Одоогоос 200 гаруй жилийн өмнө Гримм нэртэй ах дүү хоёр хэл шинжээч Германы хөдөө тосгодоор явж, судалгаа хийхийн далимд үлгэр, домог цуглуулан тэмдэглэж эхэлсэн нь герман хэлт ард түмний дунд үеэс үед ам дамжин уламжлагдаж ирсэн арвин баялаг үлгэрийн сан хөмрөгийг бичгийн хэлэнд буулган, улмаар дэлхий даяар түгээх эхлэл болжээ.
Тэд тэмдэглэн авсан үлгэрүүдээ ихэнхдээ бараг тэр чигээр нь, зарим тохиолдолд бага зэрэг засаж янзлан 1812 онд хэвлүүлсэн нь өдгөө орон орны хүүхэд багачуудын унших дуртай “Ах дүү Гриммийн үлгэрүүд” гэнэ.
Өдгөө бүх нийтээр мэдэх болсон “Цасан цагаан ба Долоон одой”, “Чоно ба долоон ишиг”, “Үнсгэлжин” зэрэг нь чухам ах дүү хоёрын эмхэтгэж цуглуулсан 200 орчим үлгэрүүдийн эмхэтгэлийн нэгээхэн хэсэг нь юм. Тэд 1812 онд анхны үлгэрийн эмхэтгэлээ 86 үлгэртэйгээр хэвлүүлсэн ба 1857 оныг хүртэл маш олон үлгэрийн эмхэтгэлийг хэвлүүлжээ. Ах дүү хоёр нийтдээ 40 гаруй хүнээс үлгэр сонсож бичиж авсан гэдэг бөгөөд тэдэн дотроос 3 хүнийг онцгойлон үздэг. Тэдний нэг нь 26 шидэт үлгэр хэлж өгсөн оёдолчны бэлэвсэн эхнэр байсан гэдэг.
Гэсэн ч тэдний хичээн цуглуулсан үлгэрүүд ах дүү хоёрын нэрээр мөнхрөн үлдэх хувьтай байв.
Ах дүү Гриммийн үлгэрүүд дэлхийн 100 гаруй орны хэлээр орчуулагдаж, үлгэрийн, хүүхэлдэйн, уран сайхны кино, хүүхэлдэйн болон драмын жүжиг болон театрийн тайзнаа амилж, тоглоом, хувцас, хичээлийн хэрэгслийн брэнд нэр хүртэл болжээ.
Мөн эдгээр үлгэрүүд Шарль Перро зэрэг зарим алдартай үлгэрчдийн үлгэртэй давхацдаг ч тал байдаг байна.
Энд нэгэн зүйлийг онцгойлон хэлэхэд нэгхэн насны зөрөөтэй ах дүү хоёр Гримм олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд төрж, арваадхан настайдаа эцгээсээ өнчрөн үлдэж, олон жил хүнд хэцүү, ядуу зүдүү амьдралын буулганд зүтгэсэн ч бие биеэ гэсэн халуун сэтгэлээр тэр хүнд бэрхийг даван туулсан төдийгүй дэлхий даяар алдраа дуурсгаж чаджээ.
Ах дүү Гриммийн үлгэртэй монгол багачууд 1940-өөд оноос эхлэн танилцаж эхэлсэн юм.
Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын “Эрдэнэсийн сан - 108” цуврал ном ах дүү хоёрын үлгэргүйгээр бүрэн бүтэн болохгүйн учир шилдэг үлгэрүүдээс нь дээжлэн нэгэн ном болгон цувралдаа орууллаа.

“Хөх дэвтэр” хэвлэлийн газар
No comments:
Post a Comment