Friday, January 1, 2016

МОНГОЛ ЭР ба МОНГОЛ БАНХАР

Энгүүн үед эгэлгүй номхон, ишиг хурганаас хүртэл эмээх мэт дөлгөөн атлаа араатан чоно, атгаг муу хүн ирэхэд аймшиггүй арслан барс болон хувирдаг, хэрэгцээгүй юманд дав дув хийн хуцаж боргож гүйгээд байдаггүй ч хэрэгтэй үед амиа ч өгөхөөс үл буцах, эсгэлэн цусаа нэг л үзвэл эргэж буцахыг мэддэггүй, эцэслэж байж салдаг цөлх, хэзээ ч худалдагддаггүй, харийн хүн хайр зарлан хачин ихээр хооллон тэжээвч өөрийн эзэндээ үхтэл үнэнч байдаг чин бат итгэлтэй, эрмэг зоримог, эрэлхэг чадалтай гэх мэт олон гайхамшигтай шинж МОНГОЛ БАНХАРТ бий. Мөн жинхэнэ монгол эр хүнд ийм цөлх, туйлбартай шинжүүд тод илэрдэг. Тиймээс Монгол Банхар, Монгол Эр хоёрыг зарим тохиолдолд нэгийг нөгөөтэй нь адилтган жиших нь бий...

No comments: