"Монголд Алх нэртэй хүн ховор, харин Сүх нь элбэг. Орост Топор /сүх/ ховор, Молотов /алх/ ихтэй."
.
Монголд 1921 оноос өмнө, өөрөөр хэлбэл Сүхбаатараас өмнө Сүх нэртнүүд тийм олон байсангүй шиг билээ. Харин Сүхбаатарын уг нэр нь Сүх. Богд хаант төрийн үед зүүн хязгаарт баатарлаж яваад Богд хаанаас Баатар цол хүртсэн хүн. Тиймээс Сүх нэрийнхээ ард баатар гэдэг эрхэм нэрийг ямагт дуудуулах болсоноос Сүхбаатар болсон хэрэг. Өөрөөр хэлбэл Ард түмний хайрлаж, бахархаж өгсөн нэр. Бас их сайхан гоолиг цэвэрхэн хүн байснаас Гоймонбаатар ч хэмээн дууддаг байсан гэх.
Анх яагаад Сүх нэрийг авсан нь цэвэр тохиолдлын зүйл гэдэг. Сүхбаатарыг төрөх үед эцэг цагаан дээлт Дамдин нь айлын бууцнаас онгигүй сүх олж, их баярласнаас хүүдээ Сүх нэрийг өгсөн гэсэн яриа бий.
Харин хожим Сүхбаатар маань Монголын Үндэсний Их хувьсгалын домогт баатар, удирдагч болж, төр улсынхаа мөнгөн тэмдэгтэд заларч, хөшөө дурсгал нь төв талбайд сүндэрлэж, нэгэн үеийн ард түмний хамгийн эрхэм хүн болсон. Үндэстний үнэт зүйлийн нэг болсон. Тиймээс тэр цагаас хойш Монголчууд Сүх гэдэг нэрийг үр хүүхдүүддээ их өгдөг болсон байх гэсэн бодол байна. Дангаараа Сүх нэртэн бий ч цөөн, ихэнхдээ Сүхбаатар нэртэн. Энэ нь үндэстний эрхэмлэл, үнэт зүйлтэй холбоотой байх аа.
Харин оросуудад Алх олон байдаг нь ямар учиртай юм бол???

No comments:
Post a Comment