"Хүн төрөлхтний түүх дорноос, монголчуудаас эхэлсэн юм. Учир нь тэнд төр байсан юм. Төрөө цогцлуулж байж сая зон олон нь ард түмэн ч болдог, түүхээ ч бүтээдэг” В.Г.Гегель
.
- Хүннүчүүд бол өнөөгийн Монголчуудын дээдэс мөн болно.
- Хүннүчүүд өөрийн гэсэн бичиг үсэгтэй, цагаан толгойтой байсан.
- Хүннүчүүдийн ярьдаг хэл нь Монгол хэл байв уу, эсвэл Түрэг хэл байв уу гэдгийг бараг 200 гаруй жил эрдэмтэд судлан маргалдаж буй аж. Гэхдээ өнөө Монгол хэлээр Хүннүчүүд ярьдаг байсан гэх магадлал нь илүү, баталгаа нь өндөр байгаа. Жишээлбэл, "ХҮҮ", "СУУТАН ХҮҮ" гэх мэт үгс Хүннүд байж. Энэ үгийг яг энэ утгаар нь өнөөдөр Монголчуудаас өөр хаана ч хэрэглэдэггүй байна.
- Хүннүгийн булшнаас хөх туяатай шаазан аяга гарсан нь эртний Ромын язгууртнуудын хэрэглэдэг, жирийн худалдаа наймаанд ашигладаггүй, өндөр түвшний дипломат харилцаанд л ашигладаг байсан, өнөө нэн ховор хэдхээн олдоод буй аяга юм байна. Энэ нь Хүннүчүүд Ромтой өндөр түвшний дипломат харилцаатай байсныг илтгэнэ.
- Мөн Хүннүгийн жирийн нэг язгууртны булшнаас эртний Египэтийн онго шүтээн гарч ирсэн нь Хүннүчүүдийн гадаад харилцаа, Гүрэн улсынх нь цар хэмжээ ямар том байсныг илтгэнэ.
- Хүннүгийн шаньюгийн 11 томоохон бунхан олдсоны 7 нь Монголын нутгаас, гурав нь Орос-Монголын хилийн бүс дэх Оросын нутгаас, нэг нь Тувагийн нутгаас олдсон байна. Өөр газраас Хүннү шаньюгийн булш гараагүй.
- Хүннүчүүдийн булшнаас гарч буй эд өлгийн зүйлс нь нэн нарийн хийцтэй, билэгт гөрөөс/юникорн/, луу, тэнгэрийн тас, галт шувуу/феникс/ гэх мэт домгийн сэтгэлгээний амьтадын дүрстэй байгаа нь оюуны өндөр соёлтой байсныг илтгэнэ.
- Хүннүгийн булшнаас төмөр хөл дээр гагнан бэхэлсэн хүрэл тогоо ихээр олддог. Гэтэл өнөөдөр ч ийм хоёр өөр төрлийн металийг гагнадаг технологи байхгүй байгаа. Энэ бол Хүннүчүүдийн төмөрлөг боловсруулах технологийн түвшин ямар өндөр байсныг харуулна.
- Хүннүчүүд Европт асар олон зүйлийг авч очсон, түгээн дэлгэрүүлсэн. Ер Хүннүчүүдийн хүн төрөлхтөний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар том.
- Хүннүгийн төвийн болон баруун гарын улсууд нь нэлээд хожуу үеийн, хоорондоо өв соёлын хувьд их ойрхон бол зүүн талын улсын булш бунханаас гарч буй өв соёл нь арай эрт үед хамаардаг. Мөн Хүннүгийн Зүүн гарын улсын олдвор нь илүү баялаг байдаг. Энэ нь Хүннүгийн их шаньюгийн том хүү Зүүн гарын улсыг захирдаг байсантай холбоотой.
- Луу бол хүннүгийн шүтээн байсан. Олонхи хүн лууг хятадынх гэж ойлгодог нь буруу юм. Өнөө Хятад судлаачид ч өөрсдөө үүнийг батлан нотолдог болсон.
- Хүннүчүүд жилд гурван их баярыг тэмдэглэдэг байсан нь хаврын баяр/1-2 сар орчимд/, зуны баяр/6 сард/, намрын баяр /9 сард/ болно.
- Ноён уул бол Хүннүгийн түүхэн дэх маш нандин чухал газар болно.
.
МҮОНРТ-ээр кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайн хөтөлсөн Хүннү гүрний тухай, Хүннүчүүдийн өв соёл яагаад гайхамшигтай байдаг тухай их сайхан нэвтрүүлэг гарлаа.
Д.Цэвээндорж, С.Чулуун нараас эхлээд Монгол эрдэмтэдээс гадна Франц, Түрк, Орос, Хятад зэрэг орнуудын хүннү судлалын эрдэмтэн мэргэд оролцсон нь нэвтрүүлгийг сонсууштай, үнэтэй болгож байна.
Тэндээс хальт сонсож үлдсэн зарим зүйлээс хуваалцваас ийм байна.
Сайхан нэвтрүүлэг, гол нь цагаа их олов.
Б.Номинчимэд

No comments:
Post a Comment