Wednesday, January 13, 2016

"ОРОЙН ГАНЦ МОД"-ны нээлт боллоо..


Номын баярт хүрэлцэн ирсэн номын садан болоод ураг садан, андын садан бүхэнд талархму.
Цаст Алтайн сугад оршиж ирсэн Урианхай түмний нэгэн үеийн үүх түүхийг "Оройн ганц мод" романд өгүүлэх билээ. Тиймээс Номын нээлтийг "Алтай магтаал"-аар эхлүүлэв. Тууль хайлсан СУИС-ийн багш, СТА Батболд
"Оройн ганц мод" романы гол баатар Игиймаа. Тиймээс 
"...Цовоолог төрсөн Игиймаа минь
Цочихоос наахнуур санагдана даа..." хэмээн дуулдаг "Цомбон туурайтай хүрэн" дуугаар СУИС-ийн багш, Монгол Улсын Гавьяат багш, Уртын дууч Ц.Дэлгэр ая барив. 
.
Романы талаар санал бодол, шүүмж дүгнэлтээ хэлсэн хүмүүс
- Соёлын гавьяат зүтгэлтэн, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, яруу найрагч Чойсүрэнгийн Давгадорж,
- Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр,
- Соёлын гавьяат, яруу найрагч Л.Нямаа,
- Соёлын гавьяат, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэн,
- Энэ өдөр "Алтан өд" шагнал хүртсэн, Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболд, Enkhbold Dorjzovd
- Нацагдоржийн шагналт яруу найрагч Ч.Мягмарсүрэн /шар/ ,
- Яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг Purevkhuu Bathuyag
- Яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан, 
- Яруу найрагч, судлаач Я.Баяраа, 
- Өвөр Монголын яруу найрагч, судлаач Дүүрэнжаргал.
.
Баяр хүргэж үг хэлсэн хүмүүс.
- Урианхай түмний уугуул нутаг, роман зохиогчийн төрөлх нутаг Ховд аймгийн Дууд сумын нутгийн зөвлөлийг төлөөлж МУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн албаны ажилтан, хурандаа А.Пушкин, МТЗСО-ны захирал, СТА, дуучин Ш.Баянмөнх, Нутгийн зөвлөлийн гишүүн Б.Уранбилэг, 
- Авга ах Б.Чогров,
- Дуут сумын ЕБС-ийн захирал Оюунгэрэл,
- Мөнххайрхан сумын ЕБС-ийн захирал Оюунчимэг,
- Дуучин Л.Цэцэгбал "Алсын газрын зэрэглээ" дуугаар ангийнхан, багын найз нарынх нь мэндчилгээг дэвшүүлэв. Наранчимэг нь ангийнхнаа төлөөлж үг хэлэв. 
Номын баярыг Б.Баясгалан хөтлөв.
.
Номын нээлтэд нийтдээ 90 гаруй хүн ирэв. 
Утга зохиолын 
- Ч.Дагвадорж багш гэр бүлийн хамт, Д.Батбаяр, Л.Нямаа, Т.Баасансүрэн нарын зэрэг ахмад үеийнхэн
- Д.Энхболд, Ч.Мягмарсүрэн, Б.Хүрэлтогоо, С.Жаргалсайхан, Т.Бум-Эрдэнэ гэр бүлийн хамт, орчуулагч Энхбаяр Enkhbayar Norzon зэрэг дунд үеийнхэн,
- Б.Сарантуяа Сарантуяа Бямба, Д.Энхболдбаатар, П.Батхуяг, Г.Ням-Очир, Б.Бадамжав Chermon Dagmidmaa , О.Энхжавхлан, Б.ЗанданхүүZandankhuu Batmunkh нарыг зэрэг 90-ээд оныхон, 
- залуу үеийн Баясгалан, Баяраа, Нямдорж, Есөн-Эрдэнэ, Улам-Оргих, Дэлгэрмаа Дэлгэрмаа Цагаанчулуу , Мядагбадам, ТэгшзаяаTegshzaya Jalan-Aajav , Чойдогжамц, Төрмөнх, Үлэмжтөгс, Бэгтэр, Батзаяа, Дүүрэнжаргал зэрэг төлөөллүүд ирлээ. 
.
- Дунд сургуулийн нэг ангийнхан Наранчимэг, Гансүх, Дашдаваа,
- Дээд сургуулийн ангийнхан Дагва, Цогоо, Долгор, Энхзул Enkhzul Tsedenpurev , Норжмаа, Урнаа,
- мөн багын найз Оюунчимэг, охин Хулангийн хамт, 
- мөн гэр бүлийн найзууд Д.Нямжав, Ч.Алтанзаяа Altanzaya Chuluunbaatar , Э.Ганболд, Б.Нэрэнжаргал Neree NerenJargal , нутгийн ах Ө.Эрдэнэбаяр Өвгөн Эрдэнэбаяргэргий Тогтмаагийн хамт зэрэг олон хүмүүс ирлээ.
- "Эрдэнэсийн сан-108" номоор цуврал нэвтрүүлэг бэлтгэн орон даяар хүргэсэн МҮОНРТ-ийн "Дараагийн хуудас" багийн Д.НарантуяаД.Нарантуяа Монгол Хүн-Монголын Зүрх , хөтлөгч Отгоо нар, 
- ETV, TV9-ийн сурвалжлагч нар
Номын буянг хуруулан ирсэн бүгдэд гүнээ талархнам.
Ялангуяа энэхүү арга хэмжээг сэтгэл зүтгэлээ зориулан зохион байгуулсан эрхэм дүү яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан, Билгээ хоёртоо онцгой ихээр баярласан талархлаа. 
.
Номын нээлтэд үг хэлсэн хүмүүсийн үгсийг ойрын үед сийрүүлэн хүргэнэ.

No comments: