Дал мөрөн дээрээ жижигхээн сэнстэй, гэнэтхэн цонхоор нисээд ороод ирдэг, хэнд ч хэзээд туслахад бэлэн, тийм атлаа яльгүй гунигтай, зүггүй боловч ганцаардангуй, эгдүүтэй полдгор Карлсон.., зөөлхөн гартай, эелдэг Дээвэр дээр суудаг Карлсон...
Багадаа үнэхээр тийм хүн байдаг гэдэгт итгэдэг байж билээ. Сумын төвийн хамгийн өндөр барилга болох сургуулийн хоёр давхар модон барилгын төмөр ногоон дээвэр дор ганцаар гуниглан суугаа байж магад хэмээн үе үе тийш хараачилна. Салхи гарч дээврийн төмөр нижигнэн дуугарахад, жавар тачигнан хүйтрэхэд сэтгэл тавгүйтэн, баруунш харсан дээврийн хар нүхнээс тэр жигтэй сонин хүн сэнсээ эргэлдүүлсээр нисээд гараад ирэхийг нь анзааралгүй өнгөрөөчих вий хэмээн нүдэндээ орсон шороог ч, хамрын үзүүр час хийхийг ч үл ажран зогсдог сон. Бас түүн шиг сэнс ар нуруундаа бэхэлчихээд эрх дураараа нисэх сэн гэж мөрөөднө. Ийм гэнэхэн итгэл, мөрөөдөл энэ дэлхийн мөн ч олон хүүхдийн сэтгэл зүрхэнд асаж, хүсэл мөрөөдөлд нь даль жигүүр ургуулсан болов уу.
Энэ “Дээвэр дээр суудаг Карлсон”-ыг хүн төрөлхтний уран сэтгэмжид бэлэглэсэн энэ хүн бол Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрен юм. Ганц Карлсон ч биш, Урт оймст Пиппи, Галуутай хамт аялсан өөдөсхөн Нильс, Зүггүй Эмиль гээд хүүхэд багачуудын сэтгэл зүрхэнд өнө мөнхийн дотно үлдэх дүрүүдийг “төрүүлжээ”.
Астрид Линдгрен 1907 онд Шведийн нийслэлээс холгүй Виммербю хэмээх багашиг хотод залуу фермерийн гэр бүлд төржээ. Аавын ярьдаг үлгэр, хууч яриаг амтархан сонсож, номд дурлаж өссөн охин дунд сургуулиа төгсөөд орон нутгийн сонинд ажиллаж үзжээ. Дараа нь нийслэл Стокгольмд шилжин, нарийн бичгийн даргын сургууль төгсөж, 1928 онд нэгэн автоклубт нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ Лингрентэй танилцаад, гурван жилийн дараа тэд гэр бүл болсон байна.
1941 онд охин Карин нь хүндээр өвчлөхөд охиныхоо орны өмнө орой бүр суугаад үлгэр уншиж өгөх болов. Заримдаа өөрөө санаанаасаа ч зохиогоод ярьчихна. Ийнхүү бүхнээс хүчтэй, юунаас ч үл эмээх, төмсөн хамартай, сэвхэн нүүртэй “Урт оймст Пиппи” анх мэндэлжээ. Гурван жилийн дараа охиндоо ярьж байсан эдгээр түүхүүдээ ном болгон эмхэтгэсэн байна.
Нэгэн удаа зүггүй охин нь гэр орноо буулгаж орхижээ. Тэгээд ээждээ гэмээ цайруулах гэж “Өвөө нисэж ирээд ингэчихсэн юм” гэв. Энэ үед нуруундаа сэнс бэхлээд нисэх тухай ярьж, хөгжөөж байсан залуу насны нисгэгч найзынхаа яриаг Астрид дурсан санажээ. Ийнхүү зүггүй, нисдэг Карлсоны дүр амилжээ.
Өдгөө дэлхийн бараг бүх оронд Карлсон зочилжээ. Бид ч Карлсон ба түүний найз нартай, Галуу дагасан Нильс хүүтэй 50 гаруй жилийн тэртээгээс танилцаж, Астрид Линдгрений уран сэтгэмжийн гайхамшигт ертөнцөөр эрх дураар аялсаар ирсэн билээ.
Холливүүд, Зөвлөлтийн мультфильм зэрэг дэлхийн шилдэг хүүхдийн кино студиуд түүний үлгэр-түүхүүдээр кино бүтээж, хүүхэлдэйн театрууд ч тэднээс хоцорсонгүй. Тэр ч бүү хэл түүний баатруудын нэртэй номын сан, хэвлэлийн газар, хүүхдийн дэлгүүр, чихэр, пичень, тоглоомууд дэлхийгээр нэг тархжээ.
Андерсений алтан медаль, Нобелийн “Альтернатив шагнал” зэрэг хүүхдийн шилдэг зохиолд олгогддог бүхий л дээд шагналуудыг Карлсон, Нильс, Пиппи, Эмиль нар “ээж”-дээ авч өгчээ.
Хүн төрөлхтөн Үлгэрийн хааны хамгийн эрхэм сайхан сэнтийд Х.Х.Андерсенийг залсан бол Үлгэрийн хатан хаан хэмээх эрхэмсэг титмийг Астрид Линдгрений тэргүүнд зүй ёсоор өмсгөсөн билээ.
Астрид Линдгрен хүмүүнлэгийн үйлсэд ч гүн гүнзгий мөрөө үлдээжээ. Зохиол бүтээлээс нь орж ирэх олон зуун сая долларын хөрөнгийнхөө ихэнхийг тэрбээр хүмүүнлэгийн үйлст хандивлажээ. Хүүхдийн болон гэрийн тэжээмэл амьтдын эрхийг хамгаалах талаар олон жилийн турш шаргуу тэмцсэний эцэст “Астридийн хууль” хэмээн нэрлэгдсэн хууль батлуулж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөдөлгөөн хүртэл бий болгож чадав. Мөн түүний улс төрийн шог нийтлэл нь Шведийн улс төрийн системийг өөрчилж байсан түүхтэй.
Хүүхдийн төлөө сайн үйлс бүтээсэн хүнд олгодог Астрид Линдгрений нэрэмжит шагнал ч гэж байдаг ажээ.
2007 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэсэн билээ. 2014 оноос Швед улс 20 кроныхоо дэвсгэрт дээр Астрид Линдгрений хөргийг мөнхлөхөөр болжээ.
Астрид Линдгрений олон бүтээл монгол хэлээр орчуулагдсан ба энэхүү “Өөдөсхөн Нильс Карлссон” номд өнөөх галуу даган аялсан Нильс хүүгийн өөр нэгэн адал явдлаас гадна бусад шидэт түүхүүд багтаж байгаа болно.
Ийм нэгэн ном шинээр хэвлэлд шилжлээ.
Б.Номинчимэд

No comments:
Post a Comment