Friday, January 1, 2016

"Монгол хэлний чадавхи ер бусын..

"Монгол хэлний чадавхи ер бусын... Нэгхэн жишээ хэлэхэд монголд огт байдаггүй тийм амьтдыг монголчууд оноож нэрлэсэн байдаг. Арабын нэг бөхт тэмээ байна. Монголчууд НАРАН ТЭМЭЭ гэж нэрлэдэг. Их нартай, элсэн цөлийн тэмээ болохоор нь ийн нэрлэж... Мөн Одой морь гэж орчуулаад байгаа Пони морийг бид АРВАЙ МОРЬ гэж нэрлэдэг. Хурдан морины магтаалд Хүлэг, чихтэй, арвай гурав гэж гардаг. Хүлэг нь морины хүндэтгэлийн нэр, чихтэй нь хулан, арвай нь одой морь юм. Энэ мэтчилэнгээр монгол оронд огт байгаагүй амьтдын нэрийг монголоор оноон нэрлэж ирсэн байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэвэл нэгэн цагт Монголчууд дэлхий дахиныг мэдэж байсныг л илэрхийлж байгаа хэрэг.
Амьтад төдийгүй өнөөгийн ШУ-ын шинэ ололт нээлтийг хүртэл эрт цагаас ажиглан мэдэж, монголоороо оноон нэрлэж байсан. Генетикийн өөрчлөлт гэж өнөө яриад буй зүйл байна. Ийм генетикийн өөрчлөлт орсон ургамлын үрийг монголчууд бид ТЭНЭГ ТҮРҮҮ гэж нэрлэж байсан. " хэмээн доктор С.Дулам багш ярьж байна даа. Үндэсний ТВ-ээр...
Энэ дээр нэмэхэд Монгол оронд огт ургадаггүй халуун орны үр жимснүүдийг бүгдийг нь монголоор оноож нэрлэсэн байдаг.
Жишээлбэл
- ананасыг Ханборгоцой,
- бананыг Гадил,
- грэйфийг Усан үзэм гэх мэт.
цааш нь
- анар,
- алим,
- жүрж,
- бисрүүт жүрж,
- хасарваань
- нимбэг
гэх мэтээр үргэлжилнэ. Энэ нь монголчууд эдгээр жимсүүдийг өргөн ашиглаж хэрэглэж байсныг илтгэнэ. Мөн дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг эрдэнийн чулуудыг ч монголоор нэрлэнэ. Энэ бүхэн нь яах аргагүй л Монголчууд нэгэн цагт дэлхий дахиныг мэдэж байсныг, дэлхийн гүрэн байсныг хэлээд байгаа юм даа.
Мөн Дулам багш ийн хэллээ. "Хүний сэтгэлгээг хөгжүүлэх Монгол хэлний чадвар мөн ер бусын өндөр... Монголынхоо өв соёлыг мэдэх хэрээр маш их зүйлийг ойлгож, ухаардаг. Өнөөдөр хэт их өнгөц мэддэг, заадаг болчихоод байна" гэв.
Ренчин гуай монгол хэлний дахин давтагдахгүй 2 сая орчим үг, хэллэг бий гэж...
Эрдэнийн чулууны зарим нэрс
Diamond - Очир эрдэнэ,
Sapphire - Индраанил
Emerald - Маргад
Pearl - Сувд
Alexandrit - Хувилгаан эрдэнэ
Ruby - Бадмаараг
Coral - Шүр
Opal - Гэрэлт чимэд
Topaz - Молор
Aguamarine - Усан биндэръяа
Lazurite - Номин
Nephrite - Ногоон хаш
Malahit - Ногоолин
Turguoise - Оюу
Ametist - Нил эрдэнэ
Garnet - Анар
Rodonit - Үүрийн туяа
Quartz - Усан болор
Amber - Хув
Agate - Мана
Aventurine - Ундрам
ЭДгээрээс зарим нь монголд огт байдаггүй

No comments: