Ойрмогхон Вьетнам улсад хэдэн жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн нэгэнтэй суудал зэрэгцэж, хоёр гурван үг солив.
.
- Би анх Вьетнамд очихдоо "Социалист байсан, одоо ч социалистаараа байгаа улс даа, юу л байв гэж, уйтгартай. Ажлын эрх юм даа" гэсэн баахан голонгуй, гутранги бодолтой, сэтгэл дундуур байсан. Дөрвөн жил гаруй болсны дараа өөрийн эрхгүй Монгол орныхоо хөгжлийн зам мөрд эргэлзэж эхэлсэн. Вьетнам маш эрчимтэй хөгжиж байгааг энэ хугацаанд ёстой хоёр нүдээрээ харлаа. Эцсийн эцэст ард түмэн ажил хөдөлмөртэй, тэдний олонхи нь сэтгэл амгалан, амьдралдаа санаа зовох зүйлээр бага байх нь маш чухал аж. Нэг талаас харахад энэ улс манайхтай харьцуулахад ардчилал байхгүй мэт боловч яг үнэндээ зарим тохиолдолд илүү ардчилсан мэт. Олонхийн, бусдын эрх ашигт л харшлахгүй бол хувь хүн өөрийн санасан бодсоноо чөлөөтэй хэлж, илэрхийлж байна. Нийгмийн үнэрт зүйлсийн эсрэг л биш бол юу ч бодож, санаж, үзэж харж болж байна. Мэдээж хэрэг ижил хүйстэн, арьсны үзэл, хэт туйлширсан фашист үзэл гэх мэт зүйлд бол нийгэм нь хяналт өндөртэй. Ер нь зарим гаж зүйл дээр төрөөс хянаж, болгоомжилж, олон нийтийн оюун тархинд тийм ялзралын нян тархахаас болгоомжилж байх нь зөв ч байж тун магадгүй.
Харин бидэн шиг байнгын талцсан, маргалдсан, нэг нэгнээ үгүйсгэсэн, дайсагнасан тийм замбараагүй хаос байдал алга. Бидний энэ лав ардчилал биш ээ.
Хамгийн гол нь либеральжсан эдийн засаг нь маш эрчимтэй хөгжиж байна. Вьетнамчууд 90-ээд онд хөгжлийнхөө замыг сонгохдоо Хятадын загварыг авчихаж. Улс төрийн эрх мэдлийг хэвээр үлдээгээд, эдийн засгаа либералжуулчихсан. Төрийн чиглэл зохицуулалт, дэмжлэгтэй хувийн хэвшил...
Улс орныхоо эдийн засгийг, хүн ардынхаа амьдрал ахуй, боловсрол соёлыг дэвшүүлэн хөгжүүлэх маш нарийн төлөвлөсөн төлөвлөгөөтэй. Өнөөх манай соц үеийнх шиг 5 жилийн төлөвлөгөөтэй. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу чанд хөгжиж чадаж байгаа нь гайхалтай. Харахад соц төртэй боловч, тэр нь хувийн салбарт учиргүй оролцоод, хутгалдаад дарамтлаад байхгүй, гэхдээ ерөнхийдөө чиглүүлж, дэмжиж өгч байна. Дээр нь үндэснийхээ сэтгэлгээ, онцлогт их тохирсон бодлого байх юм. Санаа авах зүйл их олон байлаа...
Ингэж ярьж байх юм. Хэдэн жилийн өмнө Станбулд Вьетнамын ВМА агентлагийн сэтгүүлч бүсгүйтэй танилцаж, улс орных нь хөгжлийн зам мөрийн талаар сонирхон асууж, ярилцаж байлаа. Тэгэхэд мөн л ийм мэт зүйл ярьж байсан болно.
- Ингэхэд Вьетнамд удаан хугацаагаар амьдарсан хүн байна уу? Тийш аялдаг ч юм билүү...
Харин бид ихэнхдээ УБ-т ажилладаг Вьетнам засварын газрын хэдээр энэ улсыг төсөөлөөд байх шиг...

No comments:
Post a Comment