатны сурах бичиг зохиож буй хүмүүсийн үнэлэмжээр л энэ судалгааг орлуулж байна. Төрийн нэгдсэн бодлого, чиглэл, хараа гэж үгүй, тиймээс анги бүрийн унших номуудын хооронд тодорхой эрэмбэ, залгамж гэж харагддаггүй, бараг тохиолдлын шинжтэй сонголтууд байх нь элбэг байна. /Ер ингэхэд манай дунд сургуулийн Уранзохиолын сурах бичгүүдийг анзаарч үзвэл анги бүр нь тус тусдаа, хоорондын уялдаа холбоо сул анзаарагдсан нь нэгдсэн бодлого, судалгаанд тулгуурлаагүй юм биш байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн болно./
- Гуравт, Шашны асуудлыг маш нухацтай тусгадаг юм байна. Христ, Будда, Лал, Хиндү, Иуда гэх мэт хүн төрөлхтний үндсэн шашнуудын сэтгэлгээний тулгуур ойлголтуудыг багтаасан бүтээлүүдтэй зайлшгүй танилцуулдаг нь хүүхэд залуусаа шашны талаар харьцуулан үзэх чадвар мэдлэгтэй болгож, хэт туйлширсэн хандлага руу хальтрахаас сэргийлж буй. Тухайлбал, Үнэн алдартны шашны суурь бүхий соёлтой Оросын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Бурхны шашны “Бард тойдол”, хятадын Күнз, Даогийн ёс, Ведийн сургааль, тэр ч бүү хэл Сүфизмын тулгуур ойлголтыг илэрхийлсэн ном уншуулж байна. Харин манайд энэ талаар бүр таг сохор. Тиймээс бид наад зах нь өөр шашин соёлтой улс оронд очихоороо Соёлын шоконд нэрвэгдэх нь илүү байдаг.
- Дөрөвт, хүүхэд залуусаа үндэстнийхээ хэл, шашин, сэтгэлгээ, зан заншил, үүх түүх, өв соёлыг түлхүү мэддэг, түүгээрээ бахархдаг, бусдын шашин соёлыг дагаж намираад байхааргүй дархлаатай болгоход их анхаардаг байна. Тиймээс дээрх жагсаалтуудын 60-70 хувьд үндэснийхээ болон үндсэн шашныхаа суурьт бүтээгдсэн зохиол бүтээлүүдийг оруулдаг байна. Тухайлбал, оросын жагсаалтын 70 орчим хувь нь өөрийн зохиолчдынх, кембрижийн жагсаалтын бараг 80 гаруй хувь нь христийн шашны үзэл санааг ямар нэгэн хэмжээгээр шингээсэн зохиолууд багтаж байна.
Энэ мэт жишгээр манай Төр: Боловсролын яам, ШУА, Мэргэжлийн, Судалгааны байгууллагууд болон өнөө амьд сэрүүн байгаа үндэснийхээ оюун сэтгэлгээний лидерүүдийн хамтын хүчээр улам бүр даяарчлагдан, ахуйн соёлууд ойртон ижилсэж буй дэлхий ертөнцөд Монголын ирээдүй хойчийг үүрч явах хүүхэд залуусынхаа уншваас зохих номын нэг час хийсэн жагсаалт гаргахсан. Хүүхэд залуустай холбоотой энэ мэт асуудалд хойрго бус, нухацтай, шуурхай хандмаар байна. Мэдээллийн орон зай тэлж, мэдээлэл авах суваг тоймгүй олон болсон үед жинхэнэ мэдлэг өгөх, оюун сэтгэлгээг хөгжүүлж, харах өнцгийг тэлж өгөх шилдэг сайн бүтээл туурвилыг төөрч будилахгүй, цаг алдахгүй сонгож уншихад тийм жагсаалт нэн чухал байна.
Өнөө эцэг эхүүд үр хүүхдээ хөрөнгө мөнгөтэй гэхээсээ илүү эрдэм оюунтай болгохсон гэдэг эрмэлзэл маш хүчтэй илэрдэг болсон. Хүүхдүүддээ юу уншуулах, сонгуулахаа мэддэг эцэг эхчүүд байгаа ч огт мэдэхгүй, ямар ч ойлголт төсөөлөл байхгүй эцэг эхчүүд нь харин үнэмлэхүй олонх болж байна. Үндэсний нэгдсэн ухамсар, итгэл үнэмшил, сэтгэлгээ, үнэт зүйлсийн үнэлэмжийн төлөвшилд энэ их чухал. Түүнээс биш өнөөдөр өчүүхэн ойлголтын хүрээнд ч бие биенээ огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй, 3 сая өөр зүгт харсан 3 сая эсрэг өөр цэнэгтэй бөөмсийн цуглуулга шиг эв түнжингүй үндэстэн байж таарахгүй.
“Манай хүүхэд төддүгээр ангид сурч байна, ямар ном уншуулбал сайн бэ?” гэж асуух эцэг их маш олон байна шүү!!! Эцэг эх байтугай багш нар ч их байна. Тийм болохоор л “Энэ олон толгой эргүүлсэн муу номуудыг” ад үзэх хандлага ажиглаж буй хэрэг.
.
Ер ингэхэд үнэхээрийн яадгаа алдчихсан муу ном гэж үгүй, харин яадгаа алдчихсан муу уншигч л гэж байдаг. Ямар ч номд ямар нэгэн үнэ цэнэтэй санаа, мэдрэмж, зөвхөн тухайн зохиогчийн л туулсан амьдралын давтагдашгүй туршлага, ажиглалт заавал байж таардаг юм. Тийм болохоор муу гээд буй номуудыг нэг их хажиглаад байх хэрэггүй, учир тэд чинь сайн номууддаа хүрэх шат гишгүүрүүд юм шүү дээ. Нэг түвшинд өч төчнөөн гишгүүр байх нь ч бий. Дийлэнх хүмүүс тэр шат гишгүүрүүдээр дамжин, сайн номд хүрдэг. Харамсалтай нь тийн явахад их цаг хугацаа шаардагдах хийгээд тэдний ихэнх нь дундын тэр шат гишгүүр дээрээ зогсоод үлдчихдэг юм. Цаашаа авирах сонирхол нь төрөхгүй, залхуурах нь байна, бас ерөөсөө чадал тэнхэл нь дутсанаас хичнээн хүсэвч нэг ч гишгүүр давж чадахгүй таг гацчихдаг нь ч байна.
Маш цөөхөн онцгой чадвартай хүмүүс дундын энэ үй олон шатыг алгасаад алгасаад харайгаад дээш гүйчихдэг.
Энэ мэт жагсаалт гаргах нь хүүхэд багачуудыгаа тэр дундын олон шат гишгүүрүүдээр дамжин цаг алдахгүйгээр танин мэдэхүйн тодорхой түвшинд хүрэх боломжийг гаргаж өгч буй хэрэг юм.
.
Оргил өөд өгсөх тусам хол алсын уул нуруу, тал хөндий, гол мөрнүүд улам уужран харагддаг шүү дээ. Түүн лүгээ адил ном эрдмийн оргил өөд өгсөх тусам улам алсыг харж, ухаарч, ойлгож мэдэрдэг байх.
Гэвч энэ шат өгссөөр дээш хаа хүрдэгийг мэдэхгүй, яагаад гэвэл “Номын оройд би гарчихлаа” гэж хэн ч хэлж байсангүй. Бодвоос өгсөх тусам алс холыг хардаг хараа нь өргөссөөр зах хязгааргүй аугаа их сүпэрглактик, барьц үгүй хоосон мөн чанарын оршихуйд ойртдог байх. Тийн ойртсон хүмүүнд бол “Би оргилд байна” гэх мэтээр өөрийгөө илэрхийлэх нь гэнэн инээдтэй, хоосон худал хуурмаглал болох биз. Манай хууччуул үүнийг “Их мөрөн дөлгөөн, Эрдэмт хүмүүн намуун” гэдэг дээ.
Б.Номинчимэд

Wednesday, October 21, 2015

ЗАСАГТ ХАНУУДЫН БУНХАН


Үе үеийн Засагт хануудын онго шарилыг оршоосон бунхант их овоо. Хантайширийн нурууны нэгэн салбар нуруу болох далайн түвшнээс дээш 3000 орчим метрт өргөгдсөн Овоон нуруу буюу Дашинчилэнгийн нуруу хэмээх дүнхэгэр зоо нурууны оргилд буй... 
Урт нь 7 м, өргөн нь 6 м орчим. Дөрвөн талд нь дөрвөн чулуун бурхан байсан алга болжээ. Сураг сонсохнээ нь Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд нэг хоёр нь бий гэх. Мөн өвөр бэлд нь арав гаруй жижиг булш бунхан байсан ба өнөө тэдгээр булшнууд үерт урссан уу, тэнгэр нь авсан уу, ор мөр ч үгүй алга болсон байна. Тайлга ёслолын үеэр Хөндлөнгийн хөтлөөс дээхнэ байх довцгоос дээш угсаа гаралгүй жир хүн, гэлэнгээс өөр санваартан хөл гишгэдэггүй хоригтой байсан гэх... 1993 оны зун О.Дашбалбар найрагч Бакула Ренбүүчийн хамт энд ирж, тайлга тахилга үйлдэх болоход Ренбүүчи уг бунханд зөвхөн хүндэтгэл өргөөд, урд орой дээр нь жижигхэн индэр шинээр босгуулж, тэнд сан тавьж, ном айлдаад буцсан байдаг.
Энэхүү Хантайширийн нуруунд Гэрсэнз жалайр хунтайжийн дөтгөөр хүү Ноёнтой Хатанбаатар хунтайжтан 1500-аад оны дунд үеэс төвлөн суурьшиж, тэр цагаас хойш түүний үр удам Халхын Үйзэн Засагт хан хэмээгдэн. XX зууны босгыг давтал, сүүлчийн Засагт ханууд болох Доржпалам, Содномравдан, Цэрэнгомбожав нарын үе шувтартал энэ нутгаа дархлан аж төрж ирсэн аж...
Содномравдан нь Богд хаант Монгол Улсыг байгуулах үйлст идэвхийлэн оролцож, шинэ тулгар төрийн анхны сайдуудын нэг, нэр нөлөө бүхий төрийн зүтгэлтэн агаад 1912 оны хавар Богдын ордонд болсон нэгэн цайллагаас ирээд гэнэт бие мууджээ. Нийслэл хүрээний Дашчоймбол дацангийн бүх лам нарыг Засагт ханы дэргэд аваачин ном гүрэм уншуулавч тусыг олсонгүй. Засагт ханы ойрын шадар лам нь “Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж, тэнд хор хүртсэн гэнэ. Үнээний сүү уугаад тусыг эс олов” гэжээ. Түүнд хор өгсөн гэх таамаг бий.
Монгол Төрийн сайд, Засагт хан Содномравданг нас барахад шарилийг нь уугуул Хантайширт нь хүргүүлэхээр болж, Богдын зарлигаар 50 лан мөнгийг сангаас гаргуулан, Нийслэл өргөөгөөс 2 сар тээвэрлэн авчирч, энэхүү ууланд онголсон гэдэг. Бодвоос энэ бунханд оршоосон биз ээ...
.
.
Хоёрдахь зурган дээрх улаан дугуйгаар тэмдэглэсний голд энэхүү бунхан бий..
.
Б.Номинчимэд

ТАРХИАРАА ХАМГААЛАХ ЦАГ БОЛЖЭЭ...

- Монгол түмний их хүү Х.Чойбалсан "Хамгаас эрхэм тусгаар тогтнолыг эрхэмлэн явтугай хэмээн та бүхэнд 70 жилийн өмнө энэ өдөр монголын ард түмэн бид: "МОНГОЛ БОЛ БҮРЭН ЭРХТ ТУСГААР ТОГТНОСОН УЛС МӨН БИЛЭЭ" хэмээн дэлхий даяар, ялангуяа урд зүгт улам тод чангаар тунхаглан зарласан өдөр байна.
- Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, мөлхөх чадалгүй нь тэмээнд ачуулж, хэдэн өдөрчийн газраас зорьж зүтгэж, баяр хөөртэй, бахархал дүүрэн тусгаар тогтнолын санал асуулгад гарын үсгээ зурсан өдөр байна. Бичиг мэддэггүйчүүд нь хурууныхаа хээгээр баталгаажуулсан өдөр байна.
- Монголчууд 100 хувь санал асуулгад оролцож, мөн тэр хувиар бид тусгаар тогтносон улс байна хэмээн саналаа өгсөн өдөр байна.
- Манжид толгой гудайн дагаар орсон цагаас хойш 200 гаруй жилийн дараа сая нэг бид чинь хэнээс ч хамааралгүй улс юм шүү гэдгээ мэдэрсэн өдөр байна.
- Тусгаар тогтнолын санал асуулгын дүн бол нэг талаас ТТ-оо хамгаалсан монгол хүн бүрийн хүсэл зоригийн илэрхийлэл ч нөгөө талаас хүч түрэмгий улс орнууд биднийг "Та нар тусгаар байж чадах уу?" хэмээн асуусан дээрэнгүй доромж асуулт байсан, харин бид "Чадна аа" гэж хэнэг ч үгүй хэлж чадсан өдөр байна.
- Ингэхэд улс оронд хамгийн эрхэм, юу юунаас ч эрхэм, бүхнээс эрхэм дээд зүйл бол тусгаар тогтнол юм. Чухам тийм учраас л энэ Тусгаар тогтнол-ын төлөө үеийн үед эрэлхэг баатрууд нь амиа өргөж, эрдэм чадалтнууд нь ухаан бодлоо шатааж, эх үрс нь элгээ эмтлэн түгшиж ирсэн. Чухам Тусгаар тогтнолын төлөө л мянга мянгаараа цусаа урсган өчүүхэн ч эргэлзэх юмгүй үхлийн сумны өмнөөс өндийн босдог байж. Энэ эрхэм нандин Тусгаар Тогтнол гэдэг зүйл үгүй бол алдар цуу, алт мөнгө, тэр ч бүү хэл ардчилал ч юу ч биш, хэнд ч өчүүхэн ч хэрэггүй хог новш юм.
- Их найрагч К.Кулаев
....Эрслэх тулаанд хоёр хөлөө тасар татуулсан ч
Эх орноо би хамгаалж чадсан юм.
Эгэл амьдралын минь бахархал энэ учраас
Эх нутгийнхаа шороон дээр би хэвтэж байна.
Харин би хоёр хөлтэйгээ үлдээд
Харь дайсанд эх орноо алдсан бол
Хаана тэр хөлөөрөө гишгэж явах юм бэ?
Хайрт үрсдээ би юугаа үлдээх юм бэ? хэмээн шүлэглэж байв.
- Эртний дорнын яруу найрагт "Наран ургах зүгт эх орон минь бий гэж Насад мөнхөд залбирч явлаа" гэж бий...
- Ямар ч гайхамшигтай түүх байгаад хэрвээ тусгаар тогтгол л үгүй бол тэр түүх гайхамшигтай түүх биш болно.
- Өнөөдөр галт бөмбөг исгэрүүлсээр гамшигт дайсан довтлон ирж, тусгаар улсын минь голомтийг тулбируулан ганхуулах нь бага ч зоос мөнгө шажигнуулсан, золбин ардчилал тунхагласан, зоргоор анархизм ханхлуулсан, ханаж цадахгүй шуналтай харь хөндий сэтгэлтнүүдийн харьжсан бодлогын гайгаар хамаг сайхан газар нутгаа хайран болтол цөлмүүлж, өвгөдийн үлдээсэн үүц, баялгаа үнэ цэнэгүйгээр "бэлэглэж", өр зээлээ арвижуулж, өөр хоорондоо толхилцсоор нэг л мэдэхэд үе үеийн өвгөд дээдсийн цусаараа гагнасан тусгаар тогтнол маань туйван ганхах вий хэмээн сэтгэл түгшинэ.
- Өнөөдөр нэг л мэдэхэд монгол хүн бүр, секундын өмнө төрсөн нялзрайгаасаа эхлээд 100 настай буурлаа хүртэл хүн бүр нь 17 сая төгрөгний өртэй болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд монголчууд бид нэг нэгнээ огтхон ч хүлээн зөвшөөрөх оюуны бядгүй, сэтгэлийн хат үгүй мухар сохор улс төрийн талцал, хэрүүл, намуудад хуваагдчихаж...
- Өнөөдөр нэг л мэдэхэд хүүхэд залуусын маань тодорхой хэсэг нь харьжсан сэтгэлгээтэй, харийн соёлыг бахархан дуурайдаг болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд Оюу Толгой, Таван толгой, Цагаан суварга гэх мэт улс үндэсний ЭЗ-ийн аюулгүй байдалтай шууд холбоотой томоохон ордуудын маань ЭЗЭД хэн бэ гэдэг нь их эргэлзээтэй болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд Дэлхийн банкны зөвшөөрөлгүйгээр шийд гаргаж чаддаггүй, Ардчиллын хүрээлэнгийн зөвлөгөөгүйгээр хаашаа явахаа мэддэггүй удирдагчидтай болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд бид өргөн хэрэглээнийхээ барааны 86 хувийг хятадаас, бензин шатахууныхаа 99 хувийг оросоос авч, улс орны маань эдийн засгийн хувь заяа урд ганцхан боомтоос, эсвэл ард байх ганцхан крантнаас шууд хамааралтай болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд хэдхээн тонн алтны төлөө их дээдсийн ихэс онгод шүтээнтэй тахилгат их уулс руугаа харийнхантай хамжин дайрдаг Төр засагтай болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд Азид байхгүй уудам их Дорнодын тал нутгаас харийнхны эзэмшилд өм цөм өгөхөөр нүд нь гялалзаад, шүлс нь цувираад гүйдэг дарга, түшмэдтэй болчихож...
- Өнөөдөр нэг л мэдэхэд 10-хан кг гурилийн үнээр улс орныхоо хувь заяаг атгуулах хариуцлагатай сонголтоо худалдчих хэмжээнд хүртлээ туйлдан ядуурсан сонгогчидтой болчихож...
.
ЧУХАМ ТИЙМ УЧРААС л Монгол түмний их хүү Л.Түдэв "Ташуураар хамгаалсан тусгаар тогтнолоо тархиараа хамгаалах цаг болжээ" хэмээн хэлж байна

БИД САРМАГЧИН БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ...

Төрийн ордны баруун талд байх Ж.Самбуу гуайн хөшөөний оёор солонгосын кино од шиг үсээ засуулсан гурван шодгор залуу тамхилж зогсоно. Нэг нь хөшөөний дороос өлийж хараад, “Энэ өвөө хэн юм бэ?” гэж асуух, нөгөөх нь шүлсээ хөшөөний булан руу гүд хийтэл хаяад, бичгийг хальт мулт уншсанаа, “Самбуу гэж байна. Гэхдээ танай байрны Самбуу л лав биш ээ” гээд их л уран хошин, оночтой сэцэн үг хэлчихсэн мэт бахархан инээнэ. 
Автобусны цонхоор үзэгдээд өнгөрөх Лхагвасүрэн жанжны хөшөөг харсан жаалхан хүү ээжээсээ “Энэ сэлэм зүүсэн хүний хөшөө хэнийх вэ?” гэхэд ээж нь “Мэдэхгүй ээ, сэлэм зүүснийг бодоход тулалддаг, цавчдаг хүн л биз” гэх... 
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил”.
Хэзээ, хэн хэлсэн нь тодорхойгүй ийм нэгэн тэнэмэл үг бий. Зарим хүн “Сармагчин ойд төөрдөггүй, тэгэхээр энэ хэллэг зөрчилтэй байна. Харин ойд төрсөн сармагчин мэт гэвэл зөв” гэх. Чухам аль нь зөв бэ?


“Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал”-д оролцож буй оюутан залуусаас энэ асуултыг асуусан юм. Залуус аль нь ч зөв хэмээн хэлж байна. 
.
ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН
“Сармагчин төрсөн ойдоо төөрнө гэдэг бол байж болшгүй зүйл. Түүнтэй адил, түүхээ мэдэхгүй үндэстэн байна гэдэг байж болшгүй юм”. Оюутнууд ийн хариулав.
Тийм ээ, төрсөн ойдоо төөрдөг сармагчин ер байх учиргүй. Хэрвээ үнэхээр төөрсөн бол тэр сармагчин байгал эхээс хайрласан зөн билэг, ой санамжаа алдсан, өвчинд баригдаж, өтөнд идэгдэн самуурсан байна. Эсвэл ижил сүргээсээ гээгдэн, ижийдээ хаягдсан нялх нялзрай монди л тийн ойд төөрнө. Аль нь ч бай ялгалгүй, тэрхүү сармагчинд араатны хоол болох, эсвэл өлсөж, хатаж үхэхээс өөр гарц зам гэж үгүй. Эх түүх, уламжлал соёлоосоо хагацсан, мартсан ард түмэн гэдэг бол яг тэр ойд төөрчихсөн өчүүхэн монди лугаа адил. Тийм ард түмэнд өөрсдийгөө танин мэдэх, үнэ цэнээ ухамсарлан ойлгох, өөдрөг тэмүүлэл, өөртөө итгэх итгэл гэж үгүй. Тиймээс түүхийн энэ адармаатай балар ширэнгэн дотор хаа хүрэхээ мэдэхгүй, мэдрэх ч үгүй, тун удалгүй бусад үндэстэнд уусан алга болох, бутран сарниж, бууран доройтох мөхлөөс өөр ойрын ирээдүйгүй. Тиймээс л ойд төөрсөн хөөрхий сармагчин лугаа адил болно. 

ОЙД ТӨРСӨН САРМАГЧИН
“Ойн сармагчинд ямар нэгэн соёл, түүх, иргэншил огт байхгүй. Тэгэхээр түүхээ мэдэхгүй байна гэдэг юу ч мэдэхгүй сармагчин гэсэн үг” Оюутнууд ийн хариулав.
Мөн л зөв байна. Харанхуй ширэнгийн хууль дор бөхийсөн сармагчинд ямар юмных нь иргэншил, соёл, түүх байхав. Хаана эх түүхээ, соёл уламжлалаа мэдэхгүй, хүндэтгэхгүй байна, тэнд хүний ёс, хууль журам, эрхэмлэл дээдлэл, үнэт зүйл гэдэг сохор зоосны ч үнэгүй болон хувирч, хэн эз түрэмгий нь, эрээгүй бүдүүлэг нь завшдаг, эрдэмгүй мунхаг, элдэвтэй зальтанд нь зол завшаантай болдог тийм ширэнгийн хууль үйлчилж эхэлдэг. Юун иргэншил, соёл, юун эрүүл саруул ухаан... Тийм ширэнгийн хууль ноёрхоод ирэхээрээ хамгийн түрүүнд бусдыг, бусдын соёлыг дуурайн сармагчлах үзэл газар авдаг. Яваандаа үндэстэн өөрийн гэсэн өвөрмөц, үнэ цэнэтэй бүхнээ мартан гээсээр уусан мөхдөг тийм гашуун сургамжит түүхэн үзэгдэл их байна. Үндэстнээрээ хүн сүрэг болж мөхсөн түүх бий... Хүний нийгэмд нэг өөр хууль, харин хүний сүрэгт огт өөр хууль үйлчилдэг. 
.
Ингэхэд түүх гэдэг зүгээр нэг үйл явдлын, он дарааллын хэлхээс биш юм. Үндэстний түүх бол үндэстний ой санамж, соёл, уламжлал, эр зориг, гашуун сургамж, үнэ цэнэт зүйлсийнх нь цогц, бахархал, эцсийн эцэст оюун сэтгэлгээнийх нь нэгэн дархлаа болж байдаг. Тиймээс л түүхээ мэдэхээ, сонирхохоо байчихвал тухайн үндэстний бие даасан сэтгэлгээний дархлаа суларч, бусчир бурангуй соёл, эд зүйлс, хар амиа бодохыг үнэт зүйлсээ болгосон дорд үзэл санаа дэлгэрдэг. Тэгээд “зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг” хүн сүрэг давамгалсаар, нэг л мэдэхэд үндэстэн өөрийн шинж чанаргүй болж, уусан мөхөх нь байна.Эсрэгээрээ зөвхөн түүхээрээ амьсгалаад, өвчигнөөд, хэндэг цээжээ дэлдээд байх аваас шивонизм болж, бусдыг доог, ад шоо болсоор бас мөхөх нь ч бий. Аливаа юманд зүй зохист хэм хэмжээ гэж нэг гарцаагүйн хууль байдаг даа. 

Хөгжингүй улс орнууд хүүхэд багачуудаа хар багаас нь үндэснийхээ түүх, соёлоо сайтар мэддэг, зөв таньж ойлгосон, бахархах бахархалтай, бусдыг дагаад намираад байхааргүй оюун сэтгэлгээний дархлаатай, өөртөө итгэх бат итгэлтэй, эх оронч үзэлтэй иргэн болгон бүтээхэд ихэд анхаарч, сургалт боловсрол, үзвэр үйлчилгээ, тоглоом наадгайд нь хүртэл энэ үзэл санааг шингээх нь бий. Тухайлбал, амьдран сууж буй дүүрэг, хот, бүс нутагт буй, эх орных нь бахархал болсон түүхэн зүтгэлтнүүд, оюуны сор, чиг зүг болдог хүмүүсийнхээ хөшөө дурсгалтай анги хамт олноор нь экскурс аялал хийлгэн танилцуулж, мэдүүлдэг байна. Түүнээ бүр сургалтынхаа хөтөлбөрт албан ёсоор тусгасан орнууд ч бий. Энэтхэгийн Делийн төвд байх Махатма Гандигийн хөшөөнд дунд сургуулийн нэгэн бага ангийнхан ангиараа ирж хүндэтгэл үзүүлээд явж байхтай таарч байсан. Багшаас нь асуухад, “Манай үндэстний эцэг болсон Махатма Гүрүтэй танилцах манай хичээлийн хөтөлбөрийн дагуу бид ирж байна” гэж байсан. 
Манайд ийм бодлого их үгүйлэгдэнэ. Улаанбаатар хотод бүртгэлтэй 150 гаруй хөшөө бий гэнэ. Чамлахааргүй олон байна. Гэхдээ тэр олон хөшөөнүүд хэр эзнээ олж боссон хөшөө вэ? Онцгой чухал түүхэн үнэ цэнэгүй хүмүүсийн хөшөө дурсгалууд ч цөөнгүй. Аль нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний аав, эсвэл нэг намын зүтгэлтэнд зориулсан хөшөө ч байх шиг. Хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь хөшөөг захиалаад хийлгэчихэж ч байна. Бодвол хөшөө дурсгалыг босгох тухай ямар нэг хууль журам байдаг л байх.
Хөгжилтэй орнууд энэ тал дээрээ үнэхээр хатуу чанга бодлоготой, хэний хөшөөг хаана, хэрхэн яаж босгохоо маш нарийн бодож, төлөвлөдөг.
2004 онд санагдана, тухайн цаг үед АНУ-д монгол орноо төлөөлөн сууж байсан Элчин сайд Р.Болд Вашингтон хотын төвд Чингис хааны хөшөөг босгуулахаар ихэд чармайн хөөцөлдөж байсныг санаж байна. Харин Вашингтон хотын захиргаанаас
“Чингис хаан бол хөшөө дурсгалаа босгуулах хэмжээний түүхэн том зүтгэлтэн мөн билээ. Гэсэн ч бид хотдоо өөрийн үндэстнийхээ түүхэн хүмүүсийн хөшөө дурсгалыг босгохыг эрхэмд үзнэ”
гэсэн агуулгатай хариу ирж байсан санагдана. Манайд бол харин ч харийн хүний хөшөөг өөрсдөө санаачлаад, гүйж харайж байгаад сүндэрлүүлээд байна.  Бас тэдгээр хөшөөнүүдээ бид хэр мэддэг бол. Яагаад тэдгээр хүмүүст хөшөө босгох болов. Ямар гавьяа зүтгэлтэй хүн бэ? гэдгийг хүүхэд багачууд нь бүү хэл томчууд нь ч тэр бүр мэддэг болов уу? Эрхбиш, Чингис хаан, Сүхбаатар нарынхөө хөшөөг мэдэх биз, бусад тэр олон арван хөшөө, тэдний дундаас түүхэн хүмүүсийн хөшөөний учрыг хэр сайн мэддэг бол?... Ер түүхэн хөшөө бүхний цаана том түүх бий...

Залуус өөрсдөө
Манай боловсролын бодлогод илт дутагддаг энэхүү хоосон орон зайг “Номтой нөхөрлөе” клубийн залуус нөхөж нэгэн сайхан ажил зохион байгуулсан нь “Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал” байлаа. Өнгөрөгч амралтын өдрөөр болсон энэхүү аялалд их дээд сургуулийн болон дунд сургуулийн олон зуун хүүхэд залуус оролцож, Чингис хаан, Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Нацагдорж, Б.Ширэндэв, жанжин Лхагвасүрэн зэрэг түүхэн зүтгэлтнүүдийнхээ хөшөө дурсгалтай танилцсан “Цаг хугацааны аялал” хийцгээжээ. 
Уг аяллын гол санаачлан зохион байгуулагч Н.Хүлгэн Khulgen Nyamkhuu “АЯЛАЛ-д оролцсон нийт хүүхэд, залуучууд, оюутан сурагчид маань үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Манай нийгэмд танин мэдэхүй, соён гэгээрлийн иймэрхүү арга хэмжээ үгүйлэгдэж байсныг олон нийтийн хандлага харуулж байна” гэв. Үнэхээр ч тийм. Төр засгийнх нь ухаан, сэтгэл дутсанаас онгойн гарсан цоорхойг итгэл, сэтгэлээр жигүүрлэсэн залуус ийнхүү нөхөж байна. Залуус өсөцгөөж байна. Тэд түүх, соёлоо танин мэдэхийг, бахархан дээдлэхийг эрмэлзэж байна.
“Бид ойд төөрдөг, эсвэл ойд төрсөн сармагчины аль нь ч болохыг хүсэхгүй” гэцгээж байна. Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байх нь дээ.

НЭГ ТИЙМЭРХҮҮ Л ЮМ БОЛСОН ДОО...

Монголчууд соц үед өнөөгийнхөөс их уншдаг байсан гэдгийг тэр үеийнхэн бараглаж мэднэ. Зарим залуус "Тэр цагт унших зүйл тийм их байсан гэж үү?" хэмээн эргэлзэнгүй асуудаг. Зөвхөн гадаадын уран зохиолоос 1981-1984 онуудад буюу 4 жилийн хугацаанд эх монгол хэлнээ хэр их орчуулж, ном болон сонин сэтгүүлийн хуудаснаа хэвлүүлж байсан талаар хэдхэн баримт хэлье.

НЭГЭН БАРИМТ 4 жилд орчуулсан нь
1981-1984 онуудад орчуулагдсан гадаадын уран зохиолын тойм: 

- ХЭЧНЭЭН УЛС ОРНУУД ХАМРАГДСАН БЭ?
-90 орон. Утга зохиол өндөр хөгжсөн Англи, АНУ, Франц, Япон, ЗХУ, Герман, Италиас эхлээд Ангол, Алжир, Балба, Бангладеш, Мавритани, Малави, Намиби, Сенегал, Этоип хүртэл нийт 90 орныг хамарсан байна. 

- ХИЧНЭЭН ЗОХИОЛЧИЙН бүтээлээс орчуулсан бэ?
-840. 840 гаруй зохиолч, уран бүтээлчдийн бүтээлээс орчуулжээ. О.Хенри, Марк Твен, Шервуд Андерсен, Барьтолд Брехт, Х.Андерсен, П.Белаев, В.Бюков, Е.Винокуров, Р.Гамзатов, Ф.Достоевский, Е.Евтушенко, С.Есенин, И.Ефремов, Н.Заболоцкий, А.Иванов, М.Ю.Лерментов, А.Марков, А.Навой,Ю.Нагибин, Н.Рубцов, Р.Рождественский, Л.Толстой, И.Тургенев, А.Фет, А.Блок, Ж.Боккачо, А.Данте, Ж.Родари, Н.Гильен, Альфонс Доде, Ги де Мопассан, В.Хюго, Бальзак, Ж.Санд, А.Дюма, Ф.Мориак, Э.Золья, Б.Чанд, Р.Таагүр, А.Линдгрен, И.Андрич, К.Оэ гэх зэрэг... 840 гаруй зохиолчийн уран бүтээлээс.

- ХЭЧНЭЭН ГАРЧИГ ЗОХИОЛ орчуулсан бэ?
- 1734. Нийтдээ 1734 гарчиг зохиол бүтээл орчуулжээ... Үүнд, М.Твений "Артур вангийн өргөөнөө", А.Ивановын "Мөнхий дуудлага" I, II боть, А.Додегийн "Тартарен Альфийн нуруунд", Мопассаны "Монт Ореал", А.Дюмагийн "Хорин жилийн хойно", Ж.Сандийн "Консуэло"I, II боть,И.Стаднюкийн "Дайн" I, II, III боть зэрэг 50 гаруй роман тэргүүтэй 100 орчим тууж, бусад нь өгүүллэг, найраглал, шүлэг, үлгэр, домог оржээ. Зарим нь анатлоги ч байна. Нийт 1734 гарчиг зохиол.

- ЯМАР ТӨРӨЛ ЖАНРЫН ЗОХИОЛУУД байна вэ?
- Роман, тууж, өгүүллэг, жүжиг, найраглал, яруу найраг, үлгэр домог, утга зохиол судлал гээд утга зохиолын бүхий л төрөл жанрыг хамруулсан.  Зөвхөн Утга зохиол судлалын 183 гарчиг бүтээл орчуулсан болон гадаадын уран зохиолын тухай ямар нэгэн бичлэг гарчээ. Тухайлбал, Ч.Айтматовын "Уран зохиол бие хүнийг судлах ёстой", Ю.Бондаревийн "Авьяасыг нээхүй", В.Астафьевийн "Гүнийг ширтэхэд", Е.Шатькогийн "Хөдөөгийн залуу зохиолчдод өгөх зөвлөгөө", В.Дмитриевийн "Тэмцэл ба үнэний урлаг" гэх мэт... 183 гарчиг... 
.
Энд дурдсан зохиол бүтээлийн орчуулгууд бол зөвхөн 4-хөн жилийнх гэдгийг анхаарна биз. Монголчуудын дэлхийн, ялангуяа өрнийн уран зохиолоос орчуулах оролдлого Цэвээн Жамсранов, Их Нацагдоржийн үеэс эхлэлтэй. Түүнээс өмнө цаг үед Төвд, Энэтхэг, Хятад зэрэг дорнын утга зохиолоос, гэхдээ ихэвчлэндээ Буддын шашны агуулгатай бүтээл туурвилыг орчуулж байв. Хамгийн томоохон жишээ нь хэдэн зуун ботиор тоологдох Гаанжуур, Даанжуур хөлгөн судар байлаа. Харин Өрнийн утга зохиолыг 1920-иод оноос идэвхтэй орчуулж эхэлсэн ба 1950-иад оноос НҮБ-д элсэх, ард түмнээ соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд дэлхийн уран зохиолын орчуулгыг Төр засгаас онцгой анхаарч, шинэ залуу орчуулагчдыг бэлтгэх, орчуулгыг дэмжих бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсэн байдаг. Ингээд 1960-аад оноос дэлхий дахины оюун сэтгэлгээтэй тодорхой зааг хязгаарын дотор ч гэсэн өргөнөөр танилцах боломж үүд хаалга нээгдэж, орчуулагчдын бүхэл бүтэн арми бий болж, мэргэжлийн байгууллага бэхжин, хэдэн мянган зохиол бүтээл шил даран орчуулагдсан байна. Энэ цаг үед Монгол үндэстэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, дэлхийг гайхуулж байсан билээ.
Сумын номын сан гэж бүх сумдад байлаа, хэдэн мянган номтой. Бас сургуулийн номын сан гэж бүх сургуулиудад байлаа, мөн л хэдэн мянган номтой. Мөн сум бүхэнд байдаг дэлгүүрт их бага ямар нэгэн хэмжээгээр номын лангуу байдаг байлаа. Сум бүхний Худалдаа бэлтгэлийн ангид нэг том агуулах дүүрэн ном байдаг байв. Аймаг бүхэнд номын бие даасан дэлгүүр, хотод ч нэр бүхий хэдэн том дэлгүүр байдаг байлаа. Зарим хүмүүс үүнийг үгүйсгэдэг л юм. "Тийм юм байгаагүй" гээд л... Тэр цаг үед тэр их ном руу шагайж ч хардаггүй, номоос хол хөндий харанхуй явсныгаа цаг үе рүүгээ чихэж, харанхуй даржингаар нь дуудах нь бий... Гэхдээ баримт бол баримт, амьд гэрчүүд үхэж үрэгдэх яагаа ч үгүй, хаа сайгүй бий... Ер хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг, үнэн ажгуу...
Тэгээд өнөөдөр залуус их л эргэлзэнгүй асуудаг юм..
"
Тийм их ном, зохиол орчуулж, хэвлүүлж байсан юм бол тэгээд өнөөдөр тэр бүхэн чинь хаана байна вэ?"
гэж...

1990-ээд оны их халуурлын үеэр хөдөө орон нутгийн тэр их номыг машин машинаар нь, 8 тонн ачдаг хулхи ногоон хэмээх том чиргүүл дүүртэл нь ачаад Хятадын хил рүү зүглэдэг байв. Бас хот суурингийн номыг вагон вагоноор нь ачаад мөн л Хятад руу зөөчихсөн юм. Яах гэж вэ гэж үү? Өнгөц харахад ашиг орлого олох гэж, өөрөөр хэлбэл тэдгээр номыг цаасны хог хаягдал болгон хэдэн юанаар өгсөн, мэдээж хэрэг хаягдал цаасны үнээр л өгч таарна.  Цааш ухаж харвал хуучин нийгмийг үзэл суртал, оюун санаа, үнэт зүйлийнх нь хувьд бүгдийг нь хуу устгах гэсэн хэт туйлширсан барууны үзэл баримтлалын үр дүн байлаа.
Мэдээжийн хэрэг, тэр цаг үеийнхээ үзэл суртлын илэрхийлэл болсон, онцын ач холбогдолгүй ном тодорхой хувийг нь эзэлж байсан, бүр огт хэрэггүй номууд ч их байсан. Тэднийг устгах, хаягдал цаас болгоход болохгүй юм үгүй. Гэвч нөгөө "Бясаанаасаа салах гээд байшингаа шатаачихдаг" хөөрхий гэнэн тэнэг хятад тариачингийн үлгэр шиг хэдэн үзэл суртал, дүрэм журам, тайлан бланс бүхий номуудыг устгах гээд хэдэн үеийн, түүний дотор үндэснийхээ орчуулагчдын Их Нацагдорж, Ж.Цэвээн, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Дашцэрэн, Ш.Очирбат, П.Чойжил, Ч.Чимид, Л.Содов, А.Амар, Пүрэвбаатар, Ц.Хасбаатар зэрэг алтан үеийнхний нөр хөдөлмөр, авьяас шингэсэн, хүн төрөлхтний оюуны сор манлай болсон О.Хенри, Марк Твен, Шервуд Андерсен, Барьтолд Брехт, Х.Андерсен, Ф.Достоевский, Е.Евтушенко, С.Есенин, М.Ю.Лерментов, А.Навой, Л.Толстой, И.Тургенев, А.Фет, А.Блок, Ж.Боккачо, А.Данте, Ж.Родари, Альфонс Доде, Ги де Мопассан, В.Хюго, Бальзак, Ж.Санд, А.Дюма, Ф.Мориак, Э.Золья, Б.Чанд, Р.Таагүр, А.Линдгрен, И.Андрич, К.Оэ гэх мэт аваргуудын бүтээлүүд, дэлхийн 140 гаруй улс орнуудын ардын үлгэр домог, гэх мэтмаш олон үнэ цэнэтэй ном, бүтээлээ хог болгоод Хятад руу ачуулж, оронд нь 00-ын цаас худалдаж авсан билээ.
Манж нар Монголыг дарангуйлсныхаа дараа айл өрхүүдээр явж, монгол түмний баатарлаг түүхийг магтан дуулсан ном судрыг хуу хаман шатааж, оронд ньхүлцэнгүй номхоныг номлосон бурхны шашны судар ном тарааж байсан гэдэг. Түүнээс өмнө Хятадууд Минь гүрний эхэн үед нэг бус удаа зэр зэвсэг хангинуулан монгол нутагт довтлон ирэхдээ Монгол үндэсний соёл, түүний дотор ном бүтээлийг маш хомхойгоор эрж олж, устган шатаасан бөгөөдтэрхүү соёлын геноцитэд Хархорины номын сан ч өртөж, бүтэн хоёр сарын турш шатсан гэдэг. 
1920-иод онд, хэт хувьсгалчирхаг, улайрсан фанатууд, хуучин цагийн бичиг соёл руу яг л тэр харийн хятад шиг дайрч, айл өрхүүдээр явж, нэгжин шатааж байв. Ихэнхдээ бурхны шашны судар номууд тэр устгалд өртсөн. Гэвч Ц.Дамдинсүрэн гэх мэтийн мэргэдийн хичээл зүтгэлээр тодорхой хувь нь үлдэж хоцорсон бөгөөд өнөөдөр УТНС-гийн фондод хэдэн саяар тоологдох хуучин төвд судар хадгалаасай бий гэдэг.  Харин тэр харамсалтай түүхийг их бага ямар нэгэн хэмжээгээр давтсан явдал бидний үеийнхний нүдэн дээр тун саяхан болсон сон.
Нэг тиймэрхүү л юм болсон юм даа...

Ашигласан ном:  "БНМАУ-д хэвлэгдсэн Гадаадын уранзохиолын ном зүй: 1981-1984" ШУА, УННС
Зураг: Шууданч Хишигт... 1980-аад оны сүүлч...

Saturday, October 3, 2015

IQ С.Дэмбэрэл гуайн ярианаас

МЭДЭЭЛЛИЙН ОРОН ЗАЙН ТУХАЙ
- Ирж буй мэдээллийн зөв бурууг, сайн мууг, буруу зөвийг ялгах чадваргүй болохыг л тархины тураал гэж тодорхойлно...
- Монголчууд 920 000 ухаалаг утас хэрэглэдгээс 842 000 нь гар утаснаасаа фэйсбүүк хуудас руу орж байна.
- Сэтгэлгээний эрүүл ахуй гэдгийг бид таг мартсан, ер байдгыг ч мэдэхээ байсан. Зөвхөн биеийн эрүүл ахуй л ярьдаг, мэддэг болсон. /Тэгээд л мөхөж, адгуус болох шат руу гулсаж байна./
.
БУРХНЫ ШАШНЫ ТУХАЙ
- Хэрвээ тухайн асуудлыг Шинжлэх ухаан, Бурхны шашин хоёр зөрүүтэй тайлбарлаж байгаа бол Шинжлэх ухааны зөв гэж Далай лам хэлсэн шүү дээ.
Манайхан шинжлэх ухаанчаар шашинд ханддаггүй, зөвхөн мухар сүсгээр л ханддаг. Далай ламын номыг уншихаар өөрийн эрхгүй тархи оюун баясан сэргэдэг. Харин манай лам нарын номыг уншихаар бүр таг эсрэгээр шүү. Учир нь тэд чинь өнөөх бурхныхаа шашнаа ойлгоогүй юм чинь мухар сүсэг л бичнэ шүү дээ. Тэгээд манай лам нар үнэн хэрэг дээрээ бурхныхаа шашныг булшилж байна.
- XXI зууны буддизм одоо үеэ өнгөрөөж байгаа XX зууны буддизмаас шал өөр болсон шүү... Үүнийг манай лам нар ч, сүсэгтнүүд ч огт ойлгохгүй байна.
- Бурханы шашин бүтээлч бус шашин. ... Мухар сүсэг бишрэл дээр тогтож амьдардаг. Монголчууд бид бүтээлч бус болсны нэгэн шалтгаан нь бурхны шашин юм...
- Барууны буюу жишээ нь протестант лам нар 5 өдөр нь өөрийн үүрэгт ажлаа хийчихээд, үлдсэн хоёр өдөр нь Сүмд очиж буяны ажлыг цалин хөлсгүйгээр сайн дураараа хийдэг. Тэд сүмд өргөж буй өргөлөөс нэгийг ч авдаггүй, түүнийг лам нарт биш буяны үйлд зориулдаг. Тэдгээр лам нар "Би чинь ариун хүн шүү дээ..Бусдын хөдөлмөр, хөлсөөр олсон баялгаар би шимэгчлэн амьдрах ёсгүй. Би өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө л хариуцаж явах ёстой" гэж үздэг. Харин манай лам нар өглөг өгөхгүй бол бүр уурладаг. Манай монголын сүм хийдүүдэд өгч буй тэр их өглөг, барьцыг хатуу хянах хэрэгтэй. Бас тэгээд энэ олон лам нарыг барилга дээр ажиллуулах хэрэгтэй
.
ЛЮМПЕН ЭЛИТИЙН ТУХАЙ
- Дэлхийн баян Билл Гейтс "Чамайг баялагтай болгосон нийгэмд чи буцаагаад өгөх ёстой" гэсэн зарчим барьдаг. /Харин манай баячууд эсрэгээрээ, "Чамайг баялагтай болгосон нийгмийг дахиад мөлж" гэдэг/ Ялгаа нь энэ.
- Ингэхэд Билл Гейтс бол олигархи биш... 
- Нийгмийг соён гэгээрүүлэхэд баячуудийн үүрэг маш их баймаар байгаа юм. Гэтэл харин бүр эсрэг шүү. Нийгмээ улам харанхуй болгоно.Манай баячууд чинь хүн мөн үү, биш үү гэж асуумаар. Хэрвээ мөн юм бол яагаад тийм бусармаг хүмүүн бусын юм хийгээд байгаа юм бэ?
- Люмпен элит бол элитийн хамгийн бузар булай хэсэг нь юм. Харамсалтай нь манайд зөвхөн люмпен элит л гэж бий... Өөр элит гэж байхгүй /Үүнийг олон жишээгээр нотолж болно/
- Монголд 870 000 000 төгрөгийн азарга байна, 350 000 000 төгрөгийн халтар манан хөөрөг байна. /Харин оюун санааны үнэлэмж, хандлага алга байна/ Бидний үнэт зүйлийн баримжаа өөрчлөгдсөн. Чингис хаан:
Сээр нуруундаа бядтай бол нэгэн үеийг эзэлнэ
Сэтгэл оюундаа бядтай бол түмэн үеийг эзэлнэ
Охор сүүлэндээ бядтай бол нэгэн үеийг эзэлнэ
Оюун сэтгэлдээ бядтай бол буман үеийг эзэлнэ гэжээ. 
Жаран хүлэг уралдсан ч, жаран чавганц уралдсан нь адилхан нэг л түрүүлж таарна шүү дээ. Хүлэг морийг хурдал гэж дөрвөн хөл заяасан. Харцага шувууг дүүлэн нис гэж хоёр жигүүр заяасан. Харин хүмүүн бидэнд хүлэг мориноос хурдан давхи гэж, харцага шувуунаас хурдан шунган нис гэж хөл биш, оюун ухааныг заяасан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр түүнээ таг мартчихаад байна. Өөрөөр хэлбэл үнэт зүйлс өөрчлөгдсөн, үнэт зүйлийн маань баримжаа алдагдсан. /Энэ том эмгэнэл/
- Эдийн засгийн дэд бүтэц гэдэг шиг Оюун сэтгэлгээний дэд бүтэц гэдэг юм байдаг. /Энэ ЭЗ-ийн дэд бүтцээс хэд дахин илүү, бүр илүү чухал зүйл. Харамсалтай нь бид тийм дэд бүтэц барьж босгох талаар юу ч хийхгүй байна./
Оюу толгойг ухвал хонхор нүх л үлдэнэ
Оюунтай толгойг ухвал хөгжил дэвшил ирнэ.
.
ҮНДЭСТНИЙ СЭРГЭЛТИЙН НЭГЭН ХҮЧИН ЗҮЙЛ
- Үндэстэн өөртөө итгэх итгэлтэй байх ёстой. Тийм итгэлтэй байж байж л хөгждөг, бүтээдэг, эрмэлзэн тэмүүлж чаддаг. Харамсалтай нь бид өөрсөддөө, өөрсдийнхөө хүч, чадавхи, нөөц боломжиндоо огтоос итгэж чадахгүй байна. /"Монголчууд муу, монголчууд юм чаддаггүй, монголчууд бүдүүлэг" гэнэ. "Монголчууд мундаг" гэхээр "Худлаа битгий яриад бай" гээд бүр өмнөөс загнаад байна шүү/
- Бүргэд бол бүргэд, харин тахиа бол тахиа л байдаг. Гэтэл эр зориггүй бүргэд сайн дураараа тахиа болдог. Монгол гэдэг үндэстэн бол уг нь БҮРГЭД юм. Гэтэл бидэнд түүхэн эр зориг их дутагдсанаас өнөөдөр өөрсдийгөө бүргэд биш тахиа гэдэгт бүр итгэчихээд байна. /"Монголчууд бид тийм агуу үндэстэн юм шүү" гэхээр "Битгий худлаа шаагаад бай. Бид чинь тахиа байхгүй юу" гэж өмнөөс адардаг./
- Түүхээс бид нэгдүгээрт САЙН СЭТГЭЛ, ЭР ЗОРИГ хоёрыг авдаг. удаах их чухал зүйл нь СУРГАМЖ авдаг.
.
ТӨРИЙН ТУХАЙ
- 1990 онд ШУА-ын гишүүн эрдэмтэн цалингийн нэмэгдэл жилд 6000 төгрөг авдаг, мөн тэр үед 6-8 хүүхэдтэй эх хүүхдийн мөнгө гэж яг адилхан 6000 төгрөг авдаг байлаа. Харин өнөөдөр эхийн нэгдүгээр одонтой эх 200 000 төгрөг авдаг бол ШУА-ийн гишүүн эрдэмтэн 7 000 000 төгрөг авдаг. Бидний төрийн бодлого, зарчим, хандлага ингэж л ядарсан байна шүү дээ. 
- Монголын төр оролцохгүй юмандаа мөн их орж байна, тэгсэн атлаа үнэхээр оролцох учиртай зүйлийнхээ дэргэдүүр нүдэн балай, чихэн дүлий өнгөрч байна. /Тэгэхээр ард түмнээ хэрхэн яаж удирдах билээ/
- Төр нь тэнэг байхаар Ард түмэн нь унтаж байдаг юм байна. /Эсвэл уурлаж/
- Мичин жил бол монголын түүхэнд дандаа том сэгсрэлт хийдэг жил байсан гэж Л.Түдэв гуай хэлсэн шүү... /Ирэх жил ядахдаа сонгуулиараа энэ төрийг нэг сайн сэгсэрч хог новшноос нь салгах хэрэгтэй байна./
.
IQ
- Монголын бүх Ерөнхийлөгчид, Ерөнхий сайд нарын IQ маш үнэн магадтайгаар тодорхойлсон. Удахгүй зарлана. 
- Чингис хааны IQ 200 давсан, маш өндөр оюуны чадамжтай хүн байжээ. 
.

Судлаач Ч.Эрдэнэ абугайн ярианаас

МАНАЙ ЭЛИТҮҮДИЙН ТУХАЙ...
- Монголд ЛЮМПЕН ЭЛИТ бий болчихсон. /Хамгийн хүсмээргүй зүйл энэ./ Люмпэн гэдэг нь ҮГЭЭГҮЙ буюу эзэмших ч юмгүй, өвлүүлэх ч юмгүй, юу ч байхгүй, таг хоосон гэсэн агуулгатай. Тэгэхээр оюун сэтгэлгээний хувьд ҮГЭЭГҮЙ ЭЛИТ, бүр юу ч үгүй ЭЛИТ гэсэн үг болно. /Өнөөгийн нийгмийн түнэр харанхуй байгаагийн үр дүн, мөн чанар, бас шалтгаан нь энэ./
.
- ЛЮМПЕН ЭЛИТҮҮДЭД эрдэмтэй, номтой хүн зүгээр л нэг МӨНГӨГҮЙ ХҮН харагддаг.

.
ҮНДЭСНИЙ СЭРГЭН МАНДЛЫН ТУХАЙ
- Өөртөө итгэж буй үндэстэн сэргэн манддаг. Тэр итгэлийг төрүүлдэг нэг гол зүйл нь ТҮҮХ...
- Еврейчүүдийг хар л даа. Тэд өөрсдийгөө Их Давидийн үр сад гэдэгтээ бүрэн итгэдэг. Бурхнаас сонгогдсон үндэстэн гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Бүр сая саяар нь хядаад байхад ч тэр итгэлээ огтхон ч алддаггүй, буудуулж, тамлуулж байхдаа ч, энэ бол бурхнаас сонгогдсон Еврейчүүд биднийг шалгаж байгаа их шалгуур юм гэдэгт огтхон ч эргэлзэхгүй зогсож байгаад буудуулдаг хүмүүс...
Еврейчүүд хүн төрөлхтөнийг хоёрхон хувааж үздэг. Нэг нь Еврей хүн, нөгөө нь бусад гэж...
Европыг өнөөгийн хөгжилтэй Европ болгосон зүйл бол Евроцентрист үзэл.
Хятадууд өөрийн улсаа ДУНДАД УЛС гэдэг. Хятад төвт үзлийнх нь тод илрэл тэр. Хаана ч явсан хятад хүн үхэхдээ хүртэл Хятад нутаг руугаа толгойгоо харуулж үхдэг гэдэг.
- ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ бол хөгжлийн маш хүчирхэг хөшүүргэ юм.
- Үндэсний үзэл өөрөө бүтээлч сэтгэлгээ, эв нэгдлийг бий болгодог.
- Үндэсний үзлийг хуучин нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Үзэл суртал, зарчимтай нь таардаггүй байсан. Харин өнөө цагт Үндэсний үзлийг санаатай, санамсаргүй байж ядан эсэргүүцдэг хэсэг бий болсон. Монголчууд өөрсдийгөө үнэлэхээ больчихсон. "Монголчууд бид чадна шүү" гэхээр "Чи юугаа солиороод байгаа юм" гэж дайрдаг.
- Монгол хүн бол дээд тэнгэрээс заяат учраас хүчирхэг Еврейчүүдээс огт дутахгүй.
- Хүнд зориг байдгын адил Үндэстэнд ч түүхэн зориг гэж байдаг.
- Монгол угсаатны эрхэмсэг оршихуй гэж нэг юм байна. Үүнд, Оюун санааны, Ахуйн гэсэн хоёр шинж бий. Харин одоо бол Оюун санааныхаа шинжийг алдчихсан. Тиймээс л Оюунлаг байх уу? гэж асуугаад байгаа юм.
- Дэлхийн номер I, II баритон дуучнаар төрийнхөө дууллыг дуулуулчихаад, юу ч болоогүй юм шиг, анзаараа ч үгүй юм шиг байдаг үндэстэн Монголоос өөр байгаа юм уу. Энэ чинь биднийг ХЭТ ҮНДЭСТЭН гэдгийг илтгээд байгаа юм биш үү???
- Ц.Элбэгдорж өнгөрдөг наадмын хаалт дээр Үндэсний үзлийн тухай хэллээ. Энэ бол онцгой зүйл юм. Анх удаа төрийн түвшинд үндэсний үзлийг сөхөн гаргаж ирэв. Уг нь Ц.Элбэгдорж нэг их том юм яриад байдаггүй, авилга, энэ тэрхэн ярьдаг жижиг нөхөр л дөө. Тэгтэл тэр том санаа хэллээ. Үндэсний үзэл санаа сэргэх цаг үе нь аргагүй ирчихээд, цаанаас нь хатгаад хэлүүлж байх шиг...
.
- Монголчуудын уналт нь ч, өсөлт нь ч ер бусын том далайцтай байдаг.
- Монголд ганцхан юм дутаад байна. Том хүчтэй удирдагч...
.
- Манай нийгэмд үнэнг олоход их хэцүү болсон. Гэвч үнэн бүдгэрэх нь нар хиртэхийн төдий юм. Энэ түнэр харанхуй цаг үе түр зуурынх...
.
- Монгол төрийн үгийн санд Дэвшил гэсэн үг байдаггүй., Хөгжил л гэж бий... ХӨГЖИЛ гэдэг бол зөвхөн тоон үзүүлэлт, тэр нэмэх, хасах ямар ч байж болно. Жишээ нь Улаанбаатар хотоо аваад үзье. Асар богино хугацаанд ингэж их өөрчлөгдсөн хот дэлхийд ховор. Энэ олон барилгууд, энэ олон машин гэх мэт. Энэ бол нэмэх үзүүлэлт. Гэтэл дагалдаад гарч байгаа явган ч явж боломгүй болсон замыг түгжрэл, энэ их утаа, тоосжилт, маргаан мэтгээн. Энэ нь бас хасах үзүүлэлт болж байна. Чухам хасах нь илүү юу, нэмэх нь илүү юу гэдгийг хэлэхэд бэрх.
Харин ДЭВШИЛ бол ямагт нэмэх үнэлгээ авчирдаг. Бид капитализмыг сонгосон маань үнэхээр зөв зүйтэй сонголт байсан. Харин энэ сонголтынхоо үр дүнг нь үзсэн үү, Бид дэвшиж чадсан уу гэвэл ҮГҮЙ.
Социализмд харин бид том ДЭВШИЛ-ийг бүтээж чадсан юм шүү.
.
- Ер нь дэлхийн хүмүүс их "жижгэрчихсэн". АНУ-ын соёл, хөгжил маш их жижгэрсэн. Хар л даа, одоо Ерөнхийлөгч болгое гэхэд Клинтоны авгайгаас өөр олигтой юм алга байна шүү дээ. Трамп гээд нэг хүүхэн тэвэрсэн солиотой тэрбумтан нь бас шилдэг нь гэх шив..
.