- АРМАГ - модны салаа мөчир сийрэг
- БААЗ - хэр тааруухан, бүдүүн бараг, ядмаг бүдүүлэгдүү
- БАДАЙ - салтаа нь ангархай хүүхдийн өмд.
- БАЖМАГ - архины шаар, архи нэрээд үлдсэн хөрөнгө... /архи, спирт_ пивоны үйлдвэрээс ийм зүйл их гарах ба ихэвчлэн ШААР гэж нэрлэн, саалийн үнээ тэжээх нь бий../
- БАЙРГАЖУУ - зан төлөв нь тогтсон,
- БАЛБАА ХУВЦАС - үргэлж өмсөх хувцас
- БАНЖИХ - ихэнхдээ арга заль хэрэглэн монжих, хонжих
- БАРХАН - модон бараар ном бичиг дармаллах хэвлэлийн газар
- БАЯСГАЛАНТ ХӨРӨГ - амьддаа бүтээлгэсэн хөрөг..
- БИДЭХ - олон газраар хэрэн тэнэх,
- БИЛБҮҮР - хуурамч худалч,
- БИЛБҮҮРДЭХ - чадамгай хууран хэлэлцэх
- БИЧИГЛЭХ - бичиг илгээх
- БИШҮҮ - сэргэлэн гавшгай...
- БЯШАЛГАХ - юмыг маш удаан буцалгаж, хорхог болгох...
"Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь"-иос
2 comments:
Баясгалантай хөрөг гэдэг чинь харин их таалагдаж байнадаа
гоё ч утга агууллагатай үг байна
Харин тийм, сайхан үг
Post a Comment