Нутгийн нэг хөгшин ах байдаг юм, хууччуулаас нэлээд юм сонсож үлдсэн цээж сайтай. Намар гэрт нь очиход Бал даргын зураг бурхантай нь хамт гүнгэрваанд нь байна билээ. "Ах, хэдий Бал дарга гавьяатай ч эгэл хүн, энэ эгэлгүй бурхадтай яагаад нэг гүнгэрваанд залаа вэ?" гэж асуусан. "Яалаа гэж, хүү минь. Энэ хүн чинь Бурхны бүрэлбаа, эгэлгүй хүн. Гахай жил /1947 он/ Халзан Ламхай нарын хууччуул шогол татаж заяа төөргийг нь үзсэн юм гэдэг. Тэгээд энэ цаг үеэ нуруундаа үүрч гарах бурхан нь ирчихсэн юм байна гээд залбирцгааж байсан юм гэдэг. Хүнд хэцүү цагийг нуруундаа үүрээд л гараад ирсэн хүн чинь яаж эгэл байдаг юм" гэж байсан... Шинжлэх ухаанчид сонсвол шоолох л байх даа. Би бол өвгөн ахын үгэнд эргэлзээгүй итгэж байгаа...
No comments:
Post a Comment